энэ жил миний амидран буй энэ хавиар өвөл болохгүй алгасахаар шийдсэн болтой...нэг тийм хоёрын хооронд дулаан бүлээн...өвөл хүйтрэхгүй болохоор нэг юм дутуу санагдаад , хоосон оргиод, нэг юм хүлээгдээд...хүйтний сайханыг сая монголд очиж ханатлаа эдлэвш..хацар хайрсан хүйтэн ийм таашаалтай байдгийг бараг л мартах шахсан байдаг шүү..монголд өвөл байлгүй хичнээн ч удсийм...Уб асар утаатай(бараг л дайны байдалд) байгааг эс тооцвол сайхан өвөл болж байна лээ..монголд очоод юу юу хийлээ??..гээд бодсон чин юу ч санадаггүй гэнээ..ийм л болчоод байшда...:)энэ удаагийн аяллын?? бүтэлгүйтлүүд..
Бүтэлгүйтэл 1..Их дэлгүүрт аппаратаа хулгайд алдав..эдний хулгайч нар нээрээ намайг дээрэлхэх юмаа..очих болгонд заавал нэг юмаа алдана.ёстой хэцүүтэй..уул нь дээд зэргээр сонор сэрэмжээ ажиллуулаад байгаам.тэгэхэд л хэдий завандаа ч авдаг юм байгаам.ёстой нөгө нэг мэдэхэд ..гдг чинь л болox..ур чадвар бол үнэн сайн.аппарат нь яая гэхэд дотор нь бсан миний сүүлийн хэдэн сар авсан(мгл д маш их зураг авсан) зурагнууд бүгд байхгүй.8 гэга ны багтаамжтайгаас бараг 6,7 нь дүүрэн юмтай бсан байx..тэрэндээ харамсаж жаал санаагаар унав.уул нь блог дээрээ тавия гээд их олон зураг авсан байcan..
Бүтэлгүйтэл2..Нарита дээр буугаад ачаагаа хүлээгээд зогсож бсан чинь гаалийн т***г нохой нь намайг үнэрлээд салдгүй..кк..УБ ын утааны үнэр л шингэсэн байсан байх.. ачаагаа аваа ч гүй хүлээж зогсоо надаас ондоо юу үнэртэх билээ??нохойнд сэжиглэгдсэн хүнийг тоочиглож авчаад гарахад нь тусгай өрөөнд аваачиж бүх ачааг нь нээж үздэг юм байна..надад ямар юмных нь хар тамхи байхав да...барааг нь ч хараагүй хүн чинь...гэмгүй хүний ачааг онгойлгосондоо бантсан болтой..шинэ жилээр ид гэж эгчийн маань өгсөн хэдэн хиамыг хураагаад авцсан..:(...уур хүрээд гаалийн 2 залууг наад нохойгоо олигтойхон сургахад яадаг юм!! гээд зад загначаад гараад ирсэн.. японууд сонин хүмүс шө..ёс алдсанд уучлаарай..гээ л..чаддагаар нь японуудыг л дээрэлхэх юмда..монголд тэгвэл цагдаагаар алуулах байлгү..
..Монголд очоод Хоролмаа гээд цол авсан..:)..болоогүй ээ..「гадаадад мэргэжил дээшлүүлсэн,олон улсын」 гдг чимэгтэй гэж байгаа..яагаад гэхээр ийм учиртай.. намайг үглээд байхаар манай найз шинэ хүн танилцуулсий..тэр хүний хажууд би найзынхаа жинхэнэ нэр болоод хувийн мэдээллийг хэлэхгүй байх үүрэгтэй...би болохоор жинхэнэ нэрээ хэлээд тэр хүнтэй танилцчиж байгаа болохоор асуудалгүй.. тэгээд яахав.. найзыгаа али хэдэн жилийн өмнөөс авахуулаад жинхэнэ нэрээр нь дуудаад сурцсан хүн яахав даа, гэнэ алдаад байн байн нэрээр нь дуудаж азаартуулаастай.. кэкэ...бас огт санаандгүй хэлсэн нэг үгнээс болоод хаа холын Солонгост байгаа нэг шал танихгүй хүнийг уйлуулцсан..:(..тэрэндээ одоо болтол асар гэмшээстэй...амихандаа бол найзыгаа бодож хэлж байгаа ухаантай...тэр хүн энэ блог ийг уншиж байвал миний түмэн буруу шө.. таныг уйлуулий гэж огт бодоогүй..би уул нь их сайн хүүхэд ш да..:)со соорий...
гснээс Хоролмаа гэхийг англиш аар homebreaker гдг гэнэ..Уб т байдаг нэг сахалтай хүүхэд(амэрик) тэгж орчуулж бсан....англи хэлтэний уран зохиолд яг манай?? Хоролмаа шиг хүн болгон мэддэг түгээмэл character байдгүй болтой...
мартсанаас мал мэндүү гэж, шинэ жилийн мэнд шүү хүүхдүүд ээ..
Шувт долоогоод байна гэж бодохоор л…
1 week ago
12 comments:
namaig bas mongoloos ovol irehed nohoi unerleed kk. buh achaagaa ongoilgoj uzuulsen. joohon evgui yum bna lee. garan gartal chemodand duugardag um tavichihsan.
(mongoliin utaa ih nolooldog um shig baigaan. zun ug ni gaigui baidgiin)
Bayabag ah ogt or suraggui alga bolson ni iim uchirtai baisan yum baina l daa. Utaa ch ugaasaa oilgomjtoi. Gadaadad ochihoor mongolchuudaas utaa hanhlaad baidagiin.
Zurag l haramsaltai
Hey Bayabaga, uym bichikhiig chin khuleeged l bailaa, Iim uchirtai baisan uym bii, Khorolmaa chin yas uyman deeree Nansalmaagaasaa tsarailag baisan baikhgui uy, hehe
horolmaa ania irj bujignuulj baigaad yavsan daa :) yaaj zugeer baih uu bas yaponii gaaliinhang bas bujignuulj :) ta bol geisha + horolmaa = geihorol hehe yum bishu lol
the face>
UB iin utaa marihuana shig uenrtdeg bolchivol juulchid ahsvaad amar ch yum oo..shuud agaaraasaa kaif avchdag ain??kk..sanadag sana gesen..:)
mned>
harin utaany unertei baigaagaa end irj l medeh yum baish de..tend baihdaa ooroo ch anzaarahaa bolidog boltoi..
Butterbrod>
..yasan goyo nertei huu(ohin??) be??Maslo toi talh chini german aar BUtterbrod ene mon baihaa??keke..baga baihad hodolmoriin hicheel deer hiideg baij bilee..kk
IT(tovchilloo sho..)
Er ni tehdee Nansalmaa baisanaas Horolmaa baival amidral iluu sonirholtoi ch yum shig gsn...:)
Osobuchik>
chi mini namaigaa yasan aihtar helne be??hihi..
aaligu huuhed..
Hugjiltein... Shine ony mend!!!
goy bichih yumaa
Za hezee irchihvee , tegeed yu amjuulav daa, Agaar bish Ugaar bolood unen hereg alga aa.
Post a Comment