Бүх хөөрхөн хүүхдүүддээ шинэ оны мэнд!!!
Өвөр Монгол найзаас мэндчилгээ ирсэн чинь ШИНЭ ЖИЛИЙН САЙН!! гэнээ..тэр хавиар тэгж л хэлдэг юм шиг байна..за за энэ ч яахав..
Энэ жилийн шинэ жилээр нэг хүнтэй утсаар тачигнатал амидрал ярьсаар угтав..нэг гартаа шампанск, нөгөө гараараа утаснаасаа зүүгдээстэй..зурагтаар (ТВ Токиогийн)Sylvester concert ийг бас үзээстэй..ноднин яг тэр танхимд шинэ оныг угтсан тул бас сайхан санагдаад..бүтэн нэг жил өнгөрсөн гэхэд халит эргэлзэв..яг 12 д яриж эхэлсэн хүмүүс 1 хагас гэхэд арайхийж дуусав...энэ жил нэг иймэрхүү эхэлж байх шив дээ.
2007 он миний хувид азтай адтай одтой он байлаа..олон сайхан дурсамж үлдэж..таагүй дурсамжууд нь өнөөдрийн өндөрлөг?? өнөөдөрийн байгаа газраасаа харахад (саравчлав) цагийн эрхэнд (сүржигнэв)саармагжаад их л инээдтэй харагдах аж..
эдийн засгийн хувид айхтар сайн биш ч урид оноосоо арай дээр..тэхдээ зарлага зардал эрс ихэссэн..:(
найз нөхдийн хүрээ арай өргөссөн,дундаж нас нь ч арай залуужсан..энэ ч манай Потэтөгийн ач л даа..:)..ноднин миний нийлдэг бсан хүмүүсийг тануус харах юм бол ухаан алдана..хаха..
хайр дурлал давгүй ээ...хүүхэдтэйгээ сайдалцаад муудалцаад болж л байна..сайдаж муудах ч юуу байхав..ихэвчлэн миний ганцаарчилсан тоглолт маягтай..хүнтэй relationship д орно гэдэг ердөө л өөрийгөө мэдэх,таних хэрэг байдаг юм байна гэдгийг бүүр түүр ухаарч байна..тэр хүнээр дамжуулж өөрийгөө мэднэ гэхийм уу даа..түүнтэй харицаанд орох хүртлээ өөрийгөө ийм адгуу,түргэн ууртай,бас ч гэж нилээн хартай(цаадах нь хардуулах юм хийхгүй байхад л..), этгээд юм байна гэдгийг мэдсэнгүй...сайн талаа ч бас шинээр ..хүнд янз бүрийн юм тулгаж зовоодоггүй юм байна..юмны эвийг олох гэж бас хөөрхөн хичээдэг юм байна...энд өгүүлсэн сайн талууд манай хүүхдийн миний талаарх үнэлгээ болно..:)
зан аашны хувид нилээн бөөрөнхий болсон..өөрийн бурууг хүлээгээд хүнээс уучлалт гуйж сурч байгаа..миний түмэн буруу гээд..урид нь өөрийн буруу байсан ч таг дуугай өнгөрдөг байсан..:)..хичнээн уур хүргэсэн,зэвүүн баагий байлаа ч тэр хүнтэй учраа ололцох гэж хичээдэг болсон..урид нь зэвүү хүрээд тэр чигээрээ 2 тийш болдог байсан..г.м ....өөрөөр хэлбэл нас явж бгаам уу даа....хаха...
нэг иймэрхүү..
2008 оныг сайхан он 「болгоно」「байлгаx」ыг хичээнэ..арай уужуу дотортой 「том」хүн болно..найз нөхдөө дайжи ни сүрү..бусдаараа бол тэгээд урсадгаараа урсана..элдэв юм төлөвлөхгүй ээ..
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
shine ony mend!
hi, shine onii mend
shine onii mend,
hussen buhen chini ene ond biyeleh boltugai.
bayarlalaa..bugdend ni shine onii mend!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Post a Comment