Wednesday, March 24, 2010

цай уух зуур

..энэ арал дээр хавар болох гээд ч байгаа юм шиг , буцаж өвөл болох гээд ч байгаа юм шиг..манай хүүхдийн хаварын хаварт эхэлдэг цэцэг навчны харшил нь эхэлчихсэнийг бодоход хавар болчихсон ч байгаа юм шиг.. байгал дэлхий нэг иймэрхүү...өвөл дууслаа гээд баярлаад авдарныхаа ёроолд хийсэн хурган дотортой улаан палаажаа буцаагаад гаргаад тавичлаа..юмыг яаж мэдэхэб..

..орой унтахын өмнө ширээний гэрэлнээс бусад гэрлээ унтраагаад, өрөөгөө бүүдгэр дээр нь 「тавиж」 байгаад халит ном сэтгүүл эргүүлэх, эсвэл нэг кино эхлүүлж үзэж байгаад 「тасардаг」 уламжлалтай билэ.,өчигдөр Москвагаас нилээн олон DVD авч ирсэнийгээ зэрэгэцүүлж байгаад маш их хорхойсч авсан Михалковын 「Наранд зүдрэгсэд (утомлённые солнцем)」 г тавиб..оросоос авсан орос киноны DVD байтал хүмүүс нь францаар яриад унадийм даа..орос хэл сонгох боломжгүй, ядахнаа субтитр байхгүй..франц хэл дээрхи хувилбарыг нь л сайн уншилгүй аваад ирсэн болтой юм..хмм...уул нь энэ киног үзчихвэл Михалковыг бүгдийг нь үзсэн болчих гээд байдаг....
за тэгээд юу ч гсн гээд Күросава Акира гийн「Там, Диваажин(天国と地獄-high and low)」 эхлүүлсэн чинь бишдэв.. /түүний 15 киног нэг багц болгосныг 15 дойлуур орчимоор авсан юм/..юун унтах..нойр сэргээд, кино дуусчаад байхад өглөө 4 хүртэл унтаж чадахгүй балрав..тэр байтугай үргэлжлүүлж зүүдлээд байсаныг бодход надад их хүрсэн юм уу да... бүүр нэг хүний дотор арзагнатал хийж чадсан кино..унтах гэж байсан хүнийг бүхэл бүтэн 3 цагийн турш жорлон ч оруулахгүй тушиж чадна гдг бас л авяас шүү тиймаа??
Мүраками гийн нэг зохиолын /али зохиол дээр бсаныг нь таг санажээ/ баатар , ном сонгож уншихдаа нэг шалгуурыг баридаг.. тэр нь, номын зохиогч нь нас бараад дор хаяж 50 жил өнгөрсөн байх ёстой гсн зарчим..Одоо амид буй зохиолчидын юунд нь итгэж унших юм бэ???...гэж асуудаг...тухайн үед,хэхэ,гэсхийгээд өнгөрч билээ,,дан хуучины кино түүж үзээд бсан чинь одоо бол ойлгож болохоор ч юм шиг..

...номыг хэдэн настайдаа унших вэ гэдэг бас их чухал асуудал бололтой..Дориан Грэйн хөрөг ийг би 20 орчим насандаа анх удаа уншиж билээ...1)ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй,2)огт ойлгоогүй.. эвшээлгэн байж талд нь хүргээд хаясан ..тэр үед зохиогчийг нь гэй гэж мэдээгүй явсан, тэр байтугай би өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй, шүүгээндээ байдгаараа нууугдаастай(closet gay), дээр нь хүнтэй хайр сэтгэлийн асуудлаар гүнзгий харилцаанд орж үзээгүй бсан зэргээс болсон байх..лаг гаргалгаа хийдэг гэнээ..:)
харин одоо уншихад??? ваууу!!жинхэнэ эсэргүү гэж түүнийг л хэлэх байх..хүний амидрал, хайр дурлал, гэрлэлт, нөхөрлөлийн тухай бас урлаг, гоо зүйн тухай гашуун боловч үнэн үгс..тархи руугаа өрөмдүүлж буй юм шиг л болж байгаа юм чинь..ийм хэллэг яг тохирно..120 жилийн өмнө байтугай, одоо ч хангалттай эсэргүү, нийтийн ёс суртахуун, мораль гэж нэрлэдэг зүйлстэй зөрчилдөхөөр зүйлүүд..тэр,2010 оны монголд амидарч бсан бол али хэдийн Даяар монголынхонд зодуулсаан...кк..эмэгтэй хүний тухай ишлэл хэсгүүд нь,зөвхөн гэй хүн л ээмэгтэй хүмүүсийн талаар ийм синикал байдлаар, хөндлөнгөөс харж хүйтнээр бичиж чадах болов уу гэмээр нэг тиймэрхүү, фэминист хүмүүс уншвал боож үхэхээр,Мишима Юкио гийн Хориотой өнгө дээр гардаг дүрслэлүүдтэй төстэй..мань эр Вайлд ажаагаас санаа авсан болов уу, эсвэл түүний санааг өөрийнхөөрөө давтсан болов уу.....Английн үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ижий маягийн магтуунууд энд огт үгүй..

..англи хэл дээр гардаг Чайна дэйли( онгоцонд тарааж байсан юм)сонинд бичсэнээр бол, Хятадын эрдэмтэд эх газрын хятад дахь гэй хүний тоо багаар бодоход 36-48 сая гэж тооцоолсон байна..мөн хятадын гэй хүмүүсийн интэрнэт дахь орон зай болох www.danlan.org хуудас нь 1 сая гаруй бүртгүүлсэн хэрэглэгчтэй аж.(нийтлэл нилээн урт бсан ба энэхүү danlan.org site д ажилладаг 2 залуутай хийсэн ярилцлагыг нийтэлсэн байсан)..бас л аймаар их тоо шүү тээ?..нийт хүн амын багаар бодоход 3 % гээд, хүн amaa тооцоолоход хялбараар нь 3 сая гэвэл, Монгол улсад 100 мянга орчим лэзбиан,гэй,бай,транссэкшүал хүн ам бий гсн барагцаа тооцоо гарна..үүнд хүмүүс итгэхгүй л байх л даа..гэй орчины хамгийн хэцүү нь энэ..нүдэнд харагддаггүй далд байдаг болохоор барицгүй...жишээ нь манай ээж эгч нар бол өөрийнх нь хүү, дүү нь гэй гэж мэдэхгүй л яваа..зурагтаар гамбуушийиг гарахад, өөрийнх нь хайртай хүү нь гэй гэж мэдэхгүй болохоор , заваарсан юм гээд сууж байж ч болох.. миний блог ийг яг одоо уншаад сууж байгаа таны аав чинь,ах чинь, хүү чинь, дотны найз чинь,магадгүй хань чинь ч гэй хүн байж болно..та л мэддэгүй болохоос...гэй хүн гэхлээр тэнгэрээс унаж, цэцэгнээс ургаагүй болохоор хэн нэгний хувид,аав нь ах нь,амраг нь байж л таараа...дээр нэг эмч монголд 1500 орчим гомо байна ч гэх шиг сонин юм ярисан бсан..арай ч дээ тээ? ямар улаан номонд орох гэж байгаа хулан, мазаалай биш дээ.кэкэ...

13 comments:

Rhea said...

Багцаагаар 100,0 гэвэл хөөрхөн жижигхэн хот байгуулчихаж болохоор тоо байшд. хэрвээ тийм тусдаа хот байдаг байсан бол ямар байх байсан бол?
хэхээх юун олон б биччихвээ :P

Nana said...

уавахаха, ямар улаан номонд орох гэж байгаа хулан, мазаалай биш дээ байх да яахудээ, ккк..


би лав чиний блогийг уншсаарийгаад хавь ойрын харагдсан эр болгоныг л гомо юмлуу гэж харддаг аймэр хартай авгай болсон :D

dream said...

хавь ойрын харагдсан эр болгоныг л гомо юмлуу гэж харддаг аймэр хартай авгай болсон :D

хахаха нана-гийн зөв. би дээр нэг дадлага хийж байхад гарсан газрын маань нэг залуу их таалагдаад, лаг цэмбэгэр, их аятайхан... тэгээд байжийсан энэ ер нь гэй байх гэж бодоод нүглийн нүдээр харахаа гэнэт байчижүлээ хаххаа...

гэснээс ер нь нэг тийм анхан шатны шинж тэмдэг гэхээр юм байдаг болуу? =D gay bj bolzoshgui gechheer shinj tmdeg?

bayabaga said...

rhea>

hotiin darga ni bi shu gsn..demiirev.

nana>
ter dund chini gaigui zaluu baival taniltsuulaarai..:)

dream>
zurag tuuh ogulne gdg shig hunii nud ih yum oguulne shuu dee...emegtei huniig daguulj harjiina uu?eregtei hunig daguulj baina uu gdg ih chuhal..eniig tuhain hun ooroo ch anzaardaggui yum..dald uhamsaraar hiigdej bui zuil tul..

str8 erchuud andashgui,boginohon yuubik muubik harsan shig..manius bol hunii urmand hyalaij harahgui shuu dee..kk..

S. B. said...

picture of dorian gray-g bi anh umshij baihdaa neeh huchtei setgegdel turuugui, yagaad iim aldartai nom um boloo geed l ungurch baisan hehe, dahij heden jiliin nas heregtei boltoi uhaj oilgohiin tuld hehe.
Mihalkoviin DVD-iin tuhaid haramsaltai... :P

Цагаанаа said...

хаха мазаалай, хулан,,
би бол бас 1500 л гэж бодоод байгаашд хаха

Yilu said...

neeree ergen toirond maani her olon hun gay gedgee medegdehgui nuugdaad suuj bdg bol, gehdee oir orchind maani bdg bsn bolohoor 100.000 chin unen too bj magad l um, baga bhad ah-n maani best friend ni gay bolj taaraad, humuus muulaad gehdee ah gehdee terentei naiz heveeree l bgaad bsn, bi ih sanaa zovdog bj bilee, ahiigaa teriig dagaad gay bolchih vii gej hehe, gehdee odoo ehnertei, daraa ni harin neg naiz maani boonooroo hamt showdah, niileh bolohoor l zugeer l hamt bj baisnaa neg harahaar l haanaasaa ch oldiin baahan l bandi nar duudaad avaad irchihsen dund ni tarvaij bdg, ter uydee shoolood ongordog bsn ch suuld ni harin ter gay gedgee helj, bas humuusees ch nuugdahaa bolison, geh metchilen bodood bhad ih bdg bhoo

Soul&Spirit said...

хот байгуулвал ангийнхан бүгдээрээ очих байх даа тэ,

dream> хэрхэн таних талаар patatepatata-н банжиг дээр бүхэл бүтэн хичээл байсан шдэ

Soul&Spirit said...

сая блогоор гатнуулдаг явууд нэг ийм бичлэг оллоо. 4 жилийн өмнө ах блогоо нээгээд ийнхүү бичсэн байх юм.
"end bichsen humuusiin diary d comment bichikh gesen chini boldoggui. tegeed ooriin blogiig shineer neeheer bolow." Харин одоо архаг блогчин ангийн дарга болчихсон кэкэ.

bayabaga said...

S.b

huuhed odoohondoo teenager uu??

tsigaanaa>
hehe..hoorhon yum yariad baigaarai..yagaad tag chig baina??

yilu>

ih sain ahtai huuhed shig baina..taniltsuulaarai geed uu..kk

SS>
angiin darga chni Pao shuu de..Oso ohidiin zovloliin..
bi ariun tsevriin darga boloh huseltei..yanz buriin yumiig ni shalgadag...:)

Особу said...

huuy l dee, hamgiin goy alban tushaaliig ni semhen avaad ain, tegehgui shu, chi l ohidiin zuvluluu hariuts, bi yaaj ch bodson ariun tsevriin darga, esguul bulgemiig darga boldiim u :)

Bumbuulei said...

Та нарын блогыг уншиж явсаар байгаад одоо бол гэй хүмүүсийг лаг ойлгодог болсон ш дээ.

Өмнө нь Тайд байхдаа гэй залууд өдүүлж байсан болохоор ч тэр үү? гэй хүмүүсийн тухай их л буруу ойлголттой. Үзэн ядах нь холгүй хүн байсан. Одоо бол лаг ойлгодог болсон.

Нээрээ, саяхан нэг уншиж байсан чинь ижил хүйстэн хосууд жирийн хосуудыг бодвол илүү санхүүгийн эрх чөлөөтэй байдаг гэж авсан. Энэ ч бараг үнэн байх гэж бодож бн. Илүү биеэ даасан, хэн хэндээ найддаггүй/нөгөөх маань болгох байлгүй гсн жирийн хосуудын хандлага/. Хоёр биеэ даасан хүн хоорондоо нийлсэн болохоор ч тэр юм уу?

Бас урлагын тал дээр арай илүү мэдрэмжтэй ч юм шиг... Сонгодог хөгжим, Кино, Уран зохиолын тухай та нөхдийн бичсэн зүйлс..

gigi said...

TANAIHAN GAY GEDGIIG CHEN MEDDEGGUIMUU? EHNER AV GEJ ZANALHIILDEGGUIMUU? AA BAS ENE PROFILE PICTURE TANI UURIIH CHEN BISH UYMUU ?