Monday, July 30, 2007

unshsan nomnuud

Өглөө сэрсэн чинь гадаа ямар шируун бороо орж байваа..өчигдөр бас аймаар цахилгаан цахиад гэрлэн дохио энд тэнд унтарч бариад,тэрнээс болж галт тэрэг түр зогсож(30мин) энэ тэр..

Өглөө сайхан унтаж байсан чинь нэг найз утасдаа зурагтаар монгол хип хоп гараад бна гээд хүн сэрээчдий..тэгсэн,NHKийн боловсролын суваг дээр нь монгол хүүхдүүдийн тухай зохиомж гараад ,тэрний BGM нь нэг хип хоп хамтлагийн дуу явад бна лээ. Би хип хоп сайн мэдкү болохоор ямар хамтлаг нь дуулаад бгааг үнэндээ мэдсэнгүй..хөөрхөн том том хацартай монгол хүүхдүүд гараад байна лээ..

чихэвчтэй хөгжимөөр хип хоп сонсонгоо хичээлдэ явдаг хотын охин,түүнийг холоос харах хөдөөнөөс орж ирсэн болтой хөөрхөн бацаан(том болоод царайлаг залуу гарнаа тэр..:Р)...эхлээд охин нь тоохгүй ээ,нөгөөхөө..гэтэл нэг өдөр шалбааганд чихэвчээ унагаацсан бхад ни хөдөөний хөвгүүн чихэвчийг нь авч өгөөд зогсохгүй шавранаас нь цэбэрлэж арилгаж өгнө..ингээ л манай 2 дотносож бгаа тухай гарна..

..дараа нь тэр найз руугаа tnks гэж мэйл бичээд ,「чи яаж монгол гэж танисий?」 гсн чинь 「чамтай төстэй хүмүүс цаана нь яваад бгаам чинь 」гэж авсан..кэкэ

Өнөөдөржингөө ном уншиж өнгөрөөв..Унших ёстой бсан мэргэжлийн хэдэн номнуудаа сөхөж харсан,нойр хүргээд бхаар нь хааж тавичаад хазгай далий ном уншив..урид нь эхлүүлээд гүйцээлгүй орхисон номноосоо 2 ыг нь цааш харуулав..

1.マックス・ヴェーバー「プロテスタンティズムの倫理と資本主義の精神」(the protestant ethic and the spirit of capitalism)

Энэ номонд капитализм ,зах зээлийн эдийн засаг??үүсч бий болоход үүнтэй ямар ч холбоогүй мэт харагдах (өнгөн дээрээ) ,заримдаа бүр эсрэг тэсрэг мэт харагдах протестантизм үнэндээ ямар их үүрэг гүйцэтгэсэн талаар маш үнэмшилтэй гээр бичсэн байв...өнөөдөр биднүүсийн амидарч бгаа,зориж яваа нийгминхээ үндэс ,мөн чанрын тухай тодорхой ойлголттой болно..

Би гэдэг хүн Христийн шашиний тухай ямар ч ойлголтгүй тул protestantism,catholisizm,calvinism гэж төөрч толидсоор байгаад уншиж дуусахад нилээн цаг оров

2.Marx:A beginners guide .Марксаас урид нь уншиж бгаагүй тул эхлээд тухайг нь үзий гэж бодоод хялбарчилсан,зураг мурагтайг нь авсан болно.:Р

мэдээж маш ойлгомжтой..уншихад урамтай..ер нь над шиг номны хуудаснаас сүрдээд уншидгүй,эсүүл анханаасаа л сонирхолтой бхкү бол бушуухан шиг цааш нь чулуудчидаг хүмүүст,шүүд л гол санааг нь хэлэд өгчдөг ийм авлагууд их зүгээр юмаа..цаг ч хэмнээд,
хөдөлмөр хамгаалал,илүү цагийн цалин,үйлдвэрчиний эвлэл,ажилчин хүний эрх г.м өнөөдрийн нийгэмд мэдээжийн мэт олон зүйлсийн санаачлагч нь Маркс өвөө байжээ...хамаа намаагүй,бичсэн номноос ni ганц мөр ч уншаагүй бж дуулианаар муулж болкүүнээ...мөн мэдээж марксизм,коммунизм ын тухай ойлголтыг эндээс авч болно.ер нь их таалагдах шинжтэй..

Нийгмийн ухааны чиглэлээр мэргэжиж бгаа ямар ч мэргэшилийн хүн энэ номыг заавал уншвал зохих суурь номнуудын нэг болов уу гэж бодлоо..


3.Bertrand Russell「幸福論」(The Conquest of Happiness)
Амьдралыг яаж туулбал зохих вэ?Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалтай байхад юу саад болж байна вэ?г.м ээр чи өөрийн хайсан асуултныхаа хариуг эндээс олж болно..энэ бол ердийн нэг how to..маягийн ном биш..ер нь бичиг үсэгтэй хүн бүр нэг удаа заавал уншиж үзэх ёстой ном мөн болов уу?

Sonin saihan

Хундага саны блог дээр сонирхолтой мэдээ байна.

Аюурын 2 роман Солонгос , Орост орчуулагдаж гарах нээ!!Давгүй амжилт!!Түүнийг нэг юм заавал дуулгана гэдэгт би итгэдэг..Цуурайнаас төөрөгсөд гэв үү?Их гоё нэр байна..

Gutal

Өчигдөр хөгжилтэй ч гэхэд хаашаам,хөгжилгүй ч гэхэд хаашаам iim үйл явдал болов..

орой gym тарахын алдад нэг танил утасдаад хоол идий гэхээр нь хариад ч нэг их хийж барих юм бхгүй бсан болохоор яваад очлоо..тэгээд хоюулаа юу идэх үү??гээд жаал эргэлзсэний дараа япон хоол (күшияки)идэхээр болоод оровоо..тэгээ л япон ууд болсон юм хойно гутлаа үүдэнд нь тайлж тавичаа л орсий..

тэгээд хоолоо идэчээд баахан пан пан гээд за,за оройтлоо харий гээд гараад ирсэн миний гутал бхкү...за,миний сандаалыг хэн л авав гэж гээд хайгаад бдаг хайгаад бдаг гарч ирдгүй...тэгээд хоолны газрынх нь хүнд хэлсэн чинь тэнэг баагий чинь,уучлаарай манайх хариуцахгүй гэж авдий...чихэндээ итгэсэнгүй..хамт явсан танил маань уурлаад :

ю гэж бгаам? хариуцахгүй юм бол яах гэж тайлуулдий?эсвэл lockerт хийлгэж болийшдэ..бла бла гэлээ..

нөгөөх чинь цаашаа гүйгээд мэнэжэр ээ дагуулаад ирсэн..нөгөөх нь арай хүн шиг харьцаж бнаа..тэхдээ муу санаатай..бидний буруу гэж хэлкү бгаам..яанаа янаа,окякусама(зочин,үйлчлүүлэгч гсн үг. уг.намайг хэлжаагаам:Р) одоо гуталгүй яаж харинаа л гэжийнэ..

нээрээ бодоод үзсэн чинь гутлаа алга болчиж л гэж бодсоноос яаж харих тухайгаа би огт бодоогүй бгаа бхгүй юу?:Р..ядаж бхад гадаа усан бороо цутгаж бдаг..

уул нь ч нэг их сүртэй үнэтэй цайтай гутал биш л дээ..Аваад бараг 4 жил болж бгаа сандаал бсий..тэхдээ их хайртай сандаал...

тэгж байтал харин цүнхэнд gym д өмсдөг пүүзээ бгааг санаж гаргаж өмссөнөөр бдал арай дээрдэв..ямар ч бсан хөл нүцгэн харихгүй болсон..:Р

юмыг яаж мэдэхэв.хэрвээ хаа нэгтээгээс гараад ирвэл яриарай гээд утасны дугаараа үлдээчээд ирсэн..

японууд ер нь хаа хамаагүй гутал тайлуулдагаа болимоор тээ?гэртээ л тайлна биз..
сургуули,япон маягийн хоолны газрууд,за тэгээд дэлгүүрийн хувцас солих өрөө г.м зүгээр пудволк өмсөж үзэхэд гутал тайлах ямаршаардлага бнаа?тийм бид дээ??

тийм болохоор ихэнхи японууд 1,2 размэр том гутал өмсөнө.гутлаа сул үднэ..зарим нь бүр үдэхгүй..жишээ нь манай хүүхэд бараг л сугарах шахсан гутал өмсөнө..кэкэ..гутлаа гүйцэд өмсөхгүй ,,ар дээр нь гишгээд дутуу өмсчинө..тэгээд төгцөг төгцөг гүйнэ..

энд тэнд олон тайлдаг болохоор тайлж,өмсөхдөө ч сурамгай..сап сап хийтэл ни тайлдийшд..халит биширч энэ тэр...гадаад хүмүүс л энэ тэнд очихоор бөгтийж сууж,гутлаа яг өмсөөд ,үдээсээ чанга үднэ үү гэхээс японууд бол авч хэлцэхгүй..явуут дундаа гутлаа өмсөнө..10 жилийн охидууд майгаа хөлтэй дээрээ бүгдэээрээ гутлаа дальжин гишгээстэй..тэгээд гутлаа чирж алхана...

Угаасаа японд гуталны соёл гэж юм эртнээсээ бгаагүй юм шиг бгаам..
өвс сүлжээд хийсэн сүрлэн шаахай байна..зоори энэ тэр гээд.бас.гэта гээд нөгөө модон таавчиг бна.тэрнийгээ өвөл зунгүй чирчдэг бсийм шиг бгаам..бороо хур ихтэй газар.шалбааг туучихад амар гэж тийм өндөр өсгийтэй хийдэг бсийм болов уу гэж таамаглаад бгаашдэ....

энд тэндгүй гутлаа тайлдагнь нэг их ариун цэвэрчдээ ч биш зүгээр л гутлын онцлогт бсийн бишүү..тийм өндөр өсгийтэй юм өмсчөөд гэр дотуур явбал хэцүү юм болно биз дээ..дуу шуу ч гэж бэрх...

за за шал далий юм яриад уналаа

Saturday, July 28, 2007

Demii l....

Өнөөдөржингөө энэ дууг сонсов..Can`t take my eyes off of you g маш олон хүн олон янзаар дуулсан боловч Lauryn Hill хамгийн шилдэг нь.....

өнөөдрийн cool video Moloko-The time is now. Иймэрхүү хүүхнүүд давгүй тээ? би стрэйт бсан бол нэг иймэрхүү хүүхнүүдэд л зүрхээ өгөөд явж бх бсан бх даа..харамсалтай нь Moloko сүүлийн үед ерөөсөө харагдахгүй юм.

Өнөөдрийн ярилцлага.. Өнөөдөр сонины Ням гаригийн дугаарт гарчиж..энэ 2 жүжигчинд ямар их дуртай байваа?

Бага байхад Үндэсний ТВ ээр энэ 2 ын тоглосон Таня гээд Арбузовын гоё жүжиг гардаг байж билээ..

Ер нь манайд 80 аад онд маш гоё гоё жүжигчид гарч ирж бгаад 90 он гээ л юу ч гүй тасарсан даа..Эрэгтэйгээс хамгийн дуртай нь Равдан байлаа..Сүүдэр гээд гоё кино гарч бсан..Дайнаас буцаж ирээд амь үрэгдсэн найзынхаа эхнэр тэй гэр бүл болдог..тэр үейин ихэнхи кино шиг үзэл суртал байхгүй.нэг тийм дотогшоогоо кино бсан санагдана.

Бас энэ Эрдэнэтөгтөх гээд ах..нөгөө Говийн зэрэглээ дээр багш болж очдог..говийн зэрэглээ миний хамгийн дуртай монгол кино..Арслан нээрээ ассар хөөрхөн залуу шүү..:Р

Тэгээд Сүххүяг.Нөгөө Батмөнх даян хаанд тоглодог..маш олон бүсгүйчүүд болоод гэй залуус түүнд дуртай бсан бхаа.:Р

За тэгээд Нацагдоржид (саруул талын ерөөл)тоглодог Гүрсэд байна. Нарны өнгө гээд гоё тагнуултай жүжигийн гол дүрд нь bas тоглодог..би бараг л ТВ нийхээ наанаас илэх нь холгүй түүнийг үздэг байв шүү..хөөрхөн буржгар ах..

Өөр чинь Бид мартахгүй гийн Аюушт тоглодог гоё ах,Ирж яваа цагийн Готов т тоглодог бас нэг гоё ах.Нэрийг нь хэн гэдэг бсийн бол?? За,тэгээд БИ чамд хайртай гийн Дэлгэрт бас л бундан наасан..нээх тийм жижихээн нүдтэй даруухан байрын залуу.

ер нь 80 аад оны Монгол кино энэ талаараа бол үзэх юмаар их байжээ..одоо бол баахан гүзээтэй эсвэл тураалтай хүүхдүүд л зурагтаар гарах юм даа.БД ээс бусад нь:Р

Өнөөдөр хоол цуглуулахаар хажуугийн дэлгүүр орсоныг эс тооцвол гэртээ өнжив..гадаа шагайхын аргагүй халуун байна..нар шарж байна,төөнөж байна гэхээсээ илүү жигнэж байна гэж хэлбэл зохино..нэг тийм бүгчим халуу...

Thursday, July 26, 2007

Wednesday

Хэд хоног гадуур цагийн ажил хайв..Болж өгвөл 「цалин багатай ч гсн сонирхолтой ,хойшид надад хэрэг болохоор туршлага хуримтлуулж болохоор тийм ажил 」гээд.зорилгоо тодорхойлоод үзэж тарсан.. тийм ч амар эд биш болтой...

Өчигдөр нэг зохиолчийн туслах шалгаруулж авна гсн юм руу залгасан чинь ханз үсэгний тэддүгээр зэрэг,нарийн бичигийн дамжаа дүүргсэн бх хэрэгтэй ч гэнэ үү.бл бла гэнээ..

маргааш юу ч гсн нэг газар ярилцлаганд орохоор боллоо...кийборд нүддэг л ажил юм шиг байна..

хурдхан сургуулиа дуусгаж ажилд орох юмсан,,,

за,тэр ч яахав..өнгөрсөн 7 хоногт хүүхдээсээ түр завсарлага авсан..миний өөрийн санаачлага...цаашид юу болох нь тодорхойгүй..өөрийнхөө зөв шийдвэр гаргасан гдг т эрглзээд бгаа ч , ямар ч бсан өөрсдийнхөө одооны байдалд сэтгэл хангалуун биш бгаа минь үнэн болохоор ийм шийдвэр гаргасан..жаал байдлыг харах санаатай.

өнөөг хүртэл найзалсан хүмүүсээс салах санаачилгыг дандаа л би гаргаж бсан бх юм.. би тийм уйдамтгай хүн юм байх даа???

энэ 2 жилийн хугацаанд ,энэ салбарт(талбарт??)6 байлдсанаас ,4.ялж ,1хайнцаж,1 ялагджээ...тэр удаа ....бүр ухаангүй нам цохиулсан даа..гомдмоор...гэнэгүй байж байгаад...нокаут....аймаар өвддийм байлээ...дахиж хүнд тэгж үхтэлээ (мэдрэл муудталаа)дурлахгүйгээр л болсон..ямар ч бсан..хангалттай..

за,энэ ч гсн яахав..нөү биг дийл..

өчигдөр ажил хайж жаал яваад дээр нь Walkman ы нэг чихэвч нь сонсогдохгүй болсон тул засварт өгчөөд,хүүчин номын дэлгүүрээс ганц ном авчаад,цаашаагаа хэд майжигнаж Tipness орж хэдэн гантелээ нааш цааш нь болгочоод,саунд суучаад,хувцасаа чирээ л Шимокитазава гийн буудал руу явжаатал По хүүхэд яриж,эрт тарлаа гэхээр нь, хамт хоол идий гээд Шинжүкү рүү..Мэдээж юу л гэж хоолоор зогсохов..цаашаа ничомэ.задгай бааранд жаал пан пан хийгээд би ч эртхэн харий гээд бослоо..манай хүн надтай монголоор ,япон залуучуудтай японоор , цаашаа эргэж нэг гадгаад нөхөртэй a-nglish тачигнатал яриа л ..ам гэж бүрэн ажиллаастай...кэкэ...

блог уншиж бгаа хүмүүс энэ 2 хүүхэд гүймөн их ахи уухийм даа гэж бодож бгаа бх даа???

Tuesday, July 24, 2007

Ирж яваа цаг


Өглөө боссон чинь гоё нар гарчиж..бараг 2 долоо хоног нарны бараа хараагүй..ахиад хэд хонохийм бол бараг л тэнгэр ямар өнгөтэй байдагийг мартахаар болоод бсан юм...уул нь өглөө 9 гээд өрөөндөө ирдий,өнөөдөр 7:50д хурээд ирсэн..гадаа гоё бхаар нь эртхэн гадаа гармаар санагдаад..мэдээж гэрээс сургууль хүртэл The Lemons оо сонсонгоо...ккк:Р

Энэ чигээрээ цэлмээд цүю(бөрөөны үе)дүүсчаасай..даанч арайл болоогүй юм шиг бна..Олон жилийн дунджаараа бол 7 сарын 20 нд дуусдийм гэсэн..Борооны улирал дуусахар л Японд жинхэнэ утгаараа зун эхэлнэ дээ..

Энэ жилийн Рагби гийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн Парис хотод бөгөөд,Энэ poster ийг Парис хотын захиргаанаас уг тэмцээнийг үзэх жуулчидыг татахын тулд гаргасан юм байна..

ийм л болцсон бна ш дээ..цаг сайхан болжээ.гсн..Монголд маань хэзээ ийм цаг ирэх бол??тэхдээ нэг удахгүй байхаа..10 жилийн өмнөхөөс ямар ч бсан байдал дээрдсэн гэж бодно..

энэ постэр ийг томоор нь скрийн сээвэр ээр авах хүсэлтэй хүмүүс ийшээ.
ENJOY RUGBY IN THE CAPITAL OF LOVE

Monday, July 23, 2007

Weekend report

weekend report

5 дахид Папатэ ,түүний бойфрэндтэй 3уулаа уламжлалт маршрутаарaa..нэг хөгжилтэй нь би салгалж яваад түрийвчээ гээцсэн..ккк:Р..хаана унагааснаа санадгүй..Потэтө г орхичоод түүний бойрфэндийг нь дагуулаад явсан газруудаараа буцаа л ,газар шагайгаад 2,3 рэйс хийв..бдгүй...зооз,олдкү юм шиг бна.юу ч гсн цагдаад бүртгүүлчий гээ л муухай царайлаад ничомэ гийн цагдаагийн пүүтэк рүү алхсан. тэр хооронд өөрийн салан зандаа ассар гутраастай.

уул нь тэр өдөр банкнаас авсан мөнгөө уусаар бгаад нилээдийг нь чилээсэн(дүүсгах:Өвөр монгол)бсан тул,2,3 мянган иен л үлдсэн... тэр тал дээр санаа зовох юм бсангүй..

хамгийн гол нь банкны зээлийн карт,дээр нь гадаад иргэний үнэмлэх(пасспөрт орлоно),оюутны үнэмлэх,эрүүл мэндийн даатгалаас авахуулаад гэрийн түлхүүр (манайх төмрөн түлхүүр биш соронзон картаар онгойдог,ядаргаатай.би нөгөөхийг нь энд тэнд гээчих гээд) гээд 83 юм дотор нь бгаа бхгүй юу. тэгээ л дахиж яаж бүгдийг нь сэргээлгэнээ ..бүгдийг ни сэргээлгэж дуустал дор хаяж сарын хугацаа орно doo..гээ л баахан бараан юм бодонгоо цагдаагийн хэлтэс оров..

үүдэн дээр нь 2 согтуу хүүхэн будаа болгож baiv..та нар муусайн цагдаа нар ёстой.......гээ л япон хүний амнаас гармаагүй??? үгнүүдээр авж өгжийнаа..тэгсэнээ л нэг хүүхэн нь арай залуухан цагдааг нь чи ер нь давгүй л залуу байшдэ энэ тэр гэснээ цээж мээжий нь илээ л өөр бас бус газар луу нь гараа явуулаад ч бх шиг...тэгэд хөөрхий цагдаа нар нь яах ч гүй юм..

би ч тэр хүүхнүүдийн сиймхийг харж бгааd учир явдалаа хэллээ, тэгсэн чинь цаад өрөө рүүгээ шагайж нэг юм харсанаа нэр,төрсөн он сар өдөр,гэрийн хаяг энэ тэр асуугаад ,за наад хуудсаа бөглөөдөх гээ л тэгжийнэ..

тэгсэн араас Потэтө бойфрэнд ,чиний түрийвч олдоцсон юм шиг бшдэ гээ л бсан..тэгсэн яг үнэнгээсээ олдоцсон..аль хэдийн зам дээр унацсан бсанийг нь хүн авч ирээд өгцсөн бдий,,ямар их баярлаваа......бараг л цагдааг нь тэвэрч үнссэнгүй талархалаа илэрхийлээд гарч ирэв...

тэр өдөр бас нэг хөгжилтэй юм..нэг задгай бааранд оронгуут нэг асссар давгүй залуу инээмсэглээд сууж бдий.. би ч Потэтө д лаг гайгүй залууу суужийшд гээ л саналаа хэлж бсий..тэгсэн нэг мэдсэн манай хүн хажууд нь очоод үг өдөцсөн,манай найз чамайг хөөрхөн гээд бна гэж авдий..алдаг гар шүү нээрээ..би ч тэгээд бантсандаа..чи их хөөрхөн юмаа..аймаар тайп ...бла бла гэлээ..их тааламжтай бгаа болтой ..Потэтө насийг нь таагаад 34 гсн чинь 41 тэй болж таардий...ерөнхий стийл нь БД тэй нилээн төс бсан шүү..удалгүй тэр ч найзуудтайгаа явахаар боссон..гарахдаа бид хэд лүү эргэж хараа л бсан..мэдсэн бол Потэтө гоор мэйл хаягий н ч болтугай авахуулдаг бж гэж би халит харамсаастай..

тэгсэн тэр хүнтэйгээ өчигдөр хальт тааралдав..Удахгүй болох гэж эндхийн парламэнтийн доод танхимд нэр дэвшиж бгаа нэг лэзбиан эмэгтэйн сонгуулийн ажиллагаанд сайн дураар ажиллаж бгаам бна..би тэр хүүхний цугларалтанд нь очсий.. тэгсэн харин нөгөө ах чинь баахан юм зохицуулаа л энүүгээр тэрүүгээр гүйгээд бсан...ханатлаа харж авсан...ханатлаа гэдгийг зөв ойлгоно уу ..:Р

ажилтай хүнтэй юм яриад байлтай нь биш холоос л баахан барааг нь харж баясах шив..даруухаан залуу бна лээ..ядахнаа нэрийг нь мэдээд авах санаатай ,тэнд бас сайн дураар rainbow туг бариж зогссон танилаасаа,тэр цэнхэр цамцтай залууг таних уу ? гсн чинь аа,М ...уу? ....дүүргийн иргэдийн хурлын гишүүн ш дэ.гэж авдий..

нүд орой дээрээ гарах шахсан....аймаар лаг баагий болж таардий..

өчигдөр нээрээ тэр цугаларалтан дээр найзынхаа оронд 20иод мин туг барьж зогсов..аймаар идэвхтэн баагий аятай л...

ой нь тэр сэдвээр Потэтө ба БФ тэй нь маш халуун маргаан өрнүүлэв..кэкэ..аймаар чанга дуугаар улс төр,гэй лэзби гэж яриа л бусад хүмүүс гайхсан бхаа.....ккккк:Р

Saturday, July 21, 2007

Shine kino

Сүүлийн үед үзсэн кино:

1)Пэдрө Алмовадор ийн Volver..Түүний өмнөх кинонуудийг нь (Talk to her,All about my mother,Bad education,Live flesh)бүгдийг нь үзсэн,.Бүгдээрээ маш их таалагдаж бсан тул хүлээлт дээд зэргийн өндөр байлаа. гэвч олигтой санаанд хүрсэнгүй..

харин энэ киноны гол дүрийн Penelope Cruz bol gaihaltai bailaa..энэ кинонд тоглохын төлөө төрсөн юм шиг л сайн зохицож байв..Пэнэлөпэ ер нь Холивуудаа болиод Испани кинонууддаа тогловол хамаагүй амжилт олмоор юм шигээ.бас энэ найруулагчийн нэг онцлог болох ув улаан өнгийн Испани энэ удаа ч бас хэвээрээ байв.хэрвээ 10 онооны системээр дүгнэх юм бол минийхээр ☆☆☆☆☆☆(6).

2)Тони Леон(зургийг ни би өөрийн аватор болгож хэрэглэж бгаа :Р),Канэширө такэши 2 ын тоглосон Confession of pain гээд Хонг Конг кино..Энэ киног яагаад үзсэн нь ойлгомжтой..Киноны агуулга үйл явдал бла бла гаас илүү дэлгэцэн дээрээс Тониг нүдээрээ хөөсөөр бгаад таарав..japanese title 『傷だらけの男たち』

Үйл явдал нь ерөнхийдөө Infernal affairs маягийн..Энэ киног нь бас ахиал Холливууд remake хийхээр болсон бна.Сая Departed д тоглосон Ди каприо энэ тэр дахиад тоглохийн гсн..минийхээр ☆☆☆☆☆(5) л кино болуу?

прокатаар үзсэн нь:


3)Lover`s prayerーТургеневын Анхны хайраас сэдэвлсэн кино..надад бол таалагдсан..хуучины орос кино үзэж бгаа юм шиг сэтгэгдэл төрсөн..ер нь Kirsten dunst давгүй жүжигчин юмаа.Virgin suicides аас хойш үзэх дуртай болоод бгаа..6+гэж дүгнэв..


4)The great GatsbyーСкотт Фицжэралдын алдарт Тhe Great Gatsby г кино болгосон 2 дахь хувилбар нь..Анхных нь 1974 онд хийгдээд Робэрт Рэдфөрд гол дүрд нь тоглож бсан юм бна лээ..

би номыг нь өнгөрсөн жил л анх уншсан/мүраками харүки гийн орчуулга гэхээр нь уншсий..кэкэ/..маш их таалагдсан учраас прокатанд кино хайж яваад таарахаар нь эргэлзэлгүй авч үзэв..ТВ кино гэхэд маш давгүй ,ер нь сайн ч гэж хэлж болохоор(кэкэ) кино байв..хамгийн гол нь эх зохиолоо ерөөсөө эвдэлгүй тэр чигээр нь сайн дагасан санагдав..зарим нь танигдахын аргагүй болгоод хаячдаг билээ..
хөөрхий Gatsby..........
минийхээр 8 оноо☆☆☆☆☆☆☆☆

Shine hogjim

цагаанаа дүүгийн буянаар Монголд худалдаанд дөнгөж өнөөдөр гарч бгаа цомогийг бүрэн эхээр нь олоод авчив..tnks шүү ,хүүхэдээ!!!

Ocean`s 11 гээд Шөнийн галт тэргийн Буянаа гээд залуу +Никитоны бөмбөрчин Золбоо 2ийн прожэкт юм бна..90 ээд оны Монгол хит дуунуудыг cover хийгээд шинэ албум гаргаж бгаам бна..Титэм хамтлагийн Үзэсгэлэнт од,Мөрөөдөл,Агшин киноны дуу г.м../бүгд Цагаанаагийн мэдээлэл болно.*Р/

Надад Лемонзийн Одноотой хамтарсан Хотын гудамж/Хонх/ ийн танго хувилбар,бас Камэртөны Явах цаг боллоо гийн түрэмгийдүү маягийн жазз хувилбар нь ихэд таалагдав..

Өнөөдөр Tower records руу ороод шинээр хамтлаг илрүүлсэн нь энэ..Until june гээд гайгүй хамтлаг бна..Энэ Sleepless гээд дуу нь ..Клип бдгүй болтой ..Юү түүб дээрээс хайгаад олсонгүй..Халит Snow Patrol шиг сонсогдож бгааз??

Friday, July 20, 2007

Ayulgui baidal

Яг одоо Японд Хятадад үйлдвэрлэсэн (ихэнхи нь хүнсний)бүтээгдэхүүний аюулгүй байдалын талаар өдөр болгон хэвлэлийн хэрэгсэлүүдээр мэдээлж байна..

Дэлбэрдэг зай(батрей),химийн хортой бодисоор будсан тоглоом,хортой бодис агуулсан шүдний оо(хүн үхсэн), хортой ханиадны эм (панамд нилээн олон хүн үхсэн гсн) гээд.

Японд бол дандаа химийн хортой бодисоор тун хэтрүүлж бордсон хүнсний ногоо,жимс жимсгэнэ,далайн гаралтай бүтээгдэхүүнүүд шуугиан тариад бгаа болтой..өнөөдөр тэгсэн чинь мгл ын тухай мэдээ цохиж явна.source нь энэ

5 сарын дундуур Монголын нийслэл УБ т Хятадад үйлдвэрлсэн бэлэн гоймон идсэн 2 оюутан хордож нас барсан болохыг орон нутгийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн бна. Яг нарийн шалтгаан нь тодорхойгүй боловч ,хүмүүсийн дунд 「бохир усны шуудуун(хоолойн ,шугамын) тос?? 」гэгддэг чанар муутай тосоор хийгдсэн байх магадлалтай ажээ...гэсэн бх юм..

Сүүлийн үед Японы ТВ ээр Бээжинд,кардөнөн цаасыг химийн хүчтэй бодисоор хайлуулаад,түүнийгээ буузны махан таташанд холиж хэрэглэдэг хоолны газар баригдсан тухай өдөр тутам мэдээлж бна.. Махан таташны 60 % нь ийм бодисоор бүрддэг гэхээр нүд харанхуйлж б гаа биз? бас зүгээргүй энэ нь 7,8 жил үргэлжилсэн гэж бгаа..

энэ зөвхөн ил гарсан хэсэг нь..цаана нь баригадаагүй бгаа юм хичнээн ч бгаам билээ??

Монголд бол байдал бүр л хүнд бгаа..Ямар ч хараа хяналтгүй бгаам чинь..

Монгол д би айгаад Хятад хоолны газар ерөөсөө ордөггүй юм.Яагаад гэвэл доторхи байдлыг нь мэддэг учраас..миний хуучин ажиллаж бсан компани хоолны газар нээх юм болоод нилээн олон хоолны газар,рэстөранаар явж туршлага судалж бсан юм..

УБ т нилээн гайгүйд орох хятад хоолны газар ороод гал тогоо руу нь шагайгаад
огиудас хүрсэн...хоолонд хэрэглэдэг ногоогоо шалаар нэг тараагаад тавьцсан..шал арчсан алчуураараа шууд л хоол бэлтгэдэг тавцангаа арчаад унасан..угаасаа хятад хүний бохир завааныг үзэх үзэл монгол хүнийхээс тэс ондоо..

зах дээрээс дандаа хамгин хог хаягдал ,хямдарсан түүхий эдийиг худалдаж авч ирдийм байлээ.зардлаа багасгаж бгаа нь тэр.

тэгээ л чанар муутай ногоо,махыг маш их хэмжээний амтлагчаар зодоод амт орулаад хийчихдэг..та нар Хятад хоолны газар ороод шарсан хуурсан хоолыг нь идэлгүй 10мин хөрөхийг нь хүлээгээд үзээрэй..10 мин бололгүй анхны дүр төрхөндөө орох вий..

Монголд бгаа хүмүүстээ гэхэд болж өгвөл гадуур зарагддаг Хятад жимс ногоог нэг их битгий идээрэй дэ..Бидний үейинхэн ч яахав..юмны учир олохгүй,ямар ч мэдээлэлгүй үед төрж өссөн тул аль хэдийн хамаг биеэ хордтол Хятад жимс ногоо идчихсэн байгаа..

ер нь махаа идээд ,сүүгээ уугаад явж бсан ч яадий..жимс ногооноос авах амин дэм дутна л биз..тэглээ гээд биедээ хор хураагаад явж бсанаас хамаагүй дээр ..

амт сул ч гсн биенд халгүй монгол хоолоо цохичоод явсан нь хамаагүй дээр..

Монголчууд бүгдээрээ (???)Хятадуудад дургүй..УБ т хятадууд олон буйд санаа зовцгоодог..тэгсэн мөртөө тэдэнтэй яаж харицахаа мэдэхгүй..миний бодлоор хамгин түрүүнд хятад хоолны газар орохоо болиход л нилээн үр дүн гарах болов уу гэж бодно..Хятад хоолны газар орохгүй бсанар нилээн олон хятадыг ажилгүй болгоно.
орлого орохгүй бхад хэн л хоолны газар ажиллуулаад байв гэж.

2 т хооолны газар гэдэг араасаа асар олон хятад соёлын элэмэнтүүдийг дагуулдаг..ханз үсэгнээс эхлээд л хятад үг хэллэг,за тэгээд ниллээн хэдэн хятад хоолны газар нэг дор бөөгнөрөхөөрөө China town үүсгэнэ..тэнд хуулиас гадуур бүс бий болж бгаа юм..хар тамхи,биеэ үнэлэх ,мафи г.м..



 

Thursday, July 19, 2007

No title

энэ тэнгэр нэг цэлмэж гийгүүлдгүйм бх даа.аль түрүү 7 хоногоос л бүрхэг бсан одоо хүртэл. цаг агаарын мэдээ харсан чинь дахиад 7 хоног лав ийм байх бололтой..

Өчигдөрөөс хойш нэг тийш явах хобби хөдлөөд номын дэлгүүрт очиж баахан гайд бүүк эргүүлсэн шиг.. Вьэтнам,Түрк??эсүүл дуртайгаараа дахиа л Сөүл,Хөнг конг???Европ арай л үнэтэйдээд бна..өвөл хямдрахаар нь л дахиж үзнэ үү гэхээс..

яг одоо өрөөндөө сууж бна..урдаас нэг хөөрхөн сүүмгэр нүдтэй залуу ..согтуу юм шиг сүүмийгээ л .тэрийг нь би харж баясаа л..энэ сүүмгэр нүдэтнүүдээс болж би нэг баларнаа гсн...

нээрээ нээх том давхараа мавхраатай нүд харахаар хамаг сонь буурчдийшдэ.жижигхэн нүд гоё..инээхээр хамаг нүд нь алга болчдог бол бүр янзка гсн..кэкэ..за за,миний энэ маньяк сонирхол ч яахав..ер нь эрэгтэй хүн жоохон царай муутай талдаа бсан нь илүү хөөрхөн тээ??аль эсвэл энэ зөвхөн миний бодол уу??

тийм болохор л надаа Жони дэп ч юмуу ,Бэкхэм гэх мэт царайлаг гарууд таалагддаггүй байх..тэр,арын ,,,,2,3 р эгнээнд зогсож бгаанууд чинь л харин намайг нэг баллах нөхдүүд бгаам даа гсн..

за,за шал хадуурцсан явжийна..уул нь нэг чухаг юм бичих гэжийсэн..тэрийгээ ч таг мартчиlaa..санахаараа дахиад бичий..

Tuesday, July 17, 2007

Hishashiuri!

Сүүлийн үед чинь юу ю ч болоод өнгөрчив дөө..энд ерөнхийдөө цаг агаар тиймэрхүү..сүүлийн 7 хоног нарны бараа харсангүй.тувт бүгчим ч юм шиг бүлээн бороо асгаастай..Энэ борооны улмаас урд нутгаар үер болсон....залгуулаад тайфүн,тэгээд өчигдөр өглөө газар хөдлөөд өнөөдрийн байдалаар 9 хүн нас барчаад бгаа гэнэ..их л барцадтай бх шиг бна даа.энэ улс..халит гамшигийн байдалд..

ер нь анх ирсэнийгээ бодвол энэ газар хөдлөлт гээч юманд нь дасчаад юман чинээ д бодохоо болижээ.ингэж л бдий гсн янзтай нэг нүдээ нээснээ буцаад унтаад бгаам бишүү?? анх бол,багшийн зааж өгсөний дагуу ширээн дор орж хэвтэж мэвтэж тэрүүхэндээ юм болдог бж билээ...

эргэн тойрон иймэрхүү гамшигийн байдалтай бсан ч би гэдэг хүн тувт цэнгэж зугаацаастай..

.. гадуур хүн амьтантай уулзаж халит наадам энэ тэр тэмдэглэн өөрийгөө баясгасан шиг..5 дахид Пататэ тай.. бид 2 нийлэхээрээ юу хийх нь ойлгомжтой..жаал пан пан хийж пийв цөлөөстэй..оройхон эдний бойфрэндтэй ни нийлээд 3уулаа пан пан...
сүүлийн дэншанаас хоцорсон тул гэрт нь очиж хоноод..энэ 2 нээрээ 2 уулаа нийлжаагаад хоороор хурхирдаг ...миа наасан..айлд хоночоод лаг муулдаг гэнээ..ккк...

Бүтэн сайнд хүүхэдтэйгээ Akasaka Red theatre(бараг л Улаан гэр!!)гэдэг газар жүжиг үзэв..Ариёши Савако гдг зохиолчийн Акужё ни цүйтэ(нэгэн эмэтэйн тухай гээд худлаа орчуулчий..уул ни муу?(муухай?балиар?эмэгтэйн тухай гсн үг.кэкэ)..

нэгэн алдар нэртэй эмэгтэй байшингаас унаж үхсэний дараа энэ нь амиа хорлолт бсан уу?ондоо хүн хорлов уу? эсвэл зүгээр осол байв у гдг талаар түүний амьдралд ойр бсан 25 хүн маш эсрэг тэсрэг зүйл ярина..маш сонирхолтой..нэгэн хүний амидралыг хөндлөнгөөс 25 янзаар харж үзэхээр ..нэг хүний хувьд хайртай бүсгүй нь бсан бол нөгөө хүний хувид хамаг хөрөнгийг ни цөлмөсөн шулмас бх жишээтэй..

жүжигийн тавилт ни маш энгийн..тайзан дээр баахан сандал тавиад тэрэн дээр нь гэрчүүд сух ба голд нь гол дүрин бүсгүй...тэгээ л 2 цаг орчим тувт түүх хүүрнэчинэ дээ..хааяа нэг харилцан яриа явагдана..ямар нэгэн action,инээдэм ханиадам бхкү.

хүүхдийн нэг танил нь энэ жүжигт тоглож бсан юм билээ.эрчүүдээс ни хамгийн царай муутай нь бсан гэжаагаа..кэкэ..заза,юмыг дандаа энэ өнцөгөөс хардаг болоод бх шиг бна..сүүлийн үед ..болий.гсн.

Өчигдөр (даваа) сүүлийн 2жил уулзаагүй бсан стрэйт найзынд очив..эхнэр , нөхөр 2 2уулаа надтай хамт сурж бсан хүүхдүүд л дээ..бүгдээрээ нийлээ л архидаад явдаг бсан чинь нэг мэдэхэд л нөхдүүд нууцаар учир ургуулцсан бсан гэжаагаа..огт хоорондоо авцалдахгүй(үнэхэр гал ус шиг ондоо хүмүүс)гэж бодож бсан улсууд хоорондоо таарч тохироод бас болоогүй хачин эвтэй найртай хос болчидий..өчдөр тэр тухай ярьж баахан инээлдэх шив..

өөртөө халит дүгнэлт хийв..гэй дэбют хийсэн энэ 2 жилд би стрэйт найз нараасаа асар холдож зай авчээ..өчдөр анзаарав..миний үейин хүмүүс чини одоо юу хийгээд ямархуу бодолтой яажшуу амидарч яваа, юу хүсэж мөрөөдөж яваа талаар ямар ч төсөөлөлгүй болсон бх юм..тэр 2 байр орон сууц,үр хүүхэд карьэр яриад бдаг.. гэтэл хажууд ни би тэс хөндлөн юм яриа л.. тэдний нүдээр харвал их л хүүхэд шиг гэнэн юм ярицсан сууж бгаа бх даа гэж бодогдов.. 2 найз маань али хэдийн намба суугаад сайхан аав ээжийн төрх орчиж..нэгнийгээ хөгшөөн,,энэ тэр гэх нь инээд хүрмээр..

охидууд чини хүүхэд гаргахаараа тэгээд эмэгтэй хүн гэдгээ мартачидаг болтой..миний хажууд шууд хөхөө ил гаргаа л хүүхдээ хөхүүлчиж байлээ.. би нүдээ хийх газар олкү жоохон сандарч энэ тэр..нөхөр нь уридаас ни ичээд бгаам бишүү..кэкэ

өчдөрийн гол зорилго тэдний шинэ хүнийг харах бсан л даа..маш муухай хүүхэд байв.аймаар том хацартай..гэдсэндээ лаг гижигтэй..би сахлаараа гэдсийг нь үрэхээр лаг аальгүй ход ход инээдэг,аймаар чалчаа,үл ойлгогдох хэлээр баахан юм ярьсан,аав ээжээсээ ондоо хүн ховор үздэг болохоор намайг сонирхоод бх шиг бсан,,надаас салкү тэврүүлээстэй,,тэгсэнээ лаг давраасаг,босож явкү бол уйлж дарамтална..кээк..аймаар царай муутай,онигор нүд навтгар хамартай..халзан толгойтой,,хэдхээн шар үстэй...аа,тийн..хамт төрсөн бусад япон хүүхдүүдээсээ хамаагүй том биетэй..илүүдэл жинтэй гээд эмч ни диет хий гсн гэжийлээ.кэкэ..савж унах шахсан..

та 2 хүүгээ сүмө болгочихгүй юу гсн чинь ..тэгий тэгий..2уулаа ажил хийхгүй хүүхдээрээ тэжээлгээ л гэж авжийлэ.2 хүнд гар..

өөр чинь яалаа ,аа тий..аймаар шартай ,,түрүүлгээ харуулж хэвтүүлж бгаад тоглоом руу нь зүтгүүлсэн чинь тоглоомондоо хүрч чадкүүдээ уурлаад тологойгоороо шал мөргөж уйлаад бгаам даа.бас нэг тоглоом амандаа хийх гсн чинь түүний аманд багтдаг тоглоом гэж юу байхав,тэрндээ хорсоод тоглоомоороо толгойгоо цохиод бсан..кикик...

өчигдөржингөө тэдний хүүхдээр тоглож зугаагаа гаргах шив дээ. хамаг стрэсс алга болцсон..кака..хааяа танай хүүхдийг прокатлаж байя..тоглоом хийж зугааций гсн чинь 2 хүнд гар..тэг тэг хэдэн цагар ч хамаагүй ав ав гэнээ..анхны хүүхэд болохоор жоохон ядраад бгаа болтой..эхнэр нь гэж хурдан пийв уухын хүслэн..хүүхэд хөхүүлж бгаа болохоор болдгүйм гэнээ..

Saturday, July 07, 2007

Ergelt

「Цэнхэр нүд」дээр нэг сонин баагий хүн доромжилсон комэнт үлдээцсэн бхаар нь устгачилаа..Би уул нь хүний комэнт устгадгүй санаатай...

гэвч өөрийн санаа бодлоо илэрхийлэх,хүн доромжлох 2 шал ондоо зүйл тул устгасан болно....ямар нэгэн юм устаж сөнөх тухай,,бас баахан байгалийн жам ёс ны тухай бсан санагдана..сайн уншсан ч гүй...тэгэд дээр нь их хулчгар ..буцах хаяггүй юм бхаар нь delete хийцсэн...

за энэ ч яахуу..Особу хүүхэд сураг бдгүй ээ..нэг сахалтай залууд л шүүрүүлчих шиг боллоо доо..Хамгийн сүүлд Дубайгаас ороо л сураг тасарцсан...

Өчигдөр эмнэлэгт хэвтэж буй нэг хөөрхөн хүүхдийг очиж эргэв..Манай гэрээс 1 цаг хагасын зай..2 талдаа нийлэхээрээ бараг 3 цаг..тэгээд буудал хүртэл алхах,,дээр нь би юм чинь замдаа төөрч л таараа..г.м ээр бодоод үзэхээр 4-5 цаг..очоод эмлэгт хэвтэж бгаа хүний уйдаа гаргах гэж бас баахан хань болж худлаа ярих гэсээр бараг л өдрийн хагас болов..

хөөрхий минь өвчиний онцлогоос шалтгаалаад юм зажилж чадкү бгаа тул соруулаар шов хийтэл нь сороод идэж уугаад байж болох юм хайсан чинь тийм амар эд биш бдийм бна..Монголд зардаг алимны сок шиг юм хайсан чинь олдгүй...тэрэнтэй төстэй хүүхдийн тэжээл хэдийг, 「шүү крийм」,бас аманд хийнгүүт өөрөө хайлдаг 「вагаши(япон амттан)」аваад очлоо..

мэс засал хийгээд нилээн хэд хоносон тул нүүр амных нь хавдар арай гайгүй болчиж..майлээр явуулсан зурган дээрээс харахад толгой нь хэмжээнээсээ бараг л 2 дахин том хавдартай харагдаж бсий..

яваад очсон чинь манай хүн дусалынхаа багажтай(нэг төмөр өлгүүр шиг юманд дусал тариаг нь бариж боогоод,тэр нь дороо дугуйтай тул эмлэг дотроо чөлөтэй чирээд явж байдийм бна) коридортоо суужийнэ.уйдаж бгаа болтой их л баярлаж бх шиг бсан..баахан уйдааг нь гаргаж буу халж сууж бгаад оройтсон тул гэрийн зүг..

жаал японы эмлэгийн соёлыг гайхсан шиг..бүх өвчтөнийхээ гарт кодтой цаас зүүгээд өгцсөн..эмч нар ирээ л тэр цаасийг нь код уншигч багажаар уншуулахаар тэр хүний бүх мэдээлэл гараад ирдийм бна.. өөрсдөө бас энгэр дээрхи нэрийн хуудсаа уншуулах тул хэн гэдэг эмч хэдэн цагт ямар эмчилгээ хийсэн гдг нь давхар тэмдэглэгдээд явдийн бна... хариуцлага тооцоход амар эд байна лээ..

тэр эмнэлгийн орчин анх удаагаа очиж буй тул очихдоо 20 иод мин,буцахдаа шал эсрэг зүг рүүгээ алхацсан тул 30 мин төөрч явж station оо оллоо.

манай хүн намайг「чи нээрээ ямар ч боломжгүй газар л яаж ийж бгаад төөрөөд бхиймаа 」гэж авсийшд нээрээ..би ч бүр багааса л зүг чигийн баримжаа бхгүй л дээ..УБ 4,5жил амидарчаад өмнө зүг аль зүг вэ гэж мэдэдгүй бж билээ..Сансарыг урд зүг гээ л бодоод бдаг бсан гэжаагаа..

хааяа нээх сүрхий map бариад алханоо,цаа чинь..даанч нөгөөхөө уншиж чадкү тул, хүнд харуулаад ,уучлаарай энэ газар очих гэсиймаа..яаж явах уу? гэж асуухад хэрэглэдэг гэжаагаа....

Thursday, July 05, 2007

Tsenher nud

Lemonsiin Tsenher nudiin clip garsan bnashd..bi ene duund yamar ih durtai ve?

.....Gevch ue uehen zurh dogdlon haluu shatna
Chamtai oir ori zorsoniih
♪♪♪



Odnood(vocal)Fidel Castrogiinh shig malgai ni goyo zohijee. neg harahaar Bon JOvi ch yum shig, esuul halit Che gevara ch yum shig haragdaad bhii...........

neeree mgld edniihnees CD deer ni gariin usgii ni avsiishd.. odoo end hadgalj bgaa..

Haltirav

Өнөөдөр нэг Монгол залуутай танилцав..Судалгааны ажилаар танилцсан юм лда..тэгээд уулзахаар тохироод явж бхдаа яагааад ч юм догдлоод байж уу?ккк..болзоонд явж бгаа аятай...

өөрийгөө blind date хийж бна гээд бодоцсон болтой..гснээс сүүлийн үед ер нь тэр зүгийн юмнаас төсөөрч бна шүү..шинээр хүнтэй танилцах,догдлох тэр мэдрэмжнээс....

-хүүхдээ яах гээд бгаам гэж үү?(нэг хүний жүжиг..)

-яах ч гүй.. ............

тэр миний хувьд чухал хүн л дээ. улам л дасаад байгаа..эхэндээ ч нэг их удахгүй биз дээ гэж боддог бсан...нэг л мэдсэн чинь анх танилцаад 1жил 3(4?)сар,,яг эрчимтэй уулздаг болоод бараг 8,9 сар болцсон байшд....

бас л хөгтэй танилцсан шүү...ах шууд хараал(даанч согтуу нүдээр) асар таалцсан гэжаагаа..тэгээ л өдсөөр бгаад онхолдуулцсан...кккк.....

ямар ч бсан бгаа бдал нь их л таалагдсна юм даг..их хөөрхөн нүдтэй залуу бсан.. би энэ саналаа өөрт нь хэлсэн..чи их хөөрхөн нүдтэймаа..гэсий..манай хүн юм үзээгүйм болохоороо баярлаа л шууд тэнгэрт...

анх юу гэж яриа өдлөө дөө??аа,тийн,тэр нэг тийм ооранж өнгөтэй паанк юм уугаад бсий..тэгээ л яахуу дэ,ямар лаг өнгөтэй умдаа уужаахийм бэ? гэсий би..

тэгсэн нөгөөх чинь「ууж үзэх үү?」 гэж авдий..миний ичсэн гэж жигтэйхэн..хамаг архи биенээс гараад явчих шиг л болжаагаам чинь....үгүй үгүй,,би зүгээр л ямар паанк өнгөтэйм бэ гэж бодоол...гэж бантсан.....тэгээ л яриа үргэлжилсэн дээ..уул нь манай хүн надтай юм ярих сонирхолтой бсийм билээ..тэхдээ тэгээ л дуу муутай хүн чинь дүмбийгээд сууж бхад нь би ашгүй үг өдсийм шиг бгаам..тэвчээргүй нь тэгээ л харагдаж бгаам даа. яагаа ч гүй чичирч дайрч намба алдаа..кккк........

их даруухаан,хээгүй,ёстөй гүндүүгүй гар ..юу ч хамаагүй идчинэ.. хувцасийг бол зовоож бгаам чинь ...Армани гийн пиджак өмссөнөө 1000 иений цаг зүүчинэ..кккк..би бол аягүй бол маяглаад тааруулж мааруулийшд.....за за нэг мэдсэн хадуураад шаал ондоо юм бичицсэн,хамаг нууцаа дэлгэцсэн суужийшд..нөгөө монгол залуугийнхаа тухай дараа л бичий...

Асуудал

Нээрээ хэд хоногийн өмнө нэг ийм юм болсийн бна..Манай нэг Өвөр мгл найз үдийн цайгаар,Баябагаа, энэ хараа!Монголыг Хятадын нутагт оруулцсан газрын зураг байна гээд. юу юм болоо гсн чинь
奔流中国гээд нэг жуулчины компани гэхэд жуулчины компани биш ТББ,ОНБ гэхээр бас биш ..юу ни мэдэгдэхгүй нэг газраас жил болгон Хятадад аялал зохион бгуулдаг юм бна.. Хятад нэртэй болохоос дандаа Төвд Ө.Монгол,Шинжаан Уйгар г.м бага үндэстнүүдийн нутгаар аялуулдаг юм байна..тэгсэн тэнд газрын зураг дээр нь монголийг хамтатгаад зурчиж..

Аялуулах газар нь Ө.М боловч Тэнд Монгол Ө.Монгол 2 ийг ерөөсөө ялгаагүй..,энэ талаар мэдлэггүй хүнд бол М,ӨМ 2 2уулаа хятадын дотоод нэг хэсэг гэж ойлгогдохоор хийигээд тавичиж..Тависан зураг нь ч М.ӨМ ын зургийг холиод тавичицсан.Нарантуул захын зургийг тавиад доор нь базаар гээд бичсэн бх жишээтэй..

Гэдэн хөдлөөд тэр газар луу нь утасдаад баахан асуулт,гомдол ,эсэргүүцэл тавив..Хийсэн улсууд нь миний бодлоор Хятадууд юм шиг бгаан..зүгээр утсан дээрээ Япон хүн суулгацсан,цаадах нь ч мэджаагаа юм алга..Ондоо юм уу ухааны юм яриад ёо ёо тоод бсан.. Сүүлдээ баахан уучлалт гуйгаа л бна лээ. Ганц би биш хэд хэдэн МГЛ хүн утасдсан тэр өдөр..дандаа манай сургуулийн ӨМ чууд ш дэ..Иймэрхүү юман дээр биднээсэ илүү ӨМ чууд л анхаарал тавихийм даа.

яг вэб сайтий н үзэхээр бхгүй мөртөө Японий бүхий л их дээд сургуулиудаар энэ газрын зурагтай панфлэт тарцсан бгаа... хэрвээ энийг уншиж бгаа хүн байвал сургуулийнхаа зарлалын самбарыг очоод үзээрэй..ийм панфлэт олныг тавицсан бгаа..та бүхэн ч гсн энэ талаар гомдол мэдүүлбэл таарах бх..Вэб сайтан дээрээ 1996-2007 гээд бичсэн бгааг бодоход энэ хугацаанд дандаа ижил газрын зураг ашиглаж бсан ч бж мэднэ...манай ЭСЯ юугаа харж бдаг юм бүү мэд..

зарим хүнд сүржин юм шиг сонсогдож магадгүй..тэхдээ л яаж ч бодсон зүгээр орхиж боломгүй санагдаад..хэрвээ та ч гсн сонирхвол 03-5388-5124 залгаад(Хонрюү Чюүгөкү)рүү залгаад 広報担当(сурталчилгаа,борлуулалт хариуцсан)той нь холбогдоод эсэргүүцэлээ хэлээрэй..тэхдээ эхлээд баримтаа гартаа оруулаад харчихсан нь дээр болуу?

P.S barag 3 doloo honogiin omnoh hereg bolohoor ternees hoish yamar neg arga hemjee avsna eseh ni todorhoigui bna.

Tuesday, July 03, 2007

BAASANDAMBA





Санаандгүй net surfing хийж бгаад БД(Би Ди)ынхаа зургийг олов!!!!!!!!!!!!Яттаааааааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

тэхдээ БД аа!!(сайн сонсооорой!)

чи cool царайлаа д инээхгүй ,хөмсөгөө атируулцсан вээрс чинь хөөрхөн юм бна...инээхээр энүүгээр тэрүүгээр дүүрэн бдаг ердийн,энгийн,....залуу болж харагдаад бх юм...

чи хааяа ахыгаа бодоод хөл гараа гаргасан юм өмсөөд зурагтаар гар л даа гсн..би ч чамайг нээрээ уйгагүй блог дээрээ бичих(рекламдах) иймдаа.......баахан чи чи гэчлээ..надаас дүү бх гэж найдна..28,9 тэй болуу гэж бодоод бгаашд..

Pentatonik iiin setgegdel

Монголд Пентатоник энэ тэр болоод бгаа сураг бшдэ.Лэмөнз шилдэг бичлэг гсн төрөлд ялсан бх юм....record of the year гэж ойлоо...хэрвээ миний ойсон зөв бол хамгийн мундаг шагналий нь авцсийм бишүү??Пентатоник ч дээ,үүл нь 60 чавганцын л үлгэр л дэ..яаж тодруулаад бгаа механизм нь тодорхой бус...

тэхдээ яахав ,сөнсдөг хамтлаг мамтлаг шагнал магнал авахаар өөрөө авцсийм шиг л баярлахийм.... тээр жил(модон гахай жил гсн) Tony д Cannes шилдэг эрэгтэй жүжигчиний шагнал өгөөгүй жил өөрөө мултарцсан юм шиг л хямарч,асар уур хүрч энэ тэр.. Канны наадмыг дараа жилээс нь үзкү бойкотлох тухай санаа ч толгойд орж бв шүү..кээк..өөрийгөө их л чухал персон гэж бодoj bсан бх л да.

Шилдэг альтэрнатив дуу гсн чинь Хайртай гэжийшүү,цаа чинь..(??????????).за,за худлаа мэдэмхийрээд ч яахуу!!шүүгчидийн бүрэлдэхүүнд нь Бавуу Лхагвасүрэн ,Сосорбарам энэ тэр бгаам чинь аргагүй ч юм уу?шал хөндлөнгийн наасан....нэртэйгээр нь Батэрдэнэ аварга,Намхайнямбуу баатар энэ тэрээ авчираад шүүлгэхгүй ,тээ?.......болохгүй ч юу байхав.....

за за,юу ч гсн монгол хөгжим мандтугай..(Osobu sanaas zeeldev)

Пи Ээс: өчигдөр монгол радио сонсож бсан чинь Буянаа гэнүү нэг дуучин Хонхын Xотын гудамжийг ямар гоё cover хийсэн бваа??таалагдав...Буянаа л гэх шиг болсон доо андуурсан бж магад..

Monday, July 02, 2007

Нүүдэл

Манай тэнхим 8 сараас ондоо байшин руу нүүх болсон байна..тэгсэн чинь сургууль дээр хамгийн их ирдэг нөхдүүд хэлмэгдээд 「ажилын хэсэг」 т автоматаар орцсон байх юм..Баябага ах хамгийн түрүүнд нэр явж бх нь ойлгомжтой..

японууд нэг юм хийх гэж бөөн юм болдог болохоор би болж өгүүл иймэрхүү юмнаас хол явий гээд зугтаагаад бдаг санаатай..тачигнатал хуралдаа л ..энэ ширээг энэ талаас нь өргөх үү,аль эсвэл өөр хувилбар бна ууу?2хүн,эсвэл 3 хүн өргөх ???гээ л хамаг уур бараад хаячдий..хурал хийх дуртай гэж хэрэг бхгүй..бөөн зураг мураг зураа л хачин юм болноо одоо.........

том ачаануудыг ч яахав,мэргэжэлийн бгууллагад нь даатгачина..багш нарын болоод оюутнуудийн дундын эд зүйлс,бас ширээ сандал хуваарилах энэ тэр гээд жижиг сажиг ажил мундахгүй шинжтэй..ажилын хэсгэт орсоных өөрийнхөө байршилыг ашигтай газар сонгохийм шүү..цонхонд ойр,,хамгийн гайгүй сайн гамбууторийг ни өөрийн ширээн дээр авчий.. бас одооны миний ширээ яг агааржуулагчийн дор байрлах тул салхи нь шууд тусаад??жоохон даараад бдаг гэмтэй..ер нь нөхцөлөө сайжруулнаа..

Sunday, July 01, 2007

Налгар Sunday

өнөөдөр хүүхдийг дагаа л унтаад бсан чинь өдрийн ихэнхийг унтачдий..хааяа сэрж хэсэг худлаа буу халчаа л.буцаа л нэг мэдэхэд давсанд............чамаас болж хамаг өдөр үр бүтээлгүй өнгөрлөө гэж худлаа сүржигнэчээд сая сургууль дээр орж ирэв..

яг одоо нэг радио сонсоо л сууж бна..танидаг хүүхэд юм яриа л.... .яг намайг сонсож бхад Led Zeppelin 「Stairway to heaven」 явж байв..юм хөгжинө гэж сайхан юмоо..анх намайг ирж бхад юу вэ? 1000 иенээр бараг 3хан мин ч билүү яридаг бж билээ...одоо бол сонин стэгүүлээс авахуулаад ТВ радиогоо шууд сонсдог болцсон бх юм...за,энэ далийралт ч яхав..

өчигдөр Папатэ тэй халит уулзаж МГЛын сонин сонссийм бна..баахан инээж авсан..өөрийнх нь ярисанаар бол манай хүн их л popular бсийн бх.....харсан хүн болгон л ханарч ойчоод бсийн бишүү..би ч яахуу,их л бишрэлтэй нүдээр папатэ г ширтэж...өчдөр гүйцэд сонсож чадаагүй..бас асуумаар юмаа танай хүний хажууд асууж чадаагүй..дараа 2 уулаа нууц уулзалт хийнээ.....кээк..нарийн ширийн юмаа тэхэд ярьж өгөөрэй.......кака......китай шитэ ирүкара!!

өчдөр нээрээ gym дээр өөрийгөө жинлэсийн бна....уриднийхаасаа 3кило нэмэгдээд 69 кг болчиж..баярлууштай ни энүүний 2,4кг нь булчин бв..ихэд баярлав..биейин өөхний хэмжээ биш булчингийн жин нэмэгдэж бна гсн үг л дээ....