Saturday, May 31, 2008

хангүг тэмдэглэлүүд Ⅱ.Хангүг залуус, Сөүлийн гэй амидрал

токиод нээрээ ямар хүйтэн байнаа..сүүлийн 3 хоног тувт хүйтэн бороо орлоо..

зозо, хангүг тэмдэглэлээ хурдан бичиж дуусгая..миний тэмдэглэлүүд Солонгост богино хугацаагаар очсон хүний нүдээр өнгөцхөн харсан сэтгэгдэлүүд гэдгийг болгооно уу.удаан амидраад Солонгосын сайхан муухайг харчихсан туршлагатай хүмүүсийнхээс арай ондоо байх гэж бодно..

ХАНГҮГ НАМЖА
/эрэгтэй хүнийг намжа гдг юм шиг бээлээ..бүсгүй хүн гэвэл ёжа..гэгэ/

Сайхан гдг хүн бүхний хувид ондоо тул та бүхний хувид ямар байхыг мэдэхгүй юм..надад сайхан харагдсан хүн чамд бол ?????, би бол нэг нүдээрээ ч харахгүй хүнд чи үхэж өгөх жишээтэй..лол..энэ утгаараа бол Солонгос эрчүүд надад маш таалагдсан..хорвоо дээр бидэнтэй хамгийн ойролцоо төрхтэй хүмүүс болоод ч тэр үү..нэг л дотно санагдах юм билээ..

1.маш цэвэрхэн аристай..халуун усны газар хүн гайхаад сууж байхад наад захын өвөө нар нь хүртэл бараг л үрчлээгүй шахам цэвэрхэн нүүртэй..иддэг хоолноосоо шалтгаалдаг уу?, ондоо ямар нэг тусгай арчилгаа хийдэг юм уу бүү мэд..бие нь ч гсн нэг тийм цэвэрхэн элдэв батга матга,наранд шарсаны ул мөргүй, үс ноосгүй..залучууд нь ямар байх нь ойлгомжтой..хөлөндөө хүртэл үсгүй байдаг юм билээ..японууд бол үстэй хүмүүс нь их байдаг..манайхан хэр вэ??

2.бие хаа сайтай..магадгүй, ихэнхи нь цэрэгт явдаг болхоор тийм байх..учиргүй таргалаад гэдэс гүзээгээ унжуулчихсан хүн ховор юм..мэдээж солонгос т ч гсн залуучууд дунд нь metrosexual маягийн залуус олон..тэднийг хасаад тооцох юм бол тэр шүү дээ..булчин шөрмөс сайтай мөртөө тэр нь gym д явж бий болгосон хиймэл булчин биш унаган юм шиг бгаам..цаанаа нэг ондоо байдаг даа..

3.жижиг нүднүүд..энд тэндгүй жижигхэн онигор нүднүүд..хөөрхөн биш гэж үү?? инээхээр алга болчихдог жижигхэн нүд бүр догь...lol

4.японууд шиг тодорхой хэмжээний зай авч харицахгүй,хүмүүсийн харьцаа нь манайхтай жаахан төстэй юм билээ..нэг нэгнийхээ биенд хамагүй хүрнэ..бүр 2 залуу хөтлөлцөөд явж байхыг харсан..тийм ч ховор тохиолдол биш болтой бсан..хамт архи ууж суухад найзын найз нар /стрэйт со залуус/, гарнаас барих, мөрөөр тэврэх г.м үйлдэл их хийнэ....

5.их эршүүд санагдсна..би олж хараагүй ч байж магадгүй.нэг их намирч дэрвэсэн хүн хараагүй..японууд шиг хэт gay culture нь хөгжөөд өөрийн гсн ялгарал ,өөрийн гсн identity хараахан бий болоогүй бгаа болтой ..японд ерөнхийдөө гэй хүмүүсийн fashion ойлгомжтой, gay club т явдаг хөгжим нь тусдаа бдаг/мадонна,кайли миноүг г.м/..тэр утгаараа сөүлийн гэй барнууд илүү сонирхолтой..ямар ч бсан хөгжим нь маш cool санагдсан..

Сөүлд гэй барны 2 төвлөрөл байдаг юм билээ..Мэтро ны Чонно самга буудалын ойролцоо дунд ба ахимаг насныхан, Итэвон д залуус болоод гадаадыхан их гэж ойсон..Итэвон д ямар ч бсан Ханаби, Цүнами гээд 2 япон маягийн бар бдаг юм билээ..Цүнами гийн эзэн нь 35 тай аймммаааррр хөөрхөн залуу ..хэхэ..дээр нь эелдэг..надад тэр хавийн гэй барыг нэг нэгээр нь танилцуулж өгөөд энэ нь сайн, иймэрхүү хүмүүс цугладаг, ийшээ бол хагас сайнд орсон нь дээр гэх мэтээр маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгч бсан.. нээрээ gay map бас өгсөн юм байна..тэр дунд нь ГОЛУБОЙ гсн орос нэртэй баар бас байна лээ..даанч саяхан хаалгаа барисан гэж бсан..Итэвөнд нээрээ транс баар их бдийм байлээ..лаг лаг ажаа нар гаднаа 「сарлаад???」/өдөр биш шөнө болохоор нарлаад биш сарлаад гэх байх даа..lol/ сууцсан..хажуугаар өнгөрсан хүмсүүдийг ширэв татаад будаа болгож харагдсан..

би эхний өдрөө 2 япон бараар нь орсон..маргааш нь strong сан намайг бусад газраар нь газарчилсан..хажуудаа хүнтэй байх амар юм билээ..map бариж төөрөхгүй..:)хорвоо дэлхий уужим гэж хэн гуай жаахан андуураад хэлцсэн юм шиг бгаа юм..хоорондоо ямар ч холбоогүй 2 хүн Сөүлийн гэй бааранд юм ярихад бидний дундын танил хүн гарч ирээд бгаа юм чинь.. тэр ханаби гээд япон бааранд хажууд суусан нэг японтой яриж суусан чинь монгол дахь манай дээд ангийн сэнпай г , дээр нь манай багш нарыг маш сайн таниж байх юм..ажил хэргийн холбоотой юм байхаа,,түүний шавь нараас нь ч би таних юм билээ,...--д мэнд дамжуулаарай гэж авч бсан..хэхэ..бас монголд нэг лаг ажил хийдэг япон хүн 2 сар тутамд сөүлд ирдэг гэж яриж бсан..монголд гэй бар байхгүй уйтгартай юмаа гэж байна гэхээр нь иймэрхүү иймэрхүү газруудаар ор энэ тэр гээд жоол бүлтрэв...би тэр лаг хүнийг нь бараг таних юм шиг санагдсан...гээд бодоод байхаар бас л давчуу бгаам шүү.. хаа ч явсан худлаа хэлж муу юм л хийж болкү шүү....заавал баригдана..кэкэ..за за гадаадад намайг хэн л танив гэж гсн байдлаар асуудалд хандвал балрах юм шиг санагдсан..

хүмүүсийн ярианаас сонсоход ихнэхи гэй хүмүс гэрлэдэг гсн..банк манк гээд чухал газар ажилладаг хүмүүс ганц бие бол тушаал дэвших гэх мэт олон асуудлууд түүний хувид хаалттай бдаг гэж яриж бсан..ер нь л нийгэм нь тэр чигээрээ ганц бие хүнийг нэг их сайнаар хүлээн зөвшөөрдөггүй юм шиг санагдсан..хувиараа орлого олдог хүмүс ч яахав болох байх..аль нэг албан бгууллага,компанид цалин горилж амидардаг бол заавал гэрлэх шаардлагатай болдог юм шиг бээлэ

Солонгос т монгол гэй залуус бас нилээн олон бдаг юм шиг бээлэ.би 2 той нь уулзсан..стронг сан, дээр нь бас нэг удаж буй залуу..даанч надад цаг бага бсан дээрээс нь аймаар ядарсан бсан тул олигтой тухтай уулзаж чадаагүй..Strong сан тай хамт Итэвон оор нилээн явсан..манай хүн бас тэр хавидаа, танил ихтэй од юм уу хаашаа юм..байс хийгээд нэг хүнтэй мэндлэх юм билээ..кэкэ..хөөрхөн ааштай хөөрхөн жаал байлээ.түүний ачаар солонгосын гэй ертөнцийн тухай нилээн мэдлэгтэй болж авсан..tnks шө , хүүхдээ..

Thursday, May 29, 2008

Hangug hurim






ерөнхий ёслолоо бол европ маягаар хийж бсан..бүсгүй нь virgin road алхаад цэцэг мэцэг шидэж бариа л..хамгийн инээдтэй нь рок концэртон дээр тайзны тэндээс утаа тавиад бдаг даа..тийм утаа мутаа гаргаж бариад шалаар нэг утаа..миний нүд орой дээрээ..тэхдээ ер нь болж өгвөл үндэснийхээ маягаар ёсолбол л их аятайхан санагдав..ёслол нь хөндлөнгөөс харж суухад жоохон панаалны хиймэл санагдаад бсан....
шинэ хосыг танхимын голд зогсоож бгаад зочидоос хамгийн хүндтэй нэгэн нь сургаал айлддаг юм байн лээ..би тэгээд Хангүг хэлээр А ч байхгүй тул юу ярисныг бүү мэд..бодвол аятайхан эв найртай амидраад , олон хүүхэдтэй болоорой гсн байх..цэвэр миний таамаг шүү..:)..энэ нь нэг их удаагүй ээ.нийлээд нэг 20-30 мин л болсон байх..дараа нь бүгдээрээ нийлж зураг авахуулаа л..зурагчин нь жоохон ядаргаатай, ард нь фоон болж зогсож бгаа мань хэдийг хүртэл ингэж инээ, тийшээ хар, гараараа ийм зүрхэний дүрс хийгээд энгэртээ байрлуулаадах...гэх мэт 80 юм шаардчина..

хуримын үйл ажиллагаа нь нэгдсэн журмаар хөдөлж бариад хоол моолоо иддэггүй, дээр ёслол үргэлжилж байхад нэг хэсгэ зочид нь доор хоол эргүүлцсэн,эрчүүд нь мэдээж ойлгомжтой аяга тагш юмаа эргүүлдээд ухаангүй..хурим дуусаагүй байхад тараад явцсан хүмүүс ч байх жишээтэй..,хуримын урилга гэж юм тараах нь тараадаг. тэхдээ хуримын өдөр болтол хэн хэн ирэх,хэдэн хүн ирэх нь тодорхойгүй байдаг гэж авч байлээ..урилгагүй бсан ч гсн нэг нэгнээсээ дуулаад дураараа хүрээд ирэх нь ч бий гсн.сайнаар хэлбэл чөлөөтэй, муугаар хэлбэл жоохон замбармаагүй санагдаж байсан. хамгийн гол нь 2 хосдоо хүндлэл багатай..

харин 2 р хэсэг болох жижигхэн ,уламжлалт солонгос маягийн өрөөнд/японоор бол вашицү/ хийх Солонгос ёслол нь хамаагүй сонирхолтой..тэгээд ч өөрсдийнх нь уламжлал болохоор хамаагүй өөрсдөд нь зохисон..тэр өрөөнд зөвхөн залуугийн талын ах дүү нар цуглах ба шинэ хос тус тусд нь мөргөж талархалаа илэрхийлнэ..бүүр сөгдөж бгаад духаараа газарт тулгаж айхтар мөргадөг юм бээлээ..хүүхний талд талархах шаардлагагүй юм гсн..ер нь Солонгосын уламжлалт нийгэмд эмэгтэй хүний байр суурь асар доогуур юм шиг бгаам..нэг жимсийг амаараа 2 талаас нь хувааж идээ л, тохойгоороо гараа зөрүүлж бгаад архи уугаа л, халит харахад хөзөр тоглоод хожигдсон тал нь янз бүрийн шийтгэл хүлээдэг дээ..нэг тиймэрхүү дүр төрх халит харагдаадбсан шүү..:)сүүлдээ яагаад д ч байв даа , залуу нь хүүхнээ үүрээд өрөөгөө тойроод бсан..бас л нэг юм бэлэгдсэн билэгдэл байх..

ер нь хараад байхад манай хөдөөгүүр болдог хурим найр их учир утгатай,хүндэтгэлтэй гоё болдог юм шигээ..хотод хурим яаж болдогийг ёстой мэдкүм байна..очиж үзээгүй болохоор...дор хаяж л монгол шиг өвөрмөц хийцтэй хуримын бөгжтэй газар ховор байх.даанч манайхан сүүлийн үед зүгээр энгийн бөгж хэрэглэх нь их болчихсон юм шиг харагдаж байсан..

бэлэг өгөхдөө бүгдээрээ дугтуйнд мөнгө хийгээд өгчидөг..бүр үүдэн дээрээ дугтуй бэлдээд тавицсан..мөнгөө өгөөрэй гэж бгаа юм шиг жоохон эвгүй юм билээ..хэхэ..би ч өөрийнхөө хувийг эндээс явахдаа тусгай хуриманд хэрэглэдэг дугтуй байдагт хийгээд аваад явсан болохоор тэрнийгээ өгсөн..манай хүүхэд бас үүнийг найздаа өгөөрэй гэж өгүүлсэнийг нь дугтуйнд хийгээд өгсөн..тэгсэн хүнд гар,, нэрээр нь санахгүй бсан бгаам даа..бүүр хурим өнгөрсөний дараа ..К..гсн нэртэй дугтуй бсан ..хэнийх нь мэдэгддэггүй ..арай танай БФ биш биз дээ гээд асуугаад бсан..урид нь уул нь 2 уулзаж бсан байхгүй юу..:)

буцааж бэлэг мэлэг өгдөггүй юм бээлээ..аймаар горидсон тээ...хаха..

Wednesday, May 28, 2008

Seoul 2


гудамжинд байх ийм үүргийн хоолон худалдаанууд нь их амттай ю билээ..маш олон төрөлтэй..би ч бүгдээс нь идэж үзэх гээд өглөөнөөс орой болтол байнга нэг юм амандаа хивээстэй..энэ удаа хамгийн их таалагдсан зүйлийн нэг нь энэ хоттокү гдг гамбир..дотроо зөгийн балтай.мангар зөөлхөн болохоор шүдгүй хүмүүст их амар санагдсан..кэкэ

Солонгос үндэсний хуримын хувцас ..Ханбог гсн байхаа..

Сөүл манайх шиг согту хүн ихтэй..агсам тавиж буй, хэрүүл хийж муудалцаж буй хүн ч цөөнгүй...монголд харицсан юм шиг 「дотно 」санагдаж байв..энэ агаа мэтрон дотор тас яваад ингээд шалан дээр унтацсан байлээ..гэртээ харицсан гээд бодоцсон зүүдлээд сайхан унтаж бсан байх даа ..хүнд гар..хэн ч босгож сандал дээр нь тавихгүй бүгдээрээ тойрох юм билээ..би ямар хэл ус мэдэхгүй болохоор холоос хараxaaс хэтрэхгүй..хөөрхий амитныг сэрээгээд сандал дээр тэнийлгээд тавичмаар л санагдаад бсан..өөрөө тасарч үзэж бсан болохоор зовлонг нь бас ойлгооод бгаамаа..лол

Seoul- Bayabaga iin nudeer


「Их хотын сээгэс」TV цүвралын movie хувилбарын сурталчилгаа..хамгийн түрүүнд нүдэнд тусав..Со үсэг уншиж чадкү болохоор юу гэж байгаа талаар мэдэх юм алга..гэхдээ тэр 6.5 гсн тооноос нь төсөөлөхөд 6 сарын 5 наас кино тэатрүүдад гэж бгаа байх гэж таасан..японд бологүй..бараг 10 сар хүрэх юм шиг бээлээ..

Гон Сан Ү хөөрхөн залуу шүү тэ..гэдсээ нэг ийм булчинтай хувилбараар харж үзэхиймсан..гэдсэндээ ийм булчинтай болчвол ч би хүнтэй дугарахгүй гсн...кэкэ

тоон дотор үсэг гдг шиг баахан дөрвөлжин үсэг дунд монгол юм олж харах сонин байлаа..санаандгүй явж бгаад энэ хаягийг олж харсан..монголчуудад зориулсан баар уу эсвэл монгол хостэсс хүүхнүүдтэй баар уу сайн мэдээгүй..

Tuesday, May 27, 2008

хангүг тэмдэглэлүүд.1

оршилын оронд..лол

--аялалын зорилго
маань 10 аад жил сайхан нөхөрлөж байгаа нэгэн 「гүндүүгүй Солонгос」 найзынхаа хуриманд оролцох явдал байв..намайг анх японд ирэхэд галт тэргэнд яаж суухаас авахуулаад япон хоол унд, хүмүүс,нийгэм зан заншилын тухай олон юм зааж өгдөг байсан, ямар нэгэн юм болоход намайг хамгийн түрүүнд дууддаг, Солонгост 2 удаа очиход минь намайг гэртээ байлгаж бсан , ээж ни бүр миний оймс моймсыг хүртэл угаагаад тавичихдаг, нэг жил хамт сураад , тус тусдаа амидралаа хөөсний эцэст дахин /4 жилийн өмнөөс байна уу даа/ нэг жил хамт нэг хотод амидарсан,
миний хамгийн анх coming out хийсэн straight найз, намайг дагаж гэй хороолол ордог , нэг удаа японд хэцүү байдалд ороход маш том тус хүргэсэн, г.м маш олон тодотгол дагалдахаар нөхөр л дөө..бид 2 т ярихгүй юм байхгүй..эхнэртэйгээ ямар сээгэс хийсэн тухайгаа хүртэл аймаар детальчилж хүртэл яриад бгаам чинь..кэкэ..
аялалын гол зорилго маань энэ..мэдээж ноднин Монгол явсанаас хойш японоос гадагш гараагүй болохоор нэг агзар удаан тогтож чаддаггүй малчин нүүдэлчин цус маань оргилдог юм уу яадаг юм , нэг тийш дэмий тэнэж салхи амисгалах хүсэл ч бас багагүй байсан..

--Narita,KAL
миний явсан өдөр Нарита маш сэлүүн аятайхан байв..юм л болохоор цагийг нь тулгачаад нааш цааш сандарч харайлгадаг болохоор хаширлаад 3 цагийн өмнө очсон чинь ,эсрэгээрээ өчнөөн цаг илүү гарчихав.. пасспoртын шалгалтан дээр би ганцаараа бсан гээд бод доо..ачаалал ихтэй үед бол өчнөөн дугаарлуулаад хамаг цаг аваад хаядаг юм...цаг илүү гарсан болохоор тэр хавийн дэлгүүрээр дэмий тэнэж яваад Kazuo Ishiguro гийн Never let me go г авав..дээр Мүракамигийн нэг эссэ дээр магтсан байсан болохоор нь..онгоцон дотор уншдаг хүн болсон хажуудах хүнтэйгээ дэмий ярисаар бгаад юун ном унших..:)
энэ удаагийн КАЛ ын нислэг жоохон миа санагдсан..хоол нь гэж амнаас унах шахсан сул амттай..муу нэртэй манай МИАТ ын хоол хажууд нь хэд дахин амттай санагдсан шүү.. хамаагүй муулахаа болиноо..

Инчон--
Инчон нээрээ давгүй буудал шө тээ?дотогш нэвтрүүлэх хэсэг дээр нь 10 аад цэг бгаа юм..эхлээд 7 цэгийг нь дотоодын иргэддээ зориулж нээж бусдаас түрүүлж чирэгдэлгүй нэвтрүүлчээд дараа нь гадаад хүмүүсийг гэдэг юм бээлээ..өөрийн иргэдээ ихэд хүндэлж харицаж бгаа нь таалагдсан..японуудыг 30 сэк д нэвтрүүлж бсан бол минийхийг 2 мин орчим нухацтай үзэж бээнэ..машин зашинаар уншуулаа л , намайгий чинь дахин дахин сэжигтэй нүдээр хараа л..заримдаа ядуу улсын иргэн байх ядаргаатай санагдана..

Инчоныг өөлөх юм бол Сөүл хотынхоо төвтэй галт тэргээр холбогдоогүй..автобуснууд л явна..би онгоцноос бууж иммигэйшнээр гараад надаас түрүүлж ирээд буудалд орцсон бгаа япон руугаа утсаар ярих бсан юм, тэгсэн холбогддоггүй.. сүүлд мэдэхнээ би таксофоныг нь буруу хэрэглээд холбогдохгүй бгаад бсн юм билээ..кэкэ..бас яaж зүгээр байхав,,тэрүүхэндээ хөгтэй..тэхдээ л шууд автуусанд сууж хотын төв ороод буудал хүртэлээ огтхон ч төөрөлгүй явчиж л бгаам .би энд байхаараа л яагаад төөрөөд бдгаа ойлгодоггүй юм..магадгүй хэл усыг нь ойлгодог болохоор анзааргагүй болчидог байx..гадаадад гарахаараа сонсох харах аас авахуулаад 5 мэдрэхүйгээ бүрэн ажиллуулаастай аймаар анхааралтай бгаам чинь..:)

за,тэгээд буудалдаа орсон чинь манай хүн намайг ..яааг төөрчиж... гээд санаа нь зовсон сууж бсан...тэгээд шууд усанд орж аваад гараад шидэцсэн..хурим нь болох гэж бсан найз маань бидний буудал хүртэл эхнэрээ дагуулаад ирсэн тул хамт хоол идсэн..миний Со хоолонд нугасгүйг хэлэх үү..амаа олохгүй л идэв..дахиж хоол олдохгүй юм шиг..халуун ногоотой болохоор нус мус бас гараастай..кэкэ..хөндлөнгөөс харсан хүнд бол их л өлсөж дээ зайлуул гэж бодoхоор бсан байх..

Акасүри--
за тэгээд хоол идчээд Солонгос нийтийн халуун усны газар болох Сауна д хамт ирсэн япон найзтайгаа оров..намайг бодвол манай хүн урид нь Сөүлд сурдаг бсан тул газар нутаг хэл усаа сайн мэднэ..Японд бдаг сүүпа сэнто нуудтай ерөнхийдөө төстэй..тэхдээ хамаагүй сонирхолтой бөгөөд хөгжилтэй....мөсөн сауна гэж байдаг юм бээлээ.анх удаа орж үзсэн..нүцгэн нуруугаараа мөсөн хана очиж үрж өөрийгөө баясгасан..хаха..аа тийм анх удаа акасүри хийлгэж үзсэн...сав суулга зүлгэдэг шиг биржгэртэй ногоон бээлий өмсөж бгаад биений хирийг үрж гаргаж ирдэг үйлчилгээ..жоохон өвдөх боловч асар таашаалтай ,.биеэ угааж угааж угааж орсон мөртөө мангар их хир гардаг наасан..кэкэ..массажны ширээ шиг вандан дээр нүцгэн хэвтүүлж байгаад ёоёо гэтэл чинь биейиг чинь хайр найргүй үрж өгнө дөө..бусад усанд орж байгаа хүмүүсээс тусгааралсан хаалт маалт юу ч байхгүй эхэндээ жоохон эвгүй бсан ч дорхноо дассан..lol..

хамгийн гол нь /сайн сонсоорой..кэкэ/ ингэж бие угааж үрж өгдөг хүн нь нүцгэн ганц хан гагатайгаа байдаг наасан..ус мус цацаж бариа л нордог болохоор тэгдэг байх..за тэгээд гага маага нь норчихоороо биейин ганц далд бгаа хэсгээ улам сээгси байдлаар тодруулж бариад их хэцүүм бээлээ..би ч аль болох харахгүйг хичээж нүдээ аниастай..「сахилгагүй хүүхэд」 маань андуураад босоод зогсчвол шараа гэж бодоод..:)

зүв зүгээр хувцастайгаа сууж байгаад ,,би акасүри хийлгэх гсн юм гэхээр шуудхан хувцасаа тайлаад хүрээд ирдэг наасан..миний аз таарч намайг үрж өгсөн хүн маш хөөрхөн ах байсан..хаха..жижигхээн шөрмөслөг биетэй,аймаар хөөрхөн жижигхэн мөртөө эвлэгхэн гартай..хүний биетэй харицаад сурцсан..лаг эвтэйхэн хүрч баридаг.гар мар татаж авчираад сугандаа хавчуулж барих нь жоохон хэцүү м билээ..хамаг бие жиржигнүүлээд..аа,тий дээшээ харуулж хэвтүүлж байгаад миний юмыг тоох ч гүй гараараа нааш нь цааш нь болгож бгаад ажилаа хийгээд бсан..Акасүри ний хамгийн тааламжтай хэсэгнь хамгийн сүүлдээ...бүх биейиг чинь савангаар хөөсрүүлж бгаад массаж хийж өгдөг..тэр нь мангар гоё наасан,,..тэгээ л массаж хийлгүүлээд баймаар...инээдтэй нь түрүүлгээ харж хэвтээд нуруундаа массаж хийлгэхдээ зүв зүгээр бсан мөртөө , дээшээ харж хэвтээд цээжиндээ массаж хийлгэх болсон чинь миний гижиг хүрээд би тэрийгээр нэг юм болоод..хаха..инээгээд гарыг нь хүргүүлэхгүй бсан чинь тэр хүний ч инээд нь хүрсэн болтой намайг шоолоод хөхрөөд бсан..сүүлдээ аргаа бараад за за гээд шууд ус цацаж бие угааж өгөөд дуусгасан..хатуу юмаар үрүүлэхдээ зүв зүгээр бсан мөртөө саван түрхэж бгаад хүрэхээр аймаар гижиг хүрдийм байлээ..кэкэ..азгүй хог..,хэрвээ гижигггүй бсан бол тэр ахаар ахиад жоохон биеэ базуулахгүй юу,,,
сауна нь өдөртөө 4500-5000вон,орой болохоор 10000 вон болчодог юм билээ..акасүри хийлгэвэл нэмээд 10000 вон авдаг..дээрээ амар ч унтах өрөөтэй ,дээр н шорт пудволка тавиж өгдөг тул зочид буудлын мөнгөө хэмнэе гэсэн хүмүүс хонох бүрэн боломжтой санагдсан..хоол унд аар ч үйлчилдэг болохоор амар..сөүлд явж байгаад халуун рашааных юм шиг таних тэмдэг тааралдвал тэнд сауна бна гсн үг..харин хотын төвөөр хаа сайгүй байх Мотэл гсн бичигтэй газрууд нь love hotel нууд гэж бсан..

аа, тийм.тэр Сауна д нэг гэй хүн байсан ..андашгүй..орсоноос хойш шууд бие биеэ таниж бгаа байхгүй юу,,харилцан антэннаа барилцсан юм бгааз..цин цийн гэж харц мөргөлдөө л ер нь андашгүй..би ч нөгөөдхөөсөө зугтсаар бгаад таарсан..солонгосууд тэхдээ ер нь мангар шулуухан юм шиг санагдсан..таалагдсан бол чичирч дайрдаг гэхийм уу даа..японууд нэг нэгнийгээ хараад наян жил болчдог юм..дараа намайг акасүри хийлгээд гараад ирэхэд манай найзтай юм яричихсан сууж бсан..тэгсэн чинь Амэрикийн Солонгос хүн байна лээ.Аляска д гэр нь байдаг гэж бсан..тэгээ л салсан даа..

Monday, May 26, 2008

урт бөгөөд богино аяллаа дуусгаад өнөөдөр хариж ирлээ..нисэж нисэж газарт буух ч бас л миа байна шө...хийх ёстой юм хүмээ мартаад маш сайхан бсан чинь Нарита дээр буугаад утсаа асаатал багшаас 2 дуудлага ирсэн байх юм..нөгөө бичиж байгаа юмаа 4 дэхэд аваад ир гсн байна..шууд бодит байдал угтаж энэ тэр..гэртээ ирээ л асар их ядарсанаа мэдрэв,,2 цаг дугхийж сэрээд одоо ганбаатарынхаа өмнө..:(

Сөүлд маш сайхан байлаа..хэдийгээр өмнө нь 2 ч удаа очиж бсан боловч хэзээ ч энэ удааных шиг таалагдаж бсангүй..анх 10 жилийн өмнө очиход бүр Инчоны буудал ч байхгүй Кимпо гээд манай Буянт ухаагаас нэг их дээрдэхгүй буудалтай бсан хот энэ хугацаанд бас л өөрчлөгджээ..өглөө явах болсон чинь сөүлд хоргодоо л нэг сонин....буцмааргүй л байв...сайхан амттай хоол...хөөрхөн солонгос залуус..хөөрхөн солонгос агаа нар.....кэкэ...

Туяхан Согооноо /блог нь энэ..стронг гэц сэн байгаамаа..lol..нэрээ солиорой/ гээд нэг шинэ найзтай болсон..үейинх болохоор яриа нийлээд урамтай...хөөрхөн, эелдэг залуу бээлээ....баярлсан шө, хүүхдээ..дараа дахиад тухтай буу халнаа..орж чадаагүй үлдээсэн газруудаараа дахиж орохоор энэ жилдээ багтааж дахиад нэг сөүл явах санаатай,,,өнөөдөртөө ингэс хийгээд зогсоё..ядарсан бээнэ..унтаж амрий..маргаашнаас хангүг тэмдэглэлээ хүргэнээ..

Thursday, May 22, 2008

...nislee

Odoo Narita deerees bichij baina..Ongotsondo suutal 30 aad min zai baigaa tul endhiin tolbortei netees ni blogoo update hiij suuna..lag unetei yum baij lag domboo PC tei..nuguu h ni asar udaan..tovch ni yasan ch hatuu yum..za za lag muulsan..

2 tsagiin daraa Hangug ulsad ubbaaaa!!!!!!!!!!! geed alhaj yavah ni..keke..za za bugdeeree sain suutsgaaj baigaarai..buuh buudald maani yamar ch bsan net acsess tei gsn baina lee..zav garval sonin saihnaasaa ongotoor yarij ognoo.

chav!!

Monday, May 19, 2008

neg dor

өнгөрсөн Баасанд миний жас өдөр байсан болтой..нэг өдөр нэг хүний биед тохиолдож болох хэмжээнээс лав 10,20 дахин их бүтэлгүйтэл өдрийн турш намайг дагав..өдрийн гол зорилго..Токио гийн хамгийн мухар, зах хязгаар т байх иммигрэйшний салбар дээрээс очиж визний сунгалтаа хийлгээд, түүнийгээ Солонгосын элчинд аваачиж өгч Солонгосын бийз авах явдал байв..

Токио хот хар мянган гадгаад иргэдтэй юм байж тэдний хэргийг шийддэг 2,3 хан оффистой..тэр газруудаа хүний уур хүрч уушиг сагсаймаар хөдөө, галт тэрэгний зам буудлаас хол , олохын аргагүй газар аваачаад бгуулцсан..би л гэхэд гэрээсээ гарч 2 галт тэрэг дамжаад, дахиад нэг автуусанд суух, цааш нь бас 3,4 мин 2 зээрдээрээ г.м ээр нэг талдаа цаг илүү явах хэрэгтэй болж байгаа юм..тэгээд тэндээ очоод дугаарлана даа...намайг очихоор л яагаад ч юм дандаа баахан филиппин хүүхнүүд байж таардаг юм..:)

тийм болохоор өглөө эрт ердийнхөөсөө 1 цаг хагасын өмнө босч усанд орж аваад лаг галт тэрэг,автүүсныхаа цагийг хооронд нь нэг их хүлээхгүй 3,4 мин л зайтай байхаар тааруулаад гарлаа даа..гараад галт тэргэндээ суугаад 3 буудал явсан чинь эхний саад..тэр шугаман дээр хүн амины осол/жиншин жико/ гарсан гээд галт тэрэг маань зогсчивоо..нэг нь амиа хорлоор галт тэрэгний өмнүүр биеэ үйчихэж гсн үг..өглөөний ид ачааллын үейиг хэлэх үү..дотро бөгс эргэх /эргүүлэх?/ зайгүй..тэр өдөр нилээн халуун байсныг ч хэлэх үү, хөлсөө гоожуулаа л гүрийлээ дээ.. уул нь яг буудал дээр зогсож бхад ийм хэрэг гарвал хүмүүсээ буулгаж бариад хаалгаа онголгочихдог байхгүй ю, явдал дунд ийм хэрэг гарахаар галт тэрэг яг тэр газраа хаалгаа түгжээстэй хэвээр 30-40мин заавал зогсдог юм..Токио д байж үзсэн хүмүүс сайн мэдэх байх..

дотроо амиа хорлосон нөхрийг хараагаастай..「буцахдаа」 хүртэл өчнөөн хүний ажил алдуулаад яаавч олигтой нөхөр бгаагүй гсн дүгнэлттэй..яг ид ачааллын үеэр бүхэл бүтэн шугам 30 мин зогсоно гдг чинь мангар олон хүний хараалыг идэж бгаа гсн үг байхгүй ю..нэг цуваанд ойролцоогоор 10 галт тэрэг залгаастай, нэгд нь ойролцоогоор 150?200? хүн гээд бодхооор аймаар их тоо гарч бгаа юм..тийм олон хүний хараал бухимдалтай энэ хорвоогоос явах ямар л олиг байв гэж..дор хаяж л диваажинд орж чадкүшдэ..

за, тэгээд арайхийж ГТ хөдлөсөн боловч дараачийн богоонуудаас тувт хоцроостой..гүйгээ л очдог яг миний өмнө хаалгаа хаагаад хөдлөөд бгаа бхгүй юу..үнэн зэвүүн..

за за бичиж бсан чинь дахиж тэр өдөр санагдаад уур залхуу 2 зэрэг хүрчлээ..
өчнөөн олон азгүйтэл бүтэлгүйтэлийн дараа хамгийн сүүлд 19 цагийн үед гэрийнхээ буудал дээр буусан чинь дугуй маань алга болцсон бсанаар тэр өдрийн азгүйтэл дууссан даа..хулгайч тууцсан уу? цагдаа журамлацсан уу? мэдкү..одоо болтол сургийг нь гаргаагүй л байна..би дугуй тавиж болдгүй газар нь тавицсан бсийм шиг бээлээ..журамын хашаанд орсон бол дугуйгаа 3000 иен төлөөд авч болдог юм..харин хэцүү нэртүүдийн гараар орсон бол тэрчигээрээ дашийшог болж бгаам даа..

тэр оройдоо харин ширүүн уусан шөө..уур хүрээд, дээр нь бүүр цаанаасаа бодхоор л гомдол төрөөд бгаам чинь...:(

Wednesday, May 14, 2008

tom hunii..

японууд сонин хачин юм бодож олохдоо гарамгай улс..эртүүд бичие гэж бодсоор бгаад мартчихсан нэг зүйлээ санасан дээрээ бичие гэж бодлоо..сүүлийн үед сонин хачинаа блогтоо бичиж ер амжихгүй юм..

Зохиолч Дазай Осамү /No longer human, Setting sun/ амидралаас сэдэвлэсэн нэг жүжиг үзсэн юм..Мүракамигаас өмнөх үейин японы зохиолч нараас миний хамгийн дуртай нь.. пэссимист ..наян удаа бүтэлгүй амиа хорлолт хийж байсан , маш баян хөрөнгөтөн гэр бүлээс гаралтай мөртөө коммунист, архинд гүнзги орсон, олон хүүхэнтэй салж нийлсэн гээд бас л сонирхолтой түүхтэй зохиолч л доо..ер нь миний дуртай зохиолчид али нэг талараа доголдолтой байх юм..Фицжэралд архичин, дампуу, Капоти архичин дээр нь асар үдэшлэгчин??/зартай гэй зохиолч /, Кэрүак болохоор засаршгүй хиппи, Нацагдорж архины хордлоготой, Галсансүх ийг бүгдээрээ мэднэ..90 ээд онд ямар сэнсаацитай амидарч байлаа..одоо харин их чимээгүй байх чинь..хамгийн 「гайгүй」 нь л Өлзийтөгс,Мүраками 2 юм шиг байна..за за далийх нь..

тэгсэн чинь тэр жүжгэн дээр гарч байгаагаар бол 1920 оод оны японы кафэ нуудад кисү гаарү/kiss girl/ гэж үйлчилгээний төрөл байсан байх юм..гайгүй царайлаг охид энэ төрлийн бизнэс? эрхэлдэг байсан ба энэ нь кафэ д ирсэн үйлчлэгч нар мөнгөө төлөөд тэр охиныг үнсэж болдог бсан юм байна.нэг удаа 2 сэн..2 мөнгө гсн үг..одооны ханшаар бол бас л чанга мөнгө байсан байж таарна...монгол хүн яавч ийм бизнэс бодож олж чадахгүй дээ..чадах ч юм болов уу?нэг нь ч наян амитнаар үнсүүлээд зогсож байдаг, нөгөөдөх нь ч наян амитны үнссэн уруулыг мөнгө төлөөд үнсэж байдаг....hmmm..

гснээс ер нь сээгэс үйлдвэрлэл бөгөөд үйлчилгээ чиглэлд японуудын бодож олсон зүйлс их олон болтой..lucky hole японуудын ШБОС. тэр савандаж усанд оруулдаг газрууд , оппай пабү--өппай гэж хөх гсн үг..том хөхтэй хүүхнүүд энэ бааранд ажиллах ба ирсэн стрэйт эрчүүд өвөр дээрээ суулгаад хөхөнд нь нүүрээ наах , барих гэх мэтээр үйлчлүүlдэг гсн..тэгээ л болоо..цааш өрнөхгүй..кэкэ..
бас миний хамгийн их инээд хүрсэн нь 40,50 хүрсэн хөгшин гарууд маамуу болж , пампэрс зүүж соосог амандаа хийгээд, нярай хүүхэдийн малгай энэ тэр толгойндоо углаад яаг нялх хүүхэд шиг аяглаж зугаацдаг газар байдаг гсн..kvkv...мэдээж пампэрсаа солиулна, мээм хөхнө.янз янзын л юм болдийм байхоо...дадлага хийж байхдаа хамт ажиллдаг бсан туршлагатай хүнээс дуулсан яриа шүү..:)

за за балай яриа болцсон явж байна..миний блогийг насанд хүрээгүй хүүхдүүд уншдаггүй байх гэж найдья..заримдаа ч лам мам болтой хэцүү хүмүүс орж ирээд элдэв юм загнаж ,зааж сургаад хэцүү байх юм бээшүү...

The Great Gatsby


үүний өмнөх post дээрээ санамсаргүй Агуу Гэцби гийн эхлэл хэсгийг оруулсан юм..Японд Мүракамигийн шинэ орчуулга гарсанаас хойш би байс хийгээд энэ тэндээс нь сөхөж хардаг болчихсон..хэдэн ч удаа , хаанаас нь ч уншсан заавал нэг шинэ мэдрэмж төрүүлээд бдаг шидтэй ном..гэтэл өнөөдөр бас л санаандгүй Баабарын үүсгэн байгуулсан болтой Нэпко хэвлэлийн компаний танилцуулгыг сонирхож байтал ойрын үейин төлөвлөгөөнд нь Агуу Гэцби/F.Scott Fitzgerald - The Great Gatsby/ байгаа гсн байна,..Нэг ч гсн дуртай ном монгол хэл дээр гарах нэ...хараад байхад овоо гайгүй орчин үейин мэнэжмэнттэй компани бололтой..хурдан хөл дээрээ зогсоод олон олон ном гаргаасай..зургийг википэдиа гаас авав..1925 онд гарсан анхны хэвлэлтийнх нь хавтас болтой.

Monday, May 12, 2008

элдэв


сүүлийн үед гэр--ажилын өрөө /юмаа бичдэг өрөө.зураг дээрхи./ 2 ын хооронд амидрал өрнөөстэй..гэрээсээ цухуйхгүй амар байноо...өглөө босч ирээд нүдээ аниастайгаар нормны 2 toast оо идэж 2 аяга кофегоо уучаад нүүрээ ч угаахгүй шууд ажилын өрөө луугаа..тэгээд тэр чигээрээ өдөр нь сургуулийн кафэтэри орж хоол идээд байгаашд..намайг хэн л харав гэж гсн маягтай..ядаж байхад манай сургуули хавиар нүд баясгачихаар олигтой залуу ч бхгүй юм...тэгсэнээ ах лаг, Шинжүкү орохдоо усанд орж аваад , үс мүсээ ваксдаж максдаад бгаа байхгүй юу..гэгэ.. манай энэ хавиар жоохон хүүхэд мүүхэд бдгүй нь аз юм даа...намайг тийм байдалдаа явж байвал айж цочиж хачин юм болно биз..

гүрийж байгаад дараа жил дипломоо гардчих санаатай..тэхгүй бол энэ чигээрээ сэгсийгээд насыг барахнээ..ядахнаа ажил хийж хэд гурван төгрөг олий..ганц улаан дээлээ ч солий..

сүүлийн үед Скотт фицжэралдын тэргүүн туршлагаас хэрэгжүүлээстэй..өдөрт ширээнийхээ өмнө заавал 2 цаг сууж сурч бгаа..магадгүй гараас чини юм гарахгүй ч байж магад..нэг ч өгүүлбэр бичиж чадахгүй байж магад..гэхдээ л 2 цаг заавал сууна.. гэж байгаа..эхэндээ хэцүү байсан ..сүүлдээ ч сурч байна доо..заримдаа айхтар онгод ороод овоо хэдэн хуудас юм биччидий..зарим үед толгой хов хоосон , хоосон хана ширтэж суугаад「мэдрэлмаа」 болно..фицжэралд гснээс сүүлийн үед Гяцби г дахин дахин уншаад ...хөөрхий Гяцби....20 хэдхэн насандаа яаж тийм өгүүлбэрүүдийг бичиж чадаж байнаа??үнэхээр биширмээр..өгүүлбэрүүд нь өөрийн хэмнэл ритмтэй.өөрийн өнгө үнэртэй..хаанаас нь ч харсан танигдахаар..

In my younger and more vulnerable years my father gave me some advice that I’ve been turning over in my mind ever since.
Whenever you feel like criticizing any one,” he told me, “just remember that all the people in this world haven’t had the advantages that you’ve had.”
He didn’t say any more, but we’ve always been unusually communicative in a reserved way, and I understood that he meant a great deal more than that. In consequence, I’m inclined to reserve all judgments, a habit that has opened up many curious natures to me and also made me the victim of not a few veteran bores. The abnormal mind is quick to detect and attach itself to this quality when it appears in a normal person, and so it came about that in college I was unjustly accused of being a politician, because I was privy to the secret griefs of wild, unknown men. Most of the confidences were unsought—frequently I have feigned sleep, preoccupation, or a hostile levity when I realized by some unmistakable sign that an intimate revelation was quivering on the horizon; for the intimate revelations of young men, or at least the terms in which they express them, are usually plagiaristic and marred by obvious suppressions. Reserving judgments is a matter of infinite hope. I am still a little afraid of missing something if I forget that, as my father snobbishly suggested, and I snobbishly repeat, a sense of the fundamental decencies is parcelled out unequally at birth.

эцэст нь огт хамаагүй нэг зураг.өнөөдөр нэг танилын маань өдрийн тэмдэглэл дээр байна..Парист, нэгэн сурталчилгааны хуудасны зураг болтой..юу гэж бичсэнийг нь франц хэл мэдкү тул ямар ч вэрс алга..бодвол та манай орыг аваарай..бид таны найдвартай түнш ..л гэж бгаа байх даа..:)

Эцгийн тухай гурвал


Ang Lee гийн анхны бүтээлүүд болох Pushing hands/92/, The Wedding banquet/93/, Eat Drink Man Woman /94/ г үзэв..Эцгийн тухай гурвалсан цуврал кино..дуу цөөтэй даруухаан 「маш ази 」кино байв. энэ үедээ тэр хамгийн давгүй авууштай кинонуудаа хийжээ..сүүлд гарсан Lust caution болоод Brokeback mountain огтхон ч муу кино биш боловч нэг л юм дутуу..юу дутаад бгаа юм бүү мэд..магадгүй киногоо хэт 「өрнүүлээд」 хүний сэтгэл хөдөлгөхөд хамаг анхааралаа хандуулаад 「сэтгэл」 гээч юмыг орхигдуулсан болтой..
зураг:энэ 3 кинонд гурвууланд нь эцгийн дүрийг бүтээсэн Тайваны жүжигчин Sihung lung.манайхаар бол Чимэд осор гуай шиг жүжигчин юмуу даа..

Saturday, May 10, 2008

хөх нуурын монгол лам залуу

саяны унгар залуугийн Хөх нуурын нэгэн хийдэд лам залуу тай хийсэн ярилцлага..бас л асар сонирхолтой санагдав..энэ унгар залуу Монголд монгол хэл үзсэн гэх боловч монгол хэлний бусад аялгуудыг мөн л маш сайн эзэмшиж.. энэ лам залуугийн баруун аялгад тохируулж яриж байгаа нь гайхалтай..

бас энэ залуугийн газар зүйн мэдлэгт тааруулаад газар нутгий нэрийг хятад хэлээр оожү,мэйжү(японоор оошүү, мэйшү) гээд Европ тив,Амэрик тив гээд яриад байна..их хөөрхөн юм..

хөөрхөн эмээ


яммар хөөрхөн хайр хүрмээр эмээ вэ?..яриаг нь сонсоо л баймаар..халимагийн тухай youtube дээрээс юм хайж бсан чинь энэ яриа байна..зарим хэсэг нь жоохон ойлгомжгүй байж магад гээд өөрийн чадлаар орчин цагийн халх аялгуунд буулгав..:)
хамгийн гайхалтай нь энэ ярилцлагыг хийж буй хүн 28 настай Унгар залуу гээд бод доо...вау!!!!!миний бодлоор бол угсаатан судлаач эрдэмтэн хүн болтой..

халимагуудын хоол хүнсний тухай хэсэг
эшгэ гэр(эсгий гэр)
аадмаг шүүх-ээдмэг?шүүх
боз-гдг чинь яг юуг хэлдэг билээ??
мэл үсээр хот хийх--ихэвчлэн сүүгээр хийсэн сүүн бүтээгдэхүүн идэх? кэкэ

мэл- нил/ нилэнхүй, бүхэлдээ /
үс--сүү
хот-хоол
аадмаг-ээдмэг
хойрмог-хоормог
мал барих-мал маллах? мал идэх? lol
хой-хонь

ямааны мах шулмын мал гээд дээжид ордоггүй гсн тайлбар их хөөрхөн юм байна.

юун гээд-яагаад,юү гээд?
чирээд ашдач- чирээд хүрээд ирж
үүдээгээд гаргах-үүдэх,эх үүсвэр- шинээр бүтээх
амин гуа-амь үгүй,амигүй
ут хоншоор-урт хоншоор
хаймн хаймн?- gej yuu yum boloo??
сүүл нь акад- ахар сүүлтэй
халиасан талд нь тавих-харсан зүгт нь тавих
мангад гэж миний бодлоор лал,муслим хэлээд бгаа бололтой.

эсгийи хийх тухай

мөчир ноос гэ юу юм бол??
хавраар үр салах-хавраар мал төллөх
хуугаар-бүгдээрээ,бултаараа
ийгээд-ингээд ингээд
ягах-яах , юу яах
одаак-одоохь,өнөөх,нөгөө
далай- их олон
кинчэр- даавуу??
эдүй дүй- өдий хэрийн
эвкээд явах-эвхээд явах
өврөөн-өөрөө
хараач-тооно
тэрэм/тэрмэс/- гэрийн хана
ишгээтэй холбоотой цээр-эсгийтэй холбоотой цээр хориг байна уу??
хийж болшгүй- хийж болдоггүй,хориотой?


хурим найрнү тухай:
күүк/эн/-хүүхэн
мадан-маниус, мад нар бид нар биднүүс
хэзээний-хэзээнээсээ, эртнээсээ
бичээ хэл- битгий хэл- хэлээд юухэв, харин тийшдэ..lol..

монголчууд хаа бсан газраа хурим найранд дуртай.7 хоног найрлаад байхдаа яахав дэ...кэкэ..

зарим ганц 2 ойлгохгүй үг байнааа..Шинжаан найзтайгаа уулзахаар үзүүлж асууя..
P.Sэнэ эмээгийн өмссөн дээл их гоё юмаа

Friday, May 09, 2008

илүү үг

Өнөөдөр оросуудын 「День Победы」.Монголд маань үеэ өнгөрөөсөн байх гсн чинь бас үгүй юм байна..сонингуудаар Агуу их эх орны....гсн сүржин гарчигтай ..орос ах нар bla bla гсн мэдээнүүд байх юм..манайх ч Оросын соёлын хүрээнээс салах болоогүй болтой..оросын хэвлэл уншиж буй мэт, эсвэл соц үейин Үнэн сонин ч юм шиг..оросуудын хувьд бол мэдээж эх орны дайн мөн..бидний хувид ??

орос гэрманы 4 жилийн дайн бол ердөө л 1939 онд эхлээд 1946 он хүргэж дууссан дэлхийн 2 р дайны нэг хэсэг шүү дээ.. яахав голлох шийдвэрлэх тулааны нэг бсан байж болох юм.Соц үед энэ дайнд оролцсон Оросуудын үүргийг хэт дөвийлгөн харуулдаг бсан..дайн ердөө л Орос Гэрманы хооронд болоод дууссан юм шиг..манай түүх бичлэгт одоо хүртэл энэ дайн дахь амэрик англи болоод бусад холбоотнуудын үүрэг тодорхойгүй хэвээр....энх цагийг авчирсан ч гэх шиг..дайн дуусангуут залгуулаад Төмөр хөшиг, Хүйтэн дайн эхлээ биз дээ?...
за энэ ч яахав.

дашрамд дурдахад энэ дайны үеээр монгол үндэстэнүүдээс хамгийн их хохирсон нь Халимагууд байдаг..1943 оны 12 сарын ид хүйтнээр Сталины зарлигаар Халимагийн автономийг устгаад зогсоогүй үндэстэнээрээ Сибир,Дундад ази д хуваагдан цөлөгдөж 1956 он хүртэл нутаггүй бэдэрсэний үр дүнд хүн амын 3 ны 1 нь үрэгдсэн байдаг..1956 онд дуулиант 20 р их хурал болж Хрушевын дулаарал Зөвлөлтөд эхлэхэд арайхийж үлдсэн хэсэг нь нутгаа тэмцэж ирсэн байх юм..

Wednesday, May 07, 2008

HAPPY TOGETHER



хэдийгээр Европ , Амэрикийн өндөр хөгжилтэй орнууд шиг ижил хүйстэний гэрлэлт, хамтран амидрах эрх Монголын гэй лэзбиан олон нийтэд байхгүй ч Ойрхи дорнод болоод Ази Африкийн олон орнууд шиг хууль бус гэж хуулиар хориглоогүй юм байна..би өнөөг хүртэл ижил хүйстэн байхыг монгол улсад албан ёсоор юу гэж үздэгийг мэдээгүй явсан билээ..өнөөдөр санамсаргүй GayJapanNews үзэж байгаад монгол улсад ижил хүйстэн байхыг хуулиар зөвшөөрдөг болохыг мэдэж авав..харамсалтай нь хэдэн онд гарсан ямар хууль эрх зүйн актаар зөвшөөрдөг болсоныг дурдаагүй байна...Монгол маань хичнээн эдийн засаг дорой ядуу ч гсн хүний эрхийн талаар бас ч гэж хийсэн юмтай болжээ..иргэдийнх нь ухамсар энэ дэвшилтэйгээ хөл нийлүүлж чадаж буй нь эргэлзээтэй ч гэлээ..ямар ч бсан жагсаал цуглаан хийлээ гээд хятдууд шиг танкаар дайраад байхгүй, ижил хүйстэн байлаа гээд Иран Пакистан/хүний амийиг юу гэж боддог юм бол??/ шиг цаазаар аваад байхгүй юм даа..чамлахаар чанга атга гэж..
Ижил хүйстэн байхыг хуулиар хориглодог улсууд/Ази тив/
Афганистан, Бангладэш,Бүтан , Брунэй, Энэтхэг, Малайз, Молдив, Мянмар,Нэпал, Пакистан ,Сингапур, Шриланк, Туркмэнистан,Үзбэкистан,

Европ болоод Өмнөд Амэрик бол тэр чигээрээ Ок юм байна..Тэр ойрхи дорнод бол аймшигийн газар юм шиг байгаамаа..:(
Ижил хүйстэний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн улсууд:
1.Холланд/2001/
2.Бельги /2003/
3.Испани/2005/
4.Канад/2005/
5.Өмнөд Африк/2006/
6.Амэрик/зөвхөн Массачусэтс-2007/

Civil Union/domestic partnership, registered partnership/ ийг хүлээн зөвшөөрдөг улс , бүс нутгууд:
Ижил хүйстэний гэрлэлт нь эсрэг хүйстэний гэрлэлт тэй 100 % ижил тэгш эрхийг гэй лэзбиан хүмүүст олгодог бол Civil Union хэсэгчилж олгодог байна..Жишээлбэл Англи Гэрманы хуулиар бол бараг л 100 % зөвшөөрдөг бол Францад тухайн хос ямар эрх эдлэхээ өөрсдөө гэрээгээр зааж өгдөг байна,,энд яригдаж буй эрх гэдэгт , өв залгамжлах, тэтгэвэр, татвар,хүүхэд үрчлэх , төрөл саданд тооцогдох гэх мэт эрхүүд багтаж буй болно..өөрөөр хэлбэл тэдний бүхий л харилцааг хуулиар зохицуулна гсн үг..

Дани/1989/
Норвэги/1993/
Израйл/1994/
Швэд/1995
Гринланд/1996/
Унгар/1996/
Исланд/1996/
Гэрман/2001/
Франц/1999/
Португал/2001/
Финланд/2002/
Австрали/2003/
Хорват/2003/
Люксэнбүрг/2004/
Шинэ зеланд/2005/
Англи/2005/
Андорра/2005/
Словэни/2006/
Чэх/2006/
Швэйцар/2007/
Колумб/2007/

Үүнээс гадна улс даяараа хүлээн зөвшөөрөөгүй боловч тухайн улсын зарим мужуудад хүлээн зөвшөөрөгддөг газрууд ч байна..Жишээ нь :Амэрик/Вэрмонт, Нюү Хампшир,Калифорни,Хавай,Конэктикат,Мэйн,Нюү жэрси д civil union/,Аргэнтин/Бүэнос-Айрэс,Рио нэгро/,Италийн ихэнхи хэсэгт, Бразил,Мэксикийн зарим мужуудад хүлээн зөвшөөрөөд байна..

Азийн орнуудаас Хятад Тайванд энэ тухай/ гэрлэлт/ хуулийн төсөл өргөн баригдсан, хэлэлцэгдэх шатандаа буюу олонхийн дэмжлэгийг хараахан авч чадаагүй байгаа, Камбожид хунтайж Нородам Сианук энэ талаархи хуулийн түслийг дэмжинэ гэдгээ албан ёсоор 2004 онд зарласан боловч одоогоор тодорхой зүйл хийгдээгүй байна..японууд европ амэрикийг дууриахдаа сайн тул нэг их удахгүй байх гсн найдвар төрнө..Монгол улс маань хэзээ?????

эх сурвалжууд gay japan news
wikipedia

Monday, May 05, 2008

>ээж нар хүүхдийнхээ нүдэнд






манай хажуугийн супэрмаркэтэд цэцэрлэгийн хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн гаргажээ..сэдэв нь 「миний ээж」...хүүхдүүдийн нүдэнд ээж нар нь нэг иймэрхүү байдлаар үзэгддэг байх нь..ккк...

энэ зурагнуудыг маш удаан харж зогслоо......зарим нь comics маягаар зурсан байхад зарим нь нь аймшигийн маягаар/7 ширхэг үстэй, нүдэн дотроо 2 хартай г.м/,зарим нь хошин байдлаар, зарим нь зүгээр л хэдэн зураас татаад асар хийсвэрлэсэн байх жишээтэй..ямар ч нэртэй зураачийн бүтээлээс илүү энэ хүүхдүүдийн зураг надад илүү сэтгэгдэл төрүүлэв...та бүхэн ч бас болгоогтий...

Saturday, May 03, 2008

киноны хүч

өчигдөр кино үзэж суугаад нэг юм анзаарав..биднийг бага байхад холливуудын кинон дээр хар хүн гэхээр л дандаа нэг бүдүүн асрагч эмээ ч юм уу, эсвэл гуйлгачин, ядуу , гэмт хэрэгтэн г.м дандаа л болохгүй сөрөг дүр байдагсан...тийм болохоор тийм кино үзэж өссөн би ми мэт нь хар хүнтэй амидралдаа уулзаж ганц үг солиж үзэх нь байтугай холоос ч харж үзээгүй мөртөө тэдний тухай нэг л бүтэхгүй хүмүүс гсн сөрөг имижтэй..

харин сүүлийн үейин кинонууд дээр байдал овоо өөрчлөгдөө юү дэ..ихэнхи кинон дээр эмч,өмгөөлөгч , цагдаагийн дарга, тэр байтугай ерөнхийлөгч гээд 「бор」 хүмүүст тоглохгүй дүр гэж алга..тэр ч байтугай өнөөг хүртэл дандаа цагаан арист жүжигчидийн бүтээж ирсэн superhero хүртэл хар аристай болчихоод дэлхийг сүйрлээс авараад явж байх юм..цаг өөрчлөгдөнөө гэж...магадгүй 20 жилийн дараах монгол хүүхдүүд хар хүн гэхээр л сайн сайхан, баян тансаг,хүч чадлын билэг тэмдэг гсн төсөөлөлтэй болчихсон байх ч юм билүү...

дүгнэлт:
1. хүний төсөөлөн бодох чадвар гдг маш өрөвдөлтэй.өчүүхэн.
2.масс т нөлөөлөх мэдиа болоод киноны хүч чадал хэмжээлшгүй...

Лэнин ю гээд хэлчлээ дээ..「Кино бол бүх урлагийн дотроос хамгийн агуу нь」билүү...энэ лав киноны мөн чанар бла бла гэхээсээ илүү кино нь масс сурталчилгаа болоод тархи угаалтын том зэвсэг гдг утгаар нь хэлсэн байх...бид л андуурч тайлбарлаад байдаг болохоос...нөгөө Достоевскийгийн 「Гоо сайхан ертөнцийг аварна」гэсэн өгүүлбэр манайд мисс ийн тэмцээний уриа болчоод цохиж явдаг шиг...

магадгүй амэрикийн хамгийн том зэвсэг нь цөмийн зэвсэг биш дэлхийн олон нийтийн тархийг угаагч Холливууд болоод CNN гэх мэтийн хүчтэй мэдиа сүлжээ нь байх..

Thursday, May 01, 2008

/////////

.....таван сарын нэгэн..2008 оны гуравны нэгийг ардаа хийсэн байна.. ..нэг л мэдэхэд наадам,хоёр мэдэхэд крисмас гээ л энэ жил дуусахнээ...хурдан юмаа..эртүүд нэг статистик харж байхад монгол эрэгтэй хүний дундаж наслалт 64 гсн байна лээ,.ингээд тооцохоор удахгүй амидралынхаа хагасыг туулсан гсн үг болох нь..нөгөө эргэх цэг гээч юм..за за ..амны билэггүй??...муу ёр??....тү тү../ширээ тогшив/.уул нь жилийн хамгийн гоё улирал ирж байна...5 сар японд хүйтэн ч биш халуун ч биш сацүки барэ гээд цэлмэг өдрүүд ихтэй, хамгийн аятайхан үе байдаг юм..

..би ер нь юмыг өнгөрсөн хойно нь нээж илрүүлэх авяастай хүн..Травис ийг 3 дахь цомогоноос нь, Строкс ыг бүх цомогоо гаргасаных нь дараа асар хүчтэйгээр, Франц фэрдинандыг дөнгөж гарч ирж байхад нь ?????? гэж гэж бас л өнгөрсөн хойно нь нилээн автсан.. саяхнаас Араажавтолгойт ыг их сонсож байнаа...урид нь ганц 2 алдартай дуунуудыг нь л түүж сонсдог бсан ..тэдний шал далий дуунуудыг сонсож суухад бүх юмь)??><()(%&%ь&$%## санагдах ажгуу...эхний цомогууд нь хамгийн хамгийн санагдаж байна.,..