......нэг мэдэхэд л 11 сар..удахгүй 2007 он (ч бас) дуусахнээ..өчигдөр Шинжүкү орсон чинь GAP аль хэдийн 「ёолк」оо чимчихсэн бна лээ..хараад бараг л цочсон гэж бгаа... юу билээ энэ чинь ..нэг л таньдаг төрх байх чинь????хот тэр чигээрээ улаан цагаан өнгөөр гоёдог тэр улирал аль хэдийн эхэлчихжээ..
....「хүүхэд」 манайд ирээд 2 хоноод явсан биш би гэдэг хүн өдөр шөнө солигдож орхилоо.шөнө (өглөө?)4 хүртэл унтахгүй..мэдээж намайг унтуулахгүй..:)..ганц ирэхэд нь хаяад унтаад өгвөл бас муухай гэс хийгээд гүрийгээд..ер нь манай хүний амьдралын хэв маягт нь хазгай далий юм их байнаа.. жишээ нь хоол идэх цаг нь замбараагүй...би жишээ нь болж өгвөл орой 8,9 ээс хойш юм идэхгүй бхыг хичээдэг...харин мань хүн шөнийн 2 цагт босоод гоймон чанаад унадаг гээд бод доо..:).
оранж жүүс аймаар их ууна..лаг чихэртэй биенд муу гэхээр ер тоох шинжгүй..:(..кофэ нд саахарыг бол намайг цочтол хийнэ шүү дээ..тэр хүн ер нь цай,ус гэж умдаан бдагийг мэддэг шинжгүй ээ..гэх мэтээр түүнийг бага багаар 「нээж」 л байна...
түүнээс авах юм нь намайг бодвол аятайхан хоол хийчдэг,тэрэндээ ч дуртай юм ,,амар..дэлгүүр явах мангар дуртай..даанч нэг орохоороо гарахаа мэдэхгүй юм..жишээ нь нэг алим авлаа гэхэд би бол захаас нь нэгийг аваа л гардаг..мань хүн бол дор хаяж 5,6 г барьж үзэж ,эргүүлж тойруулж,үнэрлэж арай л хазаж амсах нь холгүй юм болж бж авах жишээтэй...тэгсэн тэр нь их учиртай юмсанж..тэднийх(аав ,ээж нь гсн үг) нутагтаа ногоо жимсний дэлгүүртэй бсан юм гэнээ..энэ нь тэдний гэр бүлийн гол бизнэсс бсан болтой..бага байхдаа хичээл тарж ирээд гэрийнхээ дэлгүүрт тусалдаг,ногоо жимсээ татахад нь (манайхаар бол бөөндөж авахад нь) аавтайгаа хамт явж туслалцдаг бсан болохоор тэр зангаа одоо ч гсн тавьдаггүй гэнэ..ногоо жимс зарж бгаа газар байвал ,,хэр зэрэг шинэ байна?,үнэ нь хэр байна,үнэ нь бараатайгаа зохицож бна уу гэх мэтчилэн шинжиж харах нь түүний хувьд хобби бололтой..уул нь бол манай хүн гэрийнхээ дэлгүүрийг өвлөж авах ёстой..гэтэл уг хүн нь урлаг сонирхдог..аав ээжээсээ зөрж зүтгэсээр бгаад Токиод суурьшчихсан буцаж нутагтаа очоогүй гэж байгаа..ингээд эдний гэр бүлийн бизнэсс ааваар нь дуусгавар болж бгаа юм...харамсалтай байгаа биз??
муу хогийг нутаг руу нь хөөж явуулдийм уу??кэкэ..
P.S:манай гаднах моднууд 「шарлахгүй」「 улайгаад」 байх юм..урьд н тийм бгаагүй юмсан..энэ жил л учиргүй шарлаж ,улайсан мод харах дуртай болчиж..газраар нэг навч хөглөрөөд гоё намар болж байноо..навчин дундуур 「шард шард」гэлгээд дуу гаргаад туучих ч урамтай шүү...даанч энэ японууд зам дээрхи навчнуудыг бүгдийг нь шүүрдээд цэвэрлэчих юм..уул нь зам дээр хөглөрч бхдаа л хамаагүй гоё харагддаг биз дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Hudaldaj avah yumaa sain uzej avah chin' heregtei shuu dee, negent l mongoo tolood avch baigaa yum chin'. Namaig muu taliigch aav min' delguurt orood nadad hamgiin muugaas ogoorei gej baigaad avsan yum shig yum olj irdeg gej shuumjildeg baij bilee.
Manai end bol sharlaad, ulaaraad, ulaan shar bolood ongo budagiin nair ch bolj bainaa. namar goyo shuu.
LOL...you are hilarious!
Medeej mongold delguurees yum avahdaa mash sain uzej harajgui bol bolohgui sh dee. Mongold zaragdsan baraag butsaahgui gej neg buduuleg durem uilchildeg. Bayabaga-iin hun ih nyahuur mundag hun bna sh dee.
Bayabaga san blog-oo oirdoo yagaad update xiixgui bna geel xeruul xiigeed orood irku yu keke. Tanai tendxiin navch yun goyo iin, end navch n sharlaxaasaa iluu utaanaas bolood xaltar boltson, xvn xarj bayasaad bxaar yu ch bxgui. Pii, tanai xuuxed chin manai neg naiztai adilxan yumaa, ter dalii baagii shono dund max, xiam eter genet idej balairdii shd, bxgui bol xaranxui shonoor delguur garaxiig n yaanaa, bas tomato-n deer sugar turxej idna vaa lala :P . Odoo eej bolood arai deerdej bgaa biz bodvol, noxroos n asuunaa LOL.
Za balairax yaxav, onoodor ovoo comment uldeej boljiino shd. Za have a good day!
peakfinder san>
heregtei heregtei..minii hamgiin tom, dutagdal..bi targan mah turanhai mahiig yalgahgui bolohooroo zahaas ni negiig avaad irdegees bolood manaihan namaig delguur yavuuldaggui bsan ...lol..bugd adilhan haragdaa l ali ni targan mah ve gedeg chini onisgo shig l bgaam chini..:)
eric>
:)
mned>
mgl-d geltgui haa ch bsan sain uzej avah heregtei bh l daa.nadad tiim chadvar harin dutagdaad bdag yum..
tsa chini nyahuur nyahuur..neg yum hiih gej nayan yum bolood uur baraad bdii..:))
steppemoon>
HI,ladyz!! ovoo comment oruulj boldog bolchij uu?ashgui de:)
harin sonin sonin dadaltai humuus bnaa.
manai duu yamar ch hoolond hamaagui maionez holiod zavvaaraad bdag yum..lapshand hurtel hiine geech...:((dotor muuhai orgimoor..
chinii naiziin shunu dund bosoj goimon chanaj iddeg gedeg chini taalagdaj bna. haaya bas jaahan dalii baih zugeer sanagdaad baidag yum. Iimerhuu dalii zaluuchuud hoorhon biz dee. Taniltsuulaarai, ID -g ni ogoorei gesen ke ke ke.
manai baby neg udaa delguurees huzuunii mah (medeej yastai n ) avaad irsen sanaand orj bh chinee. yaj bgaan huzuunii mah hamgiin amttai n gej hudaldagch helsen gejuu hehe... ugn huzuunii mahiig chin guyand daguuldag bizdee ain.. yahaaraa zarim hunuus iim amidral medehgui "az jargaltai" bdag bnaa hehe..
Post a Comment