Thursday, October 04, 2012

Нү Ёрк: оршил

вийз
энэ хотод очиж үзэх хүсэл эртнээс байсан ч амэрикийн вийз гэж хэцүүхэн эд байдаг гээд сургаар дуулчихсан байсан болохоор төвөгшөөж хойшлуулсаар энэ жилийг хүргэсэн билээ..уул нь юмыг нь бөглөөд өгчихвөл гайгүй хурдан л юм билээ...виза нь яасан үнэтэй юм!! гэж эхлээд бодогдож байсан, бусад улсуудынх нэг удаагийнх, дээр нь орох болгондоо 70,80 доллар байдгийг бодохоор 10 жилийн хугацаатай, олон удаагийнх гээд бодохоор харин ч хямдхан санагдаж байна лээ..надаас тэр санхүүгийн баталгаа энэ тэрийг ни ч шаардсангүй, ажилын газрын тодорхойлолт л өгсөн байх..ийм үед ажилын газрын нэйм валю гээч юм их хэрэг болох юм гээч..за энэ ч яахав..  

амралт
  уул нь би жилийн 15 хоног амрах эрхтэй..ноднин жил 2 хон хоног л авч чадсан..энэ жил зориглоод даргадаа 5 хоногийн амралт хүсэв.....хариу, ..тэгөө тэг... бөөн баяр. гялс билэтээ захиалаад, дундуур нь ДиСи явж магад байсан тул эхний 3 өдрийн буудлаа захиалаад, осо руу мэйл бичээд эршүү та 2 усанд ороод биеэ бэлдэж байгаарай гээд бүх юм жин тан...хөтөч ном харж баясах, догдлох гэсэн 2 л ажил л үлдэж байгаам..  

онгоцны компани
  норд вэст(бараг 100 жилийн өмнө токио хонгконг гэж нисч байсан) ийг эс тооцвол анх удаа амэрикийн онгоцонд сууж үзэв..дэлта....билэтээ авсан хойноо онгоцных нь тухай мэдээлэл авахаар интэрнэт үзсэн чинь, японууд Дэлта г газар дор ортол нь муулаад , бүхий л дутагдалыг нь а-я хүртэл жагсаачихаж..ганц олигтой үнэлгээ өгсөн хүн алга...жаал санаагаар унав..Дэлта хамгийн хямд нь , бас цаг нь их боломжийн байсан юм..эндээс 15:00 д гараад д 14:50 д газардана гээд...хэдийгээр хямдхан байсан ч гэлээ дэмий ч авав уу?? гэсээр сэтгэл санааны бэлтгэлтэй онгоцондоо суулаа..

надад харин ч илүү дутуу зүйлгүй , аятайхан үйлчилгээтэй санагдсан..хоолны чанар жаахан тиймхэн, бусдаар бол үнэхээр давгүй..мөнгө төлөх шаардлагатай болохоос дуртай коктэйлээ захиалж болно(700 иэн, 9 доллар орчим??..пийв, вино мэдээж үнэгүй) гэх мэт.. дандаа залуухан , туранхай хүүхнүүд ажилладаг ази авиа компаний үйлчилгээнд дассан хүнд бол содон л харагдах юм билээ..ихэвчлэн 40 ээс дээш насны тарган туранхай, хар, бор, шар эр, эм гээд зүсэн зүйлийн үйлчлэгчтэй..яагаад болохгүй гэж?..хүнийг гаднах төрхөөр нь ялгаварлахгүй, фашист бус...

яагаад онгоцонд залуухан царайлаг хүүхнүүд ажилладаг болсон нь мэдээж залуу хүн тэр жаахан зайд илүү маневр хийх чадвартай нь холбоотой байх л даа..тэгэхдээ надад лав, иргэний агаарын тээвэр гээч эд анхандаа тийм ч хямдхан байгаагүй нь тодорхой болохоор, суух хүмүүс нь мэдээж мөнгөний боломжтой чинээлэг хүмүүс, удирдах албан тушаал хашдаг хүмүүс, дундаас дээш насны эрчүүд(тэр үед ихэнхи эмэгтэйчүүд ажил хийдэггүй, хийсэн ч онгоцоор нисээд байхаар ажил хийдэг байсан гэж бодогдохгүй байна) гэх мэтээр эрчүүд зонхилдог байсантай холбоотой болов уу гэж бодогдсон..тэр нь одоо хүртэл ингээд заншил маягаар үлдчихсэн, нэн ялангуяа эцгийн эрхт ёс хүчтэй хэвээр буй азийн орнуудад, бидний ухамсарт хүртэл онгоцны үйлчлэгч гэнгүүт залуухан , царайлаг эмэгтэй төсөөлөгдөх болтлоо газар авчихсан гэх мэт....гэх мэтээр урт нислэгийн үед юу эсийг тунгаах билээ, 「цаг алах」ын тулд элдэв бодолд автаж ,янзан бүрийн гаргалгаа хийж явлаа... аймаар урт оршилддог гэнээ..
тү би континюд..

5 comments:

bayabaga said...
This comment has been removed by the author.
bayabaga said...

yaaj shineer mor avdag yum be?? huuchin bolood baidag baisan oorchlogdson bololtoi..dogol mornoos ehluulsen oguulberuud bugd hoorondoo niileed unshihad hetsuu neg l urt yum bolchihoj ..soorii..

patatepatata said...

Tsagaasaa hotsorch niseegui yuu?
Bi amidraldaa 6 udaa delta-d suusan, neg ch udaa tsagtaa nisehiig ni haraagui, dandaa 30min-aas 2 tsag hotsorch baisan.

Bas, LA-SF-iin hoorondoh bilet 3,000 doiluuryn forst class ni huvantsar ayagatai baisan, uilchlegch nar ni tsarai muutai hogshin baij bolno (I don't care if its a woman) gehdee deerees ni aimaar muuhai aashtai, zahirangui geed sanaand taarah yum neg ch dairaldaj baigaagui shd.

bayabaga said...

yag tsagaaraa nissen..daanch JFK d buuchaad hooloindoo zalgagdah gej barag 30 min bolson...yagaad tegseniig ni oilgoogui...bodvol oochiroo huleegeed tag bolson baih..

Dairii said...

USAd ochij uzeegui bolohoor ih sonin,sonirholtoi sanagdlaa.JPNii uilchilgeend daschihaad,uur gazar yur udaan amidarch chadahguiboljbh shig bainaa,hehe,urgeljleliig n huleej baiya...