Tuesday, March 16, 2010

бөөжин 3


энэ бодвол шүдний эмнэлэг байх тийм үү..:)хажууд нь ам, хөндий гсн ханз харагдана.. бодвол 「ам болоод амны хөндий дэх элдэв эмгэгийг байцаан шалгах газар」гэж байгаа байх..

Бээжингийн үндэсний тэатр т(National Grand theatre-эхний тэмдэглэлийг үзнэ үү) орж үзмээр санагдаад очилоо..нэг Бээжин дуурь, бас Мао даргын амидралыг харуулсан болтой нэг жүжиг, бас Штутгартын тэатрын аялан тоглолт байна..хамгийн үзүүштэй нь гээд Лар Любович ийн бүжигийн компанийг сонголоо...

тэатр шинэ,орчин үеийн, гэхээсээ илүү ирээдүйн тэатрын өнгө төрхийг тодорхойлохуйц хачин гоё,тоглолт сайхан...гэвч...даанч.. үзэгчид бол үнэндээ хэцүү..
тэатрын уламжлалгүй, үзэгчид нь бэлтгэгдээгүй газар хичнээн гоё тэатр байгаад яах билээ..зүйрлэвээс сумын төвийн хөлөөвт баахан уурхайчид ажилын хувцастайгаа Аватар үзэхээр ороод ирэв үү гэмээр...

гадуур хувцасаа /ихэвчлэн бараан голдуу өнгөтэй пөөнөгөр хөвөнтэй болон өдөн хүрэм байна/ өлгүүрт өгөлгүй тэр чигтээ ороод ирнээ..Бээжин яг манай УБ шиг угаартай болохоор сайхан нүүрс үнэртэнэ..орж ирээд нэг нь сансарт нөгөө нь газараас хоорондоо яриж байгаа юм шиг чанга орилж ярина.. гэрэл унтарч бүжиг эхлэх боловч..эхний 20,30 мин ,мин тутамд нэгээс 2 хүн хоцорч орж ирээд суудлаа олох гээд гар утасныхаа гэрлээр гэрэлтүүлээд таг болчих юм...тэгснээ шоржингнуулаад нэг юм задлаад идэх юм .бодбол чипс мипс л бололтой..би наана нь юм үзэх гсн биш бөөн бухимдал...тэрнээс болж хашраад дахиж бээжинд юм үзээгүй.....энэ тал дээр манайхан ч хятадуудыг бас хэлэлтгүйг мэднэ л дээ...

номын мухлаг тутамд энэ хүний зураг харагдсан..бодвол Хятаддаа нэртэй бас нэгэн зөн билгийн тулаанч,ирээдүйг нэвт харагч байх..гснээс аль улс үндэстэнийх байхаасаа үл хамаараад мэргэн түргэн хүмүүс яагаад ийм хулхи царайтай харагддаг юм бол??кк...эсбэл ийм байх нь төлөгч байх нэг нөхцөл үү??

Ли багш гээд хоолны сүлжээ.. KFC гээс санаа авсан юм шиг байлээ..

Янжин хэмээх хятад пийжүү..Чинтао гоосоо арай хямд..замын турш энэнтэй л нөхөрлөх шив..


Монгол кинонуудад олноор дүрслэгддэг сонгодог луухаан төрх...хоолны газарынхаа өмнө зогсоод хоолны цэс болоод амт чанарыг нь уянгалуулж өгнө шүү дээ..манай микроны жолооч нартай жоохон төстэй...

12 comments:

Yilu said...

heeh ter 李先生 chi goimontoi sholnii gazar bn uu, urd ni ter gazart ih durtai baisnaa say l ene zuragnaas haraad sanav shd

Лилогийн болог said...

бөөжингөөр зорчсон нь гд гайдбүүк гаргачихад болохоор болцийм бишү

Jargal said...

Saihan gazaruudaar yavjee.Bi nileed heden blogoor zochilj uzsen.Bugd l oor oorsdiin hev maegtai dajgvi bloguud bna bilee.Gehdee ihenh ni gadaadad surj ajillaj bgaad ni jaahan haramsaj bga.Bodvol mongoldoo irj sursan medsenee uls eh orniihoo hogjil devshil ireeduid tusgah bgvi gej bodoh yum.He he.Neg iim blog shineer nemegdsen bna.Tanai angiinh yum bilee.alex-mishaa.blogspot.com
Bi sergelengiinhee hucheer olj avsan bga yum.Neegeed udaagvi bololtoi.Za amjilt

freestyle529 said...

бөөжингөөр аялснаа ёстой хүүрнэн өгүүлжээ гэж. сонирхолтой, амттай байлаа.

Mishaa said...

HI BI TURUU JIL BAS BEKIN YAVAAD UHENGEE ALDAAD IRSEN BGAA.BLOGOOR CHINI ZOCHILLOO.GAIHALTAI DURSAMJUUD ULDEESEN BGAA .

REDCOURSE said...

кккк эрээнэээр зорчсон нь гэсэн бичлэг хийхээр шийдлээ ялангуяа тэр уух ус, орох нойлны талаар сайн бичнээ хахаха хятадаас өөр хаана ч тийм агуу арвилан хэмнэлттэй улс орон байхгүй шүү

strong said...

hahaha ter uzmerch ... hulhi durtei gesen chin neeree yamar durdee tohirson haragdaj bainaa?! hediidee bas amjaad beejing orood irsiin.. bagag baihad l neg pariktai ah l end tendehiin zamiin temdegleleesee huvaaltsaad mani metiig tv-nii omno hadchihdag baij bilee.. hamt yavj uzehiimsan geed.. halit nevtruulegiig n uzeh uedee bol gadaadad yavj baigaan bishuu.. laag nudend haragdtal neleen cham shig hehehe .. teatr-t so nar tegvel bur deer yum baina.. oros-toi tostei taldaa.. nogoo huvtsasaa omsoj irdiin bailee.. /zarim n.. diilenh n/ mongold yadgiin medehguim baina..

bayabaga said...

yilu>
goimontoi shol bsan uu te?bi dotor ni orjuzeegui..tsonhoor ni l menu g ni halit harsan..

Lilo>
manaihnii hamgiin ih zorchdog gadaadiin hot ni Beejin atal odoo boltol gants guide book baihgui baigaa ni bas l haramsaltai..:(bas gaihuushtai

jargal>
tegeed shine blog taniltsuulaad bgaarai..:)..Misha g bookmark daa nemsen..

bayabaga said...

free/s>

tnks huuhdee..

mishaa>
blogoor chini orson..dursamjnuud chini taalagdsan shuu..bicheed bgaarai..

redcourse>
tegeerei ho..bi ereend 3 tsag l baijuzsen..ali divangariin ued..

bayabaga said...

strong>

manaih bas ch gej olguurt huvtsasaa ogood baidiimaa...odoo gar utsaa l untraagaad surchihval bolchih geed baigaa yum..:)

Нэмү said...

улсын филормони оронгуут утас шууд сүлжээгүй болчдын байналээшт
манайхан шиг утсаа унтраах дургүй хүмүүст бол бүх үзвэрийн газраа тийм болгочуул амар ч юм уу кэкэ

Лилогийн болог said...

магадгү учиргү гадаад гэж манайхан боддоггү бх...