Monday, August 06, 2007
BALLET!!!!!!!!!!!!!!!
Өнгөрсөн Баасанд Токио Бүнка Кайкан д Etoiles Bouquets -Alessandra Ferri Farewell Performance үзэв..Би энэ хүний тухай зүгээр л хаанаас ч юм сонсож мэддэг бсанаас бүжиглэж бхыг нь ядахнаа зурагтаар ч болтугай үзэж бсангүй..Үзээд үнэнгээсээ бишрэв..хэлэх үг олдохгүй ..түүнийг бүжиглэж байх хооронд ам тэр чигээрээ ангайгаастай..тэр хүнийг одоо юу ч гэмээр юм..хүн гэхээсээ цаас ч юм уу,цас ч юм уу ,,өд ч юм уу..нээх тийм хөнгөн ,зөөлөн цагаан юм л тайзан дээр....хийсээд,намираад,..гүйх,бөжиглэх энэ тэр гсн хэллэг түүнд тохирохгүй бхаа..
би балэтийн тухай маш сайн мэддэг маняк хүмүүсийн хажууд бол юу ч мэдкүтэй адил,тэхдээ ихэнхи огт үздэггүй хүмүүсийн хажууд бол нилээн олныг үзсэн хүн ш дээ. тэхэд л түүнтэй зэрэгцэх нь байтугай ойртож очих бүжигчин нэгийг ч үзсэнгүй...бүхэл бүтэн хүн тайзан дээр бүжиглэж бхад жоохон ч гсн дуу гарч болно доо..ямар ч чимээгүй..үнэхээр тасархай..
Тэр энэ оны 4 сард Ла Скала д ,6 сард Амэрикийн МЭТ д зодог тайлсан юм байна..тэгээд хамгийн сүүлчийнх нь Токио д болж бгаа гэхээр Японууд бас л азтай улсууд юмаа..хамаг юмыг мөнгөөр зодоод авчдаг..
Энэ удаа түүнтэй хамтаар дэлхийн хамгийн шилдэг 10 бүжигчин Токио д Гала концээрт маягаар бүжиглэж байна..дэлхийн хамаг одуудыг нэг тайзан дээр цуглуулаад бүжиглүүлчээд хараад баясаад сууж бдаг ...атаархмаар..
гснээс Токиод 11сарын 15,16 нд C.C.Lemon Hall д Хунт нуурыг тавих бөгөөд онцлог нь манай Дуурийн театр ба Японы Комаки Баллэ 2 хамтарч бгаа юм бна..Тавилт нь Жамяандагва гуайнх дээр нь, хувцас хэрэглэл тайз чимэглэл д нь манай театр оролцож бгаа юм байна.. Мэдээж Алтанхуяг бүжиглэнэ..түүнээс гадна Лхагвасүрэн гсн монгол нэр байна лээ..шинэ бүжигчин бх гэж таамагласан..Бололцоотой хүмүүс байвал заавал үзэж монгол бүжигчидээ балайшиглаараай...
зурагны тайлбар
1.Фэри-Жүлеттад..Энэ бүсгүйг мэргэжлийн хүрээнд Балэтийн ертөнцийн Мария Карас гдг гэнэ..20 р зууны сүүлийн хагасын хамгийн мундаг бүжигчин бүсгүй гэж бгаа...
2.Түүний хамтрагч Робэртө Боллэ(Милан,Ла Скала)..Италид түүний шүтэн бишрэгч мянга түмээрээ бий гэнэ..Түүний биейг Давидын хөшөөтэй зүйрлэдэг гэсэн ..үнэхээр гоё пропорц сайтай биетэй юм байлээ.
3.Марсело Гомэз- Хөлбөмбөгчин маягийн залуу байгаа биз??тэгж бодох чини аргагүй..цаадах чинь Бразил юм билээ..Маш хөөрхөн эгдүүтэй залуу бсан..дээр үед орос ын ТВ ээр гардаг бсан Мексик кинонууд дээр нэг баахан ийм заlуу гарч би бас л хэдэд нь 「зүгээргүй」 бсан санагдана. :)
4.Роберт Tюүзли гээд Англи залуу байна..Бас л давгүй залуу..Дандаа модерн балэт бүжиглэсэн..Модэрн нь сонгодог балэтнаасаа бидэнд хамаагүй ойр,ойлгомжтой,пантомим өнгө аяс ороостой, дээр нь хөгжим нь янз бүр сонголттой..халит жазз,танго ,латин маягин ая маян дээр бүжиглээд бсан..их таалагдсан..
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
uuu buur 11 sard yumuu. ug ni 9 sard bsan bol amjij uzehgui yu :((
neeree altanhuyag lag shuu uneheer bujiglej baigaag ni harhaar goyo baidag.
neeree modern bujig sak shd. bujgiin sport standart latin geed 2 torol baidag yum bilee. latind ordog bujguud ni bugd goyo. mambo sambo cha cha cha ene ter geed l
gehdee standart bas goyo l do jaiv pakastrot(medehgue buruu bicheed baih shig bna) tango ene ter geed sak. bujgiin duguiland yavdag l bailaa hehe.
tokiod bdg bsn bol ochij uzehgui yu.
daanch neg yuman deer gatsav gedeg shig...
bi neg ch udaa uzej uzeegui sh dee.
aan ugui ee. mgld neg udaa uzej bsn yum bna. gehdee l sain sanahgui bnaa.
daraa uzeh bolomj garval zaaval uznee.
nomio>
tokyo d bgaam uu?
ershu san>
bujigledeg bsiim uu?gui yu? halit tegj sanagdlaa.
byambaa san>
tom togloltuu Osaka ene terd haayaa ochdiishde..tuunees jijig hot bolohooroo tegeed hazure bolchood bdiim bailee..Byambaa san hol uu?
sayhan end komaki toglood bsan
expensive uzej chadaagu
Post a Comment