Monday, March 24, 2008

хаврын шувууд

өнгөрсөн Баасанд хайрт Ёкохама д очив..Сакүрагү чо буудал дээр буугаад Каннай руу алхаж явах замд ийм хэсэг шувуу тааралдав,..бүрхэгдүү , дээр н хүйтэн салхитай өдөр байсан юм..бүгдээрээ салхины өөдөөс хараад ингээд зогсчихсон??..ямар нэг юм ширтээд бгаа юм шиг..магадгүй тэдний нүдэнд бидэнд харагддаггүй юмс харагддаг ч байж болох юм..жишээ нь салхи ч юм уу ..

тэднийг ширтээд хэдэн тагтаа бас таг чиг..

байн байн юунаас ч юм үргэсэн мэт сэр сэр, сап сапхийтэл нисэлдээд..

Saturday, March 22, 2008

BATTLE AT KRUGER

гайхалтай!!!!ойрд баярлаагүйгээрээ баярлав..бараг л нулимс гарав!арслан,buffalo,ядаж байхад хажууд нь матар бас юучив дээ...:)

Friday, March 21, 2008

......................

өнөөдөр нэг юмнаас болж бяцхан нэрвтэж & халит санаагаар унав..санаснаар ер болохгүйма..

эртүүд танилцсан нэг хүнээс мэйл ирж байх юм...зүгээр л японоор бичнэ биз.нээх олон япон англи холиод ..「токи доки get together шиёозэ」 гэнээ..утга нь бол хааяа уулзаж байяаааа....гсн үг л дээ..манайхаар бол дээр үед 「зачем шаардлага байнаа???」「почему яагаад??」 гэж яридаг бсантай төстэйм уу даа..нүүр өгөхгүй ээ гээд мэйлнийх нь хариуг нэг хоногийн дараа өгөв...lol..
ер нь бааранд хүнтэй танилцах осолтой шүү..бүрэнхий орчинд, халит алкоголны нөлөөнд байхад бол хэр баргийн хүн 「аятайхан」 болж харагдаад ..дараа гэрэлд гараад харахаар ,эсвэл эгц өөдөөс нь харахаар нэг л биш ээ..кэкэ..авахад ч хэцүү болиход ч хэцүү гсн..:)..заримдаа зэрэгцээд дээкний өндөр суудал дээр сууж байхад анзаарагдахгүй мөртөө,буугаад явхаараа нээх хөөрхөн жижигхэн 「хүүхдүүд 」 бээдийшдэ..аймаар хулхины..;)би ч тэхдээ авсаархан жижиг хүн харахаараа хайр ундраа л явчдаг л даа...


өнөө өглөө босоод ирсэн чинь 3 жил болсон кофэ чанагч маань чад хийчиж..кинон дээрээс харахад их л панк харагдаад байсан болохоор нь машинаар биш гараар чанаж?? үзий гээд, гар аргаар дээрээс нь дусаадагийг авав..гайгүй хямдхан юм бээнэ...дагалдуулаад ус буцалгах данх хүртэл авав..:) ..ердийн данхтай адилхан үнэтэй байхаар нь халуураад шүгэлтэй данх(буцалхаараа шүгэлдэж дохио өгдөг) авцсан чинь орилоод ёстой ядаргааны нөхөр байна..бөөн чихний чийр...lol..

Wednesday, March 19, 2008

уламжлалт тасархай өгүүлбэрүүд

....ямар ч байсан орчуулгаа мэйл ээр тушаагаад ОК авчлаа..бага ч гсн хэд хоногоос мөнгө орж ирнэ гэхээр хичнээн баясалтай..:)над шиг оюутан бөгөөд ганц бие ядарсан эр хүнд..lol

....зад шоппингдов..дараа сар,зээлийн кардныхаа нэхэмжлэхийг харалтгүй ээ..:(..гэрт ирсэн хойноо харахаар өөрт онц чухал хэрэгцээтэй зүйл .....?? байх юм..кэк.хааяа ингээд байдий..тэгэхдээ 20 иод настай байсанаа бодоход ч гайгүй шүү..нэг юм хараад шунал хөдөлсөн бол хэдэн өдөр бодогдоод салахгүй заавал буцаж очиж авдаг бсанаа бодоход одоо бол нэг холдоод явчвал дорхноо мартаа л сайхан..кк..тэр ч байтугай шоппинг хийх нь асар залхуутай хүртэл санагддаг болсон байна...одоо өмсөж бгаа хувцасаа харахаар ихэвчлэн дор хаяж 1 ээс дээш жил өмссөн юм байх ...нэг маш хайртай өмд маань ардаа цоорхойтой болцсон...тоохгүй өмсөө л бээгаашдэ..lol..хааяа энд тэнд явж бгаад өөрийгөө гэнэт толинд олж харахаар санаа зовноо..би нээрээ халтайчаад(арай ч дээ) гээд...:) нэн ялангуя гэй хүмүүс олноор цугласан газар бол бүр ярилтгүй..:)

...хүн гэж, хажууд ямар хүн байна,тэрнийхээ нөлөөнд чимээгүйгээр асар их автдаг юм шиг байнаа...юу гэхээр,өнгөрсөн weekend ээр хүүхэд манайд ирсэн юм..цаадах чинь иднэ ,унтана гэдгийг үзүүлнэ л дээ(тэхдээ хөөрхи минь намайг бодвол weekday гээр өдөр шөнөгүй ажиллладаг)...түүнийг дагаа л унтахаар нь нойр хүрээ л, дөнгөж идэж дуусчаа л дахиад 30 мин болонгуут нэг юм амандаа хийгээ л...:) өрсөлдөж идээд бгаам уу хаашаам?..хажууд тарган хүн байвал , тухайн хүн таргалах магадлал 30 $ иар нэмэгддэг ч билүү нилээн дээр нэг судалгааны хариу үзэж байсан ..маш үнэний хувьтай бололтой..2 уулаа хамт гадуур алхаж байя гэхээр,явган явах үнэн дургүйм..

тэгсэнээ аймаар худалч..харваас мань хүн бол 85kg орчим бол бгаа л даа..гэтэл өөрийгөө 70 хэдэн кило л бгаа гээд ичих ч гүй гүрийгээд бгаам..:)..тэгээд,миний өрөөнд нэг Winnie pooh ийн зурагтай жин байдаг юм..худлаа гэвэл энэн дээрээ гараадах.харий? гэхээр жинлүүр дээр гарч өгөхгүй..тийм панаалтай..хаха

....нээрээ gym дээр үргэлж тааралддаг нэг аятайхан залуу байдаг юм..хаанаас нь яаж ч хараад(хамаг антенн аа ажиллуулаад )гэй шинж тэмдэг байхгүй нэг тийм дуугай байрын залуу яваа л байдаг байсий..тэгсэн тэр хүнийг өнгөрсөн долоо хоногт 2 чомэ д олж харав...нилээн халамцуу хажуудаа нэг юм хөтөлцсөн..хэдийгээр надад огт хүртээлгүй ч тэр аятайхан залуу нэг ангийнх бсанд ихэд баясав..за,хичнээн шулуун төрхтэй байлаа ч gym д идэвхитэй явж бгаа л бол ер нь ангийн хүүхэд байх магадлал өндөр гэж дүгнэв..:)

Monday, March 17, 2008

Tibet bolood Olympic game

өчигдөр эндхийн зурагтаар Төвдийн бослогын талаар тусгай нэвтрүүлэг явж байв..1959 онд Төвдийг хятадад нэгтгэх үейин дүрс,1989 онд Лхас т гарсан үймээний бичлэг,мөн цэл залуу Далай ламын бичлэг гарч бсан.. сонирхолтой санагдав..

төвдүүд тэхдээ айхтар тооцоотой хөдөлж бнаа..яг Бээжингийн олимпийн өмнө дэлхийн анхаарлыг өөр дээрээ татаад...барууны орнуууд энүүгээр шалтаглаад Бээжингийн олимпийг бойкотловол гоё ??(лаг хүний мууд дуртай..кэк)юм болно доо..дор хаяж л нээнтэглэж бгаад Хятадаар хэдэн буулт хийлгэж болохоор санагдана..

...ийм аймаар дарангуйлагч газар олимп хийж болжийна уу??? гээ л гэдийвэл хөөрхөн сандралт үүснэ дээ..тэгвэл Хятадууд зад шатах байх даа..тэгж их зардал гаргаж бэлдчээд 1980 оны Москвагийн олимп шиг юм болбол аймаар юм болно биз дээ..

Түвдийн бослогын тухай юм харж яваад Хятадын бага үндэстэнүүдийн байршилын зураг олов..нилээн дээр үейин зураг болтой..коммунизмын үейинх болов уу??



өвөр монголчуудын тухай манайхан сайн мэдэх байх..харин бидний төдий л үл мэдэх торгууд,хошууд зэрэг хуучин Зүүн гарын хаант улсын (баруун монголчуудын) газар нутаг бас л чамгүй том байгаа биз??бас Хөх нуурын монголчууд нилээн томоор тэмдэглэгдэж..бусад монгор ,дагуур гээд монгол угсааны хүмүүс энд тэнд тэмдэглэгдсэн байна..

25 р сувгийн Үүргэвчтэй аялал билүү??тэднүүс шал хэрэггүй(хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх л даа) амэрик,европоор явж байхаар энэ Хөх нуур,Шинжаан,Халимаг Буриадаар яваад монгол хүмүүсийнхээ тухай нэвтрүүлэг хийгээсэй..

манайд Хятадын эрлийз нэг гээд нэг айхтар эмзэг ойлголт бий..тэрэнтэй адил нэг зүйлийг би Хятадын өмнөд нутгийн нэг 「цэвэр цусны」хятад хүнээс хэдэн жилийн өмнө сонсож байж билээ..

Хойд хятад бол жинхэнэ хятад биш.Нүүдэлчидийн бохир цус холилдсон..хоол унднаас авахуулаад мах ихтэй,царай зүс бие бялдараар ч ондоо..соёлын хувид өмнөд нутгийн соёл жинхэнэ хятад соёл...г.м ээр баахан халуурсан билээ..хаа газар тэгээд цэвэр цусны онолч байх юм даа..

би одоогоос 8,9 жилийн өмнө Хятадын умард цэгээс өмнөд цэг хүртэл галт тэргээр явж үзэж билээ...тэхэд нээрээ л хүмүүсийн царай зүс,байр байдал шал ондоо байдаг юм ..хойноосоо урагшлах тусам хүмүүсийн бие нь жижигрээд царай нь шингэрээд ..за,тэгээд Хонгконг хавицаа бол бүүр зүүн өмнөд ази царайтай болоод явчдаг юм бээлээ.. ..хойшоогоо бол яг л монгол хүмүүс шиг бүдүүн хадуун хүмүүс..хятадаар яриад бгаа болохоор л бүгдээрээ адилхан харагдаад байхаас хэл соёлыг нь мэддэг хүмүүс арай ондоо нүдээр хардаг байх..соёлын хувид ямар ялгаатай,хэл яриа ямар бдаг талаар хятад хэл мэдэхгүй тул ёстой сайн хэлж мэдэхгүй юм..

Friday, March 14, 2008

Cat power

овоо гайгүй хөлстэй байхаар нь нэг хүнээс 10 аад хуудас орчуулга хүлээгээд авцсан чинь хулхидуулсанаа сая л анзаарлаа..асар идэвхитэй,үр бүтээлтэй орчуулаад байдаг,ерөөсөө дундарч өгдөггүй..тэгсэн чинь 2 хуудасыг 1 хуудсан дээр багасгаад copy дцсон бээсэн бээшд..:( тэхээр 10 биш 20 хуудас гсн үг..даанч ерөөсөө багасахгүй бээсэн юмаа...энэ японууд уу? бас л муухай зальтай хүмүүс шүү..ямар ,за гэж хэлж авчаад араас нь гомдол хэлэлтэй нь биш ..гүрийгээд дуусгахаас..

өнөөдөр аймаар зэвүүн өдөр байнаа..бороо орох гээд байна уу? шуурах гээд байна уу??цонхоор харахаар нэг л зэврүүн,саарал харагдаж байна..

нээрээ Cat power гээд ийм давгүй дуучин бүсгүй олсон..My blueberry nights ийн OST
г сонсож бгаад энэ дууг нь олж илрүүлээд,тэгээд маняк юм болхоороо дор нь youtube дээд, орой нь гарч прокат орсон чинь ашгүй цомог нь байна..Feist тай хоолой нь ч,царай төрх нь ч, стиль ньч ойролцоо санагдав..
the greatest
lived in bars
crying,waiting,hoping
(i can`t get no)satisfaction(rolling stones iin cover!!!)

Thursday, March 13, 2008

тусална уу??

монгол⇒япон руу нэг бичгэн орчуулга хийж бгаа юм..тэгсэн хэдэн юман дээр эргэлзээд? эсвэл мэдэхгүй та бүхнээс тусламж хүсч байна..шашин,түүх,археологи оор мэргэжсэн хүн байвал амархаан мэдэх байх..

1.гэгээн болоод хувилгаан гэдэг нэр томьёо хоорондоо ялгаатай эсэх??хувилгаан ч яахав мэдээд орчуулж болж байна..гэтэл гэгээн???? уул нь адилхан утгатай юм шиг санагдаад байх юм..

2.дуган ,цогчин дуган гсн 2 нэр томёо зэрэг яваад байна??ялгаа бий юу??ер нь хийд дотор ямар ач холбогдол үүрэгтэй байшинг нь дуган гдг вэ??

3.хиргисүүр(хиргис хүүр) болоод ердийн булшны хооронд ямар ялгаа бий вэ?? бас л яг зэрэгцээд хэрэглэгдээд бгааг бодоход ялгаатай болтой..

4.эртний хотын туурь,балгас гээд бас нэг төстэй үг яваад байх юм..археологи т ялгаж хэрэглэдэг эсэх?

5.гэрэлт хөшөө болоод чулуун хөшөө 2 ямар ялгаатай ?..

хэлж өгсөн хүнд 「маш их баярлана」.ачийг нь нэг насаараа санана..:)

Wednesday, March 12, 2008

L'Empire des sens


Оошима Нагиса гийн L'Empire des sens(愛のコリーダ 1976) үзэв..Урьд нь монголд Ард кино тэатр т гарч байхад талаас нь орос дээр үзэж бсан учраас ямархуу кино вэ гэдгийг нь гадарлана..тэхдээ бүтнээрээ ямар агуулгатайг нь мэдээгүй бсан..энэ удаа бүтнээр нь non cut version ийг нь үзэв...
Сэтгэгдэл:WOOOWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWWW!!!!!!!!!!!

үнэхээр галзуу хийжээ..галзуурсан дурлалын тухай галзуу хийсэн кино...хэдийгээр япон уран бүтээлчид хийсэн ч киноны хөрөнгө энэ тэрийг Франц гаргасан юм байна..гарсан даруйдаа асар шуугиан тариад , японд кино тэатрт гаргахгүй гэж бөөн юм болж байж нэг юм гаргахдаа маш олон хэсэг нь цэнзүраар орж хасаж танагдаад авах юмгүй болгоод хаясан байх юм(бүдүүлэг явдал)..Бүүр 2000 он болж байж арай бага хассан хувилбар нь дахиад кино тэатрт гарч бсан юм байна..

Киноны сэдэв нь 1936 онд гарсан алдарт Абэ Сада гийн хэрэгээс үүдэлтэй..хэрэг гараад 70 аад жил өнгөрсөн эдүгээ ч гсн Абэ Сада гэхлээр юуны тухай яриж байна вэ гэдгиг бүгдээрээ мэддэг тийм айхтар сэнсаацтай хэрэг юм билээ...сонирхсон хүмүүс нэтээс хайгаад үзээрэй..их сонирхолтой түүх санагдсан..

энэ киног hard porn л гэнэ,моралигүй л гэнэ.янз бүрээр л үнэлэлт өгдөг болтой..надад бол ердөө л хаа ч байдаг дурлалын түүх шиг л санагдсан..мэдээж төгсгөл нь ердийн биш л дээ..гэхээсээ илүү зог тусаж нуруу хүйт даамаар тийм..

киноны гол дүрд тоглосон Мацүда Эйко гээд зоригтой жүжигчин бүсгүй энэ кинонд тоглосноосоо болоод хойшдын карьер нь будаа болсон байх юм..энэ кинонд жинхэнэ сээгэс хийж тоглосон учираас хонбан жоюү(本番女優 ) гсн имижнээсээ салж чадахгүй байсаар кино ертөнцөөс тасарсан болтой..маш хайран санагдав..
сайхан царайнаас цаашгүй ,хоорондоо адилхан адилхан жүжигчин хар түмээрээ байхад ийм сайн жүжигчин ...


монголд ,бололцоог нь хангаад өгвөл Нямгаваа найруулагч ийм сайн кино хийж чадна даа..Түүний 90 ээд оны дундуур хийсэн 「Бой」,「Байлдан дагуулагч」гээд кинонуудыг үзсэн хүн байна уу??ямар санагдсан бэ??надад бол ялангуя Бой нь асар боломжийн кино санагдсан..зурагтаар нэг удаа гараад бөөн шүүмжлэлд өртөж байсаныг нь ямар ч бсан санаж байна..

хэнд ч хэрэггүй мэдээнүүд

...үсээ засуулж 「хөөрхөн」 болов..жаахан даруу бус юм.гэхдээ яадий тээ? үнэн юм чинь.lol..үсээ засуулаад анх удаа өөртөө таалагдав..энэ их чухал...богинохон болгоод гэй төрхөндөө орцсон...

...гадаа бага багаар хаврын төрх ороо л байна..өчигдөр бүр хаврыг алгасаад шууд зун шиг өдөр ч болж үзээд байх шиг..хачин дулаахан(+19),зарим хүн бүр гадуур хувцасаа тайлаад баричихсан явж харагдав..

..гэр лүү ярив..манайх эмэгтэйчүүд олонтой айл л даа...хүүхнүүдээ гэж... үргэлжийн ямар нэгэн драмтай байх юм..алиных нь үгэнд үнэмшвэл зохихыг заримдаа үл мэдэх..

..өчигдөр манай тэнхимийн төгсөлтийн паарий болов..wine party..80янзын дарс бгаа мөртөө ганц ч пийв байхгүй гээд бод..:(..Солонгос оюутан , гэртээ гар аргаар хийсэн дарс хүртэл авч ирэв(home made.эднийх солонгостоо усан үзмийн тариалантай гсн..бас тэр хавидаа буржуа юм шиг бгаамаа)..

японууд бас манайхан шиг багш нартаа их бэлэг өгдөг юм шиг бгаамаа..өчигдөр л гэхэд манай багш , энэ манай тэр шавийн явуулсан шинэ ургацын усан үзэмний вино(яманаши д хийгээд франц руу экспортонд гаргаж эхэлсэн үнэтэй дарс байв),энэ нь тайван оюутны өгсөн цай, энэ нь эртүүд франц яваад ирсэн оюутны өгсөн бэлэг гээ л дандаа бэлгийн юм гаргаж ирээд бсан..:)би ганц ч удаа юм өгч үзээгүй...:) ганц чаддаггүй юм тэр..манай хүүхэд нээрээ бас оюутан байхдаа багш нартаа бэлэг өгч панаалдаж бгаад дүнгээ тавиулчдаг бсан гэж авч бээлээ...Тоодай ш дээ..тэхээр бусад нь ойлгомжтой(хэтрүүлэг??хэлмэгдүүлэлт??кк)

тийм,пийв байхгүй бсан болохоор улаан,цагаан дарс холиод уучихсан чинь өглөө босоод толгой өвтгөөд муу бээшүү..уул нь дарс нэг их ууж чаддаггүй болохоор 3,4 хундагыг л уусан юмсан..ингээ л надад дарс зохидгүймаа..виски,водка,япон архи (сакэ) бас толгой өвтгөнө..gin арай гайгүй бдаг юм..явж явж пийв шиг сайхан умдаан алга доо гсн..

японууд нээрээ хэтэрхий хоол,идэх юм яринаа тээ??өчигдөр гэхэд ярианы сэдвийн бараг 70% нь идэх юм,хоол..уул нь ганц ч эмэгтэй хүн байхгүй дандаа эрчүүл бсан юмсан..

.өнөөдөр манай сургуулийн элсэлтийн шалгалт болж байна..аймаар сүртэй..сургуулийн гол хаалган дээр пост аятай юм байгуулчиж..орсон арсан хүмүүсийг шалгаал , 2 улсын хил давж бгаа аятай л юм болж байна..

Thursday, March 06, 2008

БАЯБАГА ДАДЛАГАД ГАРВАЙ..хэмээх нэгэн бүлэг

энэ 3 сард багтааж хийж амжуулах юм асар их байдаг..гэтэл би юу ч хийхгүй,алмайраад байгаад байх юм..болжаагаам байх даа??(оороосоо асуув)

өнгөрсөн 7 хоног дадлага гээч юм амидралдаа анх удаа хийж үзэв..уул нь 14,21хоног,1 сарын программ байгаад дуртайгаа сонгож болох бсан ч манай удирдагч багш зөвшөөрөл өгөөгүй тул хамгийн богино 7 хоногийнхийг сонгож таарав..яагаад гэвэл дадлага хийх газар маань миний судалгаатай холбоогүй байсан болохоор..:(

миний үзэл бодол гэхээр :
заавал судалгааны чиглэл энэ тэр гэлтгүй ийм сайхан боломж гарсан дээр нь , япон компаний(уул нь амэрик компани л даа..япон салбар нь нээгдээд бараг 100 жил болж бгаа юм билээ) байр байдалтай танилций,японы компаний соёлтой танилцах сайхан боломж(日本の企業文化への理解を深めるチャンス)、дээр нь дараа жилээс ажилчин анги болох тул тэрнээс өмнө 「ажил хийх」 гэдэг юу болох талаар газар дээр нь очиж дахин тунгаах боломж(働くということをもう一度考え直したい) учираас ...г.м ээр бодож бодож олсон шалтагуудаа хэлээд「сэнсэй,плийззззз!!」 гээд хөлд нь суусан чинь

7 хоног л хангалттайм бээшд..гэж нохойтдий..:(..тэр дадлага яахав,та тэр дипломоо бич..ингэхэд ер нь та дараа жил төгсөх хүн үү гүй юу???? гээд ам таглав...
тэгээд яахав оргүйд орвол охинтой нь дээр гдг билүү,чамлахаар чанга атга ч билүү,,тэрний үлгэрээр 7 хоног яваад ирэвээ..

сэтгэгдэл..

бүтэн 7 хоног эрчүүд голдуу (тэр компаний төв оффист нь 8000 хүн ажилладаг ..дор хаяж тал хувь нь эр гэхээр...lol) газар зогсоо чөлөөгүй нүд бэлчээсээр бгаад таарсан..xvxv..энд ч нэг аятайхан залуу,тэнд ч нэг эгдүүтэй нөхөр ..асар завгүй 7 хоног өнгөөрөөвш..харин хаа очиж хүмүүс нь их бүтээлч,тувт ажилаа тачигнуулсааар бгаад таардаг юм билээ..оффис нь лаг цэлгэр дээр нь ямар ч хаалт бхгүй тул бүх хүн яаж ажилаа хийж бгаа нь тод харагдаад хийдүүлэх ч боломжгүйм билээ..өөрийн гсн ширээ үгүй..тухайн үейинхээ сэтгэл санааны байдалаас болоод хаа ч хамаагүй очиж суугаа л ажилаа хийгээд бх юм ..тийм болохоор хүн болгон нэг шүүгээтэй..тэндээ юмаа хийчээд ширээн дээр компюутэрээс ондоо юм тавихгүй...босоод явахдаа ондоо хүн хэрэглэж болохоор хоосон ,цэвэрхэн болгоод босдог юм байна..

би ч 7 хоногт юугаа сурахав..тийм болохоор ямар нэгэн тодорхой зүйл заалгахаас илүү,компаний дотор болж байгаа ажил төрлүүдэд ажиглагч байдалтайгаар али болох олон оруулж өгнө үү гэж хүсэлт тависан юм..очиход 7 хоногийн хөтөлбөр гаргаад өгчихсөн..өглөө 9 өөс ....р өрөөнд уулзалт, залгаад ..р өрөөнд хурал..гэх мэтээр маш шахуу байрлуулсан байсан тул гүйсээр бгаад таарсан..ядаж байхад их том оффистой..би юм болохоор сав л хийвэл төөрчих гээд жаахан хэцүү бсан..:)

ядахнаа хуваарилагдсан хэсэг маань sales хариуцсан газра болохоор гадагшаа гарч ажил хөөцөлдөх зүйл их байх юм...намайг 7 хоног хариуцах бсан гоё ахыгаа дагаа л намираад бсан...:) нээрээ миний adviser байсан ах их царайлаг хүн бсан..сүүлд дуулахнээ компани дотроо хүүхнүүдийн эрлэг гэнэ лээ..нилээн олон хүүхнүүд түүний араас гүйж хөл алддаг юм байх,,манай хүн ч савыг нь хоосон буцаахгүй,тэр болгоныг цааш нь харуулдаг сураг сонсогдоно лээ..:)

их хөөрхөн..үдийн цай болохоор баябагаа,,RICE!!! гэнэ..эхлээд би ойлгодоггүй.тэгсэн ГОХАН ДАЁ!!ИКИМАШО!! гэдгээ лаг англиар хэлээд бсан нь тэр юм бээлээ..ёох,дараа нь савж унатлаа инээсэн..
(япон хэлгүй хүмүүст: гохан гдг нь агшаасан будааг хэлэх ба шилжсэн утгаараа ХООЛ гсн утга илэрхийлнэ..түүнийг манай хүн шууд англиар орчуулаад хэлэж байна..ойсон уу??кэкэ)

нэг хэцүү нь үдийн цай болгон дээр шахүү (эдний 5,6 давхарт нь ажилчидын рэстөран бдаг юм) нэг ганц бие хүүхэн дуудчих юм..надад танилцуулж бгаа нь тэр..энэ 29 тэй..хүн тоодоггүй ээ,,борлодоггүй хүн нэг байнаа.. л гэх юм..би ч чаддагаараа худлаа инээгээ л ..сүүлдээ залхаад би чинь цаанаа хүнтэй хүн шүү дээ(аая..lol) л гэлээ..бойфрэндээ эмэгтэй болгооод ярицсан..үфүфү...нөгөө хүүхэн ч гсн хөөрхий амитан дарга нь болохоор илт дургүйцсэн юм хэлж чаддаггүй янзтай..тэгэс хийгээд..

нээрээ ийм sales ажил хийхийн нэг зовлон нь орой болгон шахуу нэг хүнтэй ууж таараx юм..өөрийнх нь ажилын нэг хэсэг болохооор уухгүй дүмбийгээд суугаад байж чадахгүй..стрэсс ихтэй ажил болоод ч тэр үү, шулуун эрчүүд өөртөө анхаарал тавидаггүй болохоор ч тэрүү бүгдээрээ л дор хаяж 5-10 насаар хөгшин харагдах юм ..

би ч яаж зүгээр байхав..2,3 удаа хамт уугаад авсан..дандаа эрчүүд цуглаж бгаа болохоор ярьж бгаа юм нь ойлгомжтой..сээгэс,хүүхэн...дарга цэрэггүй нийлж сууж бгаа л би М(азо), тэр С(адо) гээ л тоох ч гүй ярина..ажилын газрынхаа хүүхнүүдийг хөхний хэмжээгээр нь байр эзлүүлээд ч байх шиг..тэр нь хэт туранхай.энэ нь тонгойхоороо яадаг ч гэнүү ..мэдкү ээ..миний сонирхдог сэдэв биш болохоор ...

цалингаа буухаар бүгдээрээ нийлж бгаад сахилгагүй газруудаар их явдаг болтой бсан..Эртүүдийн Роппонги гийн тэр хостэсс шал миа..харин тэр Гинзагийнх нь арай дээр ..гсн юм л ярих юм билээ..

ер нь эрэгтэй хүмүүс, шулуун матигараасаа үл хамаараад яриж бгаа сэдэвт нь огтын ялгаа бхгүйм билээ..нөгөө хэн гуайн хэлдэгээр 「 ганц инчийн зөрөө л...」 л.....

Monday, March 03, 2008

Г.Аюурзана: Амьдралаас тасархай, гэгээн шударга юм мөрөөддөг хүмүүсийг би хайрладаг

Улс төртэй хэсгийг нь хасаад уншвал давгүй ..санаа нийлсэн газруудаа хар налуу үсгээр тодотгов.

-Олон улсын эх хэлний өдөр энэ сарын 21-нд тохиох гэж байна. Хэл ер нь яаж хөгждөг юм бэ?
-Хэл яаж хөгждөг тухай цөөн үгээр ярих, товчлон базаж дүгнэх амаргүй л дээ. Хэлний хөгжлийн талаар орчин үед эрүүл ухаантай хүний санаанд ч багтмааргүй сонин сонин онол их яригддаг болсон юм шиг байна лээ. Жишээ нь, өнгөрсөн жил Казахстаны нэг зохиолч ХIII зууны монголчууд хасагаар ярьдаг байсан гэх ухааны юм ярьсныг хаанаас ч билээ уншсан юм даг. Мэдээж, хэл 8-9 зууны дотор ондоо хэл болтлоо хувьсаж өөрчлөгдөнө гэж байхгүй. Гэхдээ л өнөөдрийн цаг үеийн энэ их хурдац дунд монгол хэл үндсэн ай саваасаа зарим талаар сагаж, зарим талаар ширгэж байгаа тал анзаарагдах юм. Саяхан "Авлигыг үл тэвчье!" гэсэн лоозон харлаа л даа. Яахав, утгыг нь ойлгож байна л даа. Гэхдээ л сонгодог бичгийн хэлтэй хүнд бол энэ нь яг эсрэг утгаараа ойлгогдох магадлалтай.

-Ямар гэж?
-"Энэ авгайг тэвчье" гэсэн хэлц "Нууц товчоон", "Эр хоёр загал"-д бий. Үүнээс цааш тэсвэрлэж, дагахаа больё гэсэн хоёргүй утга. Дургүй хүргээд байгаа дайснаа "тэвчье" гэвэл "алж орхиё" гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр "үл тэвчье" маань юу болж таарах вэ? Ядахнаа "үл" гэдэг хориглох, үгүйсгэх утгатай үгний сонголт буруу болсон байна шүү дээ. Энэ мэтчилэн яриад байвал, залхуутай л даа. "Үл тэвчих" ч гайгүй, орой зурагтаар гарч байгаа кино болгоноос "тачаангуй" гэдэг үгийг сонсох бүртээ уур хүрдэг. Тачаангуй гэдэг муу муухай үг гэж байгаа юм биш, буруу хэрэглээд, буруу орчуулаад байх юм аа. "Sexy" гэдэг англи үгийг оросууд шууд л сексуальный гэх, үүнийг нь манайхан тачаангуй гэх юм. "Тачаангуй харагдаж байна", "Маш тачаангуй", "тэр яасан тачаангуй охин бэ" гэх мэтээр орчуулаад л. Тачаангуй гэдэг бол шал өөр утгатай, би одоо энд ийм тийм үед хамаатай үг энэ тэр гэж тайлбарлах гэж мунгинаад яахав. Товчхон хэлэхэд, sexy гэдэг чинь тачаангуй биш, дур булаам, хүслэн татам гэсэн эрс өөр утгатай үг шүү дээ. Гэтэл нөгөө үг нь буруу утгаараа бүр хэвшиж гүйцлээ.

-Нийгмийн өөр орчинд шилжиж байгаа өнөө үед яах аргагүй үгийн утгыг бид зөв гаргаж ирэх нь чухал. Жишээ нь, атаархал гэдэг үгийн утга ерөнхийдөө бүтээн байгуулах шинжийн эсрэг байдаг, ийм утгаар нь ч хэрэглэж ирсэн юм байна. Таныхаар атаархал гэж юу вэ? Та хэн нэгэнд атаархдаг уу?
-Атаархдаг. Маш гоё шүлэг уншихаар, сайн зохиол уншихаар, зарим киноноос их уран гоё санаа харахаараа атаархдаг. Ер нь ямар ч уран бүтээлч жирийн ажилчин, малчин хүнээс илүү атаархуу зантай байх шиг санагддаг юм. Би олон зохиолч, зураач танина. Ихэнх нь л уран бүтээлийн тал дээр бол атаархаж, өрсөлдөж, үзэлцэж байх сэтгэлгээтэй байдаг. Үүнийг би муу зан гэж боддоггүй. Уран бүтээлч атаархал гэдэг бол баян айлд орж үзчихээд гутарч гуньдаг, мөнгөтэй хүнийг, царайлаг хүнийг хараад багтарч үхтэлээ уурладаг хүмүүсийнхээс хавьгүй өөр юм.

-Тэгэхээр таны яриад байгаа атаархал бахархал, эсвэл хор шартай холбоотой юм биш үү?
-Муухайгаар атаархахын тухайд уу? Үгүй дээ, надад хэн нэгнийг дампуураасай, шоронд ороосой, эхнэртээ хаягдаасай, хальтирч унаасай гэж бодох шаардлага гардаггүй. Энэ яасан гоё хөөрөгтэй хүн бэ гэж ч бодож үзээгүй.

-Хэл соёлоо өөд нь татах талаар манай төр засгийнхан юу хийдэг вэ?
-Нөгөө "Өөрийнхөө толгойг эхэлж угаачихаад, бусдын толгойг угаа" гэдэг шиг, төр засгийн толгойд байгаачуул нь өөрсдөө хэл соёлынхоо үнэ цэн, утга учрыг мэддэг, Монгол үндэсний дархлаа гэдэг утгаар нь харж дээдэлдэг байх ёстой болов уу. Ердөө л театр гэвэл хошин шоу үздэг газар гэж ойлгодог, уран зохиолыг шар сонины эротик өгүүллэг ч юм уу, "Болор цом"-той андуурдаг хэмжээний нөхөд л голдуу сууж байгаа харагддаг. Ний нуугүй хэлэхэд, хэл соёлоо эрхэмлэх ухаан суугаагүй нөхөд тэр малчдынхаа бэлчээрийг алтны дажинд сүйтгүүлэхийг юман чинээнд бодохгүй шүү дээ.
-Өнөөдөр олны хүртээл болох ном зохиолууд их үгүйлэгдэх болж. Өөрөөр хэлбэл, уран зохиол болоод бусад нийтийн номын борлуулалт харьцангуй цөөн тоонд эргэлдэж байна. Таныхаар энэ юунаас болоод байх шиг байна?
-Боловсроогүй хүнд боловсруулах шаардлагагүй, шууд л хэрэглэж болох зүйлс л тэнцэнэ шүү дээ. "Энэ номыг хоймортоо залбал баяжина" гэдэг итгэл үнэмшил зөвхөн боловсролгүй харанхуй масст л байдаг. Тэр хэрэгцээг өнөөдөр хов жив, зурхай, баяжих зөвлөгөө, бурхны сургаал номлолууд үндсэндээ хангачихаад байна. Уран зохиол гэдэг бол тэр бүхнээс хамаагүй дээгүүр юм байхгүй юу. Тэгэхээр жинхэнэ сайн зохиолыг гүйлгээний ном болгох аргагүй л дээ. Манайд байтугай, номын зах зээлийн 500-600 жилийн уламжлалтай Европт "Харри Поттер" тэргүүлээд байхад чинь. Нөгөө талаас, манайд гарч буй орчуулгууд гадаадын шилдэг уран зохиолыг сурталчлах биш, хорлох шахам ажил болоод байна. Би л лав хэд хэдэн номыг монголоор уншаад ойлгоогүй. Тэгээд дахиж орчуулгын ном авахаа больсон.

-Сэдвээ бага зэрэг өөрчилье. Улс төржих ер нь муухай юу?
-Улс төржихгүйгээр ямарваа үзэл санааны тухай ярьж болдог тийм оронд амьдардаг бол сайхан л байна. Манайд бол хэцүү болчихлоо л доо. Зүгээр нэг хүн хэл соёл гээд ярихад л, нэг л санаагаа хэлэхэд л, заавал хэн нэгний эрх ашгийг хөндөж таарах гээд байдаг. Тэр нь магадгүй улс төрийн аль нэг намынхны ажилтай хамаатай ч байдаг юм уу. Би улс төр сонирхдоггүй, гэхдээ л зарим бурангуй этгээдийг ард түмний нэрээр өндөр сэнтийд гарчихсан, элдвийн тэнэг юм яриад явж байгааг нь хараад зэвүүцдэг.

-Уран зохиолыг сэтгэлгээтэй холбож үздэг. Нэгэнт бидний амьдарч байгаа үеийн сэтгэлгээний хэмжүүр болсон улс төрийн амьдрал хүссэн ч, эс хүссэн ч хүн болгоноор оролдож байна. Зөвхөн зэвүү хүрч сууна гэдэг таны хувьд арай идэвхигүй байдал биш үү?
-Миний хувьд хэр баргийн юманд зэвүүцэж, бухимдаад байдаггүй болохоор, хэн нэгнийг зурагтаар хараад зэвүү хүрнэ гэдэг бол дээд зэргээр доромжилж байгаа минь л юм шүү дээ. Хэрэв өөр хүмүүс миний энэ яриаг уншаад шоолж эгдүүцэх юм бол, би л хувьдаа ичиж эвгүйрхэнэ. Хүнд дээрэлхүүлэх нь биш, дорд үзэгдэх нь л миний хувьд дээд зэргийн доромжлол. Хүнд зодуулах нь биш, тэнэг харагдах нь л жинхэнэ шившигтэй явдал.

-Өнөөгийн монгол гэр бүлд хамгийн их дутагддаг зүйл юу вэ?
-Нийтлэг монгол гэр бүлүүдийн хэв шинжийг би тодорхойлж мэдэхгүй. Юу нь сайн, юу нь муу тал вэ гэж ч ярьж чадахгүй. Толстойн хэлснээр "Айл болгоны зовлон өөр өөр". Жаргал нь ч адилхан биш. Ярьсан бүх зүйлээ хэл, соёл, уран зохиол руу мушгиад сурчихсан хүний хувьд хэлэхэд, монголчууд гэр бүлээ уншиж боловсрох орчин болгож огт хэвшээгүй нь их харамсалтай санагддаг. Хүүхдээ мундаг сургуульд өгье л гэхээс биш, гэртээ сайн номын сан бүрдүүлье гэж боддог аав ээж ховорхон шүү дээ. Хүнийг хэлэлтгүй, би өөрөө ч хүүхдүүдээ зурагтаас холдуулж, ном тэврүүлээд суулгаж тэр бүр чаддаггүй. Хэрэв монгол айл бүр хүүхдүүдийнхээ хувьд сурч боловсрох таатай орчин болж чаддагсан бол, улсын маань ирээдүй их гэгээтэй болох сон. Хуучны том том сэхээтнүүд чинь дандаа л гэрийн боловсролтой, сурвалжит хүмүүжил гэдэг нь эх хэл бичгийн дээд зэргийн мэдлэг, ном судар уншиж тунгаах чадвар л байсан юм билээ.

-Таны яриа нэг л тийм хуурай, амьдралаас хол юм шиг санагдаад байна. Уг нь энгийн яриа руу л таныг оруулах гэсэн юм?
-Харамсалтай нь, би багаасаа л номноос салдаггүй хүүхэд байсан. Номноос салангид юм ярьж угаасаа сураагүй юм. Тийм болохоор ном уншдаггүй хүмүүсийн дунд юу ярихаа ч мэдэхээ байчихдаг. Ер нь би овжин, сүйхээтэй хүмүүсээс илүү амьдралаас тасархай, гэгээн шударга юм мөрөөддөг хүмүүсийг хайрладаг.

-Архины талаар юу хэлмээр байна вэ?
-Би архинд дуртай. Архи надад олон зүйлийг ойлгуулсан, бас олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэхэд минь ч тусалсан л байх. Хэтрүүлчихгүй бол ер нь сайхан идээ. Харамсалтай нь, сайхан зүйлийн хэмжээг барьж, шуналаа хязгаарлаж тэр бүр хүн чаддаггүй.
-Таван толгой, Оюутолгой танд ямар хамаатай вэ?
-Надад хамаатай юм уу, үгүй юу, би сайн мэдэхгүй байна. Зүгээр л бодлоо хэлэхэд, хэн нэгний эрх ашиг хөнддөгддөг тийм тогтолцоотой оронд амьдарч яваагаа дахиад давтаж хэлмээр байна. Нэгэнт л газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гэдэг нь худлаа "хошгируулсан" заалт л биш юм бол, монгол хүн бүр Оюутолгойгоос ч, Тавантолгойгоос ч хувь хүртэх ёстой гэж уг нь боддог л юм. Даанч тэр заалт худлаа тал руугаа л хэлбийчихээд байх шиг байна. Уг нь эдгээр том ордоос овоохон ашиг орж ирээд, монголчууд баян чинээлэг, хамгийн гол нь ухаалаг боловсролтой болцгоовол мөн ч сайн сан. Гэвч тийм болно гэж найдахад хэцүү шүү дээ. Жишээ нь, сүүлийн үед надад хамгийн утгагүй санагдаж байгаа зүйл бол энэ ашиглалтын лицензүүд. Утга учиргүй тэр лицензүүдээ цөмийг нь шууд хүчингүй болгочихож яагаад болдоггүй юм бол гэж гайхаад учрыг нь ч олохгүй байна. Тэр лицензтэй хэдэн дарга, хэдэн баяжсан нөхөд байдаг л юм биз, тэдний талаар Ерөнхий сайд "Хувийн өмчид нь халдаж болохгүй тул гацаад байна" гэж зурагтаар ярьж байна лээ. Тавантолгойг хувийн өмч болгочихсон лиценз гэж байдаг юм уу, хаашаа юм бэ?

-Иргэншил гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Монголчууд боломжийн түвшинд иргэншчихсэн ард түмэн. Гэхдээ одоо иргэншлээ буцаагаад алдаж эхэлж байна. Иргэншлийн сайн сайхныг гээгээд, муу муухайд нь дарлуулж эхэлж байгаа болохоор иргэншлээ алдчихлаа л гэхээс яах вэ. Миний ойлгодог соёлт иргэншил бол эрүүл саруул цэвэр орчин, эмх цэгц, ухаалаг ёс журам, орчин үеийн боловсрол, тэгээд хүн ёсны харьцаа. Манайд энэ бүхэн байна уу? Ядахнаа бидэнд жирийн дундаж жишгийн ганц хот үлдэв үү? Жинхэнэ хөдөө ч, жинхэнэ хот ч байхгүй болчихлоо.

-Нүүдлийн соёл иргэншил гэж бид ярьдаг шүү дээ?
-Харин тэр соёлоо бид алдчихаад байна л даа. Яг ний нуугүй хэлэх юм бол, өнөөдөр жинхэнэ монгол ёс жудаг хөдөөний малчдад байхгүй болсон шүү дээ. Айлд ороход чинь ямаршуу машин унаж вэ, ямар ажил хийдэг гэнэ вэ л гэж сонирхоно уу гэхээс, яажшуухан мэнд мэдэж байна вэ гэдгийг хөдөөний ноолуурчид, уяачид харахаа болиод бараг 10 жил болж байна. Хотын ганц хоёр сэхээтэнд л харин наанатай цаанатай монгол ухааны шавхруу үлдсэн.

-Ц.Элбэгдорж "Эзэн монгол" гэж яриад байгаа. Үүний талаар юу гэж бодож байна?
-Би хүмүүсийг үзэн яддаггүй л дээ. Гэхдээ л надад "Энэ нь бусдаасаа дээр юм даа" гэж дотроо дэмждэг улс төрч нэг ч байхгүй. Харин Элбэгдоржийн яг тэр яриад байгаа зүйл дээр нь бол олзуурхаж, ингэж ярих хүн байх ёстой гэж талархаж байгаа. Зөв юм хийдэггүй юм аа гэхэд, ядахнаа зөв юм ярьдаг хүн байгаа нь сайхан санагдаж байна. Хэдийгээр бид улс төрчдөд молигодуулахаараа л нэг болсон хүмүүс ч гэсэн дээ.

Хань,Түма,Спутник


бүүдийсэн дүнсгэр саарал өдөр ..ийм өдрийг манай ээж,「миний нүүр шиг барайчаад энэ тэнгэрийн байж байгааг ..(хмм)」гдгсэн...

энэ жил манай докторийг 4 хүн төгсөх бсанаас 2 нь чадсангүй..уул нь 3 жилд хамгаалах ёстой..манай хоёр 5 жил болоод ч бараагүй гэж бгаа.. уул нь идэвхитэй өдөр шөнөгүй л суудаг улсууд юмсан..

халит өөрөөсөө санаа зовов..энэ 2 шиг ингээд сууж байх вий дээ гээд..түй түй..(амны билигээс ашидын билиг)..1 нь ч яахав ажилаа олсон байна..нөгөөх нь ажилд орж амжаагүй бгаа болтой..36 хүртэлээ номын мөр хөөгөөд нийгмээс ангид ваакуум шиг газар амидраад , дархлаа нь суларцсан хүн яаж амь зууна даа..ззз,,лаг хүнд санаа зовдог гэнэээ..өөрийгөө л хичээх минь..

ажилд ороод 4 сараас сургууль дээр ирэхгүй сэнпайтайгаа хоол идэв..ярианы завсараар сэнпай ийм зөвлөгөө өгч байна ..

эртхэн л авгай авдийм шүү...над шиг тэнхимийн буг болоод энд шигдээд бхийм бол тэгээд над шиг л дуусий шүү(энэ хүн 38 тай,ганц бие,зузаанаас зузаан шилтэй,жинхэнэ мундаг доовтор бээмээр төрх,намбатай хүн)..гэнэ..

би ч хэлдэгээ хэллээ..ойрын зуун жилдээ баавгай авахгүй байхоо гэсэн чинь,

хүүхэд төрүүлэхгүй бол өтөлсөн хойно чинь чамайг хэн асрахым болжээнэ? л гэнэ..хөгширсөн хойно ганцаараа уйтгартай л гэнэ.аяга будаагаа хувааж идэх хүн хэрэгтэй л гэнэ..бла бла бла..

би ч цайны ганц сөрөг асуултаа эргүүлээд тавичлаа..

хүүхэдтэй боллоо гээд жаргана гсн баталгаа хаа байгаам?,өсгөсөн хүү маань намайг өтөлсөн хойно асарна гсн баталгаа хаа байна?яахаараа заавал хүүхэдгүй хүнийг шууд 「аз жаргалгүй」 гсн катэгөрид оруулж бгаам ?гэлээ..

мэдээж би хүүхдэд хайртай..хүүхэд өсгөж(өөрийн хүүхэд төрүүлж биш шүү)үзэх юмсан гдг бодол бий..гэхдээ хүүхэд=аз жаргал гсн утгаар биш. тэндээс ямар нэгэн өтөлсөн хойнох өөрийн ашиг сонирхолыг олж харах биш ердөө л илүү сониуч байдлаар гэхийм уу хаашаа юм..олигтой дүрсэлж хэлэх үг олдохгүй юм..

хүүхэд= аз жаргал гэх үзэл хэтэрхий өрөөсгөл мэт..мэдээж үр хүүхэдтэй болоод тэднийгээ харж кайф авдаг, тэднээсээ жаргалыг олдог эцэг эх зөндөө бий байх..түүнтэй мөн зэрэгцээд хүүхдээсээ болж өчнөөн зовсон(зовж бгаа),үргэлж шаналж бдаг эцэг эхчүүд ч олон бий..зарим нь бүр хүүхэддээ зодуулж нүдүүлж тэр ч байтугай төрүүлсэн эцэг эхийгээ егүүтгэсэн хэрэг ч цөөнгүй байдгийг бүгдээрээ мэдэх байх...

би ер нь өөрийгөө боддог юм..шулуун байсан ч гэрлэж,хүүхэдтэй болохгүй бх бсан байхаа гэж..яагаад ч юм бүүр багаасаа л би том болохоороо авгай авахгүй гэж зарладаг хүүхэд бсан болохоор..:)..дээр нь миний үзэл бодол тийм юм..яагаад Мүраками Харүкиг дурлаж уншаад,Вон Ка Вай г үзэх дуртай бдаг вэ гэхээр энэ бодолтой минь бас огт холбоогүй биш..тэдний бүтээлүүд дээр ихэвчлэн ганц бие хүмүүс,эсвэл гэрлэлт гэдэг тогтолцооноос ангид хосууд гардаг(нийтийн хэллэгээр бол хамтран амидрагч)..за,бүр сайндаа гэрлэсэн байлаа гэхэд дан хүүхэдгүй хосууд гарна..тэдний бүтээлүүд happy together эсвэл better together гсн санааг агуулдаг боловч энэ нь 2 хувь хүнийг илэрхийлэхээс 2 эр байна уу,эр+эм,эм+эм,гэрлээгүй хамтран амидрагч байна уу падлий үгүй..2 хүний харилцааг илүү хүнлэг байдлаар гэхийм уу daa, гэрлэлт гэсэн зохиомол зүйлээс ангид авч үздэг болохоор нь би энэ 2 ын бүтээлд дуртай байж магадгүй юм.энэ дундаас өөрийгөө олж хардаг гэхийм уу, өөрийнхөө нэг хэсгийг, нэг талыг олж хардаг гэх нь арай зөв юм байна.

энэ ойлголтыг монгол хэлний хань гэдэг үгээр орлуулж болох мэт..миний бодлоор хань гдг үг орчин цагт л эхнэр, нөхөр гдг утгыг илтгэдэг болчихсон болохоос угтаа бол илүү өргөн утга илэрхийлдэг бсан болов уу гэж бодогддог..хань гээд дангаар нь хэлэхээр хүйс заахгүй бгаа биз дээ? эр ч байж болно эм ч байж болно..замын хань г.м ээр ондоо шилжсэн утгаар ч хэрэглэж болно..

эртний япон хэлэнд түма гээд үг бсан гэнэ лээ..угтаа яг монгол хэлний хань шиг утга илтгэж бгаад хөгжилийн явцад цүма болж хувираад өдгөө эхнэр гсн утга заадаг болчоод бгаа..миний танидаг гэй активист хүн энэ үгийг буцааж дэлгэрүүлье гээд интэрнэтээр багахан шиг хөдөлгөөн өрнүүлж бсан юм..

орос хэлний спутник бүр ч гоё.илүү гүн ухаанлаг утгатай..с-путь-ник гээд задлахаар гоё харагдаж бгаа биз..хүний амидралыг нэгэн аян (зам-путь)гээд хамт туулах хүнээ с-путь ник гээд бгаа юм шиг..би романтикаар тайлбарлаад байна уу????