хүмүүс сайхан крисмасдаж байна уу??
энд гадуур бөөн хөгссөн хүмүүс..
нээрээ яг хэдийнээс энэ крисмасын баяр??христос соёлын хүрээнээс халиад энд тэндгүй хөгсдөг болчихсон юм бол??ойрхи дорнод,Араб т арай ч тэмдэглэдэггүй байх гэж найдаж байна..
уул нь бидэнд бол нэг их хүртээлгүй баяр шүү дээ..японд маш өргөн тэмдэглэдэг..энэ ч мэдээж том их дэлгүүрүүд,хүдалдааны газруууд эхлүүлсэн(валэнтиний өдрийг японд шоколадны компаниуд хөөрөгдөж дэлгэрүүлсэн гэдэг..сүүлдээ white day гээд бүр марзан юм гаргад ирсэн) болов уу гэж би харддаг юм..бүтэн жилийн борлуулалтын нилээд хувь нь 12 сард бдаг гэж сонссон болохоор...
энд тэндгүй элдэв эрээн мяраан саа чимэг өлгөөд,дүү эгшиг хангинаад унахаар хэрийн юманд сэтгэл хөдөлдөггүй би хүртэл халит догдлоод ,автаад шоппинг энэ тэр хийцсэн байвал яахуу.. :) уул нь иймэрхүү баярыг бол хөндлөнгөөс,хагас налуу өнцгөөс ёжтойхон шиг,күүл байдлаар ажиж суух ёстой хүн чинь дотор нь орцсон явааг бодоход бас л хүчтэй бгаан шүү ,тээ?..:)
дээр нь японууд шашны тал дээр маш прагматик улсууд..гэрлэхдээ бүр христосын болоод Шинто(эдний уугуул шашин) гийн ёсоор зэрэг ёс хийнэ гээч..болоогүй ээ,нас барахдаа буддын сүмээс лам урьж хойдхоо уншуулна..за,энэ ч гайгүй..
манай нэг найзын өвөө нь энд жинжа(шинто гийн сүм) тай юм байна л даа..Сүм гдг энд буяны гэхээсээ илүү бас л нэг бизнэсийн хэлбэр..хүмүүс өргөл барьц их өргөдөг болохоор ашиг орлого сайтай..Шинэ жилээр(эдний цагаан сар жил болгон 1.1 нд европ тооллоор болно)энд бүр сүм хийдүүдийн рэклам зурагтаар явдаг гээд бод доо...Хацүмоодэ(энд шинэ жилийн эхний хэд хоногт багтааж сүмд очиж злабирах ёс байдаг) гээ манай сүмд ирж хийгээрэй !!!!! гээд...гандангийн рэклам монголийн зурагтаар явж байна гээд л төсөөлчих..
бас л монгол шиг эндхийн лам нар их баян хүмүүс байдаг..тэгсэн тэдний сүм 12.24 нд бүгдээрээ нийлж Крисмас тэмдэглэдэг гсн..кккэкк...үнэн дампуу байгаа биз?би бүр татаад ойчсон..төсөөл дөө..Чойжамц хамба санта гийн хувцас өмсөөд залуу лам нартаа бэлэг тарааж бгаагаар ч юм уу,эсвэл Бин ладэн жингл бэлл жингл бэлл гээд дуулаад явж байна гээд...хаха..эсвэл Ромын пап тачигнатал хүрд эргүүлээд маань уншаад зогсож байна ч гэдийм уу...иймэрхүү л шашинтай улсууд даа..тэхдээ энэнээс авах юм ч бий...ямар ч шашны хүнийг алагчлаад,үзэл бодлоор нь гадуурхаад бхгүй...фундамэнталист байдлаар хэт нэг шашныг шүтэж,түүнийгээ хүмүүст тулгаж гамшиг болохгүй..гэх мэт..
монгол чууд ч гсн тэхдээ уламжлал нь эднийх шиг биз дээ...Эртний Хар хорин хотод бүх шашны сүм хийд зэрэгцээд эвтэй нь аргагүй бдаг бсан гэсэн..хэн мэдхэв,,нэг нэгнийхээ ёслол д хамаагүй найртай оролцдог бсан ч юм билүү...
япончууд,монголчуудын хувьд,,яг энэ үзэл бодол нь гадны ямар ч баярыг утга агуулгыг нь бодохгүйгээр зөвхөн хэлбэрийг нь хууулж даган баясах үндэс болдог болов уу?? хэдхээн жилийн дотор Өвлийн өвгөн мартагдаад(уул нь Дед Мороз ын монгол хувибар л даа..тэхдээ өнөөгийн Сантаг бодвол монгол дээлтэй,бүчтэй малгайтай арай л монголжуу байж )Санта клаус ын стил хэвшиж бгаа,Халловин,Валэнтиний өдөр г.м шинэ шинэ баярууд маш хурдан манайд нэвтэрч бгаагаар тайлбарлагдах байх..
европ хүмүүсийн нүдээр,өөрсдийнх нь шашны баярыг хаа хамаагүй газар ингэж хөгсөж тэмдэглээд явж байх нь ямаршуухан янзтай харагддаг бол??
за за,бичих гэсэн юмнаасаа шал далийцсан явж байна..нэгэнт биччихсэн юм чинь оруулчихья..миний хувид Крисмасаар концэрт үзэж,gym явж,хүнтэй уулзаж,хоол идэж өнгөрөөлөө...хүүхэд томилолтоор гадгаад явсан тул эзгүй..Ёстой жинхэнэ Сантагийн эх нутаг руу явсан тул жинхэнэ крисмас үзэж бгаа байх..
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
22 hours ago