Жэй жэй сан блогний талаар өөрийн бодлоо хуваалцаач гсний дагуу үүнийг мутарлав..уул нь түүни блогны комэнт хэсэг дээр бичих гсн боловч асар урт болоод бхаар нь өөрийн блог дээрээ бичихээр шийдсэн болно...
хүмүүс янз бүрийн зорилгоор л бичдэг бх..Өөрийгөө илэрхийлэх боломжгэж үзэх нэгэн бхад өөрөөсөө түрүүлээд бусдыг гэгээрүүлж,сэхээрүүлэх үүргийг өөртөө сайн дураар авсан хүн ч бх..өөрийнхөө юм мэддэгийг гайхуулах,сайрхах боломж ,зүгээр л зарлалын самбар маягаар ашиглах,......гм олон л арга бж болно...чи яагаад энэ дундаас өөрийн зорилгод тааруулан ,блогоо бичиж болкү гэж??дургүй хүрүүл зүгээр л ор тас мартах гээд бас нэг сайхан зүйл байна..
энд би бусдын тухай бичихээ түр орхиод өөрөө яагаад бичдэгээ бас уншдагаа..
миний хувид бусдын бодол санаа,эсвэл өдөр тутмын нэгэн хэвийн амидралын тухай уншихаасаа огтхон ч залхдаггүй..ямар ч сонирхолтой уран зохиол энүүнээс илүү real сонирхолтой бж чадна гэж үү??энэ чинь л жинхэнэ амьдрал шүү дээ..хөгжөөнтэй инээд хүргэх зүйл ч бна..асар бодолд автуулах нь ч бий..намайг сэргээж шинэ сэдэл өгөх нь ч бна..ямар ч бсан блогтой амьдрал блоггүйгээсээ илүү хөгжилтэй зугаатай..
бичихийн тухайд...толгой доторхоо цэгцэлэх гэж оролддог юм уу даа.гэхдээ тус болдгүй л дээ..хичнээн бичээд ч цэгцэрнэ гэж бдаггүй юм шиг бгаам..зүгээр л юу бодсоноо гадагшлуулж бх шаардлагын үүднээс бичдэг бж ч болох.. тэхгүй бол толгойн доторхи тэр их бодол санаа багтаж шингэх зайгүй болно биз дээ..
магадгүй зүгээр л бичмээр санагддаг болоод тэр байх..яагаад заавал учир шалтгаан хэрэгтэй гэж?
бичихгүй байлаа гээд надаас юу ч унахгүй,бичлээ гээд юу ч нэмэгдэхгүй..
юу ч нэмэгдэхгүй гэж худлаа юм байна..сайн бодоод бсан блог гээч юмтай нөхөрлөснөөр надад plus нөлөө илүү бсийн бна..
2хон жилийн өмнө би асар closet хүн байлаа..28 нас хүрчээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадкү ..өөрийн sexuality ийн талаар ямар ч ойлголт бхгүй,,би гэй юм шиг байна гсн нэг бүдэгдүү ойлголттой..үүнийхээ төлөө юу ч хийдгүй..магадгүй өөрийгөө илүү танин мэдэхээс айсан байж болох...асуудалтайгаа тулж харьцаж чадкү тойрч зугтаагаад л яваад бдаг....хааяа Winmix энэ тэрээс гэй порн татаж үзэх явдалаар өөрийн activity хязгааралагдаж байв..
тэгсэн яаж ч яваад юм нэг өдөр negen
Хон конг залуугийн хоүм пэйж руу яваад орчидиймаа..Энэ залуугийн HP дээрээс би гэй хүний ердийн өдөр тутмын амьдралын тухай , түүний үзэл бодлын тухай уншаад маш их таалагдсан...сэтгэл ч
их хөдөлсөн..тэгээд нгөө залуутайгаа и мэйлээр харьцдаг болов оо..өөрийнхөө тухай бүхий л зүйлээ нууж хаалгүй уртаас урт мэйл бичээд явуулсансан..тэр хүнээс ч надад,минийхээс дутахгүй урт маш эелдэг мэйл ирж бж билээ..
ихэнхи гэй агуулгатай хуудаснууд ...гэй контенц агуулагдсан тул хэрвээ та энэ талаар ойлголтгүй эсвэл эсэргүүцдэг бол орохгүй байхыг анхаарулья...гсн бичиг эхэнд нь гардаг даа.. гэтэл энэ залуу...「энэхүү хуудсанд гэй агуулга багтсан тул хэрвээ та энэ талаар ойлголтгүй эсвэл сөрөг бодолтой явдаг бол ЗААВАЛ шагайж үзнэ үү? бид ойлголцоно гэдэгт найдаж бна 」гсн утгатай бичиг байж билээ...энэ нь тэр үедээ надад хачин шинэлэг сонсогдож бж .. гэй гэхээр л хүнээс гажууд ,айж ичиж явах ёстой юм шиг тухай үед бодож бсан хэрэг л дээ..
тэгээд тэр хүн надад тухайн үед японд ид моодонд орж бсан
mixi гдг SNS iin урилга явуулж бж билээ..HI5 энэ тэр тэй адил үйлчилгээ үзүүлдэг япны сайт юм лдаа..
тэгээ л ах хүү энэ сайтанд элссэн..өөрийнхөө тэмдэглэлийг mixi хөтөлдөг болооод хуучин японоор бичдэг бсан бас нэг блогоо ор тас мартсан гэжаагаа...
өчнөөн олон хүнтэй танилцсан...нөгөө асар олон жил closet явсан хүн чинь яахуу??өөрийгөө зад чөлөөлнө биз дээ??
нэг мэдсэн чинь чатаар дурлаж барьцсан,,,тэгснээ л бойфрэндтэй болоо л нөгөөхөөсөө ч 3 хан сар ын дотор дорхноо салаа л дахиаd шинэ дурлал...20~30 насныхаа ид үейиг дэмий өнгөрөөцсөн хугацаагаа нөхөж бгаа нь тэр...ер нь ямар нэгэн юмыг удаан боож хорихоор нэг зад тавихаараа ухаан жолоогүй хурдалж давхидаг гэмтэй юм шиг бгаам...
нэг л мэдэхэд өөрийнхөө бэлгийн чиг хандлагаас болооод нөгөө шаналж зовдог бсан минь ор тас сураг бхгүй......ув улаан хацартай жаргалтай амьтан завгүй гүйгээ л байдаг..
яахав ондоо шаналгаагаар солигдож бгаам л да.энэ муу ямар нойтон хамуу шиг нөхөр вэ? ??эсүүл за,байз тэр нэг гайгүй ах наашаа харкүм бхдаа г.м.....хуучиныхаасаа хамаагүй илүү амттай..гоё шаналгаа..кэкэ..
ер нь эцсийн эцэст эргэн тойрны бусад хүмүүс юу гэж бодох нь хамагүй..өөрөө юу гэж бодох нь,өөрийгөө чөлөөлөх нь л хамгийн чухал юм бна гэдгийг,,,бас байгалаас өгөгдсөн нөхцөлийнхөө дагуу,түүнийгээ дагаж амьдрах нь өөрт ямар амар, жаргалтай юм бэ гэдгийг анх ойлгож блаа..байгал (бурхан ч юм уу өөр хэн нэгэн)намайг бүтээхдэ чи ингээд гэй хүний амьдралаар амьдар гээд генд маань гажихын аргагүй програмчлаад суулгаад өгцсөн байтал надаас өмнө төрсөн хэн нэгний бий болгосон хууль,ёс суртахуун гэх мэ аар саар ач холбогдол багатай зүйлсийн нөлөөгөөр гажих гэж оролдох нь ямар ч утгагү юм байна ,,энэ миний амьдрал..дээр нь ганц олдох байтал би яагаад бусад хүмүүсийн үзэл бодолд тааруулж амидрах гэж??? гэдгийг тэр үед л маш сайн ойлгож авчээ..
мэдээж энэ шийдэлд би ганцаараа бодоо л бсан бол хүрүх боломжгүй..маш олон хүнтэй ярьж,бичиж....хүнтэй харьцаж буй харилцаанаас л өөрийгөө олж авч буй..
мгл хэл дээр блог бичдэг болсон маань
Особу саны блогийг анх олж үзсэнтэй бас л холбоотой..гэтэл бид 2 хуучин syber танил бж таарсан тээ,Өсөбү?Асуулт нэт дээр 2046 ийн тухай Особу сан review бичээд би түүнд ни комэнт үлдээж бсан байх юм..тухайн үед нээх сүртэй ..надаас ондоо ВКВ үздэг хүн бдаг л юм бна..гээд комэнт үлдээж бсанаа санаж бна...дараагаар нь Особу саны блогоор дамжууулаад
Папатэ гээд нэг bad boy той танилцсан..одоо сайхан нөхөрлөж л байна..жоохон онигор л болохоос сайн залуу..(рекламдсан шүү..)..Тэгээд сая монгол явахдаа
Цагаанка гээд бас нэг өөлхөн үүхэдтэй танилцсан....найз залуутай болохдоо ахаараа шинжүүлдийм шүү.. нэвт шувт шинжинэ гэж л мэд!!манай Цагаанаад муу хүн тохирохгүй(хадүүрав)..бусад syber танилуудтайгаа тэгж бгаад заавал real танилцана гэж боддог
юу гэх гээ л ингээд олон юм нуршаад бна гэхээр блог бичсэнээр
чиний ертөнцийиг үзэх үзэл бодол,,чиний ерөнхий суурь「дотоод би」чинь өөрчлөгдөхгүй боловч аливаа зүйлийг ондоо өнцөгөөс харах боломж харин бий гэж бодно...энэ бүхэнд бусдаар дамжуулж өөрийгөө харсанаар хүрч болно(!?)
бас нэг зүйл нь над шиг ганцаараа нутаг орноос хол амьдардаг,стрэйт хүмүүс шиг гэр бүл,үр хүүхэд бхгүй , дээр нь мэргжэлийн онцлог(?одоохондоо диплом бичиж буй оюутан тул нэг өрөөнд ганцаараа суугаад хүнтэй харьцдаггүй гдг утгаараа)оос шалтгаалаад хэн нэгэнтэй холбогдож бх гсн бгалын хэрэгцээг нь блог нөхдөг бж болох юм
эсвэл зүгээр л багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг bsaniih baih..иймэрхүү юм бичээд заншчихсан гэхийм уу даа?хүүхэд бхдаа зожигдуу,дуу цөөтэй хүүхэд бсан гээд урьд нь бичсэн дээ? тийм болохоор хүнтэй яьж амжаагүй ,хүнд хэлж чадкү зүйлсээ бүгдийг нь тэмдэглэлийн дэвэтрэндээ бичээд заншичихсан...магадгүй хүмүүстэй харьцах ёстой харилцааний дутагдалаа энэ дэвтэрээр нөхөхийг боддог бсан бж магадгүй юм..
бүүр 1,2 р ангид бхдаа тэмдэглэл хөтөлдөг бсан юм..одоо харамсалтай нь үлдээгүй л дээ..10 р ангидаа бичиж бсан,оюутан байх үейин дэвтэрүүд бол одоо ч бдаг..сая монгол явахдаа бүгдийг нь уншсан....идэр нас минь тэр чигээрээ.......ямар ч инээдтэй жоохон юманд шаналдаг бсийм? ямар ч хөөрхөн хөөрхөн дүгнэлт,ажиглалт хийдэг бсийм??
..лаг сонин..10 хэдэн жилийн өмнөх үйл явдал хэрнээ огтхон ч мартаагүй..яг тэр үйл явдал болсон өдрийн цаг агаараас авахуулаад нөхцөл байдал яамр бсан.,харилцагч хүн маани юу гсн ??гэх мэт маш жижиг деталиуд маш тод томруун аар эргэж санагддаг юм билээ..магадгүй тэмдэглэл хөтлөөгүй бсан бол тэр чигээр нь мартах шүү дээ..
бас нэг зүйл..10 жилийн өмнөх 20 настай би одооны би 2 т зарчимын хувьд ямар ч өөрчлөлт гараагүй бх юм....санаа зовдог зүйлс,намайг баярлуулдаг юм,уймраа зан,,,shit!!!!!!!өнөөдөр ..ныхаа номыг гуанзанд орхиод гээцсэн......гэх маркийн бичлэг 10 жилийн өмнөх дэвтэрт маани ямар их байваа...кээк..уймраа зан мин хөгширөлттэй ямар ч холбоогүй,,анхнаасаа л ийм хүн гэдгээ шинээр нээж жаал тайвшиrсан гэжаагаа.........
за за,асар нуршуу болж буй тул бүр хадуурахаасаа өмнө өнөөдөртөө ингэсгээд дуусгий.....
11 comments:
hi
hi. turuuniih ni test blaa.
chinii ene bichlegiig blog unshdag, bas bichij ehelj bgaa olon humuus unshaasai.
PS: OKしてくれてありがとう。早速、リストに追加しました。これからもよろしくね。
bayabaga san thanks blog bichih sonirholgui boltson baisan chin shuud buh yumiig oorchildog baishd. udahgui blogoo bichnee
teh, deer uyiin cyber taniltaigaa blogoor damjij dahin uulzaj bilee :) tegeed patate-g end ajlaar irehed ni iim neg huuhed baigaa sh d geel taniltsuulj bsiin bna. bi ch uuruu blogoor damjuulj olon cyber nzuudtai bolson, bas hair mairtai uchrah duhsun gej bgaa, blogoo gej :)
Manai darga argagui l uur hun shuu. Buhel buten erdem shinjilgeenii ajil bichchihsen bshd.
hehe, zarim neg logikiin huvid zorchiltei zuil yavaad bna gsn,hehe. neeree blogiin achaar ulam l neelttei bolood bdgiim bilee.
Btw, nana egchiin helsen zarim neg logiciig durdval.
"Joohon onigor l bolohoos sain zaluu" - logiciin huvid aldaatai.
"Joohon onigor l bolohoos saihan zaluu" - logiciin huvid ch, bodit baidlyg durselsen gedeg utgaaraa ch zuv.
Geh met.
Hello Bayabayar aa.
*Heheh, chi 30 nas zoogloson zaluu yavj bsan yum uu? Yagaad ch yum bichsen zuiluudiig chini unshaad baisan horin hoyor guravtai l baih gej bodood bsan sh d.
*Minii bodloor chi uuriiguu booj yavdag baisnaasaa bolood amidralaasaa nileen hotsorchihson baih tiim uu? Train chini ali hediin yavchihsan. Tegeed ternees uur zunduu olon train yavuulchihaad baij baij neg train d suusan bololtoi. Odoo tegeed hotsrohgui suugaad l baih yum bgaa biz dee tei? Esvel neg suusan train dee unencheer uldeed uur train solihgui yum bolov uu?
To be continued ... hehehhe
*Gay or hetero? Horij, horiglono gedeg ni yavuulga saitai humuusiin uurtuu tohiroh handlagaar ertuntsiig erguuleh gesen yavdal ni ingej boddog sh d. Heheh, gehdee ertunts teriig dagaad ergetlee l udna biz dee, ergej ch baigaagui, ergeh ch gui.
*Minii blognii holboosiig uuriin blogdoo tavisand danke shuu. Gantshan zasvarlah yum baih shig bna aa, minii blogiin name ni Immortelle yum aa. =)
*Dashramd helehed blogoor zochildogt bayarladag shuu.
*Ingeed etsest ni helehed Hunadaga ta hoyor blog ashiglan hariltssan tulburiin tootsoogoo hezee, hen ni hiih gej bgaa yum bol doo?
hundaga>
hundaga san Tokyo yu?(shal hamaagui yum asuuv)
ershuu>
onoodriin bichlegiig chini unshaad yagaad blogdohoo bolii gsnii chini uchiriig halit oih shig bolloo..
ooroo belen bish bol closet naas garah geed neeh yaraad hereggui biz dee....ooriin speed,,pace gej baina...
osobuchik>
tegjaagaad neg l sanamsargui chamtai taaraldah yum shig nadad sanagdaad bdiimaa...er ni tegj l taarah bolov uu..
papate>
bas yu yu geed bgaam be?keek
hun magtaad bhad chini...saihan zaluugaas sain zaluu ni hamaagui deersh dee,huu mini..
saihan zaluuug 3 honog harahad uidna..ugly guy g 3 honog harahad nud dasdag gejaagaashd
nana>
yamar zorchil bna??ajaa uned orood blgui heleel ogchooch...
erhes>
medkumoo..magadgui tsaashaa hugjij oorchlogddoggui oyuunii homsdol geech ni ch yum biluu??
bi 10jiliin omnohoosoo eroosoo oorchlogddogui bna geed bdag (diary)chini iim uchirtai....magadgui 50 hursen ch yag adilhan yum bicheed suuj bh biz??
bi barag tokyo shd. tokyo shahuu. za tokyo geed heltsen ch bolno doo etr gsn.
huniig mod gej tosoolvol yamrav? gol ni urgaj buduureel, oodoogoon osood l. harin mochir ni nemj shineer urgaj, mochriin uzuurt baih navchis ni ulirlyn jamaar unana, shineer urgana, zarim mochir ni hugarna, deer ni shuvuu uuree zasna...ogtlood avchihgui yum uu, horhoid idegdchihgui bol gol mod ni baij l bna.
美人は三日で飽きる、ブスは三日でなれるってやつですね。
bayabaga aa, tsaa chin chamaig yahnuu ingeel tesiim baikoo yu ,hehe. ochdor, onoodor 2 setgel muuhai arzaigaad bhaar ni blogoor orj setgelee sereedjaagaam baikuu yu. patate oilgotson bailee shtee.
Post a Comment