Wednesday, December 12, 2007

Хонх мандтугай!!!!!!!!

Сая news.mn(эднийх ер нь мэдээгээ хурдан хурдан шинэчлээд их давгүй сайт юмаа)
уншиж байсан чинь Чугу гийн захирал залуугийн ярилцлага байна..Хонх ын СД г гаргах юмсан гэж боддог гэсэн байна...гаргаасай гаргаасай!!!!!!!!!!!!ноднин Бадар ууган гуайн СД г гараасай гараасай гэээл бодоод бсан чинь гарчихсан болохоор..:)..хэрвээ СД нь гарах юм бол би 10 ыг ч болтугай авий шүү!!!!!
Хонх хамтлаг миний хамгийн дуртай монгол хамтлаг..өөрсдийн гэсэн үзэл бодолтой ,философитой, боловсролтой, манай иргэншсэн 1 үейин(МУ 50 иад оноос хотжиж эхэлсэн гэж тооцоод) төлөөлөгч гээд.маш олон талаараа дахиж давтагдахгүй хамтлаг гэж боддог юм....магадгүй хөгжим талаараа бол Никитон ч юм уу Харанга нь илүү байж магад..тэхдээ л миний хувьд өөрийн өнгө аяс,үзэл бодол хамгийн чухал тул Хонх хамтлаг ямагт нэгдүгээрт!!!!!
ер нь манайд дуучидыг үнэлэхдээ хоолойных нь сайхнаар?чадлаар?багтаамжаар? үнэлэх гээд бдаг гэм? байдаг..мэдээж дуурь ч юм уу эсвэл манай уртын дуу шиг сонгодог мэргэжлийн тал руугаа дуунд бол хоолойны цар чухалд тооцогдох байх. харин ердийн орчин үейин хөгжимд бол эвлэгхэн хоолойгоор,өвөрмөцөөр?? өөрийнхөөрөө мэдэрч дуулах нь хамгийн чухал юм шиг..мэргэжилийн дуучин биш гэлээ ч Бадрууган гуай ч юм уу эсвэл Хонх хамтлаг ч юм уу..

за за хадуурахаа болиё..Миний дуртай монгол хамтлагууд
1.ХОНХ
2.Никитон
3.The lemons
4.Харанга
5.Инээмсэглэл
6.Шөнийн галт тэрэг
7.Нисваанис.....

Хурдыг чөтгөр шулам нь аваг!!!!lol:) хурдын фэнүүд соорий!!!!!!

аа,тийм Хонхын цомгийн нэр нь Хувьсгал мандтугай!! гэвэл ямар байна??..:)
90ээд онд ингэж хэлсэн бол хүмүүс жийрхэх байсан байх..харин одоо бол надад их л шинэлэг сонсогдох юм..цаа чинь гадуур Хятад Ветнам,Хойд Солонгосын коммунист пропаганда д хэрэглэгдэж бсан плакат,уриа лозунг ууд шинэ маягийн art гэгдээд цөм авжийшдэ...

цомогийн cover art нь нэг иймэрхүү байвал ямар байна..Японы Dragon Ash гээд хамтлагийн Viva la revolution цомгийн нүүр..


энэ зургийг янзлаад хийчихсэн нь маш панк харагдаж байгаа биз дээ? ...;)(зургийн нэр Liberty leading the people,1830 )


..энэн шиг зураг манайд маш олон байдаг даа ..тэднээс санаа авч болно..за,ийм биш юмаа гэхэд ямар ч байсан ахиж цомог гарахгүй юм чинь бүх л талаараа гоё цомог гарвал гоё...?

ямар ч байсан зарим дуучид шиг палийтал өөрийнхөө зургийг тависнаас л хамаагүй дээр..

Хамгийн сүүлд хадуураад The Lemons ийн Red live тоглолтынх нь сурталчилгааны самбар??.ын зургийг тавичий...зун монголд очихдоо энэ зургийг авсан юм..Их дэлгүүрийн үүдэнд хадаатай байсан..гоё болсон байгаа биз??..:)

даанч би урид өдөр нь наашаа буцах бсан болохоор тоглотыг нь үзэж чадаагүй л дээ.маш их харамссан..тэхдээ гайгүй ээ..2 ч удаа Irish pubд сахиж бгаад дуулахыг нь харсан болохоор..:)

9 comments:

peakfinder said...

Neeree honh madtaugai, zaluu nasaa durschihlaa.

hundaga said...

цомогны нэр нь "ХОНХ" л гэж төлгөнд буугаад байхий. гитарчин ах нь тэр үедээ лакккк гоё ах байжилээ, Энхболд билүү?

The Face said...

hehe bi buur joohon baihdaa Honhnii duu bidniig seree gej yu ch medehgui baij duulj baisna sanadag yum. Bas ter yed Honhiin cassete manaid bsan bolohoor buh duug ni sonsdog bsan hehe.

bayabaga said...

Peak san>

nadaas arai jaahan egch yum shig bna..Minii huvid Honh geheer huuhed nas bolood bdag yum..12,3 toi jaahan batsaan bailaa.

bayabaga said...

suuld orson zaluu ni Enhbold mon..ehnii 2 gishuun ni Tsogtsaihan,Enhbayar...bi Enhbayariig ni taaltssan..:D

Honh hamtlagiin Honh tsomog uu..:D joohon shitsukoi bishuu..dashramd tednii 2 concert ni
1.Honhnii duu
2.Huduu aral gsn nertei bsan..

bayabaga said...

face san>

ta nariin ued bas sonsodg bsan bhnee..

chamaig chini joohon huuhed l gej bodood bgaashde..

Цагаанаа said...

XOHX <<<<<<<<

hehe honhnii duug sonsohoor deeshee yum huuruul, uuruu ch huuruud l, uuriiguu "huvisgalch" geed bodtson,
joohon parjignaantai ni sonsohoor goy shu, odoo shinechilj duulaaduugaanuudiig ni sonsohoor gOy ch gesen << tegtel medremj toruuldegguin,

Neeree mongold heden sariin hedend bilee, jil bolgon XOHX-g dursah neg udur bolj toglolt hiidiin bailee, dan XOHX-iin duunuudiig coverddog, bulsara, night train, lemons ed nar ungrusun jil duuljisan baihaa, ochih geed chadaagu, ene jil huleegeel bgaaa,,

cd ni garaasai
honh mandtugai !

БЭ said...

saihan medee baina, neeren hurdan garaasai!

steppemoon said...

Lemons-xontoi zurgaa tatuulsiishd keke, uulkun l boys bailee xexe :D .
Xurd, Chono 2 gamshig te :P xexe.