Saturday, January 23, 2010

Москбаа гэж

Алтан(одоо ингэж яридаг хүн бий болов уу?) Москваг үзэх нь али хүүхэд байх үеийн мөрөөдөл билээ..энэ хаврын амралтаар гайгүй боломжтой байгаа дээрээ ухас хийгээд ирэе гээд лаг Москвагийн хөтөч ном, газрын зураг худалдаж аваад явах газраа зурж тэмдэглээд сүрхий бсан чинь ...чинь...мөрөөдөлдөө хүрэхийн тулд Оросын виз гэж сансарт нисэхээс наагуур юм болох нь,мөн сансарын үнэтэй Москвагийн зочид буудал гсн 2 том давааг давах хэрэгтэй болох нь..

1.виза авахын тулд оросын гадаад яаманд бүртгэлтэй аялалын компани болоод зочид буудлаас бичиг(ваучэр гдг гэнэ) авах шаардлагатай аж..бүх зочид буудлууд гаргаж өгч чаддаггүй эд гэнэ.. гадаад хүнийг хонуулах эрхтэй буудал, тийм биш буудал гэж 2 янз байдаг юм уу даа(хэдэн он бэ тээ??)

тэр ваучэр гээч эдийг нь авах гээд хэд хэдэн буудлын онлайн хүснэгтийг бөглөх гэж оролдвоо..төлбөрөө картаар хийж болдог юм байна..тэгсэн чинь али улсын иргэн гэдгээ сонгох хүснэгт дунд нь монгол гэж байхгүй юм..нилээн хэдэн буудлынх дээр тийм байна..гайхаад нэгэн рүү нь утасдаж халтар хултар орос хэлээрээ асуулаа.. Почэмү яагаад монголын нэр нет байна бэ?? гээд..тэгсэн , манайх харлаж болзошгүй найдваргүй орны тоонд ордог болтой... гайхав..одоо (очиж очиж?) Орос руу цагаачилж харладаг хүн байдаг л юм байх даа гээд.... нэг танидаг хүнээсээ асуусан бас ор тас байдгүй биш юм шиг байнаа..Улаан үд Эрхүү тийшээ хар хүмүүс бас байдаг гэнэ. гэхдээ л ..за,ингээд өөрөө хямд буудал хайх хөг өнгөрлөө.... би уул нь Хостэл д бууж болох байх гээд баярлаад бсан чинь бас үгүй ... Хостэл д буухын тулд урилгаа тэндээс авах ёстой.. гэтэл тэнд МУ гсн сонголт байхгүй болохоор надад хүртээлгүй гэсэн үг...

японд зөвхөн оросын визаны үйлчилгээ үзүүлдэг тусгай компаниуд байдаг юм байна..Оросын хууль дүрмийн мэргэжилтэн биш л бол ойлгомжгүй(хамгийн гол нь утгагүй хүнд суртал), дүрэм журам нь байнга өөрчлөгддөг, яг нарийн тодорхой заагаад өгсөн дүрэм(үнэхээр хөтөч ном нууд ондоо ондоо зүйл бичсэн байх юм) энэ тэр байхгүй болохоор тийм тусгай бизнэс оршин тогтнодог аж..тэр компаниас ваучэр авахад 220 орчим доллар, үйлчилгээний хөлс гэж 60 аад доллар нэмж төлөхөөр зөвхөн визаны зардал маань Москва дахи рэгистрацитайгаа нийлээд бараг 400 доллар дөхнө(уул нь өөрөө бүгдийг хийвэл 100 орчим $ т багтана)...гэх мэт ээр багын мөрөөдөлдө очихын тулд наян саадыг давах хэрэгтэй болтой...

За Москвагийн буудлын үнийн талар бол ярилтгүй ..хотын төвийн буудлууд нь шууд л 200 $ оос эхлээд дээшээ бол хязгааргүй наасан....ер нь биллионэрүүдэд зориулсан үйлчилгээ нь сонголт ихтэй болохоос ердийн мань мэтийн гаруудыг бол Холдоцсон бай даа л гэж байнлээ..кк..уул нь том хотууд чинь ёроолоосоо аваад дээд цэг хүртлээ гайгүй сонголттой байдаг даа..нэг иймэрхүү..гэснээ буудлуудынх нь нэр их гоё юмаа тэ.. Националь, Мэтрополь,Бальчуг гэх мэт.Эхний 2 буудлын нэр Рыбаковын Арбатын хүүхдүүд дээр их гардаг санагдана.. яагаад ч юм санаанд тод үлдэжээ..

японы хөтөч номнууд бөөрөнхийилөөд тухайн газрынхаа муу зүйлсийг бичдэггүй юм.. аймаар аймаар юм бичвэл угаасаа ном нь борлохгүй, тийшээ зүглэх ч хүн олдохгүй болохоор тэгдэг биз..харин Англи хэл дээрхи номууд илүү шударга боловч заримдаа арай дэндүүлэх юмаа..би the Rough guide авсан юм ..тэнд Москвагийн мэтро ны тухай .. хулгайч, гуйлгачин, согтуу,наркоман(манараа гар?) аар дүүрэн,авах юм байхгүй газар тул болгоомжлогтий гэнээ..кк..арай ч үгүй байлгүй гэж найдна....ер нь ном тэр чигээрээ Оросыг муулахад зориулагдсан юм уу гэмээр..аймаар царай муутай ханын цаас энэ тэр гээд лаг сэтгэл хөдлөлөө оруулаад муулж барицсан..кк...

хөтөч номоо А,Б гүй уншичихсан чинь Орост очоод ирсэн ч юм шиг санагдаад, санаа сэтгэл хувирс хийгээд л сууж байна..болидог ч юм билүү гээд..

нээрээ гэй.ру г үзэж бсан чинь одоогоор тодорхой болоод буй Оросын ижил хүйстэн алдартануудын тухай нийтлэл байна.., Пушкин,Лэрмонтов,Гоголь, Есенин,Марина Цвэтаева,Анна Ахматова, Иосиф Бродский гээд танидаг гарууд зөндөө..

15 comments:

Eric said...

yaanaa....buh tomchuul ni gay yum bishuu....yamar ch gesen chaikovshy bol ulaan gomo bsan gesen...aaya, lag tanidag ch bsan yum shig, hehehe...gehdee bi orosuudyn hiisen ternii tuhai kino harsan aimaar guivuulsan ch yum shig...argagui bizdee...bas manai lag tomchuudaas neg ni gay bsan bolj taaraad, tegeed hojim neg gar kino hiih bolvol yaav ch gay elementii no oruulj zurhlehgui baihaa...undesnii uzel gedeg zarimdaa uneniig helhed teeg boldog ch yum shig...zaa buu med. Yamar ch bsan mash bolgoomjtoi yavaarai, azi hund ter tusmaa gay bol er ni ami nasand ayultai oron shdee yag unendee...chi arai uhel sonihood baigaa yum bish biz?
russia's a scary movie!

Anonymous said...

henii yanaagui oros ywmaar bainaa.

Rhea said...

орос руу оччих юм бол хүн амьтнаас асууж байгаад жижгэвтэр буудал олдчихоор юм байна лэ. өдрийн цагаар хотын төвөөр, метрогоор, энээ тэрээ газраар явахад гайгүй. энд тэндгүй цагдаа магдаатай. харин харанхуй боллоо л бол аймар гэсэн. таксинуудад суухдаа албан ёсны таксийнд л суухгүй бол аюултай. буудлаас дуудаж өгдөг энгийн таксинд суусны хэрэггүй.

хотын төвийн буудлууд, хоолны газрууд ёстой ярилтгүй. нэг удаагийн өдрийн хоолонд 200$ төлөөд ангайсан болохоор хэхэ. харин буудал нь Radisson, Marriott хамгийн жижигнүүд нь л гэхэд 450$ юм байлээ. улаан талбайн хажуугийн гадаа зардаг хамгийн хямдхан матрешка гэхэд 20$ хавьцаа болдог.

тэхдээ москва гоё хот байна лэ. намайг очих үед 8 сард байсан байхаа, бороо ороод л, нар гараад л их гоё байсан. юм үзий гэвэл үнэтэй дүүргүүдээр гоё гоё газруудаар нь үний нь харж муурч унасан шиг явахаар санагдсан шд. хамгийн гоё нь орос жимс л байсан гээл үү хэхэхэ.

Особу said...

hmm goy uzesgelentei hot, humuus ni baba geed u hehe juulchidad durgui yum shig sanagdsan, neg l huiten hundii, bas buudal soyol ene ter ni ih sonion, yag deer uyiinheeree, buudald dagaad hun oroh genguut bichig barimtaa taviad tur unemleh avch oroh jisheenii hehe turiin ordon yum uu haashaan, yoonoo aygui muulaad naasan, metronii buudluud ni aygui surleg sanagdsan sh d, gantig chuluu muluu nildee, neeh ayultai sanagdaagui ee, angiin bar sav yanz buriin yumaar ni orj uzeegui, ulaan talbaigaar alhaj nuguu goy deevertei baishinguudiig harah kaiftai sanagdsan :) bon voyage :)

MNED said...

to Bayabaga> ug ni namar ireh yum bol baga zardalaar Moscow-g uzeh bolomj bgaa daa. hehe.
to Osobu>Chi buudal ruu heniig daguulj oroh gej uzsiin ain hehe.

Borya said...

MMMMmmmm.Minii torson nutag bna shd naadah chini.Moskvagiin metro ene bol nileen nertei shuu.bi laav tiim nuser baiguulamjiiig oor hotod haraagvi yum bna.

svnder said...

Mongold bgaa minii bie viz awna gedeg magadlal teguul 0 yum bna doo

Minii Arbatiin gudmaar alhah ch hudlaa l bolj bna uu daa tegwel??? Ene 2 buudliin ner ni asar tanil sonsogdoj bh chin (buudliinh ni neriig ingetlee tseejleed ch bhdaa yahaw dee tee he he) Odoo hurtel bj bgaa geheer ochij uzmeer l bna

Neg saihan tom nartai tsenher tengertei odor ochno gej l setgelee huurii daa

strong said...

Ziak.. oros ruu yund n bolj yavahiig tegej ih husnem be aain? Arbaitiin gudamj? sanasniig bodvol boginohon uzeh yum barag l baihgui.. Ulaan talbai? dajgui shuu tehdee 2 zurag daruulaad 3 ergej haraad l konets.. uurtai humuus tegeed deer n urd n amidarch baisan bol dursgaltai surguuli ed naraaraa orohson.. halit orood l damjaad l gyals zugatah shahuu yavdag baisnaa l sanahiimdoo.. whatever.. that's my opinion.. naiz n Krasnoyarsk oyutan baisan bolohooroo Kara orvol harin ochih gazruud ihtei.. urdnii amidral geed kkkkk

random said...

'altan' moskva-d racial profiling huchtei, mon routine discrimination, violence ondortoi... er n risk-benefit ratio n tiim ch taatai bish

bayabaga said...

eric>

harin ee..ih l aihtar barimt selt tusheed bichsen bsan bolohoor unenii ortoi l bolov uu..

caro>

mgl oos uul ni oirhon sh de..galt tergeer saihan siberia uzeel

rhea>

harin tiim.delguur shagaival uniig ni l harj bayasah yostoi yum shig baina..

bayabaga said...

oso>
harin tiim..mini tosoolliin moscow bas neg uzesgelete hot l baih yostoi..amidradag humuus ni jaahan am muutaim bilee..kk.

mned>
harin tii, ene Oso odoo heniigee oruuldag baina??..kk

Boyra
..neeree MM iin ter chimegleluud ih goyo um bailee..guide book nuud highly recommended gej bsan

bayabaga said...

sunder>
mgl oos harin gaigui yum bish uu..manaihan ochnoon l yavaad bdag..

onoodor Orosiin elchind uur hureed barag yavaaad bolidog ch yu biluu geed suuj baina

strong>

za yahav dee..yaviil daa..kk..nadad bas tatagdah shaltgaan ih bainaa baina..
chi chine neeree tend bail uu??

clouds>
ter arisnii uzel ih hetsu gazar gene..tehdee bid(zuun asian) arai gaigui..kavkaz,dundad asia, iran humuuus hamgin hetsuu geel baisan...buu med

Borya said...

bi udahgvi bas butsah bh herev taarval uulzaj baltika 7 uunaaa hamtdaa

MNED said...

to Borya> chi Moscowd baidag yum uu?
Arai manai angiinh yum bish biz?

BorlaSQue said...

ернол аюултай газар л даа. 2 байна уу 3 жилийн өмнөөс монгол болон хятад худалдаачдыг наймаа хийхийг хориглосон тэгээд дээрээс нь хятадад байдаг зүйл монгол нэг нугларч ирээд оросын хил орчмоорх нутагууд руу 2 нуглараад гарах бол наад захын асуудал.

хүмүүс нь ч гэсэн тийм ч зочломтгой биш. яагаад ч юм надад тэгэж санагдсан. яг москвагийн гарууд нь бол орсоор халтар хултар яриул тэгээл ярихгүй тэгэж байснаас англиар чөлөөтэй ярь ингэжааам чинь англи ч гүй орос ч гүй надад бол уу кккк


хоолнууд бол янзын ш дээ надад лав таалагддаг юм. нэг л тийм сайхан амттай хоолнуудтай

зам гудамж талбай гээд л үзэж харах зүйл ихтэй тэгээд бас нарлаг ногоон улс хэрнээ хүмүүс нь нэг тийм хар хүмүүс би орсуудад дургүй тэрний оронд хужаа нь дээр гэссс гаххххх