Токио-Бээжин-Москва-Бээжин-Токио гэж явсаар гэртээ ирсэн чинь , ирэнгүүтээ ханиад хүрч заваардаг гэнээ..за, энэ ч яахав.байх зүйл..харин нэг сонин зүйл..эргээд ирсэн чинь буцаж Москваг санаад болдгүй.. муу үхэрт худаг бүү үзүүл гэж энэ..кк .. гайхалтай сайхан хот, гайхалтай сайхан хүмүүс(шэрэмэтэво гийн хил гаалийн хүмүүсийг хасав) гайхалтай соёл..өнөөг хүртэл очиж үзсэн ази европын хотуудаас хамгийн таалагдсан нь байв.. магадгүй миний үнэлэмж , таашаадаг зүйлс бусад хүмүүсийнхээс арай ондоо байх..ингээд бага багаар аяны тэмдэглэлээ хүргэсү.
Аяллын 10 сайхан, сэтгэлд хүрсэн зүйл:
1.зочломтгой, найрсаг шинэ танил(москва)..энэ хүний ачаар аялал маань илүү хялбар, цаг хэмнэсэн, хөгжилтэй болсон..ижил сүлжээ(гэй нэтвөрк)банзай!....мансэ!!..үүнийг харж байвал чи шүү, хүүхэдээ гэчихэе..:)
2.Сайхан талбай, Хэрмэн хот,Сонгино толгойт сүмүүд
Красная гэж эртний орос хэлээр сайхан гсн үг гэнэ..нээрээ гайгүй залууг красавчик энэ тэр гдг л дэээ...үндэс нэг болтой...эртний оросод улаан хацартай залуу хаданд байжээ гээл үү..хойшид сайхан залууг улаанка гэж байнаа..крэмль гэж яаж ч бодсон монгол үг мөн үү??халхууд хэрэм ,баруун зүгийнхэн кэрэм гэдэг гээд бодохоор..нээрээ миний авч явсан английн хөтөч номон дээр Арбат гдг үгийг Аравт,зуут гэдгийн аравт аас гаралтай монгол үг гэж тайлбаралсан байна лээ.
зорилго гэж юу байдгийг ч мэдэхгүй тийм балчир байх үеэсээ, энэ улаан талбай гэдэг гоё газар нь нэг очиж үзэх юмсан гэж боддог байлаа..магадгүй миний хамгийн анхны зорилго энэ байх..би москвад 6 хонохдоо өдөр болгон очиж харсан гээд бод доо..кк..намайг яг очих үеэр улаан талбай дээр Масленица гээд оросын хаврын баяр болж байна лээ..цагаан сар л гэж бодсон..өдөр нь хүртэл яг 14 нд таарч байсан болохоор..бас томоос том каток засчихсан байсан..
3.Москвагийн хүйтэн, сэнгэнэсэн хүйтэн агаар, цас
намайг 6 шөнө 7 өдөр болоход бараг өдөр болгон цастай, хагаст нь цасан шуургатай байлаа...яг бидний хүүхэд байхад болдог бсан өвөл тэнд болдог юм байна...одоо бол манайх утаандаа хутгалдаад өвөл сайхан санагдахаа болисон болов уу..хотод энд тэндгүй каток засчихсан..хүүхдүүд цана, чарга тэшүүрээр тоглоод л их гоё юм байлээ..би хүртэл анх удаа коньки гээч эдээр гулгаж үзэвш..кк...урагшаа явж чадахгүй хойшоо гулсаа л..кк..онхолдсоор байгаад таарсан..тэгэхдээ яах вээ..цаг оролдоход худлаа үнэн гулсаад, доро хаяхад конькин дээрээ тогтоод сурчих л юм билээ..оросууд эр эм хөгшин залуугүй тэшүүрээр наадахшиг болж байнаа, тэнд..эднүүс 「галбирын халтиргаанд」аа сайн байдаг нь аргагүй ч юм доо..
4.Орос хоол-
дэлхий дээрхи олон янзын хоолноос надад хамгийн тохирсон нь энэ л болов уу...үзэм,алимны компоод, блины,төмс,пирожки,борш,квас,винэгрэт,ирис,хар талх,смэтана etc..орос хоолны хөөрхөн хөөрхөн нэртэй сүлжээнүүд байдаг юм билээ..Му му, Тарас бульба(украйн хоол), Ёлки Палки, Картошка крошка,Гоголь моголь(амттан)..монголд ийм нэр өгвөл зүгээр ч юм шиг тээ..хаан бууз гэж байснаас Бууз мууз гэвэл арай илүү хөөрхөн сонсогдохгүй байна уу??..
5.Бага тэатр Юрий соломин
Юрий Соломин,Андрэй Миронов 2 миний хүүхэд насны одууд байлаа...Соломинийг одоо хүртэл мэнд төдийгүй Бага тэатртаа уран сайхны удирдаач, бас жүжигчинээ хийдэг гэж санасан ч үгүй явлаа..М.Булгаков ын Мольер гэж жүжигт гарч ирэхэд нь үзсэн..50 хүрэхгүй мэтрийн зайнаас тэр шүү дэ..зүүд зэрэглээ юм шиг л санагдаж байв..Бага байхад 「ТАСС бүрэн эрхийнхээ дагуу мэдээлж байна 」ыг Соломиныг үзэх гэж үздэг байвш..Бас нэг японтой хамтарсан кино байдаг юмаа..нэрийг нь санадаггүй...японд очоод ,япон хүүхэнтэй учир ургуулаад, Киото энэ тэрээр яваад байдаг...их гоё сэхээтэн төрхтэй жүжигчин санагддаг..мэдээж Цэрмаа мэнгэ нь надад нөлөөлсөн...:)
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
6 hours ago
8 comments:
оон, яагаад юм хум бичихгүй байгаан бол гэж бодоод байсан жаргацарч байгаад ирсийн байнашт
гоё юмөө, манай аав бас арбатын гудамж мудамж гээд дээр үеийн явж байсан газруудаа бид нарыг үзүүлэх юмсан л гээд байдын, амьдад нь нэг цуг яваад үзчих юмсан :р
wow okaeri and odaijini, chimeegui bhiin doushitan darou geed l bodjiison chini zugaalaad alga boltsiin bsiin muu :)
Товчхон тодорхой гоё тэмдэглэл байна :)
Орос гэхээр анх Үүлэн бор уншсанаас үүдэлтэй тэнэг Иван миван, шувуун хөлтэй байшингийн тухай төсөөлөл, жаахан том болсон хойно Орос цэргийн парад /энэ аавтай минь холбоотой/ Тэгээд Клим Самгины амьдрал, Арбатын хүүхдүүд номууд /энэ хоёрыг зургаа долоотойдоо уншжээсн бгаам :р/, хөдөөгийн суурин гэрэл цахилгаантай болсноор хааяахан ОРТ -ээр үздэг уран гулгалт мулгалт /миний хамгийн дуртай спорт/, тэгээд сүүлд сонин дээрээс олж уншсан Ленинградын цагаан шөнө /тэрнийг нэг үзэхсэн гэж одоо ч мөрөөдөөстэй/, эгчийн дуулах дуртай бсн Миллионы роз дуу.... нэг иймэрхүү
Аа тийн, Дээвэр дээр суудаг Кааарлсооон гээл их дуулдаг блаа. Харин Оросуудын хийсэн энэ хүүхэлдэйн кино Шведийн зохиолчийнх юм билээ
Sain baina uu? Moscow ruu sain yavj irsen uu? Moscow chamd taalagdsand bi ch gesen ih bayartai baina. Bi tend neleen olon jil bolson bolohoor ter bur anzaarahaa baisan yum baina shd. Za tegeed ayalaliin chini tuhai daraagiin temdegleliig tesen yadan huleej baina shuu.
тэр киног чинь Цагаан шөнө гэдэг билүү гоё кино тэ
зуслангийн байшинд билүү оччихсон нээх бороотой, салхилаал, нөхөр баахан цэцэг түүж аьчирж өгөөд байдаг?
uuuuuuu aniagiin ailchlan toglolt amjilttai boljee, sain hutuch hutlugchtei bsan bololtoi ain?
sounds like you had fun :)
blini gesnees post-iig chin unshaad inspired bolood varen, cocgitei blini hiij giigulsen :)
nemu,hina,arima>
tnks busguichuudee..shine onii mend shuu..
mned>
chi bgaagui ni toogui..Moscow ih taalagdsan.dahiad neg ih udahgui ochih baihaa..
nemu>
melodii beloi nochi gdg genee..www.cinemaxx.ru deerees uzej bolj baina.bi 80 aad onii suuliin kino gej bodson chini 1976 onii kino genee..
oso>
harin tiim..yag tend ni amidardag huneer tend ni amidragag huneer tailbarluulahaar bas shal ondoo
clouds>
moscow ih goyo hot bainalee..mashid taalagdsan..dahiad zun neg ochij uznee gej bodoj baigaa..jinhene moskvich hun l zun zaaval ireerei geed bsan..
neeree hatsan alim 1kg iig avchirch kompod hiij uusiim baina..kk
Post a Comment