фук гэж..өчигдөр жийм дээр өөрийгөө жинлэсэн чинь 69 гэж авдий..оны өмнө 67 жоохонтой л байсан юмсан..худлаа байх гэж горидоод 2,3 дахиж зогсоод байнаа бас..:)
арайхийж олж авсан 「атигар хар」 иймиж маань талаар болох нь бээшдэ..бондгор цагаан залуу гэж дуудуулах ямар л олиг байв гэж,,тэхдээ хараад байхад монголд бондгор цагаан залуучууд илүү гүйлгээтэй юм шиг санагдсан шүү...над шиг атигар хар хүнийг хүмсүүд хялайж ч харкү шинжтэй..гэтэл ах хүү энд өчнөөн мөнгө ,цаг зарцуулж жингээ бариад байдаг..аймаар шаталттай тэ?
энэ ч
1..энэ хугацаанд идэх doughnut ний хэмжээг хэтрүүлсэн..уул нь 2,3 хоногт 1 ширхэг л
old fashioned иддэг..гэтэл энэ шинэ жилээр бүр 7,8 ширхэгтэй сэт ээр нь авч бгаа л ганцаараа идсэн..бүр нэг биш 2 удаа гээч..
2. Тipness гэж тэ××× газар ажиллахгүй бараг л 7 хоног амарсантай мөн(салшгүй) холбоотой..бусад газрууд бараг л 1.1 нд ажиллах нь холгүй байхад эднийх бараг 7 хоног амраад бгаам даа..
doughut гэснээс намайг УБ т анх ирэхэд талбайн хойно одооны Голомт банк байгаагийн тэнд хөөрхөн поончигний кафэ байдаг байж билээ..одоо эндхийн Mister Doughnut энэ тэрд яг тэр поончиг шиг дээрээ сахарны powder тай боовнууд байдийшдэ..би гэдэг хүн тэндхийн поончигонд гэрээс ирсэн хамаг мөнгөө өгөөд дууссан даа..өвөл амралтаар харихдаа гэрийнхэндээ бэлэг болгож хүртэл авч очиж бсан юм байна..
нээрээ оюутан байхад тувт 100 гийн бичээнь, гөөхий идсээр байгаад төгсцсийм бээшд..кк..тэрнийгээ юман чинээнд боддоггүй,гүдиггүй явжээ..гялайж,гялтайх юм юу ч гүй байхад л өчнөөн өөдрөг,ингэж тэгж амидарна гэсэн өчнөөн тэмүүлэл,айн?
1-3 курс авга эгчийндээ байдаг байв..тэднийх олуулаа шуугилдана..би гэдэг хүн нилээн зожиг тул чимээ шуугианд нэг их дуртай биш..орой л харина..өглөө хичээлдээ яваад ,үдээс хойш нь шууд номын сан руу..орой хаах хүртэл нь сууна..хагас бүтэн сайнд хүртэл өглөө эрт гараад номын санд очоод суучдаг байв шүү..сайндаа ч биш, янз бүрийн гэрийн ажилаас мөн айлд байхаас л зугтааж буй хэрэг..төв номын сан,сургуулийнхаа номын санд ч сайн суусан даа..болсон болоогүй ном түүж уншаад л..мөнгө байхгүй тул баар,диско гэж явахгүй..гадуур нийллэг энэ тэрд оролцохгүй..хичээлээс ондоо хийх юмгүй..тэрний хүчинд ганц ч удаа унаж үзээгүй,3 ч авч үзэлгүй их сургуулиа дуусгасан юм байна..
тэхдээ номы санд дан ганц хичээл хийгээд суухгүй ээ..нилээдийиг нь найз нартайгаа буу халж,онигоо амидрал яриж, тэр байтугай дугуйрч суугаад(сургуулин номын санд тэр шүү.төв номын санд бол чадахгүй)мүүшигдаж хүртэл тоглодог байв.. их л хөгжилтэй цаг өнгөрдөг бсан даг..хот хөдөө гэлтгүй тэр үед ихэнхи оюутнууд ядуу бсан тул дундаа гөөхий, 100 ийн бичээнээ тавиж бгаа л яриж алддаг байв шүү..ккк..
гадуур нэг их явдаггүй бсан болохоор би одоо хүртэл УБ ыг сайн мэддэггүй..лав л офицэрүүдын ордон гэж яг хаана байдгийг одоо ч мэдкү гээд бод доо..за тэгээд али нь Амгалан,али нь Толгойт вэ гэдгийг ч мэдкү гэжаагаа..дээр нь би зүг чигийн баримжаа нооль тул Сансарын тийшээ,12 р хорооллыг дандаа өмнө зүг гэж боддогсон..:)
одоо нээрээ хот,хөдөөний хооронд янзан бүрийн банкны,шуудангийн үйлчилгээ нэвтрээд амар болсон байна лээ..монгол дотор бол яг л money gramm,western union shig bankud 5-10 min д л шилжүүлэг хийдэг болсон харагдсан..
бид нарын үед Төв шуудан энэ тэр дээр очиж өчнөөн оочирлож,опэратөр т нь хараалгаж ерөөлгөж байж гэр лүүгээ яридаг байж ..ихэвчлэн 3 мин ярина..одоо бодохоор их хөгжилтэй...тэр аймгийн тэр тэдэн номэрийн кабинд ороорой гэж заалаар нэг зарлуулаа л...:) надад лав хот хооронфын яриа хачин үнэтэй санагддаг бж билээ..яг 3 мин нь болонгуут шууд таслаад хаячина..ядаж байхад манай ээж, өлсөж байна уу, даарч байна уу,өвдсөн үү гайгүй юу? гэж асуусаар бгаад нөгөө 3мин нь гялс..сүүл хавид нь л би амжуулж,,ээж !!мөнгө ...гэнэ дээ..ер нь ээж нар хүүхдүүдээ их сайн мэдэрдэг юм шиг бгаам..би яаг мөнгөгүй болоод дуусах алдад ээж,,ийм хүнээр тэдэн төгрөг явууллаа гээд яридаг байж билээ..аа,тийм..манай авга эгчийнх гэртээ утасгүй бсан тул доод талын(тэр айл 2 давхарт)шаал танихгүй айлаар дуудуулж яридаг..баябагаа,,гэрээс чинь ярий гэнэ гээд шөнө энэ тэр ирж намайг дуудна..дараа манай ээж хөдөөнөөс ирэхдээ тэр айлд тусад нь мах цагаан идээ бариж ороо л..их инээдтэй..хэзээний танидаг юм шиг дорхноо ижий ахай болцсон багаа юм чинь..монголчууд ч бас сайхан улсууд шүү..хамтарч нэг нэгэндээ тусалж амидардаг..даанч заримдаа тэр нь хэмжээнээс хэтрээд бдаг болохоос..
аа,тийм хөдөөний оюутнуудад онгоц тосох гэж нэг ажил байх..ар гэрээс нь ,нутгаас хот руу явж бгаа хүмүүсээр мөнгө төг, мах ,ааруул,боорцог гээд есөн жорын юм дайж явуулна..хотод таардаггүй танилуудтайгаа дандаа Буянт ухаа дээр таардагсан..:)
за,тэгээд гэрээс боорцог энэ тэр ирсэн үед хачин баясгалантай хэд хоног өнгөрдөг байж билээ..ангийнхандаа боорцог энэ тэр тараасан шиг..хотын хүүхдүүд боорцогноос илүү талх иддэг болохоор хөдөөний боорцогонд их дуртай..манай найз нар танайхаас боорцог ирэх болоогүймүү? гэдэг бсан..гэрээсээ боорцог тосчоод түүнийгээ аваад их л жаргалтайгаар хивэнгээ нисэхийн автобусны буудал хүртэл алхаж яваа тэр үейин өөрийгөө одоо харвал их л хөөрхөн харагдана даа..:Р
Харин 4 курсад ороод амидрал асар өөрчлагдсөн дөө.цагийн ажил,бас бус халтуурны ажил хийгээд тэр хавийнхан дундаа л бас ч гэж мөнгөтэй,түсдаа амидардаг болоод ,гэртээ одооныхоор бол home party байнга зохиогоостой,,тэр үедээ л хамгийн trendy газар болох Хан брой д орой болгон жижүүр хийгээстэй..:)...нэг иймэрхүү оюутан байлаа..
анх намайг оюутан болоход манай сургуулийн төлбөр 48000 төг бдаг бсан..би болоогүй ээ,сард 1200 төг ний стипэндтэй байлаашдэ..даанч 2 р курсаас энэ систэм үгүй болсон юмдаг..тэхдээ манайх их давгүй,.,хөдөөний хүүхдүүд өвөл гэртээ хариад ирэхэд нь нэг талынх нь онгоцны зардлыг өгдөг байсан..энэ систэм харин одоо хүртэл хэвээрээ үйлчилж бгаа юм шиг байна лээ..