түвшээ (танимхайрав),, чи шө гсн..кк..олимп болтол ийм тамирчин байдгийг мэдээ ч гүй байлаа...тэр өглөө зурагтныхаа дууг хаачаад ном уншингаа байн байн зурагтаа хараад сууж байтал Японы Сүзүки Кэйжи гийн эхний барилдааныг шууд дамжуулж байна..Найдан гээд японоор бичсэн нэрийг ни би монгол нэр гэж анхандаа анзаарсангүй..яасан монгол царайтай золиг вэ ухааны юм бодоод сайн хартал MGL гэж байна..хийж бсан юмаа хойш тавиад,, манай энэ нээрээ ямар азгүй нөхөр бэ??эхний тойрогтоо энэ (лаг) японтой таарч байдаг гсн юм толгойд орж байх юм..яагаад гэвэл японы зурагтаар Сүзүки г ерөөсөө л хорвоод хосгүй, түмнээс онцгой, сүргийн манлай гээд олимп эхлэхээс бүр хэдэн сарын өмнөөс рэкламдаад бсан болохоор жүдо мүдо мэдэхгүй над шиг хүмүүс нээрээ л тийм юм байх гэж бодно биз дээ...дээр нь энэ удаа японы тамирчидын(зөвхөн жүдо биш, олимпод оролцож буй бүх тамирчидыг нэгтгэсэн олимпийн баг) ахлагч гэхээр хамгийн найдлагаа тавиж байсан тамирчин гдг нь илэрхий....тэгсэн чинь манай хүн анхнаасаа нөгөө Сүзүки г чинь дарамтлаад байнга дээр нь гараастай,авч шидээстэй, араас нь хөөгөөстэй,(sooorii, ,,мэргэжлийн үгийг нь мэдкүм:)...овоо залуу юу гсн чинь юу юуны туханд хүрэлгүй цэвэр ялчидий...би наана нь бөөн баяр..ганцаараа баярлаад ,,хангалтгүй санагдахаар нь Потэто руу хүртэл мэйл бичлээ шдa..урдаас юу гсн гээч??хөөрхөн юм уу? гэнээ...xvxv....
за тэгээд, хийх юм байсан болохоор 2 дахь ,3 дахь барилдааныг нь үзэж чадсангүй... миний хувид , тэр мундаг японыг ялсан нь л маш чухал бсан болохоор сэтгэл ханасан хэрэг л дээ...тэгсэн орой 5 цагийн үед цай уух гээд өрөөндөө буцаж ирээд гого.мн харсан чинь манай хүн мэдалийн төлөө барилдах боллоо. гэж авдий...gym явах байсан болохоор жийм дээрээ оччоод хүрэл мэдалийн барилдааныг нь үзэв..сайхан урамтай барилдаж байна....миний бодлоор манайхны хамгийн гол дутагдал болох сэтгэл санааны тал дээр манай хүн асуудалгүй болтой..дайраа л давшаа л үнээрийн урамтай ...алтын төлөө барилдааныг нь догдлоод үзэж чадаагүй..тэр чигээрээ гэртээ ирчээд өнгөрсөн хойно нь дүнг нь харж мэдсэн...мэдээж маш сайхан байсан..монгол залуу алтан мэдаль авах, гардуулсан хүн нь Баттулга гишүүн(царайлаг харагдаж байв..кк), тэгээд төрийн дууллаа сонсохоор сайхан л байдийм байлээ...урид нь өчнөөн л сонсож байсан...энэ удаа анх анзаарсан зүйл гэвэл, хөгжимийн бүтээл талаасаа ч, төрийн дууллын сүр жавхаа гдг талаасаа ч манай төрийн дуулал аймаар 「царайлаг」 юм байна гэж бодсон.. Оросыг арай гүйцэхгүй байх..Хятадын төрийн дууллаас ямар ч бсан дээр шүү..хүмүүс youtube рүү ороод харицуулаад хараарай..ялангуяа эхлэл.. дррраамммммммммммммммммм... гдг хэсэг нь..:)
алтан мэдаль авсанаас дутуугүй гайхсан бас нэг зүйл нь манайхны рэакц байлаа.. аймаар байлээшд..:)сайн муу али ч утгаараа ..байнга шахуу,нутаг усаараа,хот хөдөөгөөрөө,АН,ХУ намаараа талцаж маргах дуртай монголчууд маань яг тэр өдөр хөдөө хотгүй,тэр байтугай дэлхийгээр нэг тарсан монголчууд хүртэл нэг шалтгаанаар баярлаж чадаж байна гдг нь гайхалтай байв...соц үед хүмүүжил олсон хоёрын хооронд саармаг бидний үеийнхтэй адилгүй, одооны залуучууд(өвөө болжээ би..кк) айхтар (90 ээд онооос хойш нэгдүгээр ангид орсон ) болжээ..үндэсний ухамсар өндөртэй, түүхээрээ бахархдаг, нүүрэмгий, дор хаяж л гудамжинд туг бариад гараад ирнэ гэхээр, кк, бидний үеийнхэнээс хэдэн хүн ингэж чадах бол??би бол ичээд туг бари гэвэк хаяад зугтаах байх..:)), өөртөө итгэлтэй амбиц ихтэй болсон шиг..шал өөр жишээ авахад өнгөрсөн хавар Токиод болсон Хаврын баярыг дандаа жоохон жоохон оюутнууд зохион байгуулдаг гэхэд аймаар зохион байгуулалттай, сайн хийж байгаа байхгүй юу..хог могоо ялгаж байгаа энэ тэр гээд ер нь нүүр улайхааргүй болж байна лээ..
харин гутарсан зүйл нь манай дарга нар бөөнөөрөө шал согтуу байсан явдал.. Хамгаалагчаараа байнга тэврүүлээстэй Баяр, үг хэл нь ээдэрсэн Энхбаяр,Элбэг авах юм байхгүй..интэрнэт дээрхи олонхийн саналыг харж байхад「хүн л юм чинь яадгий..」
гсн сэтгэгдэл давамгай байх шиг бсан.. уул нь тэр 3 「хүн биш төр」 юмсан...мэдээж туйлын утгаараа тэр 3 ч гэсэн мах цусанд төрсөн хүн л дээ..Иргэн Баяр бол (төлөөлүүлэв) баярлаж гомдож, хөл дээрээ тогтохгүй болтолоо согтож , цугларсан олон луу гараа зангах эрхтэй...тэхдээ хувь хүнийг биш монгол төрийг төлөөлж буй цагт
арай л ондоо юм шаардагдах юм..төр төмбөгөр ёс ёмбогор гээд монголоор сайхан тодорхойлсон байдаг даа..уул нь эрүүл саруул гарч ирээд хүмүүст дулаан сайхан үг хэлсэн бол илүү байх байлаа...дор хаяж л аюулгүй байдал талаасаа ямар ч хамгаалалтгүй олны өмнө 3 ын 3уулаа гарч уул нь болдоггүй биз дээ..төрийн тэргүүнүүд нэг онгоцонд сууж болохгүй(ямар нэгэн осол аваарын үед төр удирдлагагүй болох рискийг саармагжуулахын тулд) гэх мэт дүрмүүд бдаг санагдана..
яахав алтан мэдалийг шуудай шуудайгаар нь авдаг Хятад ,Амэрикүүд биднийг харвал муусайн юм үзээгүй юмнуууд гэх байх л даа..:)..тэхдээ яадий тэ,алтан медали авч үзээгүй л юм чинь..кк..дараа дараагийн олимпоос нэгийг биш багц багцаар нь авдаг, хүмүүс ч аа, ийм л байдаг юм гсн аястай тоодоггүй болох цаг ирэх байх...
....нэг сонирхолтой зүйл, хүн амын тоо, эдийн засгийн чадавхи спортын амжилтанд шийдвэрлэх хүчин зүйл байж чаддаггүй болтой, мэдээж тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг байх л даа..тэхдээ Хятадтай адилхан тэрбүм хүн амтай байж Энэтхэг бол манайхтай бараг л адилхан,,дэлхийн тэргүүн эдийн засагтай Швэд энэ тэр алтан мэдалигүй байхад Куба ,Хoйд солонгос хэдэн мэдали авч байна гээд хараад үзэхээр..
...Хятадууд дангаараа хэт их мэдали авч байнаа.болиёо гсн..ер нь хятадаас мэдальгүй хоцорсон хүн байна уу??
..тэр усанд сэлж баридаг хүмсүүд ямар ч хурдан сэлдий...муухан шиг загаснаас ч хурдан байх шиг байнаа...:) гүйлтийнхэн ч гсн..бор хүмүүс үнэхээр хурдан юм.. биширмээр...шигшээ гүйлтэнд эр эмгүй дандаа бор тамирчид наасан..манай ази хүмүүс бол яаж ч сунаад тэднийг гүйцэхгүй байх...
..эрэгтэй гимнастикийн тамирчидад ямар ч хэрэггүй майк өмсүүлэх юмаа..:) ..уул нь цээж нүцгэн байвал хамагүй илүү үзэсгэлэнтэй харагданашдаа...Олимпийн хороонд claim явуулнаа..кк
...ширээний тэннис дээр хятадууд нээрээ үнэн ноёлж байнаа..нилээн олон орны шигшээг хятадууд бүрдүүлж байсан..гадагшаа дүрвэж гараад тухай орноо төлөөлөөд олимпод ороод ирдэг юм шиг бгаам..уран сайхны гимнастик ч гсн Орос нэртэй охидууд Амэрикийн өмнөөс ороо л байлээ..яавч орос юм уу украйн байх..манайхан баахан хэрэггүй барилгачин хятад авчирч байхаар олимпоос мэдаль авчихаар ганц гайгүй хятад олоод ирмээр юм...Яахав, Ван,Ли гсн хятад нэрийг нь Чулуун,Дорж энэ тэр гээд монгол нэрээр солиод өгчинө бэз..кк..гснээс манайхан Мөнхбаярыг муулахаа болимоор юм,..урвагч ч гэх шиг..цагтаа МУ ыг мэдалгүй хоцрохоос хамгаалж үлдсэн хүн..үүргээ аль хэдийн давуулан биелүүлсэн..тэрнээс илүү яах юм??гадаадын иргэн боллоо гээд аяга таваг угаагаад явсангүй,, тэр улсаа төлөөлөөд Олимпод ороод мэдали аваад явж буй нь надаа лав сайхан л санагдсан..
..Мобиком Түвшинбаярт өгч буй дугаараа нийтэд зарлачихсан болохоор одоо хүмүүс залгаад амар заяа үзүүлэхгүй дээ..кк..айхтар хүүхнүүд бол бүр ч...УБ т манай ангийнхаан(10 А гийнхаан)..юмыг яаж мэдэхэв залгаад үзээрэй гсн...
..одоо бокс үлдэж байгаа билүү..хэрвээ Бадар ууган алтан мэдаль авбал бас хөдөлмөрийн баатар болох юм болов уу..Олимпийн аварга цолыг хөдөлмөрийн баатар цол дагалдана гсн нэг жишиг тогтож байх шиг..яг шударгаар хэлэхэд надад тэр цол өгдөг нь арай л эртэдэх шиг болсон..дөнгөж 24 тэй хүүхдийг янзан бүрийн цол гуншингаар дарж яахнав дээ...30 хүртэлээ барилдлаа гэхэд дахиад 6 жилийн зай байна(дахиад нэг олимп,олон олон ОУ тэмцээн байна)....хэт их хүндлэл түүний цаашидын амжилтанд яаж нөлөөлөх бол??манайхан ч хүнийг хэт хөөргөхдөө сайн болохоор одоо баахан дуу шүлэг(чих улаймаар), зугуйдал , найр наадам, хүлээн авалт,арга хэмжээ,архи дарс, түүниг хүлээж байгаа...ярилцлагыг нь харахад овоо даруухан, ухаалаг залуу шиг санагдаж байсан..
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
15 comments:
Heleed yu geh ve.. Ter manai darga nar barag l omnoos n' ichmeer ch yum shig. Omno n' hurel medal avsan ulsad gaviyat ogood baisnaa Gundegmaad ogdoggui n' bas sonin. Alt haragdahaar mongo gologdoh boltoi yumaa.
Medal boonddog ulsiig boliyo gemeer l baih yum. End Michael Phelps geed boon yum. Chadal chadvartai n' yarih yum baihgui ch ulig boltol davtaad baihaar tiimerhuu yumaa.
Harin bi bas olimpiin avargaa evdchih vii gej sanaa zovood l baina. Ug n' zaluu hun daraagiin olimpod amjiltaa batalj chadval goyoo.
Neeh urt comment bolchihloo uuchlaarai. Sanaa niileh hun taarahaar n' jaal burchihlaa.
Darga nariin huvid bol Bayabaga agaa bid 2 iin sanal neg baigaa yum baina.
Byabaga
bichleg ih taalagdav .
ta neeree yaruu tod bichlegtei unshaad baimaar,
bayabaga dur torhooroo yamar hun baigaa bol ???
ene Tuvshee shig huder bor zaluu baihaa taamaglav!
Tuvshinbayariin altan medali mongolchuudiin huvid mash amttai altan medali bailaa.
Gundegmaagiin mongon medali altnii surd daragdaad baina. Uug n altnii daitai mongo shuu dee!
Chi ch olimpoor ih bayasaj baih shig baina aa te? Keke
Hagassaind, ippei, gebu ednartai yarij baisan, "huuh iim meh baidag yum uu? gej olon yum suraltssan. Tegeed sursan 2 mehee hiiseer baigaad avarga bolson" gej yarij baisan geed shoolood baisan, keke.
Huurhun dialogue, keke.
Tegsen manai ex. "Argagui l mongolchuud" geed hiigeed bailee shuu...
alain> tiimee altnii daitai mungu shu, goy hellee :)
bayabaga> eregtei gymnastikchidad maik umsuulehgui tuhaid bol buren demjij bgaa shu, hamtarch sanal yavuulayaa :)
уул нь тэр 3 「хүн биш төр」 юмсан...мэдээж туйлын утгаараа тэр 3 ч гэсэн мах цусанд төрсөн хүн л дээ..Иргэн Баяр бол (төлөөлүүлэв) баярлаж гомдож, хөл дээрээ тогтохгүй болтолоо согтож , цугларсан олон луу гараа зангах эрхтэй...тэхдээ хувь хүнийг биш монгол төрийг төлөөлж буй цагт арай л ондоо юм шаардагдах юм
100 huvi sanal niilev, manaihan neeree huniig hoorgoj yaagaa ch gui bhad ni huniig evdeed hog deer hayaad toohoo bdg shig ene huug bitgii evdeed haychaasai, olon olon amjilt ene huug huleej bgaa bh, bambaruush shig hoorhon tsaraitai l um bn lee shdee
peak san>
darga nariin tuhaid uneheer heleh yum algoo..aih,ichih,sanaa zovoh zeregtsej l bailaa..yaj ovoo azaar???gadnii suvguudaar tsatsagdaagui yum..:)
mned>
tiim beena gsn..:)
erchuud>
bi huder zaluu bish tuyahan sogoonoo sh daa..kk
alain>
harin ee..gundegmaa hoorhii amitan altan medalid sur ni daragdaad tag..uul ni gargasan amjiltniihaa niilbereer bol manai ue ueiin tamirchidaas hamgiin mundag ni baih shu tiimee..
po>
harin teem..sain bayasaj avch baina..daanch minii demjsen humuus ihenhi ni yalagdaad baigaa yum..tegeed bi Tuvshinbayairin altiin tolooh barildaaniig uzeegui..haha..ooriigoo aimaar chuhald tootsov...
osobu>
kk..bolj ogvol budgig ni nutsgen l orsolduuleer baina sho..lol
enhrii>
bambaruush shig gej yag onoj hellee..gogo.mn deer shagnal avch bgaa zurgan deeree ayuliin tsarailag garsan bailee..:)
harin tehh.. boon bayar baigaashd altan medaltai.. manai mongol alt avsan geed bagsh nartaa gaihuulaa l.. nogoo hed n nadaasaa omno medchihsen oodoos zuragiig n jaazlachihsan beleglej baileeshd.. gaihsan gej.. so naizuud utasdaj bayar hurgeed haha mongol naizuud n harin joohon tag baisan.. tiimerhuu yumand bayasaj suraagui yum shig baigaan.. chinii heldegeer tugaa hayachihaad bulan toirood nuuree garaaraa taglaad suuchihdag hehe joke shuu.. Monhbayar n yunii tamairchin yum be? sorry..yamarch sport sonirhdoggui bolohoor...kk yanz buriin tamirchin gesnees Bat-erdene avarga Suhbaatar tegeed l boloo.. sumo-d bas laag mongol bohchuud barildaad onhruuleed baidag gesen.. ner mer n bol baihguishd.. ziak sonirholtoi unshlaa.. thanks for the smth funny and interesting Olimpic kinda information.. add more gesen hehe.. Have a nice day friend.. you supposed to come here in August but you are kinda giving a shit I guess.. haha whatever..
Suhbaatar gej hne be?jijig Suhbat uu??kk
jijig Suhbat gsnees ter hun neeree buur 18,19 tei baihdaa manai gert orj irj bsii...odoo l targalaad alingaa aldchihsan bolohoos yostoi goyo zaluu bsan daa..:)
Munhbayar gej Barselonoos(baihaa??bi anduurch baij magad) hurel medal avsan buudlagiin..
hehe tiim tiim Sukhbat neeree.. jijig n..
яаж ингэж уран цэцэн бичдэг байна аа. олимп үзэж чадаагүй нэгэнд энэ бичлэгийг уншуулмаар юм байна шүү. шууд л бээжин яваад олимп үзчихээд ирсэнтэй адилхан болдог байна шүү. хэхэхэ
Post a Comment