Saturday, June 30, 2007

GLOOMY SUNDAY




Дэлхийн 2 р дайны өмнөх Унгарын Будапэшт хот.Еврэй залуу Лазло өөрйин хайрт бүсгүй Илона гийн хамтаар рэстөран нээх бөгөөд рэстөрандаа Андрюш хэмээх залууг төгөлдөр хуурчаар авна.. удалгүй Илона Андрюш 2 бие биендээ сэтгэлтэй болох боловч Илона хуучин амраг Лазло той харьцаагаа таслахгүй...3 уулаа харилцан ойлголцсоны дүнд гурвалжин харьцаа үүсч,хайраа хуваалцахааар шийднэ..Ирона нэг өдөр Лазлотой,нэг өдөр нь Андрюш тай харина..(3P!!!!!!!!!атаархмаар!!!!)

Энэ үед Андрюшийн Ирона д зориулж зохиосон Gloomy Sunday нэгэн хөгжимийн продюсерийн нүдэнд(чихэнд??)өртсөнөөр recording хийгдэж худалдаанд гарах бөгөөд асар том хит болно..гэвч удалгүй энэ аялгууг сонсонгоо амиа хорлсон хүний тоо хурдацтай нэмэгдэх ба зөвхөн Унгарт төдийгүй Европ,Америк т түгнэ..Улмаар Германы арми Унгарт цөмөрсөнөөр үйл явдал цаашаа өрнөнө....

Сүүлийн үед үзсэн кинонууд дундаас хамгийн давгүй нь санагдав..2003 онд Гэрман-Үнгар хамтран бүтээсэн энэ кино танд маш таалагдана гэдэгт итгэлтэй байна..

Тэхдээ энэ киноны хөгжимийг олон дахин сонсохгүй байхыг зөвлөе..Маш гайхамшигтай гунигтай хучтэй энэ хөгжим танд яаж ч нөлөөлөх юм билээ???кээк..Ямар ч бсан 1930 аад онд Европын ихэнхи орнуудад хориотой бсан нь үнэн юм билээ....

Энэ хөгжимийн тухай би урьд нь хаанаас сонслоо??Аюурын номон дээрээс уншсан юм шиг л санагдаад бх юм..Арай Хар ая биш бгаа..

Киноны Лазлогийн дүр ихэд таалагдав!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Friday, June 29, 2007

no title

Богинохон хугацаатай ажил маань өнөөдөр дуусав..Халуунд пиджактай ажил хийнэ гдг бас л хэцүү юмаа..тэгээд дээр нь зангиа зүүхгүй бол болкү гэж бгаа..

гснээс өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр дэргэд суусан англи хэлний орчуулагч хүүхний хэлсэнийг цаад хүн нь ойлгодгүй ээ,,тэр хүүхэн уул нь гайгүй л орчуулаад бх шиг бсан..цаад хүн нь би ойхгүй бна.юу гсн бэ??дахиад!!энэ тэр гэж бсанаа шууд баахан сурвалжлагч нарын нүүрэн дээр би энэ орчуулагчийн юу хэлээд бгааг ерөөсөө ойхгүй бна гээд палхийтэл аваад хаясан....хөөрхий тэр хүүхэн шууд хог дээр....хаа газар шударга шударга гарууд бас бх юмаа............

・Нэг танил маани шинээр баар нээхээр болж байгаан бна.8 сарын Токио Прайд Парад наас өмнө нээх юм байх..намайг анх Ничомэ д хөтөлж оруулсан хүн гэж бгаа..сайн залуу бий..

гснээс өнөөдөр Баасан гариг байна даа,хайрт Ничомэ руугаа шагайдиймуу гсн чинь гадаа бороо ороод ядаргаатаад бхий..нээх муухай бүгчим бүлээн бороо орж байна..Бороо орохоор чинь уул нь сэрүү татаад аятайхан байдаг биз дээ??хамаг наастр унаад гэртээ ганц хоёр ном шагайсан шиг..нээрээ нэг 「хүүхдийн」 хө төлдөг нэвтрүүлэгийг интэрнэтээр сонсож болж байна лээ...

Хүүхэдээ чи Лхагва гаригийнхаа нэвтрүүлэгт ороогүй юу? Би эхлүүлээд 20 иод мин сонссон ,чамайг ярькү болохоор чинь гараад явцсан..Нөгөө ...аа гээд хөтлөгч чинь л ганцаараа яриад бсан.....чиний урд талын нэвтрүүлэг чинь бас их давгүйм бна лээ,...дууны сонголт нь маш сайн санагдсан..................энэ хэсгийг ихэнхи хүмүүс ойхгүй бхаа...соорий хүний прайвэйт тул тодорхойгүй төлөв дээр...............

маргааш нээрээ манай хүнд гар ирэхийм бшд..сайхан паян сонсоноо....П
апатэ надаа монголоос хиам авчираарай!!!!!!!!!!!!!!!!!

Tuesday, June 26, 2007

Huuchin

аймаар 「чийгтэй,нөйтөн」өдөр..хот тэр чигээрээ mist sauna аятай л..хувцас биед наалдаад ,,нүүр нэг сонин хөлс ч юм шиг тос ч юм шиг 「нэг юм 」ялгаруулаад бх юм..өнөөдрийн чийгшил ер нь хэдэн хувь хүрсэн бол????өглөө цонхоороо гадагшаа халит шагайгаад бороо орох гээд бх шиг бхаар нь шүхэр аваад гарцсан чинь өдөржингөө ганц ч дусахгүй,,тэнгэр барайгаа л бгаа мөртөө .............шатсан юм боллоо...

ажил харин санасныг бодоход маш сонирхолтой байв.....ер нь энэ балай судалгаа энэ тэрээ хаяад энэ ажилЫг хийвэл хол явмаар халит санагдав..тэхдээ энэ хүртэл зоричоод дундас нь хаяж болкү байх л даа.....

өнөөдөр чинь одоо ор сураггүй алга болцсон хүмүүсээс мэйл авдаг өдөр юм уу хаашаам..Гадаад хүнтэй суугаад алга болсон нэг найзаас мэйл авсан..хөөрхөн хүүхэдтэй болчиж...өөрөө харин шанааны яс нь товойгоод улам бүр монгол төрхөндөө арчиж..найзын царай харсан сайхан байлаааааа....бараг 5,6 жил царайг нь хараагүй бхааааа........

эртний амрагаас мэйл ирж бх юм..эртний ч ю бхав ..ноднингийн хэрэг л дээ..3,4 сар л боллуу даа.....хэрвээ энэ блогны эхний бичлэгүүдийг үзвэл тэрэнтэй хамт явсан аяллын тэмдэглээл бгаа..Африкийн баримлуудтай......уул Нь маш аятайхан залуу..даанч .......нь болоогүйм даа..таараагүй гэвэл зөв ч юм уу..Окинава гийн залуу..лаг алаг нүд мүдтэй..үсэрхэг..Окинава хүмүүс жирийн Японуудаас шал ондоо 「үүлдэрийн」 хүмүүс юм бна гэдгийг түүнтэй анх танилцаад мэдэж авч бж билээ..одоо ч нутгийн иргэдийн дотор японуудад эзлэгдсэн,түрэмгийлүүлсэн,бид японууд биш гсн үзэл нилээн үлдсэн гэж ярьж бсан....Окинава гаас Токио д ирсэнийгээ нээх гадаадад ирцсэн юм шиг...би анх Японд ирчээд гэж яриад бж билээ...кэкэкэ....

хамт хоол идэж жаал хуучин юм дурсахаар боллоо..бойфрэндтэй болсон гэлүү гэж бна..хаанаас ч дуулсийн бгаан?

Monday, June 25, 2007

AJIL

Маргаашаас хэд хоног түр ажил хийхээр болсон.

Өнөөдөр өөртөө шинээр пиджак,цамц худалдаж avav..Баябага гэнгүүт л улаан дээл,нөгөөн палааж санаанд нь ордог хүмүүсийн тогтсон ойлголтыг бут ниргий гэж бодоод..................


Ер нь ажил хийхгүй бх дэмий юмаа..4 сард хууучин ажилаасаа гарсанаас хойш юу ч хийсэнгүй...ирэх сараас цөөн хэдэн цагийн ажил олж хийнээээ....

Ядахнаа гэр сургуулин ойр болохоор тувт сургуулиар амисгалаастай..хагас бүтэн сайнаар л гадагшаа гарч хүн амитны царай харахийм даа..хүн амитны царай ч гэж хүүхэдтэйгээ уулзаж нааш цааш дээш доош нь өнхрүүлж байтал цаг гдг харвасан сум мэт..

гснээс өнгөрсөн хагас сайнд хүүхэдтэй орой 8 аас уулзах бсан чини цаадахийн чини ажил нь дуусч өхгүй,,,замаараа намайг таксигаар аваад 2,3 газар хүнтэй уулзаж юм хүм дамжуулж тэгсий.......жолооч нь намайг гадгаад гэж мэдчээд вэ аа ю фром?? гээл тэхээр нь хаанах юм шиг харагдажаан? гсн чинь Индонези,Тай гээд дандаа зүүн өмнөд азийн улсуудын нэрийг урсгаж өгсөн.....

би франц энэ тэр эж жолооч өвөөгөөр жаал тоглоом хийвшүү...

хамаг хөлсөө гоожуулцсан..утсаар тачигнатал ярьж нааш цааш гүйгээстэйгээр хүүхдээ харсан чинь үнэн өхөөрдөм харагдааж бна лээ ....цаа чинь цүнх барькү нээх том тор 2 ийг чирчдий.тэрэндээ түүртээл явж мавж бгаа нь үнэн эгдүүтэй.....эрэгтэй хүнийг тэхдээ ер нь жирийн бхаасаа ажил хийж бгаа бдалаар харахад илүү гоё харагддаг(тээ?).....надаа лав ямар ч бсан ажлын байран дээрээ бгаа version нь илүү харагдаад бдий...

Sunday, June 24, 2007

Ami tavij bui shuvuuny dalavch

Амь тавьж буй шувууны далавч дотор ийм өгүүлбэрүүд бхийм..Уг зохиол нь Монголын орчин үейин хамгийн давгүй үргэлжилсэн үгийн зохиолч Г.Аюурзаны(Илбэ зэрэглээ,Арван зүүдний өр,Цасны хүн г.м)шинэ роман болно...

Залуу нас хэдийд амьд байж,хэдийд дуусдаг вэ?
Багадаа хүн хамгаас залуу байдаг ч хүүхдүүд залуу насыг ямагт ирээдүйд бий гэж санадаг.Залуу насандаа хүн залуу насны тухай боддоггүй болохоор түүнийг анзаарч мэдэрдэггүй.Байж л байдаг зүйлдээ хүн хэзээ ч хайртай , хямгатай ханддаггүй шүү дээ.Харин гэнэт үгүй болчиход нь л ,сүүдэр нь түүнээс хулжчихсан юм шиг цочирдон үгүйлдэг.Даанч үгүйлээд ч нэмэргүй.Залуу насны хувьд тэр хүн өөрөө нэгэнт үхчихсэн байдаг..


...Сүү цуснаас үүсдэгийг бүр сүүлд л олж мэдсэн сэн..тэгээд бодохоор Итали рестораны эзэн вампир нь ч вампир байжээ..Сүү цуснаас бий болдог юм чинь ганц тэр итали ч биш ,ерөөсөө бид бүгдээрээ л вампир болж таарна..(вампир гэдгийн тухайд зохиолыг уншина уу)


сүү , цус 2 угтаа нэг л зүйл гэхээр ...бидний нүдэн дээр халит эсрэг тэсрэг мэт харагдагч (бидний мэдрэхүйн чадвар гэдэг нэг иймэрхүү л эд байх нь ,хонтоо ийкагэн!!) зүйлс үнэндээ бол бүгд л нэг зүйл...нэг юм(с болоод үзэгдэл)ны 2 тал,эсвэл зүгээр 2 хэсэг..бид л түүн дээрээс нь нэмэлт утга өгч(фүка качи о цүкэтэ) ондоогоор тайлбарладаг болтойм уу даа гэж халит сэрэв..

үхэл амидралын эсрэг утга биш,түүний үргэлжлэл,нэг хэсэг нь гсн Мураками гийн нэг үг, дээр нь юмс устаж үгүй болдгүй..нэг хэлбэрээс нөгөөд шилждэг гсн нөгөө хэн гуайн үг халит толгойд эргэлдэж байх юм...

залуу насны тухайд ойлгомжтой..........чи хэн нэгэн өөрөөсөө залуу хүнд атаархаад эхэлбэл,хажүүд хүүхэд залуусын инээд хөгжөөн утгагүй,эсвэл хөнгөн хийсвэр санагдаад эхэлбэл..... хуучинаа дурсах дуртай болоод эхэлбэл....эсвэл одооны энэ хүүхдүүд,,,,бидний үед гсн үгсийг ихээр хэрэгэлээд.эхэлэбэл.....чи аль хэдийн залуу насаа туулаад өнгөрчихжээ гэж ойлгох хэрэгтэй м шиг..

өөрийн туршлага дээрээс ийм дүгнэлтэнд хүрээд бгаа(хөлс чийхрах)

tailbar

uunii omnoh post ni eh survalj ni ene bolno.

Friday, June 22, 2007

Tsag agaariin medee?

Өнөөдөр сонин дээр гарсан цаг агаарын мэдээ??..ердийн цаг агаарын мэдээг зүгээр л энгийн үгээр дамжуулж болох байтал заавал ингэж утга уянга нэмж,бөлхи зүйрлэлүүдээр чимдэг байнаа??дэлхийн улсуудийн цаг агаартай зүйрлэсэн хэсэг одоо тайвшруулаад бгаам уу ягаад бгаам??ямар ч нотолгоо,тоо баримт,сэтгүүл зүй энд алга.зүгээр л сонины зай дүүргэх зорилготой нь илт...тэнгэр шинжээч,,кэкэ,тэхдээ хөгжилтэй ч юм уу?

Зуны тунгалаг нар хурц гэрлээрээ төөнөж, хэвлийдээ орших хүн, амьтныг залхааж байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх тухай тэнгэр шинжээчид мэдээлжээ. 40 градус шүргэсэн халуунаас залхаж, дахин төөнөх вий гэж болгоомжилсон хүн цөөнгүй бий.

Хэрэв та тэдний нэг бол дэлхийн улсуудын олон ааштай цаг уурыг сонирхоод үзээрэй. Үер, хар салхи, ган гачгийн улмаас дэлхий дээр өдөрт хэчнээн хүн амиа алдаж байгаа бол. Түүний дэргэд энэ зэргийн нар ширхэг будаа л гэсэн үг. Тэгэхээр дахин халуу шатсан ч яахав, тийм ээ.

Энэ долоо хоногийг дуустал байгаль ээж нараа уйгагүй илгээх гэнэ. Тиймээс уншигч та хурц нарнаас болгоомжилж, биеэ энхрийлүүштэй юм байна шүү.


гэснээс манай 10 жилийн ангийн хүүхэд Сэрүүлэг сонинд ажилладаг блаа. Түүний яриагаар бол сонин (зай)дүүргэлт гэж нэг хэцүү юм бдаг гсн...Шууд л эрхлэгч нь чи нэг хэдэн юм бичээд(зөхиөгөөд ир гсн үг) гээ л...бараг норм төлөвлөгөө маягийн юм бдийм биш үү???

Thursday, June 21, 2007

anduurav

өнөөдөр gym ийн хувцас солих өрөөнд эрэгтэй хүнийг эмэгтэй гэж андуурч цочиж буцаж гүйж гарах шахав...

уул нь ЭР гсн өрөө лүү л орсон санагдсан..тэгсэн нэг чөрийсөн,үсээ урт ургуулаад ардаа бооцсон нэг баагий цаашаа хараад зогсож бсанийг нь би ээмэгтэй гэж андуураад ,,за баларсан,,ингээд эмэгтэйчүүдийин хувцас солих өрөөнд орж ирсэн 「чикан」(pervert) гэж андуурагдаад зурагт радио сонин бүхий л хэвлэлээр гардийм бжээ...гээ л тэрүүхэн хооронд өчнөөн юм бодов...зурагтаар гарч буй өөрийн минь царай гялс нүдэнд минь төсөөлөгдөөд ч бх шиг....японд хааяа (байнга???)иймэрхүү хэрэг гараа л тэрнийг нь нээх сүртэй мэдээ зэдээгээр явуулаа л бдаг болохоор тэгж үнхэлцэг хагарах гэжаахгүй юу.....

ашгүй цаана ни нэг нүцгэн өвөө явж бж өөрийгөө өрөө андуураагүй гэдгээ мэдэж жаахан тайвширав..тэр т×××г бачкаг дараа нь зааланд харсан....бүүр хаанаас нь яаж ч харсан эмэгтэй хүн л харагдаад бгаам даа. тэр явж бгаа,хүл гараа тавьж бгаа..хүн амьтан харж бгаа бдал г.м...

нөгөө Энэ хүүхнүүд үү?дээр гардаг шиг л юм боллоо..нээрэнгээсээ миний нүд муудаад бна уу?тэр хүн үнэхээр ээмэгтэй бсан уу?

энд нээрээ хөгийн хөгийн хэрэг их гарий шүү..хэдэн жилийн өмнө хамт сурдаг охин laundry д хувцасаа хийчээд дэлгүүр яваад ирэх хооронд хамаг гаагаануудий нь хулгайч авааад явцсан бсан гсн....

гадаа хатаасан эмэгтэй хүний хувцасыг тэсгээдгүй гарууд зөндөө .....дээр нэг нэвтрүүлгээр гарч бна лээ.. баригдсан нөхрийн гэрээс 700 аад ширхэг эмэгтэй хүний дотуур хувцас олдсон гээд ..бүгдийг нь шалан дээр тэнийлгээдтавицсан,,марзан харагдаж bsan..ажилын багаж хэрэгсэлийг нь хүртэл гаргаа л...том жижиг янз бүрийн саваа мод зод харагдаж бсан..2,3 давхарын болкоон дээрээс ч гогдоод авч чаддаг гээд бараг л бахархаад бх шиг бсан шүү.............

тэрийг нээрээ хулгайлж авлаа гэж бодий..дараа нь тэрүүгээр яг юу хийдэг бх уу???дэлгэж тавиачааd харж баясах??

нэг бол энийг ямар эмэгтэй өмсдөг бсан бол гээд төсөөлөх чадвараа хөгжүүлээд сууж бдаг бх даа....хуучин юм хулгайлаад бдгийг бодоход нэг бол үнэр танар т нь болдийм болов уу ????........заваарсан юм......

Wednesday, June 20, 2007

Haluun odor

халуун боловч маш аятайхан өдөр...

огт бороо ордоггүй,бүр дусалдаг ч гүй борооны улирал анх удаа үздийм бна...Токио д борооны улирал(цүю)эхлээд 7 хонож бгаа боловч ганц удаа л бороо орсон...

ер нь энд жил болгон л орох тунадасны хэмжээ багасаад бх шиг санагдах юм..намайг анх ирж бхад өвөл зунгүй л бороо ороод ядаргаатаад бдаг бсан чини өнгөрсөн өвөл бол худал хэлсэн хүнд бараг л юу ч ороогүй,.,..энд ингэж бхад МГЛ д хуурай бдаг нь ч аргагүй юм даа..сая харихад бөөн борооны хүслэн болсон хүмүүс бсан...өчигдөр эгч рүүгээ ярьсан..УБ т хуурай халуун үргэлжилж бгаа сурагтай......

өдөржингөө сэрүүхнээр нь номы санд өнжив..хүмүүсийн шуугиад бсан Хавтгай дэлхий(フラット化する世界、the world is flat) г нилээн явуулаад ба хажуугаар нь 下流社会(Доод давхарга??(доод нийгэм??))сонирхолтой бсан тул асар хурдтай уншаад талд нь оруулчив...Японы нийгэм ийн ихэнхи хэсгийг дундаж давхарга бүрдүүлдэг бсан үе өнгөрч доод болоод дээд гсн 2 туйлд хуваагдах процэсс явагдаж буй тухай сонирхолтой өгүүлсэн байв....яагаад ч юм нэгэн зүйлийн тэвдэл яаралтыг мэдэрсэн өдөр байлаа......

Хавтгай дэлхий гэснээс Копэрник,Галилэйгээс өмнө хүмүүс дэлхийг хавтгай гэж зөв бодож бжээ гсн.....дэмийрэв...

манай өвөг дээдэс ч гсн 30 аад оныг хүртэл зөв л бодож бж гсн....дэлхийи чини аварга том яст мэлхийний нуруун дээр ...............тогтож бсан гэжаагаашд..

300,400хан жилийн өмнө дэлхий хавтгай гдг нь туйлын үнэн бж.одоо бид,байсхийгээ л шинэ үнэн ,шинэ нотолгоо,шинэ баримт шинэ томьёо гарч ирж хуучнаа үгүйсгэдэг шинжлэх ухааны 「ачаар」бөөрөнхий хэлбэртэй гэж 「мэддэг」...магадгүй 50 жилин дараа хэн нэгэн........50 хан жилийин өмнө дeлхийг бөөрөнхийи гдгт хүн болгон итгэдэг бсан гэхээр........гээд толгойгоо сэгсэрч суух ч юм билүү........өнгөрсөн хойно бүх юм ойлгомжтой,хялбар,инээдтэй.....

Monday, June 18, 2007

Boloog,temdeglel bas bus


Жэй жэй сан блогний талаар өөрийн бодлоо хуваалцаач гсний дагуу үүнийг мутарлав..уул нь түүни блогны комэнт хэсэг дээр бичих гсн боловч асар урт болоод бхаар нь өөрийн блог дээрээ бичихээр шийдсэн болно...

хүмүүс янз бүрийн зорилгоор л бичдэг бх..Өөрийгөө илэрхийлэх боломжгэж үзэх нэгэн бхад өөрөөсөө түрүүлээд бусдыг гэгээрүүлж,сэхээрүүлэх үүргийг өөртөө сайн дураар авсан хүн ч бх..өөрийнхөө юм мэддэгийг гайхуулах,сайрхах боломж ,зүгээр л зарлалын самбар маягаар ашиглах,......гм олон л арга бж болно...чи яагаад энэ дундаас өөрийн зорилгод тааруулан ,блогоо бичиж болкү гэж??дургүй хүрүүл зүгээр л ор тас мартах гээд бас нэг сайхан зүйл байна..

энд би бусдын тухай бичихээ түр орхиод өөрөө яагаад бичдэгээ бас уншдагаа..

миний хувид бусдын бодол санаа,эсвэл өдөр тутмын нэгэн хэвийн амидралын тухай уншихаасаа огтхон ч залхдаггүй..ямар ч сонирхолтой уран зохиол энүүнээс илүү real сонирхолтой бж чадна гэж үү??энэ чинь л жинхэнэ амьдрал шүү дээ..хөгжөөнтэй инээд хүргэх зүйл ч бна..асар бодолд автуулах нь ч бий..намайг сэргээж шинэ сэдэл өгөх нь ч бна..ямар ч бсан блогтой амьдрал блоггүйгээсээ илүү хөгжилтэй зугаатай..

бичихийн тухайд...толгой доторхоо цэгцэлэх гэж оролддог юм уу даа.гэхдээ тус болдгүй л дээ..хичнээн бичээд ч цэгцэрнэ гэж бдаггүй юм шиг бгаам..зүгээр л юу бодсоноо гадагшлуулж бх шаардлагын үүднээс бичдэг бж ч болох.. тэхгүй бол толгойн доторхи тэр их бодол санаа багтаж шингэх зайгүй болно биз дээ..


магадгүй зүгээр л бичмээр санагддаг болоод тэр байх..яагаад заавал учир шалтгаан хэрэгтэй гэж?

бичихгүй байлаа гээд надаас юу ч унахгүй,бичлээ гээд юу ч нэмэгдэхгүй..

юу ч нэмэгдэхгүй гэж худлаа юм байна..сайн бодоод бсан блог гээч юмтай нөхөрлөснөөр надад plus нөлөө илүү бсийн бна..


2хон жилийн өмнө би асар closet хүн байлаа..28 нас хүрчээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадкү ..өөрийн sexuality ийн талаар ямар ч ойлголт бхгүй,,би гэй юм шиг байна гсн нэг бүдэгдүү ойлголттой..үүнийхээ төлөө юу ч хийдгүй..магадгүй өөрийгөө илүү танин мэдэхээс айсан байж болох...асуудалтайгаа тулж харьцаж чадкү тойрч зугтаагаад л яваад бдаг....хааяа Winmix энэ тэрээс гэй порн татаж үзэх явдалаар өөрийн activity хязгааралагдаж байв..

тэгсэн яаж ч яваад юм нэг өдөр negen Хон конг залуугийн хоүм пэйж руу яваад орчидиймаа..Энэ залуугийн HP дээрээс би гэй хүний ердийн өдөр тутмын амьдралын тухай , түүний үзэл бодлын тухай уншаад маш их таалагдсан...сэтгэл ч
их хөдөлсөн..тэгээд нгөө залуутайгаа и мэйлээр харьцдаг болов оо..өөрийнхөө тухай бүхий л зүйлээ нууж хаалгүй уртаас урт мэйл бичээд явуулсансан..тэр хүнээс ч надад,минийхээс дутахгүй урт маш эелдэг мэйл ирж бж билээ..

ихэнхи гэй агуулгатай хуудаснууд ...гэй контенц агуулагдсан тул хэрвээ та энэ талаар ойлголтгүй эсвэл эсэргүүцдэг бол орохгүй байхыг анхаарулья...гсн бичиг эхэнд нь гардаг даа.. гэтэл энэ залуу...「энэхүү хуудсанд гэй агуулга багтсан тул хэрвээ та энэ талаар ойлголтгүй эсвэл сөрөг бодолтой явдаг бол ЗААВАЛ шагайж үзнэ үү? бид ойлголцоно гэдэгт найдаж бна 」гсн утгатай бичиг байж билээ...энэ нь тэр үедээ надад хачин шинэлэг сонсогдож бж .. гэй гэхээр л хүнээс гажууд ,айж ичиж явах ёстой юм шиг тухай үед бодож бсан хэрэг л дээ..

тэгээд тэр хүн надад тухайн үед японд ид моодонд орж бсан mixi гдг SNS iin урилга явуулж бж билээ..HI5 энэ тэр тэй адил үйлчилгээ үзүүлдэг япны сайт юм лдаа..

тэгээ л ах хүү энэ сайтанд элссэн..өөрийнхөө тэмдэглэлийг mixi хөтөлдөг болооод хуучин японоор бичдэг бсан бас нэг блогоо ор тас мартсан гэжаагаа...
өчнөөн олон хүнтэй танилцсан...нөгөө асар олон жил closet явсан хүн чинь яахуу??өөрийгөө зад чөлөөлнө биз дээ??

нэг мэдсэн чинь чатаар дурлаж барьцсан,,,тэгснээ л бойфрэндтэй болоо л нөгөөхөөсөө ч 3 хан сар ын дотор дорхноо салаа л дахиаd шинэ дурлал...20~30 насныхаа ид үейиг дэмий өнгөрөөцсөн хугацаагаа нөхөж бгаа нь тэр...ер нь ямар нэгэн юмыг удаан боож хорихоор нэг зад тавихаараа ухаан жолоогүй хурдалж давхидаг гэмтэй юм шиг бгаам...

нэг л мэдэхэд өөрийнхөө бэлгийн чиг хандлагаас болооод нөгөө шаналж зовдог бсан минь ор тас сураг бхгүй......ув улаан хацартай жаргалтай амьтан завгүй гүйгээ л байдаг..

яахав ондоо шаналгаагаар солигдож бгаам л да.энэ муу ямар нойтон хамуу шиг нөхөр вэ? ??эсүүл за,байз тэр нэг гайгүй ах наашаа харкүм бхдаа г.м.....хуучиныхаасаа хамаагүй илүү амттай..гоё шаналгаа..кэкэ..

ер нь эцсийн эцэст эргэн тойрны бусад хүмүүс юу гэж бодох нь хамагүй..өөрөө юу гэж бодох нь,өөрийгөө чөлөөлөх нь л хамгийн чухал юм бна гэдгийг,,,бас байгалаас өгөгдсөн нөхцөлийнхөө дагуу,түүнийгээ дагаж амьдрах нь өөрт ямар амар, жаргалтай юм бэ гэдгийг анх ойлгож блаа..байгал (бурхан ч юм уу өөр хэн нэгэн)намайг бүтээхдэ чи ингээд гэй хүний амьдралаар амьдар гээд генд маань гажихын аргагүй програмчлаад суулгаад өгцсөн байтал надаас өмнө төрсөн хэн нэгний бий болгосон хууль,ёс суртахуун гэх мэ аар саар ач холбогдол багатай зүйлсийн нөлөөгөөр гажих гэж оролдох нь ямар ч утгагү юм байна ,,энэ миний амьдрал..дээр нь ганц олдох байтал би яагаад бусад хүмүүсийн үзэл бодолд тааруулж амидрах гэж??? гэдгийг тэр үед л маш сайн ойлгож авчээ..

мэдээж энэ шийдэлд би ганцаараа бодоо л бсан бол хүрүх боломжгүй..маш олон хүнтэй ярьж,бичиж....хүнтэй харьцаж буй харилцаанаас л өөрийгөө олж авч буй..

мгл хэл дээр блог бичдэг болсон маань Особу саны блогийг анх олж үзсэнтэй бас л холбоотой..гэтэл бид 2 хуучин syber танил бж таарсан тээ,Өсөбү?Асуулт нэт дээр 2046 ийн тухай Особу сан review бичээд би түүнд ни комэнт үлдээж бсан байх юм..тухайн үед нээх сүртэй ..надаас ондоо ВКВ үздэг хүн бдаг л юм бна..гээд комэнт үлдээж бсанаа санаж бна...дараагаар нь Особу саны блогоор дамжууулаад Папатэ гээд нэг bad boy той танилцсан..одоо сайхан нөхөрлөж л байна..жоохон онигор л болохоос сайн залуу..(рекламдсан шүү..)..Тэгээд сая монгол явахдаа Цагаанка гээд бас нэг өөлхөн үүхэдтэй танилцсан....найз залуутай болохдоо ахаараа шинжүүлдийм шүү.. нэвт шувт шинжинэ гэж л мэд!!манай Цагаанаад муу хүн тохирохгүй(хадүүрав)..бусад syber танилуудтайгаа тэгж бгаад заавал real танилцана гэж боддог

юу гэх гээ л ингээд олон юм нуршаад бна гэхээр блог бичсэнээр чиний ертөнцийиг үзэх үзэл бодол,,чиний ерөнхий суурь「дотоод би」чинь өөрчлөгдөхгүй боловч аливаа зүйлийг ондоо өнцөгөөс харах боломж харин бий гэж бодно...энэ бүхэнд бусдаар дамжуулж өөрийгөө харсанаар хүрч болно(!?)


бас нэг зүйл нь над шиг ганцаараа нутаг орноос хол амьдардаг,стрэйт хүмүүс шиг гэр бүл,үр хүүхэд бхгүй , дээр нь мэргжэлийн онцлог(?одоохондоо диплом бичиж буй оюутан тул нэг өрөөнд ганцаараа суугаад хүнтэй харьцдаггүй гдг утгаараа)оос шалтгаалаад хэн нэгэнтэй холбогдож бх гсн бгалын хэрэгцээг нь блог нөхдөг бж болох юм

эсвэл зүгээр л багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг bsaniih baih..иймэрхүү юм бичээд заншчихсан гэхийм уу даа?хүүхэд бхдаа зожигдуу,дуу цөөтэй хүүхэд бсан гээд урьд нь бичсэн дээ? тийм болохоор хүнтэй яьж амжаагүй ,хүнд хэлж чадкү зүйлсээ бүгдийг нь тэмдэглэлийн дэвэтрэндээ бичээд заншичихсан...магадгүй хүмүүстэй харьцах ёстой харилцааний дутагдалаа энэ дэвтэрээр нөхөхийг боддог бсан бж магадгүй юм..
бүүр 1,2 р ангид бхдаа тэмдэглэл хөтөлдөг бсан юм..одоо харамсалтай нь үлдээгүй л дээ..10 р ангидаа бичиж бсан,оюутан байх үейин дэвтэрүүд бол одоо ч бдаг..сая монгол явахдаа бүгдийг нь уншсан....идэр нас минь тэр чигээрээ.......ямар ч инээдтэй жоохон юманд шаналдаг бсийм? ямар ч хөөрхөн хөөрхөн дүгнэлт,ажиглалт хийдэг бсийм??

..лаг сонин..10 хэдэн жилийн өмнөх үйл явдал хэрнээ огтхон ч мартаагүй..яг тэр үйл явдал болсон өдрийн цаг агаараас авахуулаад нөхцөл байдал яамр бсан.,харилцагч хүн маани юу гсн ??гэх мэт маш жижиг деталиуд маш тод томруун аар эргэж санагддаг юм билээ..магадгүй тэмдэглэл хөтлөөгүй бсан бол тэр чигээр нь мартах шүү дээ..

бас нэг зүйл..10 жилийн өмнөх 20 настай би одооны би 2 т зарчимын хувьд ямар ч өөрчлөлт гараагүй бх юм....санаа зовдог зүйлс,намайг баярлуулдаг юм,уймраа зан,,,shit!!!!!!!өнөөдөр ..ныхаа номыг гуанзанд орхиод гээцсэн......гэх маркийн бичлэг 10 жилийн өмнөх дэвтэрт маани ямар их байваа...кээк..уймраа зан мин хөгширөлттэй ямар ч холбоогүй,,анхнаасаа л ийм хүн гэдгээ шинээр нээж жаал тайвшиrсан гэжаагаа.........

за за,асар нуршуу болж буй тул бүр хадуурахаасаа өмнө өнөөдөртөө ингэсгээд дуусгий.....

Friday, June 15, 2007

ДОН КИХОТ


Энэ долоо хоногт нилээн эрчтэй gym дсэн чинь хамаг бие хөндүүр болчлоо..2,3 хоног завсарлаж биеэ амраахаас...

гснээс намайг gym,body гээд бичээд бдаг болохооор тэгсэн үү яасан,,цагаанаа намайг 『лаг бакь,том(биетэй)хүн 』 ,ааа,тийн бас их яриасаг,жавьж буу гар бх гэж төсөөлж бсан гсн..кэкэ..тэгтэл яасан???『жижигхэн хар залуу』 зогсож бдаг...тэгээд бас дуугай гэжаагаа...цаа чинь их ичимхий....за за ,энэ ч яахав..

Өнгөрсөн 7 хоногт хүүхэдтэйгээ нээрээ Миланы Ла Скала театрын Дон кихот гдг 「сунгадаг балиар」үзсийн байна..надаа бол асар таалагдсан...залуу нь бүсгүйгээ дээш өргөөд .....г нь халиаж халиаж бгаад уур нь хүрсэн үү яасан тээр хөл чулуудчидийн бна лээ ...гсн...хальт сосорбарамдав...

ааль дээр үед МГЛд оюутан бхдаа хэрэг болгож Хунт нуурыг үзсэнээс хойш хэдэн ч жилийн дараа үзсийнбэ дэ?тэр үе бол мэдээж миний гоо сайханыг үзэх үзэл бодол таашаал,мэдлэг бүрэн төлөвшөөгүй бсан үе...юу болоод яагад бгаад нь тэр үед ойлгоогүй..

энэ удаа харин үзэхээсээ өмнө үйл явдал,cast,хөгжим г.м бүхий л мэдээллийг нь нэтээс урьдчилж хараад мэдээлэлтэй очсон тул ойлгож бариад асар урамтай...нээт гэж нэг буянтай юм байнаа.....

Гол дүрд нь Кубын Хосэ Карийнё гээд давгүй залуу бүжиглэж байв..хуучин Оросын соёлын нөлөөгөөр Төв болооод Латин Америктаа Кубын балет хамгийн сайн нь гэнэ..ихэнхи бүжигчид нь Америк Европын том театруудад бүжиглэдэг бололтой...

манай хүний яриагаар бол балетийн бүжигчидийн 3ны 2 нь ангийн хүүхэд бдаг гэх,,,хараад бхад нээрээ яаж ч бодсон балет гдг гэй хүнийг татах урлагийн төрөл юмуу гэж бодогдож байв..тэр хувцасыг бодож олсон хүн яавч гэй байж таарна ..

Wednesday, June 13, 2007

ГАРЧИГГҮЙ

өчдөр орой унтахдаа цонхоо цэлийтэл нь нээгээд унтсан маани асар том алдаа болжээ. муусайн шумуулнууд ухаангүй унтаад биеэ хамгаалах чадваргүй сиймхийгээр над дээр ажилцсан бшд..хамаг хөл бхгүй..дээр нь би тэвчээргүйм болохоороо унтаж байдаа баахан маажсан болтой...улайцсан бна..миа юмаа...

гснээс Лэмөнз ийн Улаан Концэрт(Red live)юу болсон бэ ?? цагаанаа???

чи нэг ойр багаагаараа шинэ соргог мэдээ сонсгоно бгаа....

Монгол эрчүүд

лаг гарчиг өгдөг гэнээ..

Миний хувьд Японд ирээд дэбют хийсэн тул монголын гэй олон нийт,орчины тал;аар ямар ч мэдлэг бхгүй,монгол гэй найз(токио д танилцсан мисс М, бас Потэтө гэх 2 хүнд гарыг эс тооцвол) гэх юм бас л байхгуй ..монгол эрэгтэй хүн (-тэй юу яаж )「үзээгүй」..тийм л байдалтайгаар нутагтаа дахиад хөл тавибаа...очоод ч [үзэж] амжаагүй л дээ...кээк

тэгсэн урьд ни стрэйт царайлаад явж байсан үейинхээсээ арай л ондоо нүдээр монголчуудаа/мгл эрчүүдээ/ хардийн бна..Урид нь мэдээж хүүхэд бхадаа гоё залуу,гоё ах гэж боддог хүн бсан л бж таараа..тэхдээ ерөнхийд нь бол нүгэлгүй нүдээр хардаг бсйин бна..харин энэ удаа Инчоны онгоцны буудал дээрээс л асар нүгэлт(чивэлт эр гсн) нүдээр хүмүүсийг нэвт шувт хараастай..

манайхан ч бусдаасаа эрс ялгарна л даа..гүзээний тухай өмнө нь бичсэн тул ойлгомжтой...

ерөнхийдөө бусад зүүн ази хүмүүсээс том биетэй,,нэн ялангуяа биейн доод хэсгээр бакь,гдг нь том гуя ба бүдүүндүү хөлтэй гсн үг..тэгээд хөлөө том зайтай хол хол алхаж явдаг,хэнэггүй төрхтэй.....мэдээж бусад азиудтайгаа харьцуулбал шүү дээ,,

нүүр хавийн онцлог гэхийн бол нээх дүрсгүй сахилгагүй байрын сониуч нүдтэй..МГЛ д очичхоор нэг их анзаарагдахгүй,,яг гадны онгоцны буудал дээр ажиглаад сууж бхад энэ дүрсгүй сониуч нүднүүд мгл хүнийхээс ондоо үндэстэнд бж таарахгүй гдг ни шууд л анзаарагдана..та нар зориуд ажиглаж үзээрэй..хөөрхөн..

японууд бол ерөнхийдөө уйтгартай сүүмгэр нүдтэй бдаг..Нарита дээр буугаад Токио явах галт тэргэнд суугаад үүнийг ажиглаж болно.. бүгд нэг цэг дээр хараагаа төвлөрүүлээд хөшчихсөн бх вий..

за тэгээд мгл доо бууваа..

МГЛ дотроо бол надаа хотоос илүү хөдөөнөө гайгүй залуучууд бгаад бх шиг санагдсан...замбараагүй таргалалт хөдөөнөө арай гайгүй ,,уур уцаар багатай инээж хөхөрсөн хүн олонтой болохоор тэгж санагдаж бж магадгүй..

хамгийн гоё нь ,кэк,,халүүн болохоор бараг бүх эрчүүд майкаа тайлаад барьчдаг..эргэн тойрон цээж нүцгэн хүмүүс..харах юм ихтэй...диваажин л гэж ийм бдаг бх даа гсн..

би ч хэд хоног,манай садны охиныг эргүүлээд хүргэн орох гээд гүйгээд бгаа нэг эгдүүтэй хөөрхөн залуугийн мотоциклыг дайчилсан л даа.. ард нь сундалдаад хэд хоног сайхан давхиулах шив дээ...хэрвээ би ээмэгтэй бсан бол али хэдийн нөгөөхийг чинь онхолдуулаад од тоолуулж амжсан бгаа..хараа л баймаар үнэхээр хөөрхөн залуу бсан..

ер нь япон хүүхнүүд монголд ирчээд хөдөөний залуучуудыг хараад байдагийн учирыг анх удаа ойлгосон..хэрвээ би япон эмэгтэй бгаад мгл д очих юм бол яаж ч бодсон хөдөөний залууг сонгоно..яагаад гэдгий нь хэлкү гсн...

хотынхоны хувьд мэдээж гайгүй залуу блгүй л яахав.тэхдээ тэд нь сонирхол татахааргүй..

манай жооохон залуучууд үнэхээр Со цувралуудын нөлөөнд гүн автсан бна лээ..хувцас ,үс засалт г.м гадаад төрхнөөс авахуулаад юуг амттай гэх,ямар эмэгтэй,ямар залуу г сайхан гэх г.м үнэт зүйлс нь хүртэл нэг тэр зүгийн үнэртэй...

харин нэг үеэ бодвол үсээ шарлуулаад бдаг нь багассан юм шиг харагдсан...манайх шиг хуурай уур амьсгалтай , шороо тоос ихтэй газар маш сайн арчлахгүй л бол шар үс өнгө дарна уу гэхээс нэмэх нь бараг үгүй..нэг л зэвхий саарал юм болчдийм бна лээ..

зооз,нэг мэдсэн баахан хүн шүүмжилцсэн суужийна.өөрийгөө хичээ гэж хаа нэгтээгээс хэн нэгэн....(хий юм сонсдог болцсон ,айн?

Tuesday, June 12, 2007

mongoliin haluun bas TV

Монголоос буцаад ирсэн чинь нэг л тос даасан бор? бордуу?харавтар?? юм л болж орхилоо..хэт их өөх ,тос идсэн..гадуур наранд хамгаалалтгүйгээр гудамж мээтэрлэснийх..уул нь гайгүй цагаан залуу ш дэ..кэкэ..

бас 2.5 кг таргалсан байна...МГл д очисон чинь хүн болгон турж эцсэнийг мини гайхаад бсан болохоор ,,нээрээ тийм ч юм болов уу гээд хамаа намаагүй идсэн..тэгчээд юу ч хөдөлгөөн хийхгүй ппив уугаа л ,,унтаад бхаар аргагүй л дээ..би ер нь хөдөлж,гүйж харайж л байхгүй бол дорхноо таргалчих гээд бдаг гэмтэй...энэ 2.5 кг таргаа хайлуулалгүйгээр чулуу /булчин/ болгочихийнсон..өчигдөрөөс эхлээд gym дээ
яваад хуучин формоо барих гээд чармайж л бна...

нээрээ,МГЛ д зарим өдөр гомдмоор халуун бсан даа..35 хэм бараг хүрээд бсан бх шүү..тийм үед такси баригадахгүй ёстой там юм билээ...жоохоон салхи гарахаар хуурай шороо пурхийгээд /УБ нээрээ хамаг ногоон бгууламжаа устгаад байшин барицсан/,,дээр нь хуурай халуун салхи үлээхээр үнэн миа..

тэгээд МНД сан шиг хүйтэн ус ууж бгаад хоолойгоо өвтгөсөн...энд зүгээр л хүйтэн ус уугаад болоод бдаг..мгл д зун хүйтэн ус уухаар би нээрээ заавал хоолойгоо өвтгөж салдий..энэ нээрээ ямар учиртайм бол? ШУ ны үндэслэлийг нь мэдчихийнсэн гсн..

ийм халуун өдөр бол гэртээ бүгээ л ТВ үзсэн шиг сууж бгаам даа..МГЛ ын Тв нээрээ тоо томшгүй олон болсон бн лээ..дааанч нэгнээсээ ялгарах онцлог бараг бхгүй..бүгд төстэй нэвтрүүлэг хийнэ..тувт хуулийн заалтуудыг бичгэн хэлбэрээр гаргаа л; бдаг суваг байна. тэр одоо Хууль зүйн яамны суваг энэ тэр биш биз дээ?ямар учиртайм?

бас хөгжимийн сувгууд их болсон бна лээ.даанч нэвтрүүлэгч нарын яриа гэж үнэн сонсоход тээртэй..өөрөө ч учирыг нь олохгүй баахан гадаад үг л хэлээд бна..энэ дууны аранжировшик ни их гоё болсон гээ л ярихийм.....тийм их гадаадаар ярих дуртайм бол ядахнаа аранжироовк /spell ээр нь бичсэнгүй/ гээд зөв ярихкү..

эхний аранжироовшик гдг нь хүнийг нь зааж бгаа,мгл оор хөгжимийн найруулагч ,дараах нь найруулгыг нь зааж бгаа гэдгээ ялгадгүй юм шиг бгаам...зүгээр л сайхан найруулгатай дуу болжээ гэвэл барав бишүү..

ингээд бичихээр хүмүүс ....өөрөө нэг их сүрхий зөв бичдэг юм шиг гэж шоолж магадгүй..гэхдээ ярианы дуудлагаа тэр чигээр нь эсүүл бага сага гуйвуулж бичдэг нь миний бичлэгийн стийл юм шүү..түүнээс биш би алдаагүй, хэлээ зажлахгүй зөв бичиж чадна ..зурагтааар гарахийим бол хүнгэнэтэл гоё яриж чадна гсн..
кэкэ..зооз,баахан хэрэггүй тайлбар бичих шиг боллоо..

бас ТВ чат гээд нэг юм байна..зурагтны дэлгэцэн дээр тачигнатал чатлачидаг гээд бод доо..дуртай клипээ захиалж болдийм байлээ...ихэвчлэн...17 той охин бна..танилций...хамт шоудий..л гсн юм харагдаж бсан..

нээрээ UBS ээр ХХ лэйди гээд реалити шоу эхэлж бсан..Дандаа өөрийн бх ёстой хэмжээнээс илүү жинтэй бүдка эгч нар оролцож бгаа..хамгийн том нь 100 кг тай эгч бсан...7сарын 2 нд дүн н гарах юм ..тэр нэвтрүүлгийг л дуустал нь үзмээр бсан даа..мэдээж хамгийн сайн жингээ хасаж чадsan ni түрүүлнэ..

тэгээд мэдээж манай БД ын Ийгл Прайм /eagle prime/нэвтрүүлэг бна..Ажилын өдрүүдээр орой 8 цагаас гардын бна лээ..цагаанаа миний дүү хааяа БД ынхаа зургийг тавидийм шүү.. БД ч бас хоосон толгой биш юм билээ шүү..хүнтэй ярилцахдаа голыг нь олж асуугаад бдий...аа,тий хааяа үзэгчидтэйгээ шууд холбогдож санал сонсдог бхгүй ю ? тэгсэн нэг ах залгаснаа аймаар ууртай гар::

БД аа чи хүнээр яриулахгүй яасан их яридий?? гээд загнаад бсан..манай хүн ч за,ёстой уучлаарай гээ л..би наад талд нь өмөөрч ,энэ яасан муухай ааштай хүн бээ ?энэ тэр гээд дэргэдэх хүмүүстээ,,БД д хир халдаахгүй бгаам чинь..кэк

юу ю л бичээд унав даа...

Sunday, June 10, 2007

Gertee irlee

ямар ч бсан бдгийнхаа баруун хаяанд буцаад ирчлээ..бичих ,сонирхуулах зүйл асар их бгаа ч ..юундаа ч ядарсан юм бүү мэд их л нойр хүрсэн хүн бх юм..ирсэн оройгоо 10 цаг унтсан...өнөөдөр хэдэн цаг ч унтчив...сэрж жоохон юм идчээ л буцаж унтаа л...

яджаахад 「хүүхэд」 хажууд бсанийг хэлэх үү,,манай хүн асар их нойртой л доо..би дагаж унтсаар бгаад л таараv。надтай гэхээсээ илүү их нойртойгоор нь Потэтө той хамт байвал таарна гсн..лаг ад үздэг гэнээ.кэкэ..

шөнө хэсэг зуур нойр нь хулжаад босож,миний бичиж бсан дипломын ажилыг уншсийн бна л даа. тэгээд ярьсан нь:

чи одоо хүн даарч бгаа бх гээд хөнжилөөр хучихаар тийрээд хаячих юм..тэгсэнээ намайг хажуугаар чинь орохоор хөнжилөө булааж аваад надад өгөхгүй хүн
дааруулаад гэж гомдоллосон..кэкэ..

яг ийм шүүмжлэлийг манай дүү хэлдэг бж билээ. намайг 10 төгстөл дүү бид 2 нэг орон дээр унтдаг бсан юм л даа..

тэгсэнээ миний дипломын ажилыг уншаад бүр 1,2 гэж дугаарлаж бгаад санал гэхийм уу комэнт бичичихэж..ийм ном унших хэрэгтэй..энэ асуудлыг яагаад ингэж үзэж бгаам ? энэ тэр гээд..Чи нийгмийн ШУ аар мэргэжиж бгаам чинь ийм ийм суурь зохиолуудыг уншсан бх хэрэгтэй ч гэнэ үү..манайд уншигдахаа больцсон номууд нилээн харагдаад бсан..

тэр олон унш гсн номноос нь би бараг ганцыг нь ч уншаагүй бна гээ л бод..танидагаас Маркс,Макс Вэбэр 2 л бсан..танидаг гэдэг маани нэрийг нь халит сонссон л гсн үг шүү дээ..бүтээлээс нь бол уншиж үзээгүй гэжаагаа...

цаадах чинь их ном уншноо..уул нь багш болий гэж боддог бсийн гсн..даннч халуурч дэмийрч давхиад одооны энэ ажилыг хийдэг болцсон болохоос..

маргаашнаас блогоо шинэчилнээ..

Tuesday, June 05, 2007

ter negen naizdaa

sayahan uulzsan ter negen naizdaa..hervee uneheer ene blogiiig miniih gedgig meddeg bol naiz ruugaa mail bicheerei..minii hayagiig medeh yum hoino..2 uulaa joohon huuhduud shig hudal unen yariad yahav....

ene bichlegiig unshsan namaig tanidag ene ....iin blog bish bgaa?? gej bodson ondoo naiz nar baival bas mail bicheerei..

Monday, June 04, 2007

EZNIS AIRWAYS



Манайх Ийзинис Эйрвэйз гээд дотоодын нислэгийн давгүй компанитай болжээ. Уйлчилгээ ни ямар ч бсан МИАТ ийн гадаад нислэгийг хол хаяхаар сайн юм билээ. Үйлчлэгч ни асар соёлтой, бух тайлбараа маш цэвэр монгол англи хэл дээр хийнэ.. Нислэгийн турш тогтмол мэдээллээ өгнө..одоо хэдэн мэтрийн өндөрт яваа,хэдэн цагт газардах,,очих газар хэдэн хэм бгаа г.м...хоол унд ни ч амттай..ядахнаа цагтаа нисээд урамтай..

Дотоодод одоо Аэрө Монголиа,МИАТ,Ийзинис эйрвайз гсн 3 компани нисэж бна..Манай аймагт эхний 2 нь нисч бна лээ..хоорондоо үйлчилгээгээрээ өрсөлдөөд цаана чинь аюул..ачаа 18 кг хүртэл үнэгүй..Миат 10 кг бдаг..

дээр үейинх шиг МИАТ ын билэт бичигч нарыг царайчилж миараа л дараа ачаа тээшээ өгөх,өнгөцөндөө суух үедээ алалцаа л бөөн юм болдог бсан үе ямар ч бсан ард хоцорчээ...Одоо ОУ ын нислэгт л хувийн компаниуд гарч ирээсэй..эсүүл МИАТ хурдан хувьчлагдаасай..

Хэрвээ та бүхэн МГЛ д бгаад дотоодын нислэгээр үйлчлүүлэх шаардлага гаруул энэ компаниар үйлчлүүлээд үзээрэй....

би бол ийзинис ийг аймаар сурталчилж бш дэ..эднийх надаа мөнгө төлмөөр юмаа гсн..кэкэ..

тэхдээ л нутагтаа хүн шиг хүндлүүлээд сайхан үйлчилгээ хүртэхээр гоё санагдаж бна лээ..хажууд аялж яваа гадныхны хажууд ч нүүр бардам...
алийн болгон муухай ааштай авгай нараар тас ширвүүлж бхав дэ..

Sunday, June 03, 2007

BD





Hairt BD iinhaa zurgiig zuragtnaas tatsan .oligtoi bolku bnaa..margaash Eagle garahaar dahiad uznee..2 r zurag ni joohon tiimhen gartssan..tehdee hoorhon heveeree..keke...

za , yamarhuu zalu bna daa.

minii hairiin burhan shuu dee...;)