Bidnii odor tutam
Bodrol blog deer jagie geed nereer bichdeg neg hun bdag. emegtei hun tegeed zuraach ,za zuraach bish yum aa gehed urlag sudlaach hun yum bolow uu gej bi boddii. Ene hunii blogiig haaya unshdii.Ikh ayataikhan .Onoodriin bichleg ni ikh taalagdsan tul ooriin blogtoo paste hiigeed tawichlaa.Bodol yaw tsaw niilj bna.Хүний амьдрал үйл явдлаар дүүрэн байдаг: төрнө, боловсрол эзэмшинэ, ажил эрхлэнэ, гэрлэнэ, аав ээж болно, өвдөнө, үхнэ. Өдөр тутмын амьдрал нь ч мөн адил өч төчнөөн үйл явдлын дунд өнгөрнө: ингэх ёстой, тэгэх ёстой гэж гүйсээр байтал маргааш болдог биз дээ. Гэтэл өдөр бүр хийдэг үйлдэл маань механик шинжтэй болж, үйл явдал, ажил хэргийн дунд хүний мөн чанар алдагдана. Нэг цэгээс нөгөө цэг рүү үсчсээр байтал “миний амьдралын зорилго юу вэ?”, “би яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ?” гэсэн мөнхийн асуултууд мартагдаж, дасал болсон амьдралын хэв маягаар солигдохыг хүн өөрөө ч анзаарахгүй.
Бидний хүсэмжлээд байгаа иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэм үйлдлийг шүтдэг. Хүн бол ердөө түүний эд анги, хэрэгслүүр. Чиний ажлын бүтээмж хэр өндөр байна, чи өөрийн үүргийг хэр сайн ухамсарлаж байна, чи нийгэмтэйгээ хэр сайн зохицож байна гэдгээр чамайг дүгнэхээс бус чиний дотоод ертөнц, далд мөрөөдөл хэнд ч чухал биш.Ийм орчинд хүн үйлдэл дунд өөрийгөө гээж, бодохын оронд үйлдэж эхлэнэ. Хэний амьдрал үйл явдлаар баялаг байна, тэр амжилттай хүнд тооцогдоно. Чи сургуулиа онц дүнтэй төгслөө, ирээдүйтэй ажилд орлоо, цол гуншин нэмлээ, байр авлаа, сарын онцлох ажилтнаар тодорлоо, зургаа сонинд нийтлүүллээ, удам сайтай хүнтэй суулаа… чи чадаж байна, чи мундаг байна. Гэвч чиний дотор юу байна вэ?
Өдөржин гадуур явж, хүн хартай уулзаж, амаа чилтэл ярьж, ятгаж өнгөрөөсөн өдрүүд яагаад ч юм нэг л хоосон. Харин өдөржин бодолд автаж гэртээ суухад хамаагүй үр өгөөжтэй байдаг – энэ л үед би хүн гэдгээ мэдэрдэг. Миний зорилго юу вэ? Аз жаргалтай байх. Би яавал аз жаргалтай байх вэ? Өөрийн амьдралыг хоосон үйлдлээр дүүргэлгүй, дотоод Би-гээ чагнах сэхээтэйгээр хайртай хүмүүсийнхээ дэргэд тайван аж төрвөл би жаргалтай байна. Тэгээд л гүйцээ.
2 comments:
jagie neeree tansag huuhen tee, lag durtai sh d bodrol.com toi nzlaad udaj bainaa hehe xanadu luu yavahaas orj shagaij uznee, jagie harah baihaa hehe :)
harwal setgegdlee heldiim shuu. keke,,
Post a Comment