өнгөрсөн 7 хоногт нэгэн судалгааны хуралд суух гээд Нийгата оров..миний сэдэвтэй холбоотой хурал энд бараг л болдоггүй тул ямар ч бсан өөрийн биеэр (чихээр?) очиж сонсох гээд зүтгэчихсэн хэрэг..
Замд Шинкансэний цонхоор цасаар шуурахыг гайхаж алмайрсан шиг..Япон тэнгис дагуух нутаг нь япондоо их цас ордогоороо алдартай..цас ч гэж дээ, ер нь хур тунадас их унадаг..газар ч хөдлөнө..байнга л нэг гамшигт нэрвэгдчихсэн байдаг үйлийн үртэй газар..ялангууяа Нийгата..японд амидардаг хүмүүс мэдэх байх..хойд солонгосууд хүртэл гоочлоод хүмүүсээс нь хулгайлаад амар заяа үзүүлэхгүй..:(70,80 аад оны үед хойд солонгосын тагнуулуудад хулгайлагдсан хүмүүс данда энэ нутгийнхан..өвөл болохоор байнга л ..Нийгата д төдөн айлын дээвэр цасаа даахгүй нурж уналаа,,80 хэдэн настай ийм өвөө цасаа цэвэрлэж бгаад дээврээсээ гулсаж унажээ, дээврээс унасан цасанд даруулжээ, халитирч унаж бэртжээ г.м ийн мэдээ явдаг юм..:)
үнэн худлыг бүү мэд, ямар нэгэн юм орох гээд тэнгэр нь байнга бүрхээстэй,бүүдгэр байдаг болохоор амиа хорлогсодын тоо япондоо хамгийн их бдаг гэж сонсож бсан юм байна...цаг агаар ч хүний сэтгэл санаанд асар нөлөөтэй шүү.. би ми бол ер нь байнга автаастай шүү дээ..өглөө цэлмэг байвал,гадагшаа гармаар,инээмсэглэмээр санагддаг байхад,,бүүзийгээд цаанаа л нэг зэврүүн байвал бас л зэвүүн шүү тээ??
Нийгатагийн бүүдгэр тэнгэрийг гайхаж дээшээ үүл ажиглаж явахад Галсансүхийн
Бөмбөгдөгч онгоц шиг дээгүүр хөшилдөх бөөн үүлс...
гсн шүлэг өөрийн эрхгүй санаанд орж байв..хөөрхөн зүйрлэл шүү..нээрээ л бөмбөгдөх гээд бгаам шиг аймаар бараан саарал үүлнүүд нааш цаашаа хөлхөөд зэвүүн харагдаж бгаам чинь..:)
галсансүхэд ийм хүүхдийнх гэмээр ажиглалтууд олон бдаг юм..амттай...замдаа нээрээ ийм л ажил хийж явлаа...аягүй хөөрхөн Баба яга нь зангиа мангиа хүртэл зүүцсэн байгааз?ккк..жилд нэг 2 удаа л зүүх боломж гардаг юм..
за,тэгээд Нийгатад очоод хүмсүүдийн илтгэл ийг идэвхитэй сонсож,бас ганц 2 асуулт асуусан шиг..Илтгэл тависан хүнийг цочтол нь жоол эсэргүү юм асуучаад хүрээд ирсэн...:) илтгэлүүд миний санасан шиг үр өгөөжтэй бсангүй..зардал гаргаж явсандаа халит харамсав...тэхдээ яахав,,ижил төрлийн судалгаа хийдэг хүмүүстэй танилцаж нэрийн хуудсаа солилцчоод орой нь хүлээн авалтанд орчоод ирсэн..лаг жоохон хоолтой, нэг жижигхэн өрөөнд болсоноо 5000 иэн аваад бгаам даа..:(..би эхлээд ирсэн гол ажилаа амжуулаад , зохион байгуулагч хэдэн босс т нь дараа дараагийн арга хэмжээндээ намайг бас болгоогтий (ёрошикү онэгайшимасү)гээд нэрийн хуудсаа дамжуулаад ажил амжуулж аваад ,яг хоол идэх гсн чинь бараг юу ч үлдээгүй байдийм даа..ямар сайндаа буцах замд шинкансэн дотор бэнто авч идэхэв дээ..:(..болгоогтий гснээс буриад аялгаар гоё яриад сурчих юмсан..дамжаа мамжаа бдаг болуу??
Шувт долоогоод байна гэж бодохоор л…
5 days ago
3 comments:
bi zangia zuuheer bie-ee barichihaad sonin, 1 tiim hiimel torhtei boljdiin
he he he
新潟 ч бас эвгүй газар шүү, уржнан энэ тэр цас мөстэй холбоотой нас баралт, гэмтэл бэртэл заалттай тэнд, газар хөдлөлт бас л тэнд.. уржнан намар нэг очихоо шахаж билээ. 懐かしい思い出を浮かばせてくれてありがとう御座います。
Zolbin harhuu>
bi ch bas..tehdee daschival...:)
nadad zangiatia humuus sexy haragddag..:D
bilgee...
harin joohon? baigaliin gamshig ihtei gazar shuu tee,,urgelj boroo eswel tsas orj bdag ni jaahan tovogtei gehiiim uu,tselmeg tenger harsaar bgaad daschihsan mongol hund bol joohon hetsuu yum shig..
Post a Comment