өдөржингөө ширүүн бороо орлоо..ерөнхийдөө гэртээ өнгөрөөв..унтав.идэв.хөгжим сонсов.хөгжилтэй эссэ уншив.Япон Амэрикийн тоглолтыг зурагтаар үзэж японуудыг дэмжив..ялагдав.урамгүй..бичиж буй юмаа 2 хоног сэхэж харалгүй хаяв..сая абстракт ыг нь англи руу орчуулах гэж 80 юм болов..хүний тусламж авалгүй худал үнэн өөрөө орчуулчих санаатай..ямар ч бсан нэг юм халтартуулсан..хэр болсоныг бүү мэд..дараа 7 хоногт нэг прэзэн бгаа..тэрнийг гайгүй давчвал энэ зун бас ч гэж боломжийн санагдаж байна шө.
өчигдөр По той хамт Кабүки үзэж гэгээрэв.Уламжлалт тавилтаасаа арай ондоо ,орчин үеийн шинэлэг байдлаар тавигдаж бгаа жүжиг..төгсгөл нь тасархай байв..эргэн тойрон яагаад ч юм хөөрхөн залуус дүүрэн байв..зүүн талд нэг гайгүй залуу олоод По д хэлсэн чинь , наадхыг чинь аль хэдийн тоочиглочихсон гэнээ..кк..нэг тиймэрхүү байдлаар Кабүки үзчээд шинээр ашиглалтанд орсон Фүкүтошин хэмээх мэтроны шугаманд сууж үзэв..рэкламдаад бсанаа бодвол нэг их онц биш.тэхдээ Шинжүкү 3 чомэ д шинэ буудалтай болсон тул 2 чомэ/гэй таун/ ороход амар болсон..тэндээс По гийн гэрт очиж,По болоод түүний экс ийн хийсэн хоол идэж нөгөө алдартай шампанскнаас нь уулцав..манай хүн дарга болж тушаал дэвшсэн..дороо цэрэгтэй болж бгаам бхаа,,кк..тэднийд бид 3 нэмэх нь Rhia агаа бас нэг биан охин гээд 5 уулаа...есөн жорын л юм ярисан санагдана..дараагаар нь 2 чомэ ороод онцгүй байхаар нь эртхэн хариж /хариж гэнээ..хүүхдийн гэрт очиж /унтав.. ойрхон гэртэй байх амар юмаа..хүүхэд гадагшаа томилолтоор яваад эзгүй бгаа тул хоосон гэрт ганцаараа хонов..
маргаашнаас нар буцах нээ...хурдан байна шө.дахиад бага багаар шөнө уртасах нь.5 сарын тэр их бороотой харицуулбал энэ 6 сар харицангуй бороо багатай/өнөөдөр л бороо орж байна/ сэрүүхэн ч байна, сайхан зун болж байна..манай гадаах том зүлэгтэй талбай өвс нь нилээн өндөр ургасан байсаныг өчигдөр машинаар бүгдийг нь тэгшлээд хаясан..өвсийг хяргаад хаячихаар үнэр нь сад тавидаг юм бээшдэ..сая л анзаарлаа..
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
ovsnii uner..goyo shd..
neeh udalgui haritsiimuu tee?
T ta 2-iin "heruul"-ees hezee ch uidahguimaa hehe
T gej hen?takashi u?kk
bid 2 harsh jilteim bgaam...:)
Post a Comment