Wednesday, November 18, 2009
нимбэгтэй үдэш
өнгөрсөн амралтаар зэргэлдээх мужийн Нокогири(хөрөөт) хэмээх ууланд (оргил нь 329м өндөр..:) авирав...намхан гэлтгүй,огцом налуутай болохоор тойрч алхсаар байгаад бараг л 30 мин мацаж байж оройд нь гарсан байхаа..нилээн амисгаадуулж байдаг шүү..
баахан япон өвөө нар + 4,5 орны оюутнууд бсан юм уул нь, тэгсэн автобусанд суусан чинь бүгдээрээ хятадаар яриад унасан..индонэз, малайз,тайландын иргэншилтэй боловч нутгийн хятадууд юмсанж.бараг 100 жил тэр нутагт амидарсан гэхэд хэл усаа мартаж уусахгүй ,хятадууд айхтар хүмүүс шүү.би ганцаараа хятад хэлгүй хүн болж таарав.. миний мэдэх хятад үг, ни хао, бүжидао(мэдэхгүй?), мэй ё(байхгүй??)..Во ши ма(энэ юу бэ? би хэн бэ ? почему яагаад? аль нь билээ таг санажээ..:)ингээд дуусаа..хэдэн жилийн өмнө(10 аад жилийн өмнө байхаа), хятадын умард цэгээс өмнөд цэг(эрээн-жинэн-бээжинг-үхань-гүанжү-шэнжэн-хонконг) хүртэл галт тэргээр,ганцаараа аялж билээ.. тэгэхэд хамгийн их сонссон үг энэ бүжидао, мэй ё..нэг нь бараг , чи үнэхээр хятадаар яридаггүй юм уу , худлаа дүр эсгээд байгаа юм уу?гэнээ..кк
за тэгээд өдөржингөө уул хадаар яваад бөөн хөлс ,үнэр танар болсон тул По гийнд ирж усанд орж аваад хоюулаа Лэмонз ийн тоглолт болох газар луу шогшиб..хол, хүн олоход хэцүү болохоос дотроо бол маш давгүй live house бсн..тийм нүсэр том биш, авсаархан, худлаа хэлсэн хүнд бараг л гэртээ бгаа аятай, дулаан уур амисгалтай.. тоглолтны заал, бар 2 нь тусдаа..дээр үеийн байрнуудын дамждаг өрөө шиг, ирэн очин, наана бааранд пиав уунгаа дуугаа сонсох боломжтой.зохион байгуулж байгаа хүүхдүүд нь хөөрхөн хийж байлээ..хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж энд дурдах нь зөв байх..
за, товлосон цагаас бараг 1,2 цаг хоцрох байлгүй дээ гэж бодож бсан чинь гайгүй, 7д эхлэх тоглолт 7.19 д эхэлсэн.дараа авсан зургаа харсан чинь хамгийн эхний зураг 19:19 гэж бсаныг бодоход тийм байх...эхлээд, Ш★★С★★Маа, Элэг бөөр, Зүүд нойрондоо гээд дан 「Улаан цомог」ны дуунууд явж бсан..дундуур нь хөөрхөн асуулт хариултны тэмцээн болоод байлээ..уул нь нилээн урдуур зогсож барицсан, идэвхтэй үзэж бсан,, эхний завсарлаганаар нэг танил бүсгүй ирсэнтэй тааралдаад 3 уулаа буу халж эхэлсэн биш юун Лемонз мэмонз... тоглолтны танхим руу дахиж ороогүй, наана бааранд пиав уугаад.. олон монгол хүн харахаар зүрх хөөрсөн юм уу, эсвэл хайрт лэмoнз оо үзээд уярсан юм уу, тэр өдөр уусан пиав онцгой хурдан бөгөөд хүчтэйгээр үйлчилсэн...
өмнөхөн нь ...тааруулж уугаач ээ, элэг бөөрөө бодоочээ гэж Лэмoнзынхон дуулж өгөөд байхад л би нээрээ үнэн хэрэггүй.тэгэхдээ мэдээж хүн амитанд төвөг учруулаагүй, томоотой уусан..би бас бологүй ээ, нэг мэдсэн чинь? нэг агаатай , байдгаараа инээгээд юм яричихсан зогсож байсан..:P...хамт явсан бүсгүйн авсан зургийг дараа нь харсан, пөөх, урид хожид үзэж байгаагүй жаргалтай төрхтэй 「би」 тэр зурган дээр бдаг шүү..угааса бусад нь дандаа 25 аас доош насны болтой жоохон хүүхдүүд харагдсан.. тэднийг бол зүгээр л эхийн хайр шингэсэн харцаар харна уу гэхээд нүгэлт нүдээр тоож харахгүй байгаам чин..нэг л мэдэхэд тоглолт дуусчихсан, хамтлагийн гишүүд наана бааранд ороод ирчихсэн явж харагдсан..По бид 2 ч томоотой нь аргагүй тэндээс гараад би муудсан бсан тул гэрлүүгээ..тэр шөнө хичнээн литр ус уусан бэ, мэдэхгүй..орой 11 гэж унтаад дараа өдрийн 1 цаг хүртэл унтчиж бдаг шүү.дараа ирэхэд нь л дуустал нь тухтай үзий..
Зур1. замд таарсан сүмийн гадаа .. ингээд жижигхэн бурхан худалдаж аваад хүслээ шивнээд овоон дээр орхидог юм байна...
Зур2. Тоглолтын байдал нэг иймэрхүү
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Чи нээрээ зурагнуудаа миний яахуу луу явуулаарай. пататэпататамгл@яахуу.ком шуу
uu end chini turuu jiliin vimo shine jil bolood teghed naaduul chini irj togloson shdee xexe,
Ter su'm ruu yavdag yum biluu, chinii huseliig lag hurdan bieluulsen baina sh tee, avtuus duuren o'voo o'good...:-)
Po>
ok.sanaharaa yavuulya.
Hina>
harin teem..nodnin ochij chadaagui..uul ni MGL oos hamt, neg ongotsond irsii, nodnin..12.26 nd.kk
Alian
yu geed bainaa...:)
busgui,msngr hayagaa uldeegech.
chinesen khumuus ch neree ih baina shu...
chinesen gej yu be?
би бол тоглолтон дээр цуг очсон найзтайгаа ч юм яридаггүй улаан тэнэг
Post a Comment