Saturday, July 21, 2007

Shine kino

Сүүлийн үед үзсэн кино:

1)Пэдрө Алмовадор ийн Volver..Түүний өмнөх кинонуудийг нь (Talk to her,All about my mother,Bad education,Live flesh)бүгдийг нь үзсэн,.Бүгдээрээ маш их таалагдаж бсан тул хүлээлт дээд зэргийн өндөр байлаа. гэвч олигтой санаанд хүрсэнгүй..

харин энэ киноны гол дүрийн Penelope Cruz bol gaihaltai bailaa..энэ кинонд тоглохын төлөө төрсөн юм шиг л сайн зохицож байв..Пэнэлөпэ ер нь Холивуудаа болиод Испани кинонууддаа тогловол хамаагүй амжилт олмоор юм шигээ.бас энэ найруулагчийн нэг онцлог болох ув улаан өнгийн Испани энэ удаа ч бас хэвээрээ байв.хэрвээ 10 онооны системээр дүгнэх юм бол минийхээр ☆☆☆☆☆☆(6).

2)Тони Леон(зургийг ни би өөрийн аватор болгож хэрэглэж бгаа :Р),Канэширө такэши 2 ын тоглосон Confession of pain гээд Хонг Конг кино..Энэ киног яагаад үзсэн нь ойлгомжтой..Киноны агуулга үйл явдал бла бла гаас илүү дэлгэцэн дээрээс Тониг нүдээрээ хөөсөөр бгаад таарав..japanese title 『傷だらけの男たち』

Үйл явдал нь ерөнхийдөө Infernal affairs маягийн..Энэ киног нь бас ахиал Холливууд remake хийхээр болсон бна.Сая Departed д тоглосон Ди каприо энэ тэр дахиад тоглохийн гсн..минийхээр ☆☆☆☆☆(5) л кино болуу?

прокатаар үзсэн нь:


3)Lover`s prayerーТургеневын Анхны хайраас сэдэвлсэн кино..надад бол таалагдсан..хуучины орос кино үзэж бгаа юм шиг сэтгэгдэл төрсөн..ер нь Kirsten dunst давгүй жүжигчин юмаа.Virgin suicides аас хойш үзэх дуртай болоод бгаа..6+гэж дүгнэв..


4)The great GatsbyーСкотт Фицжэралдын алдарт Тhe Great Gatsby г кино болгосон 2 дахь хувилбар нь..Анхных нь 1974 онд хийгдээд Робэрт Рэдфөрд гол дүрд нь тоглож бсан юм бна лээ..

би номыг нь өнгөрсөн жил л анх уншсан/мүраками харүки гийн орчуулга гэхээр нь уншсий..кэкэ/..маш их таалагдсан учраас прокатанд кино хайж яваад таарахаар нь эргэлзэлгүй авч үзэв..ТВ кино гэхэд маш давгүй ,ер нь сайн ч гэж хэлж болохоор(кэкэ) кино байв..хамгийн гол нь эх зохиолоо ерөөсөө эвдэлгүй тэр чигээр нь сайн дагасан санагдав..зарим нь танигдахын аргагүй болгоод хаячдаг билээ..
хөөрхий Gatsby..........
минийхээр 8 оноо☆☆☆☆☆☆☆☆

1 comment:

patatepatata said...

Mashindsan baishd, hehe.