өчигдөр нэг шалгалт өгөв...хойшдын амидралд минь бас л чухал нөлөө үзүүлэх....сарын дараа хариу нь гарна гсн..гайгүй байхаа..
шалгалт өгсөн газар Потэтө гийн ажилын ойролцоо бсан болохоор орой хоолонд аальгүй бүсгүйг урисан чинь арай эрт бгаад болсонгүй...бодоод үзсэн нээрээ 17 цаг гдг арай л эрт юм билээ...тэндээсээ алхаж Роппонги Тип оров...ваууууууу......энд ч нэг гайгүй залуу ,тэнд ч 2 гоё залуу.....хэдэн гантэлаа өргөчихөөд хотын төв ирсэнийх сонинд ажилладаг нэг найз руу мэйлдээд хамт хоол идэхээр болов..
ажил нь Гинза гийн ойр болохоор тэнд уулзахаар болоод очилоо..хажуудаа 2,3 цэргээ дагуулчихаж..тэр хавидаа бас хурган дарга шиг байгаамаа...;)
харин маш давгүй яриа хөөрөөтэй залуучууд байв..харваас толгой сайтай,монголын тухай маш сайн мэдээлэлтэй юм....ийм сонирхолтой яриатай хүмүүстэй таараагүй уджээ....сэтгүүлч нар болохооор юмыг яаж сонирхолтой ярих вэ гэдгээ мэддэг биз...чи....Н сантай яж танилцсан юм бэ? гэнээ,надаас...
ямар Ничомэ(гэй хотхон)гэлтэй нь биш,,бид 2 чинь яаж танилцлаа ?????.....энэ тэр гэж булзааруулсан болов...найз охинтой ю? энэ тэр гээд бхаар нь бойфрэндээ найз охин болгоо л яричлаа..амар.....:) гэрлэхийм уу? хаана амидрах юм? гэрийнхэн чинь юу гэж байна? гээ л баахан юм асуугаад байна лээ....
Гинза д нээрээ нэг япон сакэний баранд орж үзсэн.. би уул нь япон сакэ ууж чаддаггүй..яг манай нэрмэл шимийн архи шиг үнэртэй..үнэрйиг нь авч чаддаггүй бсан юм..харин тэгсэн чинь өчигдөр гайгүй ууж болоод бсан..бодвол үнэтэй архинууд нь үнэр танар гайгүй бдаг биз..уул нь пийв байсан л даа. тэхдээ ямар хүн япон архи уулгаж үзүүлий гээд зориуд дагуулж орж байхад нь пийийв!! гээд мангартаад байлтай нь биш..гэртээ харих замдаа дэлгүүрээс пийв аваад бгаа бхгүй юу..:)..ер нь пийвнаас сайхан ундаа алга доо...
орой 8 хагаст эхэлсэн уулт 1 хагас болж байж нэг юм дуусав... бас л аюултай уудаг гарууд байна лээ..би сүүлчийн тэрэгнээс хоцорчино..харилгүй горьгүй гсн чинь битгий санаа зов гээд явуулаагүй....тэгсэн чинь сэтгүүлч нар чинь байнга шөнө дөлөөр ажилладаг ,дээр нь янзан бүрийн газар руу гэнэт явах шаардлага гардаг болхоор таксиний талон гэж нэг юм бдаг юм байна..шууд тэр талон дээрээ таксиний мэтр дээр гарсан тоог бичээ л банкний чэк шиг жолоочид нь таслаад өгчихдөг..таксины компани дараа нь нийлүүлээд нэхэмжлэх биччихдэг юм байна..анх удаа мэдэв....
ингээд өчигдөр анх удаа Гинзагаас гэр хүртлээ таксидаж үзэв....цаг илүү яваад 17 мянган иен гарч бсан..монгол мөнгөөр 170000 орчим...би бүр аймаар гарах бх гсн чинь гайгүй???юм байлээ..
нэг иймэрхүү үдэш болж өнгөрөв...
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
1 day ago
5 comments:
Naad taxi -nii uilchilgeenii tolbor hiih argiig mongold nevtruulmeer yum bna
ginza, tokio ch laitai gazar shuu,. bi ochih burdee yadarlaa geseer irdeg. ene udaad ch bas tegsen. er ni humuus yaaj tend amidraad bolood bdg bnaa. buu med. buun hun, bas dahin hun...
pee 170 000 r taxidsan gesen chini end shuud daralt ihsej bainshd !
argaggui l tokyo yum da !
mned san>
neeree chamd bas heregtei l yum biana te?
byambaa>
bi esregeer ni ingej boddog..humuus yaj hodoo amidraad bainaa????...lol..
ene olon bujignasan hun harahaaraa l taivshirdiishde,bi..
tsagaanaa>
ene tehdee shuniin 30 %iin nemegdeltei une bolohoor odriin tsagaar yavbal enuunees 30% iar hyamd gsn ug l dee..
yapond taxi nuud shunu11 biluu 12 aas avahuulaad ogloonii 5 tsag hurtel iim nemegdel uneer uilchildeg yum..zarim hoolnii gazruud ch bas shoniin nemegdel geed hoolnii unen deer 10 % nemj avch bariad bdag..
Post a Comment