нөгөө дуусдаггүй аяллын тэмдэглэлээ үргэлжлүүлье..дээр хэнд ч билээ аяллын төсөв зардлын тухай бичнэ гэж бүлтрээд таг мартсан байна..санаж байгаагаа энд сийрүүлсү.. мартамтгай тул заримыг нь худлаа санаж байх магадлалтай..юмыг яаж мэдэхэв..тэр зүг явах хүнд хэрэг болох ч юм билүү..
виз.
Шэнгэний виз авахад нэг зүйл анхаарах хэрэгтэй юм билээ..юу гэхээр, бүсад газрууд жишээ нь Японы виза хүсэхэд , 15 хоногийн маршрут гаргаад өгөхөд 1 сар ч билүү 3 сарын виза өгдөг дө..тэрэн шиг юм бодоод би 15 хоногийн программ гаргаад Италийн элчинд өгсөн чинь надад яг тэр дагуу нь 15 хоногийн виз өгсөн гээд бод доо..ядахнаа ганц хоногийн наана цаана байхгүй.. угаасаа шэнгэний виза нь тийм дүрэмтэй юм уу , тэр итали элчин шогтсон уу, ялгаж чадаагүй..тиймээс виза мэдүүлэхдээ хэд хоногийн запастай мэдүүлэх нь зүйтэй.. Бас Швэйцарь Шэнгэний улс мөртөө визаны гэрээнд нэгдээгүй гэх мэт ийг анхаарах хэрэгтэй..11 сар д нэгдэх гэж байгаа ч гэл үү..
онгоцны тийз:японоос явах гэж байгаа бол, дээр нь европ дотор ахиад ондоо хот орох болбол Air france (KLM ыг сая худалдаад авчихсан) сонгочихвол амар ..европ дотроо олон чиглэлд нисдэг.. Лютханза , Бритиш Эйр энэ тэр үнэтэй.. JAL,KAL,ANA г.м ази коmпаниуд европ дотор нисдэггүй тул дахиад ондоо компаниар үйлчлүүлж таарах тул үнэтэй тусна..аа, зүгээр нэг л газар оччоод буцаж ирэх тохиолдолд(ж нь:Токио-Ром г.м ) Аэрофлот бусад компаниасаа 200-250 $ хямд .JAL,ANA гаас бол бараг л 50 % хямд бсан.. миний хувид Аэрофлот оос айдаг учираас тэхдээ КLM ээр явсан..Ерөнхийдөө JAL,ANA,Люфтханза г 100 гэвэл Air france 90,КLM 75-80, KAL 70,Aeroflot 50-60% хавицаа гээд ойлгочиход болох юм байлээ..хаашаа ч тэр..үнийн хувид тэр шүү дэ..
европ доторхи унаа:
миний хувид Eurorail Global Pass гээч юм авсан..гэрээнд нэгдсэн евопын улсуудын төмөр замаар , хүчинтэй хугацаандаа (15 days,1 month,3 months),үнэгүй , нэгдүгээр зэрэглэлийн суудалд , хэд дахин ч сууж болно..том хотуудыг холбосон хурдан галт тэрэг(EC,IC), мөн ОУ ын галт тэргэнд бол суудлын захиалгын мөнгө гээд хэдэн евро нэмж авдаг.. хамгийн үнэтэй нь итали..Eurostar т суудал авахад 15 евро бсан..
гэтэл Гэрманы ICE Италийнхаас хамаагүй дээр атлаа 5 хан евро байх жишээтэй..Чэх гэх мэт 2,3 орныхоос бусад европын гол төмөр замууд бүгд нэгдсэн тул газраар аялах хүмүүст хамаагүй хямд тусна.. аа, зүгээр ганц хан улсын дотор аялах бол ийм пасс авсаны хэрэггүй..Итали дотор жишээ нь хурдан галт тэргэнд суухгүйгээр ердийн гaлт тэргээр явья гэх юм бол хамаагүй хямд аялж болох юм билээ..гэм нь орон нутгийн галт тэргүүд нь :
1.цагаа барихгүй
2.асар удаан гэх мэт дутагдалуудтай..
Энэ пасс тай байхад жишээ нь Бэрлинээс Парис орох шөнийн галт тэрэгний купэ 6 хүний өрөө нь 20 хон евро байх жишээтэй..зочид буудалд хонож мөнгө төлөхгүй, дээр нь унтах зуураа дараагийн газар луугаа явах учраас цаг хэмнээд ашигтай..хэрвээ чи 26 аас доош насных бол youth pass, мөн 2уулаа аялж яваа бол saver гсн ангиллын пасс авч болно..хямдрал дээрээ нэмээд 15-25 % ын хөнгөлөлт авч болдог..(pic;Гэрманы хурдан галт тэрэг ICE ийн first class)
хот дотор:
ихэнхи хотууд нь хэмжээний хувид манай УБ тэй адил буюу түүнээс бага хэмжээтэй тул 2 зээрдээрээ туулж болно..том хотуудад нь нэг өдрийн билэт авбаас зохилтой.. заавал 1 өдрийн билэт авч таарах хот нь Парис болоод Вэнэц..Вэнэц жижигхэн хот хот боловч усан завинаас ондоо унаа байхгүй..дээр нь усан дээр тогтсон хот тул тэр завинд нь л сууж үзэхгүй бол нэг юм дутагдаад байх шиг санагдсан..вэнэцийн өдрийн пасс 16 евро..мангар үнэтэй байгаа биз?? Ром д 3 евро байхад..:(..Бэрлин, Ром энэ тэрийг бол би зүгээр хөндлөн гулд 2 зээрдээрээ дуусгасан..кк..zurag-Milano хотын трамвай..ер нь трамвайтай хот гоё харагдана тээ?? хотод их гоё өнгө аяс нэмж өгдөг санагддаг..дээр нь утаа униар савсуулаад агаар бохирдуулаад байхгүй,.)
зочид буудал:
европ гэж буудал муутай(үйлчилгээ, доторхи тохижилт гэх мэт) мөртөө даварцсан үнэтэй газар нэг байнаа..мэдээж үнэтэй нүүд нь тансаг л байдаг байх..би энд ердийн буудлуудыг хэлэв..ядахнаа үнэ ни жилийн турш хөдөлгөөнтэй байдаг болохоор хөтөч номон дээр 60 гэж бсан буудал шууд асуухаар 90,100 болоод яваад өгнө..давуу тал н үнэ хаялцаж болно..би Ром д cүүлийн өдрөө буудлаа солихдоо(хүүхэд ондоо хот явсан тул би буудал олох хэрэгтэй болсон), хөтөч ном харж байгаад утасдаад , үнэ хаялцсан..65 ын буудал 40 болсон..:)..яг Орос элчингийн хажууд бсан болохоор 2 буутай цагдаагаар хамгаалуулсан. аюулгүй байдлын хувид маш найдвартай, гэм нь зураг авах гэхээр тэр 2 цагдаа нь гүйж ирээд даруулахгүй нь тиймхэн бсан..миний хувид аяллынхаа эхний өдөр , дунд хавицаа нэг өдөр, хамгийн сүүлийн өдрийг нь зочид буудал д хонохоор тааруулсан..бусад хотуудад бол youth hostel д хоносон..youth hostel ын давуу тал нь:
1.хямд.4-6 хүний ортой нь ойролцоогоор 20-30 евро..20 руу дөхөхөөрөө өглөөний цайгүй, 30 болоод ирэхээрээ цайтай гсн үг..тэхдээ ихэнхи газрууд нь аяга кофэ , ганц кровоссан аа өглөөний цай гээд нэрлэцсэн байх нь элбэг..6 аас дээш хүнтэй өрөөнд ороод хэрэггүй байха..
2.байрлал сайтай..ихэнхидээ тухайн хотынхоо галт тэрэгний буудлын ойролцоо, эсвэл гол гол жуулчины цэгийнхээ ойролцоо байрлах тул цаг хэмнэнэ
3.интэрнэт үнэгүй хэрэглэж болно(үнэтэй газрууд ч бий)
4. reception нь чамд хангалттай мэдээлэл өгнө..хаагуур явбал зохих, хаана хямдхан хооллож болох, мөн галт тэрэгний болоод үзвэрийн цагийн хуваарь гэх мэт..дээр нь англиар ярих тул ойлголцохгүй гэх зовлон үгүй..
5.бусад аялагчидтай найз нөхөд болж чадна..тэднээс маш үнэтэй, ямар ч номон дээр байхгүй мэдээлэл олж авна..
сул талууд нь:
чимээ шуугианд дургүй хүн бол хэцүү газар..шал танихгүй хүмүүстэй нэг өрөө болох тул янз бүрийн хүн амитантай таарна..шөнө орж ирэхдээ бусаддаа саад болохгүй гээд гэрлээ асаахгүй, өлмий дээр сэм сэм явж орж ирдэг нэгэн байхад(ихэвчлэн ази хүмүүс энэ талын соёл сайтай байна), европ амэрикүүд дуу ихтэй, албатай юм шиг шөнө дөл болгож ирчээд чанга чанга ярина, гэрэл асаана гэх мэт....дээр үед бол их бохир байсан гэнэ лээ..сүүлийн үеийн youth hostel ууд үнэхээр супэр цэвэрхэн, ор дэр нь ч маш цэгцтэй...Гэрманд бол ямар ч хостэл ууд сайн тоноглогдсон цэвэрхэн байхад францад хамгийн заваан байх жишээтэй(гснээс франц хүмүүс ер нь жоохон бохирдуу санагдсан). дээр нь гэрманы хостэлүүд бараг л гэр бүлийн хүмүүст зориулагдсан аятай, гэр бүлээрээ 4 үүлээ нэг өрөөнд орчихвол буудалд хоносноос хамаагүй хямд бөгөөд тухтай, уужим..өглөөний хоолонд дээр жаахан хүүхдүүд гүйлдээд, сонин юм билээ..бас нэг юм, мэдээж танихгүй хүмүүстэй цуг байгаа болохоор өөрийнхөө байж чадахгүй гдг нь тодорхой..
(zurag 1.Фирэнцэ гийн хостэл ийн 3 хүний өрөөний байдал
zurag 2 toilet...европ ын буудлууд эмэгтэй хүнд зориулсан тусгай нэг ийм юмтай юм байлээ.. японы бидэ(??) чинь жорлонтойгоо нэг байдаг биз дээ??)
zurag3.Парис т хамгийн сүүлийн өдөр буусан буудал..Монмартр ын толгодын ойролцоо давгүй хямд буудал бсан..буудалд буухын давуу тал нь ингээд хамаг юмаа дураараа дэлгэж хаяад , эрх чөлөөтэй нүцгэн шалдан харайлгаж болно..lol
хоол:
миний хувид европт идэх юм хамгийн үнэтэй санагдсан..мэдээж тэнд амидарч буй хүмүүс илүү хямдхан амидрах байх л даа..аялагчид шиг өдөр болгон гадуур хоол идэхгүй, дээр нь хаана юу идвэл хямд тусах вэ гэдгийг мэдэх болохоор..хямд хоолтой нь Бэрлин, Ром, үнэтэй нь Вэнэц, Парис..ойролцоогоор нэг аяга кофэ 2,3-3.5 евро, 1 кровоссан 1-1.5 евро,жэлато2.5-4 евро, пийв 4-6 евро(хоолны газарт шө..дэлгүүртээ арай хямд),үдийн хоол 8-15 евро, орой бол 15-25 евро хавицаа болж байсан..уул нь супэрмаркэтаас юм аваад идээд яваад байж болох ч сая хэлсэнчлэн хажуудаа танихгүй хүмүүстэй байх тул хүмүүсийн хажууд дураараа дээшэээ доошоо харж хэвтэж байгаад идэж чадкү.идээд илүү гарсаныгаа хойш нь тавих боломжгүй гэх мэт хүндрэлүүдтэй учир гадуур хооллож таарч байгаам..тэгээд дээр нь өдөржингөө алхаж байгаа тул өдөр орой 2 тоо нэг газар суугаад тавтайхан хооллохгүй бол дорхноо муужирч унах учираас..бэлэн зурган дээр үзүүлие.1.roma d оройн хоол..хоол нь 13 , пийв нь 5 =18 евро+ ямар ямар ч билээ татвар, нийлээд 20 орчим евро
2.Berlin ii cafe ны өглөөний сет: хоол нь 7, кофэ гоо нэмээд 10 евро хавицаа..
3.Muenchen-Berlin орох галт тэрэгний рэстөраны хоол..хоол нь 11, пийв нь 4 нийлээд 15 евро..энэ лэмонтой Бэкс тасархай пийв бсан шө..Японы бар нуудад зараад бдаг Шандигаф тай жаахан төстэй амттай..
>
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
7 comments:
энийг уншсан чинь миний хийсэн аялалууд санаанд ороод гоё байна, би ч бас нилээн тэнэсэн. Эргээд аялмаар ч юм шиг санагдаж байна. Японд backpacker тай аялах боломж ямар вэ? эмэгтэй хүн ганцаараа аялж байвал янз бүрийн асуудал байгаа юу, чи японоор хэр их явсан бэ, японд аялах талаар бичээрэй. би тэгэж байгаад европоос гараад энэтхэг хүртэл явна гэж бодоод байгаа. Урьд нь цүнхээ үүрээд тэнээд нэг хотдоо ганц хоёр хоноод явах нь гоё санагддаг байсан, одоо бол тухайн хот, тосгонд нилээн удаж, амьдрал ахуй соёл, хүн амьтантай ярьж хөөрөх гээд олон хоног байвал илүү сонирхолтой санагддаг болсон. Чи венецид хэзээ очсон бэ зун уу, хэр удсан бэ, венец надад их таалагддаг. амжилт!
Bayabaga, nileen saak bichsen bna shu! Visanii khuvid nemj khelekhed er ni ali ch ornii German elchingees visa avsan ni deer, gekhdee visanii nukhtsul deeree mash sain tailbarlaj bichikh kheregtei. Minii khuvid urd ni Shengen ornuudaar yavakhad 6 esvel 12 khonogiin visa ugdug baisan getel suulde sraiin multi visa daraad ugdug bolson bna le. Tiim bolokhoor urd ni EU ornuudar yavj baisan bol uymiig yaj medkehev geed olon khonogiin bisa khussen ni deer baikh.
goy tailbarlasan baina shd, heregtei hundee hereg bolohuits bichleg boljee. shvetsari 1 saraas shengend orno gene lee. hilee ongoilgoh l yum gesen.
Баярлалаа хө. тэр чинь би байхгүй юуу дааааа. өөрийг чинь мартчихсан л байгаа байхдаа гэж бодож байсан шүү.
Цаг заваа гаргаж үнэтэй зөвлөгөөгөө хайрласанд талархаж байна өөө.
Goy temdeglel bna aa. Amtarhan ushlaa. Olon shine zuil medej avlaa.
nice.
uurgevchtei aylaliin temdeglel saihan boljee
Post a Comment