бүүдийсэн дүнсгэр саарал өдөр ..ийм өдрийг манай ээж,「миний нүүр шиг барайчаад энэ тэнгэрийн байж байгааг ..(хмм)」гдгсэн...
энэ жил манай докторийг 4 хүн төгсөх бсанаас 2 нь чадсангүй..уул нь 3 жилд хамгаалах ёстой..манай хоёр 5 жил болоод ч бараагүй гэж бгаа.. уул нь идэвхитэй өдөр шөнөгүй л суудаг улсууд юмсан..
халит өөрөөсөө санаа зовов..энэ 2 шиг ингээд сууж байх вий дээ гээд..түй түй..(амны билигээс ашидын билиг)..1 нь ч яахав ажилаа олсон байна..нөгөөх нь ажилд орж амжаагүй бгаа болтой..36 хүртэлээ номын мөр хөөгөөд нийгмээс ангид ваакуум шиг газар амидраад , дархлаа нь суларцсан хүн яаж амь зууна даа..ззз,,лаг хүнд санаа зовдог гэнэээ..өөрийгөө л хичээх минь..
ажилд ороод 4 сараас сургууль дээр ирэхгүй сэнпайтайгаа хоол идэв..ярианы завсараар сэнпай ийм зөвлөгөө өгч байна ..
эртхэн л авгай авдийм шүү...над шиг тэнхимийн буг болоод энд шигдээд бхийм бол тэгээд над шиг л дуусий шүү(энэ хүн 38 тай,ганц бие,зузаанаас зузаан шилтэй,жинхэнэ мундаг доовтор бээмээр төрх,намбатай хүн)..гэнэ..
би ч хэлдэгээ хэллээ..ойрын зуун жилдээ баавгай авахгүй байхоо гэсэн чинь,
хүүхэд төрүүлэхгүй бол өтөлсөн хойно чинь чамайг хэн асрахым болжээнэ? л гэнэ..хөгширсөн хойно ганцаараа уйтгартай л гэнэ.аяга будаагаа хувааж идэх хүн хэрэгтэй л гэнэ..бла бла бла..
би ч цайны ганц сөрөг асуултаа эргүүлээд тавичлаа..
хүүхэдтэй боллоо гээд жаргана гсн баталгаа хаа байгаам?,өсгөсөн хүү маань намайг өтөлсөн хойно асарна гсн баталгаа хаа байна?яахаараа заавал хүүхэдгүй хүнийг шууд 「аз жаргалгүй」 гсн катэгөрид оруулж бгаам ?гэлээ..
мэдээж би хүүхдэд хайртай..хүүхэд өсгөж(өөрийн хүүхэд төрүүлж биш шүү)үзэх юмсан гдг бодол бий..гэхдээ хүүхэд=аз жаргал гсн утгаар биш. тэндээс ямар нэгэн өтөлсөн хойнох өөрийн ашиг сонирхолыг олж харах биш ердөө л илүү сониуч байдлаар гэхийм уу хаашаа юм..олигтой дүрсэлж хэлэх үг олдохгүй юм..
хүүхэд= аз жаргал гэх үзэл хэтэрхий өрөөсгөл мэт..мэдээж үр хүүхэдтэй болоод тэднийгээ харж кайф авдаг, тэднээсээ жаргалыг олдог эцэг эх зөндөө бий байх..түүнтэй мөн зэрэгцээд хүүхдээсээ болж өчнөөн зовсон(зовж бгаа),үргэлж шаналж бдаг эцэг эхчүүд ч олон бий..зарим нь бүр хүүхэддээ зодуулж нүдүүлж тэр ч байтугай төрүүлсэн эцэг эхийгээ егүүтгэсэн хэрэг ч цөөнгүй байдгийг бүгдээрээ мэдэх байх...
би ер нь өөрийгөө боддог юм..шулуун байсан ч гэрлэж,хүүхэдтэй болохгүй бх бсан байхаа гэж..яагаад ч юм бүүр багаасаа л би том болохоороо авгай авахгүй гэж зарладаг хүүхэд бсан болохоор..:)..дээр нь миний үзэл бодол тийм юм..яагаад Мүраками Харүкиг дурлаж уншаад,Вон Ка Вай г үзэх дуртай бдаг вэ гэхээр энэ бодолтой минь бас огт холбоогүй биш..тэдний бүтээлүүд дээр ихэвчлэн ганц бие хүмүүс,эсвэл гэрлэлт гэдэг тогтолцооноос ангид хосууд гардаг(нийтийн хэллэгээр бол хамтран амидрагч)..за,бүр сайндаа гэрлэсэн байлаа гэхэд дан хүүхэдгүй хосууд гарна..тэдний бүтээлүүд happy together эсвэл better together гсн санааг агуулдаг боловч энэ нь 2 хувь хүнийг илэрхийлэхээс 2 эр байна уу,эр+эм,эм+эм,гэрлээгүй хамтран амидрагч байна уу падлий үгүй..2 хүний харилцааг илүү хүнлэг байдлаар гэхийм уу daa, гэрлэлт гэсэн зохиомол зүйлээс ангид авч үздэг болохоор нь би энэ 2 ын бүтээлд дуртай байж магадгүй юм.энэ дундаас өөрийгөө олж хардаг гэхийм уу, өөрийнхөө нэг хэсгийг, нэг талыг олж хардаг гэх нь арай зөв юм байна.
энэ ойлголтыг монгол хэлний хань гэдэг үгээр орлуулж болох мэт..миний бодлоор хань гдг үг орчин цагт л эхнэр, нөхөр гдг утгыг илтгэдэг болчихсон болохоос угтаа бол илүү өргөн утга илэрхийлдэг бсан болов уу гэж бодогддог..хань гээд дангаар нь хэлэхээр хүйс заахгүй бгаа биз дээ? эр ч байж болно эм ч байж болно..замын хань г.м ээр ондоо шилжсэн утгаар ч хэрэглэж болно..
эртний япон хэлэнд түма гээд үг бсан гэнэ лээ..угтаа яг монгол хэлний хань шиг утга илтгэж бгаад хөгжилийн явцад цүма болж хувираад өдгөө эхнэр гсн утга заадаг болчоод бгаа..миний танидаг гэй активист хүн энэ үгийг буцааж дэлгэрүүлье гээд интэрнэтээр багахан шиг хөдөлгөөн өрнүүлж бсан юм..
орос хэлний спутник бүр ч гоё.илүү гүн ухаанлаг утгатай..с-путь-ник гээд задлахаар гоё харагдаж бгаа биз..хүний амидралыг нэгэн аян (зам-путь)гээд хамт туулах хүнээ с-путь ник гээд бгаа юм шиг..би романтикаар тайлбарлаад байна уу????
8 comments:
Naad surug asuult chin nuguu Mita Yoshiko (Burbounge)-iin " doutoku to butai ha donna kankei ga o ari nano kashira? Deha butai agaru shikaku ga oari ni narareru no ha donata kashira" gedeg shig tone-oor yarival goyo yum bish uu??? Kekeke
Lag shulganasan hurdan hellegeer, kekeke.
Huuhed, nasny etsesd gedeg utgaaraa bish, toruuleed usguhiin jargal gedeg bol baidag baihaa.. Zovson ch jargal ni ih geh yum uu daa.. Es tegvees hani gedeg chin ch gesen (manai partner ene ter gej baisnaas "minii hani" gesen ni neeree deer yum te?? Neg ni idevhten, nuguuh ni bayasgalan, lol) jargaltai bas zovlontoi. Bugdiig ni uguisgevel gantsaaraa baisan ni hamgiin amar bolohoor.
Gehdee nasny etsesd gedeg argument bol joohon uruusgul te??
Би бас таньтай санал нийлж байна. Хүмүүс тэдэн насандаа гэрлэх ёстой, тэгээд хүүхэдтэй болж хөгшрөхөөрөө өөрийгөө асруулах ёстой гэдэг үүднээс гэрлэж, хүүхэд төрүүлдэг юм шиг ээ. Би хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй. Хүүхэд маань эргээд үзэн ядвал яана. Тэр хүн энэ хорвоод мэндэлж ийм зовлонтой амьдрал туулахыг хүсэхгүй байвал яана гэж би дандаа боддог. Бас хүүхэдтэй болчихоод хөгширсөн хойноо өөрсдийгөө асруулна гэдэг хүний эрхэнд муухай халдаж байгаа явдал шүү. Үүнийгээ манайхан эцэг эхийнхээ ачийг хариулах гээд байдаг. Тэр нь их сонин өрөөсгөл гэмээр ойлголт.
Ireeduid hogshin bolohoor yah ve gedeg asuult nadad bas haaya gardag l yum.Yag odoogoor bol ene talaar nadad yamar negen bair suuri alga...
Harin oros helnii спутник gedeg ug neeree ih goy, saihan utga ilerhiildeg yum shuu. Ene tal deer sanal neg baina
Ta nar yagaad huuhed chin ergeed ta niriig uzen yadval yahiin geed aigaad bgaag bi oilgohgui yum. Huuhdiin humuujliin eh ni ger bul bdag gej bi boddog. Huuhed chin chamaig uzen yadahaar tiim orchin nuhtsuld humuujuuleegui l bol tiim yum bolohgui bh
po chan>
doutoku to butai ha donna kankei ga o ari nano kashira?
uul ni oiroltsoo l yum beeshde..gui ch yum uu..
bi nuguu neg hunii beleglesen tsetsegnees bolood ayagui bol tsetsegchin bolj medeheer baina..:)..uslahaar ongo ni gun tod bolood hed honog martachihaar huvhairah geed tsarai aldaad..unen shojiki..:)
enetei tostei utgaar neg huuhed osgoj uzeh yumsan gdg bodol bii..
tuya san>
chinii blog ruu orj uzsen shu..sonirholtoi sanagdsan..ter neg angli duuchin busgui,hen gelee?? neeh 70 aad onii style iin..anh udaa sonsson bolovch ih taalagdsan..tegjaagaad CD g ni olj avnaa..
mned>
hugshin bolson ueiin problemiig bi yostoi bodoj uzeeguim bnaa..ter ued ni l bodii gej boddog..ter boltol zai ch baina lai ch baina..:)
ariuna san>
comment uldeesnd tnx..
medeej ger bul huuhdiin humuujild noloo uzuulegch neg nohtsol baih..tehdee yag gol nohtsol ni mon uu bish uu gedgiig bi medehgui..
yagaad gevel ochnoon sain saihan aav eejtei deeremchin,hulgaich zondoo bii..yag ailhan orchind neg ger buld osson ah duu nar ch hoorondoo tes ondoo baidag tohioldol zondoo..manaih ah duu 5 uulaa..bugdeeree tes oor zantai,tes ondoo amidraltai..
tiim bolohoor yamar ger buld osno,tiim hun bolj humuujne gesen zagvar mayagiin yum amidral deer ??????????bhaa..
Post a Comment