..энэ жилийн хамгийн том давааныхаа ард гарчихлаа..илтгэлээ тавиад дууссан чинь нэг л их хүнд ачаа биенээс аваад хаясан шиг болов..санаснаас илүү амжилттай болж, олон ч чухал хүн амитантай танилцав,.нэг ажилын санал ч хүлээж авав..энэ намаржингаа л , яг бариж аваад хийгээд суугаад байхгүй ч гсн 11 сарын сүүлээр нэг ийм хуралтай шүү гэх бодол байнга толгойд эргэлдээд санаа амар байж чадаагүй юм,түүнийгээ дуусгачихсан чинь миний хувид энэ жил дуусгавар болчих ч шиг....
...Токиод буцаж ирээд сайхан шар айрагдав..маргааш нь хотоор зорилгогүй дэмий тэнэв..хандсан зүгтээ гудамжаар алхаа л , ногоон гэрэл тэвчээртэй хүлээгээ л (жирийн үед би улаан гэрлээр гүйгээд гарчмаар сэдэлд байнга автаастай)ядрахаараа нэг кафэ д орж ном унших, хөгжим сонсох, хүн амитан гайхах, унтах гэх мэтээр ...ер нь санаа зовох юмгүй байх шиг сайхан юм алгаа...баян тарган байх , гайхамшигт үйл бүтээх(монгол орноо мандуулах , хүн амитан гэгээрүүлэх etc), төгс байх, сайн хүн байх эрмэлзлэлээ мартаад .......санаа амар, цаг хугацаа урсахыг нэг бүрчлэн мэдэрч суух ямар таашаалтай ...яаг үдэш болоод харанхуй бүрхэх тэр хэдэн мөч бол үнэхээр тасархай...тэр үеэр ажилынхаа цонхоор гадагшаа нэг харааад үзээрэй(ажилгүйчүүд нь гэрийнхээ цонхоор гсн)....
...удахгүй нилээн хүйтэн газар явах тул бэлтгэл хангаж өвлийн зузаан хувцасны эрэлд гарав..санаанд таарах юм алгаа..санаанд таарсан нь дандаа наддаа дийлдэшгүй тэмээний үнэтэй наасан..(гснээс тэмээ ямар үнэтэй бэ??)..малгай гээч юм ойрын зуун жил өмсөөгүй, бээлий байкү..өмдөн дотуур өмсөх дулаан өмд байкү г.м .. дулаалгагүй явбал тэр хүйтэн газар нөгөө юугаа хөлдөөчвөл тэрнээсээ эс юм болно бид даа??
энэ жил их богинохон польто моодны байгаа болтой..тэр нь их алиа.. дэрэвгэрдүү хормойтой, дугуй зах махтай наасан..:(..өмсөөд үзсэн чинь андууураад 10 жилийн охины хувцас өмссөн эмээ шиг харагдаж байна лээ.кк..дэлгүүрийн хүнээс яагаад ийм эмэгтэй хүнийх шиг дугуй захтай байгаам??гсн чинь , сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн хувцсанд ч гсн иймэрхүү cutie стил хүчтэй орж ирж байгаа юм гэж авч байлээ шү..нэг их удахгүй эрэгтэй хүмүүс, ягаан, цагаан, цэнхэр өнгөтэй, кант манжаатиктай, дэрэвгэр мэрэвгэр хувцса өмсдөг болох нээ..ер нь явж явж японд гэй хүмүүс л хамгийн эршүүд хувцасладаг юм байна..стрэйт хүмүүсийн хувид нэг айхтар том стэрэотип байх шиг ..тэр нь гэй хүн гэхээр нарийхан, туяхан , цагаан царайтай эмэгтэйлэг, урт үстэй гэх мэт төсөөлөлтэй. тэгсэн амидрал дээр шал эсрэгээрээ наасан...мэдээж зуун гэй хүн байхад 5, 6 ийм стилтэй хүн байх л даа..тэхдээ л яавч хөгжмөөр яривал mainstream биш...гэснээс ↓ сүүлийн үед хамгийн их сонссон хөгжим...
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
8 hours ago
9 comments:
"өмсөөд үзсэн чинь андууураад 10 жилийн охины хувцас өмссөн эмээ шиг харагдаж байна лээ"
хэхэхэ, өмсөөд үзцэнийг бодоход бас нэхх дургүй байгаагүй л юм байнашт :р
гэснээс тэмээ маангар үнэтэй юм байналээшт, за баараг л 4, 5 сая гээгүй байгаа даа
huiten gazar yavah beltgelee sain hiigeerei ah.
sain tirkotoi irdgiim shuu huuheed, tehgui bol balrana :)
yuni qlo oruul zunduu dulaahan huvtsas bna lee... dotuur ene ter umsuh yumaa bol yuni qlo-gos avchihad hyamdhan biddee... triko bol ungu unguuruu ;p..
mongold ireh gej bgaa um u, huiten gazar gej?
dulaan huvtsasaa ireed mongoloos l avahgui u, mongold dulaan huvtsasnaas ih zuilgui.
өө юу вэ, 1, 2 гэж бичих гэж байсан чинь 4, 5 гээд дарагдцан байхын :р
тэхдээ л яавч хөгжмөөр яривал mainstream биш...
<<<<
Ер нь бол инди байх тэ?
Би бол mainstream чиглэлрүү очиж байгаам шиг байлээшд.
Zarim xumuus "mainstream" gexeer neg ix mya gej boddog yum shig...
Uul ni
experimental-mainstream-commercial gej yawdag.
Mainstream bol jinxene brilliant uran buteeluud bdag. Radiohead, Coldplay gex met bna. Ed anxandaa experimental baisnaa xumuus sonsood mainstream bolgoson.
Xarin ter Billboard-d yawaa garuud bol commercial shuu dee. Satie-n tsomogiig sonsoj uzexsen. Tsogtsaixanii "Bi ajilgui xun" goy duu bgaa biz?
ahad shine oni mend hurgey hamtdaa bhd shn bdg humuusteigee shin onoo shn ugtaarai
tand neg hellee 2dohoo zalhuuralgui helie japan oguullegiin orchuulga yasan be zalhuuralgui orchuulj tawiarao 2009 ond 10-iig shuu
Post a Comment