оршилын оронд..лол
--аялалын зорилго
маань 10 аад жил сайхан нөхөрлөж байгаа нэгэн 「гүндүүгүй Солонгос」 найзынхаа хуриманд оролцох явдал байв..намайг анх японд ирэхэд галт тэргэнд яаж суухаас авахуулаад япон хоол унд, хүмүүс,нийгэм зан заншилын тухай олон юм зааж өгдөг байсан, ямар нэгэн юм болоход намайг хамгийн түрүүнд дууддаг, Солонгост 2 удаа очиход минь намайг гэртээ байлгаж бсан , ээж ни бүр миний оймс моймсыг хүртэл угаагаад тавичихдаг, нэг жил хамт сураад , тус тусдаа амидралаа хөөсний эцэст дахин /4 жилийн өмнөөс байна уу даа/ нэг жил хамт нэг хотод амидарсан,
миний хамгийн анх coming out хийсэн straight найз, намайг дагаж гэй хороолол ордог , нэг удаа японд хэцүү байдалд ороход маш том тус хүргэсэн, г.м маш олон тодотгол дагалдахаар нөхөр л дөө..бид 2 т ярихгүй юм байхгүй..эхнэртэйгээ ямар сээгэс хийсэн тухайгаа хүртэл аймаар детальчилж хүртэл яриад бгаам чинь..кэкэ..
аялалын гол зорилго маань энэ..мэдээж ноднин Монгол явсанаас хойш японоос гадагш гараагүй болохоор нэг агзар удаан тогтож чаддаггүй малчин нүүдэлчин цус маань оргилдог юм уу яадаг юм , нэг тийш дэмий тэнэж салхи амисгалах хүсэл ч бас багагүй байсан..
--Narita,KAL
миний явсан өдөр Нарита маш сэлүүн аятайхан байв..юм л болохоор цагийг нь тулгачаад нааш цааш сандарч харайлгадаг болохоор хаширлаад 3 цагийн өмнө очсон чинь ,эсрэгээрээ өчнөөн цаг илүү гарчихав.. пасспoртын шалгалтан дээр би ганцаараа бсан гээд бод доо..ачаалал ихтэй үед бол өчнөөн дугаарлуулаад хамаг цаг аваад хаядаг юм...цаг илүү гарсан болохоор тэр хавийн дэлгүүрээр дэмий тэнэж яваад Kazuo Ishiguro гийн Never let me go г авав..дээр Мүракамигийн нэг эссэ дээр магтсан байсан болохоор нь..онгоцон дотор уншдаг хүн болсон хажуудах хүнтэйгээ дэмий ярисаар бгаад юун ном унших..:)
энэ удаагийн КАЛ ын нислэг жоохон миа санагдсан..хоол нь гэж амнаас унах шахсан сул амттай..муу нэртэй манай МИАТ ын хоол хажууд нь хэд дахин амттай санагдсан шүү.. хамаагүй муулахаа болиноо..
Инчон--
Инчон нээрээ давгүй буудал шө тээ?дотогш нэвтрүүлэх хэсэг дээр нь 10 аад цэг бгаа юм..эхлээд 7 цэгийг нь дотоодын иргэддээ зориулж нээж бусдаас түрүүлж чирэгдэлгүй нэвтрүүлчээд дараа нь гадаад хүмүүсийг гэдэг юм бээлээ..өөрийн иргэдээ ихэд хүндэлж харицаж бгаа нь таалагдсан..японуудыг 30 сэк д нэвтрүүлж бсан бол минийхийг 2 мин орчим нухацтай үзэж бээнэ..машин зашинаар уншуулаа л , намайгий чинь дахин дахин сэжигтэй нүдээр хараа л..заримдаа ядуу улсын иргэн байх ядаргаатай санагдана..
Инчоныг өөлөх юм бол Сөүл хотынхоо төвтэй галт тэргээр холбогдоогүй..автобуснууд л явна..би онгоцноос бууж иммигэйшнээр гараад надаас түрүүлж ирээд буудалд орцсон бгаа япон руугаа утсаар ярих бсан юм, тэгсэн холбогддоггүй.. сүүлд мэдэхнээ би таксофоныг нь буруу хэрэглээд холбогдохгүй бгаад бсн юм билээ..кэкэ..бас яaж зүгээр байхав,,тэрүүхэндээ хөгтэй..тэхдээ л шууд автуусанд сууж хотын төв ороод буудал хүртэлээ огтхон ч төөрөлгүй явчиж л бгаам .би энд байхаараа л яагаад төөрөөд бдгаа ойлгодоггүй юм..магадгүй хэл усыг нь ойлгодог болохоор анзааргагүй болчидог байx..гадаадад гарахаараа сонсох харах аас авахуулаад 5 мэдрэхүйгээ бүрэн ажиллуулаастай аймаар анхааралтай бгаам чинь..:)
за,тэгээд буудалдаа орсон чинь манай хүн намайг ..яааг төөрчиж... гээд санаа нь зовсон сууж бсан...тэгээд шууд усанд орж аваад гараад шидэцсэн..хурим нь болох гэж бсан найз маань бидний буудал хүртэл эхнэрээ дагуулаад ирсэн тул хамт хоол идсэн..миний Со хоолонд нугасгүйг хэлэх үү..амаа олохгүй л идэв..дахиж хоол олдохгүй юм шиг..халуун ногоотой болохоор нус мус бас гараастай..кэкэ..хөндлөнгөөс харсан хүнд бол их л өлсөж дээ зайлуул гэж бодoхоор бсан байх..
Акасүри--
за тэгээд хоол идчээд Солонгос нийтийн халуун усны газар болох Сауна д хамт ирсэн япон найзтайгаа оров..намайг бодвол манай хүн урид нь Сөүлд сурдаг бсан тул газар нутаг хэл усаа сайн мэднэ..Японд бдаг сүүпа сэнто нуудтай ерөнхийдөө төстэй..тэхдээ хамаагүй сонирхолтой бөгөөд хөгжилтэй....мөсөн сауна гэж байдаг юм бээлээ.анх удаа орж үзсэн..нүцгэн нуруугаараа мөсөн хана очиж үрж өөрийгөө баясгасан..хаха..аа тийм анх удаа акасүри хийлгэж үзсэн...сав суулга зүлгэдэг шиг биржгэртэй ногоон бээлий өмсөж бгаад биений хирийг үрж гаргаж ирдэг үйлчилгээ..жоохон өвдөх боловч асар таашаалтай ,.биеэ угааж угааж угааж орсон мөртөө мангар их хир гардаг наасан..кэкэ..массажны ширээ шиг вандан дээр нүцгэн хэвтүүлж байгаад ёоёо гэтэл чинь биейиг чинь хайр найргүй үрж өгнө дөө..бусад усанд орж байгаа хүмүүсээс тусгааралсан хаалт маалт юу ч байхгүй эхэндээ жоохон эвгүй бсан ч дорхноо дассан..lol..
хамгийн гол нь /сайн сонсоорой..кэкэ/ ингэж бие угааж үрж өгдөг хүн нь нүцгэн ганц хан гагатайгаа байдаг наасан..ус мус цацаж бариа л нордог болохоор тэгдэг байх..за тэгээд гага маага нь норчихоороо биейин ганц далд бгаа хэсгээ улам сээгси байдлаар тодруулж бариад их хэцүүм бээлээ..би ч аль болох харахгүйг хичээж нүдээ аниастай..「сахилгагүй хүүхэд」 маань андуураад босоод зогсчвол шараа гэж бодоод..:)
зүв зүгээр хувцастайгаа сууж байгаад ,,би акасүри хийлгэх гсн юм гэхээр шуудхан хувцасаа тайлаад хүрээд ирдэг наасан..миний аз таарч намайг үрж өгсөн хүн маш хөөрхөн ах байсан..хаха..жижигхээн шөрмөслөг биетэй,аймаар хөөрхөн жижигхэн мөртөө эвлэгхэн гартай..хүний биетэй харицаад сурцсан..лаг эвтэйхэн хүрч баридаг.гар мар татаж авчираад сугандаа хавчуулж барих нь жоохон хэцүү м билээ..хамаг бие жиржигнүүлээд..аа,тий дээшээ харуулж хэвтүүлж байгаад миний юмыг тоох ч гүй гараараа нааш нь цааш нь болгож бгаад ажилаа хийгээд бсан..Акасүри ний хамгийн тааламжтай хэсэгнь хамгийн сүүлдээ...бүх биейиг чинь савангаар хөөсрүүлж бгаад массаж хийж өгдөг..тэр нь мангар гоё наасан,,..тэгээ л массаж хийлгүүлээд баймаар...инээдтэй нь түрүүлгээ харж хэвтээд нуруундаа массаж хийлгэхдээ зүв зүгээр бсан мөртөө , дээшээ харж хэвтээд цээжиндээ массаж хийлгэх болсон чинь миний гижиг хүрээд би тэрийгээр нэг юм болоод..хаха..инээгээд гарыг нь хүргүүлэхгүй бсан чинь тэр хүний ч инээд нь хүрсэн болтой намайг шоолоод хөхрөөд бсан..сүүлдээ аргаа бараад за за гээд шууд ус цацаж бие угааж өгөөд дуусгасан..хатуу юмаар үрүүлэхдээ зүв зүгээр бсан мөртөө саван түрхэж бгаад хүрэхээр аймаар гижиг хүрдийм байлээ..кэкэ..азгүй хог..,хэрвээ гижигггүй бсан бол тэр ахаар ахиад жоохон биеэ базуулахгүй юу,,,
сауна нь өдөртөө 4500-5000вон,орой болохоор 10000 вон болчодог юм билээ..акасүри хийлгэвэл нэмээд 10000 вон авдаг..дээрээ амар ч унтах өрөөтэй ,дээр н шорт пудволка тавиж өгдөг тул зочид буудлын мөнгөө хэмнэе гэсэн хүмүүс хонох бүрэн боломжтой санагдсан..хоол унд аар ч үйлчилдэг болохоор амар..сөүлд явж байгаад халуун рашааных юм шиг таних тэмдэг тааралдвал тэнд сауна бна гсн үг..харин хотын төвөөр хаа сайгүй байх Мотэл гсн бичигтэй газрууд нь love hotel нууд гэж бсан..
аа, тийм.тэр Сауна д нэг гэй хүн байсан ..андашгүй..орсоноос хойш шууд бие биеэ таниж бгаа байхгүй юу,,харилцан антэннаа барилцсан юм бгааз..цин цийн гэж харц мөргөлдөө л ер нь андашгүй..би ч нөгөөдхөөсөө зугтсаар бгаад таарсан..солонгосууд тэхдээ ер нь мангар шулуухан юм шиг санагдсан..таалагдсан бол чичирч дайрдаг гэхийм уу даа..японууд нэг нэгнийгээ хараад наян жил болчдог юм..дараа намайг акасүри хийлгээд гараад ирэхэд манай найзтай юм яричихсан сууж бсан..тэгсэн чинь Амэрикийн Солонгос хүн байна лээ.Аляска д гэр нь байдаг гэж бсан..тэгээ л салсан даа..
Шувт долоогоод байна гэж бодохоор л…
6 days ago
14 comments:
sonirholtoi yumaa. bi sauna goyo baigaaz, bi haluun huiten oroond orood garaad heden tsag bolchihdog yum (neg haluun oroond orood daraa ni mostei oroond geh met) tegvel aris ch ih goyo boldog gedeg yum bna lee^^ daanch end baidag mgl oyutnuud yuruusuu oroh durgui. zarimdaa gantsaaraa yavdag yum.
haha yooy yamar goy bichdiin... ingej ongotoor bichij surah yumsan haha..
haha goyo bichjee..olon yum surch avav.
ene deer ineesen ter deer hohorson gej bichih gej bsanaa toogoo aldaad boliv. ;D
solongos-t bi ch gsn mash durtai. hool und, cool ihevchlen jeans omsson huuhnuud etc.
5 medrehuigee ajilluulaad yavj bgaa Ba chan bur nudend haragdchlaa bna hehehe. okaeri!!!
Gejig hureed genee LOL...Ongon baigali yum biz dee ;-)
i think Japs r introverted and Koreans r extraverted....manaihan harin haana ni ve?
Tegvel seould ochihdoo ter gazart chini ochij jaahan yambalah yum shuu. End baidag ch boloosoi, baidag bol mani met ni odor bur guigeed bas yadargaa boloh biz.
chi ih goyo yavjee.
Zorilgo chine goe um bn aa. Namaig bas Japan baihad Malaysia emegtei nadad bainga tusladag baij bilee. saikhan naiz aa gej... naiziigaa sanav...
дахиж хоол олдохгүй юм шиг..халуун ногоотой болохоор нус мус бас гараастай..кэкэ..хөндлөнгөөс харсан хүнд бол их л өлсөж дээ зайлуул гэж бодoхоор бсан байх..
миний гижиг хүрээд би тэрийгээр нэг юм болоод..хаха..инээгээд гарыг нь хүргүүлэхгүй бсан чинь тэр хүний ч инээд нь хүрсэн болтой
minii ch ineed bas hurchiinn gsn,.hehe....
тэгээ л салсан даа..
joohon haramsav gesn,hehe
face>
tiim saihan zuilees tatgalzdag bol hairan l yum,tee? :)
huchit har>
ongot baina uu??keke..tegj hursen bol yamai daa.
rhia>
Ba darga ni gadaadad bol aihtar sonor seremjtei shu de..hihi
heduulee tegj bgaad hamt yavj bolii sh de..bian bar bas mix bar bdag yum beelee
eric>
yapon sol uudiin huvid chinii helj bui taarch baigaa baihaa...manaihnii huvid eronhiidoo solongos taldaa yum bish uu..eronhiidoo..
alain san>
alain san ingehed haanaas ve? hci gej neg aihtar nuutslagdmal hun baihiimaa??...lol
river>
river san odoo mgl d bgaa yu?iishee butsaj irkum uu??
nana>
ter hun tehdee not my type bsiimaa..medeej hoorhon ah bsan bol chihdehgui yu..lol..
Post a Comment