за тэгээд 7 хоног кино үзнэ гэдгийг үзүүлэв..хичнэн ч кино үзэв..завсараар нь эхлүүлээд орхисон бсан номоо дуусгав..таалагдсан дарааллаар нь хэдэн кино жагсаав..яагаад ч юм дандаа франц кино байж таарчээ..уул нь Амэрик,япон нилээн олныг үзсэн...энэ амэрикүүд ямар шалгуураар шагнал олгоод бдаг нь хэтэрхий тодорохойгүй юмаа тээ??жишээ нь Slumdog millionaire(англи кино бсан санагдана) гэх мэт. ноднин шуугиулаад өчнөөн юм болоод бсан болохоор нь сонирхолтой байх гээд үзсэн... хэтэрхий хялбарчилсан, хэт хямдхан..аргагүй л кино үзэхдээ алга ташдаг хүмүүс..кк..

1.Les amants de Montparnasse (Франц 1958) - 20 р зууны эхэн үеийн Итали гаралтай Франц зураач Модилианы амидралаас сэдэвлэсэн кино..киноны агуулга энэ тэрээс илүү надад Модилиани д тоглосон Gerard Philip маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн..
хачин гоё залуу байлаа..би анх удаа л энэ хүний киног үзсэн байлтай..гэтэл урид нь харж бсан ч юм шиг нэг тийм дотно царайтай..ямар ч бсан надад эртний танил жүжигчинээ харж байгаа юм шиг л санагдсан.. өнөөдөр ийм жүжигчид ховордсон доо.. нууцлагдмал, дуу цөөтэй, эмзэгдүү ,сэхээтэнлэг төрхтэй, гэхдээ нэг тийм 「хонгор」 царайтай...нөгөө юун цагаан сар, юун наадам гэлээ гэдэг шиг юун Алэн дэлон, юун Бэльмондо..өөрөө ч бодит амидрал дээрээ энэ кинон дээрхи шигээ яагаа ч үгүй яваад өгсөн юм байна... Мүраками гийн нэг номон дээр ийм үг байдаг..Хөгшрөлгүй, залуу насаа хадгалах ганцхан боломж бий.(тэр бол) залуу байгаа дээрээ 「эндээс явах」.. гээд . . нээрээ л Жэймз Дийн ч юм уу энэ Жэралд Филипп ч юм уу , залуугаараа яваад өгсөн дэлгэцийн одод , мөнхөд залуу чигээрээ хүмүүсийн сэтгэлд үлдсэн байх юм..бид хэзээ ч тэдний өтөлж хөгширөөд , наян үрчлээтэй нүүрийг харж чадахгүй..боломж гарвал заавал үзээрэй..цээжин дээр чинь нэг юм тороод, аймаар том том санаа алдмаар санагдах вий..


La belle personne (France 2008)
кино эхлэнгүүт л франц киноны үнэр нэвт шувт үнэртэнээ..маш 「франц」кино.
teenager үүдийн тухай амэрик кино нэг янз, япон кино бас нэг янз, өөрийн төрхтэй бдаг даа...жишээ нь амэрик кино эхлэнгүүт, бөөн архи, хар тамхи, сээгэс болсон паатий гардаг ч юм уу , япон кино бол гол дүр нь шилжилтийн насан дээрээ , эцэг эхтэйгээ таарахгүй, бөөн эсэргүүцэл, өөрийн ертөнцдөө умбасан хүүхэд гардаг гэх мэт..энэ кино эхлэнгүүт бөөн гурбалжин дөрбөлжин дурлал, тэр дунд багш нь хүртэл орж ирнэ..аа тийм гэй хүүхдүүд бас гарна..
..их давгүй кино бсан..хүүхэд наснаас том хүн болох гэж буй тэр ярвигтай , гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй процэссийг их чадварлаг үзүүлж чадсан юм шиг... The Dreamers гээд хэдэн жилийн өмнө будаа болгож бсан кино бий дээ..тэр кинонд дуртай бол яах аргагүй таалагдана.. Луй Гаррэл энэ кинонд ч бас тоглож байгаа...
Léa Seydoux- франц киноны шинэ од..өвөрмөц төрх байгаа биз??ер нь ингээд үсээ урдуураа унжуулаад, бага зэрэг ширэлдсэн ч юм шиг /намирсан зөөлөн биш/ гэзэгтэй басгад зэвүүн харагданaaa..


5 comments:
Энэ хүүхэн нээрээ өвөрмөц эмэгтэй байна даа
Red balloon uzeh geed tataad orhitson bsan.tgjagad dahij tataj tuhtai uznee.huurhun kinoo bhaa
La belle personne-g uzhiimsaan :) sonirholtoi sonsogdoj bna
UN HOMME ET UNE FEMME - bidnii bagad radiogoor gardag baisan, neg sobsvol hezee ch martagdahaargui ayalguu ... goe ulger shuu... bas omsson huvtas n ? ter uein nehii deelni zavgar ? zaluugiin unasan mashin ? omg
Zorigt8>
tiim bgaa biz
Caro>
uzeerei..tegehdee uil yavdal ene terees negih yum huleegeed hereggui baih.
Oso>
chamd bol zoolttoi taalagdanaa..The dreamers iin Louis Garrel gardag..tsaa chini bas zugeergui aihtar nairuulagch ene teriin huuhed yum bialee sh d..googledsen chini tiim yum garch bsan..
clouds san>
harin tii, fashion mash davgui baigaa biz??us zasalt ene ter ch gsn er ni mash cool bsan..
haduurahad,nadad, 70,80 aad onii mongol kinonuud ddeer gardag nehii deelnud bas taalagddag..:)
Post a Comment