Нутгийн тухай олон л шүлэг бх. Ихэнхи нь хоосон хийрхэл.уран нялуун, гоё цэцэн үгийг хайр гамгүй жагсаана.
тэр олон шүлэг дотроос өөрт хамгийн ойр, тэр хүн үнэнгээсээ нутгаа санаж бичсэн нь нэвт мэдрэгдэх нь миний хувьд энэ шүлэг . Галсансүх ийнх.../Сэтгэл гэдэг эрхтэн/
Москва д сурж бхдаа нутгаа санаж бичсэн шүлэг.Чулуун ширэнгэ гэж бөөөн төмөр,чүлүүны цуглуулга болсон их хотыг хэлсэн болтой...энгийн болоод танил дотно дулаан мэдрэмж,,,

Чулуун ширэнгэн дэх элегия
Жорлонд суугаад Нацагдоржийг уншин янжуураа асаахад
Овооны хажууд завилж суугаад хиаг амандаа зуусан шигээ
Жаргалтайяа хөхрөх тал нутгаа харсан юм шиг болов
Орондоо ороод Нямсүрэнгийн номыг тэврэн хэвтэхэд
Морьд шир шир өвс хазлахыг сонсонгоо мянга түмэн од ширтэн
Монголынхоо их хээр талд хөлөө жийн тэрийсэн юм шиг болов
Хажуу өрөөнд хүмүүс дүнгэр дангар ярилцахад сэрвээс
Харьж гэртээ ирээд хуушуур хайрахыг чагнаж хэвтэх шиг болов
Хар өглөөгүүр шүршүүрийн усанд шавшуулан шавшуулан зогсоход
Халхын уужим хээр талдаа хангинатал дуулж явах шиг болов
2 comments:
goyo shuleg bna.aviyaslag humuus bodol setgelee *ugeer* setgeld durslegdtel ilerhiileh yumaa...
saikhan shuleg bgaaz? harin nadad ikh taalagdaad bgaam.
Post a Comment