Tuesday, January 20, 2009

SHINE A LIGHT

..кино үзээд ингэж сэтгэл хөдлөлд автаж ер нь үзээгүй байхаа..өнөөдөр гэрийн ойролцоох кино тэатр т Роллинг Стоунз ын кино концэрт болох SHINE A LIGHT ыг үзэв............юу бэээээээээээээ!!!!!!! юун сээгэс, юун наадам юун цагаан сар.. Paint it black аар эхлээд (I can t get no)Satisfaction аар дууссан live ны эхнээс нь аваад дуусан дуустал нь суудал дээрээ (өөрийн эрхгүй)бүжиглээстэй, ритм тааруулаастай, мэддэг дуун дээрээ амандаа аялаастай, болдогсон бол алга ташиж, ганцаар уйлмаар дуулмаар орилмоор үсээ үгтээмээр .....байлаа..кк:)...үнэхээр их сэтгэл хөдлөб.....кино дууссаны дараа энэ их сэтгэл хөдлөлийг яалтай билээ.,хааш нь гаргалтай билээ...сэтгэл гээч юм маань бодитой хэлбэр дүрстэй ,үзүүлж харуулж болдог эд бсан сан бол , ийм бсан гээд та бүхэнд харамгүй үзүүлэхсэн санж.. гэвч яая гэхэв , хүмүүн бидэнд өөрийгөө илэрхийл гэж олгогдсон боломж , ядруухан хэдэн үг хэлхэхээс ондоо юу чадах билээ..кино тэатрын ойролцоох дэлгүүрээс 2 пийв авчаад гэртээ ирээд блог оо бичиж сууна..

2006 онд Нюү Ёорк ийн 2800 хан хүний суудалтай Бийкон тэатр т хийсэн тэдний live concert ыг Martin Scorsese найруулагч кино болгосон байна..кино болгосон ч гэж, 2цагийн кино тэр аяараа тэдний концэрт..илүү дутуу юмгүй хааяа нэг тэдний дээр үеийн ярилцлага дундуур нь орно..тэгээ л болоо..2 ын хооронд элдэв юм оруулсанаас зүгээр л шуудхан 「дуулуулсан 」 нь зөв сонголт болсон санагдав.. ондоо юу хэрэгтэйсэн билээ..

Яг одоо японд гарч байна..Амэрик Европт али хэдийн гараад дууссан байхаа даа..болж өгвөл том дэлгэцэн дээр (кино тэатр т ) үзвэл дээр..гэртээ , жижиг дэлгэцэн дээр үзвэл энэ киноны сэтгэл татам чанар нь 50 % буурна..хэрвээ боломж гарвал заавал үзээрэй,..роллинг стоунз ын дууг сонсож үзээгүй хүнд ч шууд л таалагдана гдг т мөрийцсөн ч алзахгүй..бидний сонсож өссөн дуураймал,өөрийн стилгүй, үзэл бодолгүй,богино настай,хэт арилжааны, өргөн хэрэглээний барааны нэг төрөл шахуу болсон орчин үеийн хөгжимийн хажууд Роллинг стоунз бол жинхэнэ алт мөнгө алмас эрдэнэ ажээ.

2 comments:

Цагаанаа said...

үсээн үгтээж
уйлан шархирахыг чинь харахсан,,,:)

bayabaga said...

uilan sharhirahiig mini hezee negte uzej boloh baih..harin usee ugteehiig mini unaj duusahaas ni omno amjij uzku bol..:)