хот тэр аяараа крисмасын өнгө аяс орчихжээ..хаашаа л харна чимсэн сүлд мод, нөгөө дарамттай жингл бээл жинглэ бээл гдг дуу...нэг сахалтай залуугийн төрсөн өдрийг ингэж дэлхий даяараа хөгсөж тэмдэглэх гэж..:)..
..өчигдөр сургууль дээр гар утсаа мартаад харичихсан бсан..өглөө ирээд үзсэн чинь манай хүүхдээс 8 дуудлага, яаралтай буцаад холбоо бари гсн мэссэж үлдээсэн байх юм...залгахаар утас нь холбогддоггүй..ю болсон юм бол гээд бага зэрэг санаа зовсон хүн сууна..
Санкт Пэтрбүргийн Марийнскийн тэатрын(хүүчинаар Лэнинградын Кировын тэатр-Большой театр тай энэ зэрэгцэх оросын 2 номэр) япон дахи аялан тоглолт Хунт нуурыг үзэв...аргагүй л энэ балэтыг анх өөрийн тайзан дээр тавиж бсан гэсэндээ шал ондоо юмаа...үнэхээр шаааал ондоо...би өнөөг хүртэл нилээн олон янзын хунт нуур үзсэн...тэднүүс одоо ю байсан юм болов оо? гэж өөрийн эрхгүй тээнэгэлзэхээр ондоо...нөгөө хуурамч Дамбийжаа гдг шиг, юм ер нь оригиналаараа байх л хамгийн сайхан 「жинхэнэ」 байдаг юм байна..гадаад хүн хичнээн хичээж дуулаад уртын дууг монгол хүн шиг мэдэрч дуулж чаддаггүй шиг (дуулах тэхник ур чадвар талаасаа бол боломжтой, тэгэхдээ л хамгийн чухал эссэнс нь дутагдана),шар царайтай хүн кимоно өмсөөд цайны ёслол хийх, эсвэл Кабүки д тоглох энэ тэр цаанаа л нэг ондоо, 「панаалны」 харагддаг шиг,за шар царайтай биш юмаа гэхэд, жишээ нь Холивүүд ийн Memoirs of geisha гээд кино бий дээ..бүх л гол дүрд нь Гон ли, Чан Ци и гээд холивүүдийн хятад жүжигчин хүүхнүүд тоглодог, царай нь Ази, өмссөн хувцас , мөн орчин гээд бүх л юм нь Япон боловч 「арай л биш, нэг л ондоо, дутуу, натурал бус хиймэл」харагдаад бдаг даа..тэрэн шиг хунт нуур бол ерөөсөө л оросуудынх юм байна...
.. энэ сарын 11 нд Марийнскийн энэ удаагийн аялан тоглолтод оролцсон бүх ододын гала концэрт болох юм..тэр тоглолтын хөтөлбөрийг харж суусан чинь 「Умираюший лебедь(тhe dying bird)」 д Ульяна Лопаткина гэнээ...гэнэт Аюурын Амь тавиж буй шувууны далавч гсн романы нэр санаанд орж байх юм...Аюур энэ бүжгийг үзэж суугаад зохиолынхоо нэрийг олсон болов уу гэж таамаглав...яавч тэгсэнээс зайлахгүй..урид нь яагаад анзаарсангүй вэ??
Трокадэро балэт гээд дан эрэгтэй хүмүүсээс бүрдсэн балэтийн компани бий... эрэгтэй эмэгтэй бүх л дүрд сахал самбайндаа баригдсан булчинлаг эрчүүд бүжиглэдэг..бага зэрэг пароди өнгө аястай боловч бүжигчидийн ур чадвар маш өндөр..энэ зун японд ирэхэд нь үзсэн..
「Амь тавиж буй шувуу」ны пароди хувилбар...
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
6 hours ago
9 comments:
bi bas 11 saryn suuleer haa baisan yokohama orj uzsen. Uneheer oor yum bilee. Uul ni balet malet uzdeggui, baga zereg untah beltgeltei ochood angaisaar baigaad garch irsen. Gol duriin (Odette) baletchin ni Alina Somova geed har zaluudaa Bolshoy Theatre-iin principal bolson huuhen baisan. Yamar ch saihan huuhenb.
Goi uma
ene bujiglej baigaa zaluu yamar evleghen yum be. araas ni harval emegtei l geheeriin bn. hhe bas hoorhon shoglood baigaa yumaa :P
od unadag ni l ih taalagdjiin.
garchgiig ni harchihaad har.mu-giin romanii tuhai bichsen yum bna yum gej bodloo.
gantsaar tsaivar navch biluu neriig ni bichij ehelsnee martchlaa, bas tengert urgasan mod gedeg (biluu, zuv uu) neruud bas tostei nertei ene ter zohioluudiig unshij baigaad olson yum bolov uu gej sanagddag
yoo aldiin baina, ene dying swan chni ih hugjiltei yum bainaaa,,
hasha
hamt uzdeg baij de.,,duussaniih ni daraa hun muulahgui yu..:)
caro>
UB d , duuriin theatre t ochij uzsen uu..manai theatre bas ch gje hoorhon shu..
Rhea>
od unadag harin nice idea bgaa biz??
itgel>
teem..bi HM aas zeeldsen..kk..HM tsaanaasaa bas neg amerig hamtlagiin duunaas avsan gdg baihaa..tuunii zohioliin nernuud dandaa tiim bdag..
tsagaan>
bujiglebel bujiglechiheer sanagdajiin uu??lol
wow, iim aimar uyan nalarxai malarxai er xun baixad emegtei xunii xereg er n bainuu. gesen.
huuhnuudeer boh barilduulii gsn..;O
us gezegneesee tataltsaj durem zorchood ballah baih daa..
Post a Comment