Tuesday, October 09, 2012

нү ёрк сайхан хот болох тухай дараагийн бүлэг

NY явж үзсэн танилуудын ихэнхи нь сөрөгдүү сэтгэгдэлтэй..

өвөр монгол танил(нас 45, рэсторан ажилуулдаг, 50 иад орноор аялж үзсэн туршлагатай хүн,  эхнэртэй, гэвч гэй байх магадлал 95%, за бараг 100 %..кк)⇒..... нүсэр , ядаргаатай хот...баахан өндөр байшингаас өөр юмгүй...Шинжүкү гийн баруун хаалгаар гарахад харагддаг тэр л төрх...San francisco нь хамаагүй дээр, хүн амидарч болохоор...

ажилын япон хүүхэн(нас 36, нөхөргүй, бас л олон орноор явж үзсэн , ихэнхидээ хэн хүний яваад байдаггүй латин амэрик руу алга болж өгнө.. тэндхийн том божгой сонирхдог байх⇒...хэтэрхий их үнэтэй, үйлчилгээ гдг үгний [ү] үсэгийг нь ч мэдкү ..үнэн уур хүрмээр..засал авахгүй ээ тэр газар..(сүкүй ё га най.)

По (ар монголын алдарт мого хүүхэд , за ер нь өвөр монголд ч хүмүүс  сайн мэддэг байхаас сийхгүй... гучин хэдтэй..тоо тоомшгүй олон газар орноор явсан...бооожгойны тухай яриулбал хэдэн цаг ч яриж мэдэх аюултай хүн)⇒
би::арайхийж амралт олдлоо..явж хамт аалигүйтэхгүй юм уу??...
Po: үгүй, ёстой сонирхолгүй газар...(огцом татгалзав..ирсэнийхээ дараа, шинэ жилээр дахиад явий гсн чинь үгүй гэхгүй байлээ хөөрхий минь)

Пол(уул нь умард ирланд хүн юм билээ...надад тэрийгээ нилээн олон удаа тодотгож хэлээд байхад л би очоод танай англи хүмүүс гэж яриад байдаг...монголыг ондоо газартай холиж хутгахаар уурлаад байдийм байж..:))..сүүлдээ намайг англи гэж хэлэхээр засахаа болицсон байна лээ..залхсан байх...нас 48, насаа хэлэхдээ их гутарнаа,,кк,найз залуутайгаа 20 иод жил амидарч байгаа..дипломат. ажил болоод гэрийнхэндээ кам аут болцсон, ажилаас нь найз залууг ни гэр бүл гэж үзээд элчингийн дотор хамт амидарахыг зөвшөөрч байна гээд бод доо..): ⇒.-залуудаа 2,3 удаа очиж үзсэн... миний амидрах газар биш....

гэх мэтээр ихэнхидээ сөрөг..мэдээж дуртай хүн байлгүй л яахав..гэхдээ ихэнхи нь мюзикл үзэх гэж очидог хүмүүс байсан..

харин надад бол онгоцны буудлын хаалгаар гарсан мөчөөсөө л таалагдсан бөлгөө..түрүүчийин тэмдэглэлд бичсэнчлэн, 100 жил амидарсан мэт дэжавү бас энэ газар амидарч үзэх юмсан гсн асар хүчтэй сэтгэгдэл...

өөрт  таалагдсан зүйлүүдээ жагсаагаад үзэе..

1.маш космополитан хот
эндээс илүү космополитан хотыг олоход бэрх биз...эргэн тойрон түмэн зүйлийн царай, мянган янзын хэл авиа... миний хувид жишээ нь анх удаа, киргиз, түвд, пуэртө рико, колумби г.м хүн харж үзсэн & яриж үзсэн юм  байна..хэхэ..

гутлын дэлгүүрт яг монгол царайтай 2 ажилчин нь оросоор яриад унахаар яавч халимаг юм уу буриад хүн байх гээд яриад үзсэн чинь киргиз гэж байна лээ...г.м..бидэн шиг гэй хүний хувид иймэрхүү олон талт хотод амидрах нь сонирхолтойгоос гадна хамаагүй ашигтай байдаг шиг санагддаг юм...өөрийнхөө бакграунд болох соёл болоод нийгмээс тасархай, хэн нь хэнийгээ хэлэх вэ? мөн үү??....гэхдээ ийм олон үндэсний комюнити нь хоорондоо нэг их холбогдоод байдаггүй ч юм шиг санагдсан... хятадууд нь хятадуудтайгаа, түвдүүд нь тэрүүхэн тэндээ, латин хүмүүс нь бас нэг хороолол үүсгээд энэ тэр..тэгэхдээ энэний муу гэж нэг их байхгүй биз...

2.цэцэрлэгт хүрээлэн
хичнээн ч олон сайхан парктай юм...атаархаж үхмээр..тэр парк дотроо спортооp хичээллээд ,ном сониноо уншаад, хоолоо идээд, зах гаргаад, урлагийн тоглолт? болоод, ерөөсөө л өдөржингөө ямар нэг юм болчих юм...навч шарлахаар ямар гоё байх бол??гэж бодохоор л ....токио д зарим парк нь жишээ нь, Шинжүкү Гёэн энэ тэр үнэтэй ш дээ.. 200 иэн авдаг санагдана...мэдээж ихэнхи нь үнэгүй л дэ...миний хувид парк д нь хүн гайхаж суудаг нэг л ажил хийсэн.....сонирхолтой хачирхалтай хүнээр арвин ч хот байна лээ...

3.амттай сэндвич, хоол
 надаа ямар ч байсан Токиогоос амттай санагдсан...угаасаа , мах гурилан идэштэй над шиг хүнд тэндхийн хоол нь хамаагүй ойр..даанч хоолны орц бол арай л  юм билээ..ямар гахай бордож байгаа биш дэ..хүмүүс нь нөгөө нэг, цадна гэж яахыг хэлж байгаам бэ??? эрүү чилэхийг хэлж байгаам уу?? гдг онигоо шиг л байдаг байх даа бодвол.. бас түүхий ногооны салад , жимс хямд бас олдоц ихтэй юм билээ...

4.кафэ/кофэны үнэ
 кофэ болоод кафэ  нь асар боломжийн үнэтэй......жишээ нь, нэг аяга Старбакс хамгийн бага S хэмжээтэй нь  2.1 доллар..тэндхийн S хэмжээ нь японд бол бараг л tall оос даваад grande болчих юм билээ..японд бол яг ижил хэмжээтэй нь 4.25 доллар байх жишээний(сөүлд бүр аймаар үнэтэй бсан санагдана..)..ер нь хоолны үнэ болоод бусад барааны үнэ японоос хямд боломжооны юм билээ.ихэнхи кафэ нь wifi тай..токио энэ тал дээрээ манай УБ аас долоон дор..дээр нь хамгийн чухал зүйл бараг ихэнхи кафэ нь тамхи татах хориотой!! би лав кафэ д тамхи татаж буй хүн хараагүй...гэх мэтээр кафэ соёл нь асар боломжийн!!!!!над шиг өдрийн 2,3 удаа кофэ худалдаж авдаг хүнс асар хэмнэлттэй..

5.гудамжны дугаар
манай УБ ынханы 「хуучин Оф.ордоны баруун хойд талд, ертqнцийн зүгээрээ бол zүүн талд нь бла бла....жаахан явж байгаад доошоо эргээд..бла бла, тэгэнгүүт баруун талд чинь 9 давхар цааган байшин харагдана..тэрний чинь яг хажуугийн..бла бла ....」гээд худал хэлсэн хүнд бараг 1мин шахам үргэлжилдэг хаяг ч бас л панк л даа...тэгэхдээ аялалаар очсон гадаад хүн байтугай, хөдөөний над шиг хүмүүсийн хувид, ядаж байхад төөрдөг хүмүүст асар гэцүү байдаг билээ...токио гийн хаяг бол бас л санаагаар унамаар ..төөрдөг байшин шиг...эднийх шиг хотоо сайхан дөрвөлжилж хувааж байгаад, 5 дугаар эгнээний(аvenue), 42 р гудамж(street) гээл хэлэнгүүт сохор хүн байсан ч олоод ирэх юм билээ...

6.соёл
нээх эртний уламжлал байхгүй ч гэлээ, яг бидний амидарч буй үеийн соёлыг тэргүүлэгч гдг утгаараа сонирхолтой...яг энэ т\утгаараа ,бид ямархан цаг үед амидарч байна вэ? гэдгээ мэдрэх гэдэг утгаараа бол жишээ нь МоМа нь Уффуци юм уу Лувр аас хамаагүй сонирхолтой үзмэрүүдтэй...

7.улаан гэрэл
хүмүүс нь гэрлэн дохио хараад таг зпгсчихгүй машинаа харж байгаад гүйгээр гарчидаг нь над шиг улаан гэрлээр гарч таашаал авдаг гаж донтой хүнд их зүгээр юм билээ...

8.shopping
над шиг эдийн шуналтай нөхөр бол хэцүүдэхээр тааламжтай газар байлээ...Би Токиод бол өндөр үнэээс нь айгаад нэг их олон дэлгүүрээр ордоггүй юм...харин NYд бол ихэнхи нь цохиод унагачиж болмоор харагдана,,гадаадад гарахаар мөнгө үрэхдээ зоригтой болчихдог, мөн мөнгөний хэмжээ нь тоон утгаараа бага болохоор(100 доллар 7900 иентэй тэнцэж буй )гэх мэт факторууд ч нөлөөлж байгаа байх л даа..жишээ нь, 7900 иен гэснээс 100 доллар гэвэл хамаагүй хямдхан юм шиг сонсогдож байгаа биз дээ??хаха...

9.олон өнгийн хөөрхөн хүүхдүүд..


миний бие урид нь зөвхөн 「зүүн ази 」, бүр нарийвчилбал зүүн хойд ази (монгол,япон солонгос хятад тайван гээд дуусна)сонирхдог байсан билээ....гэтэл...хар, бор, шар, цагаан,улаан гээд өчнөөн олон хөөрхөн хүүхэд ну д харсан юм байна.:)

гарууд, паркд нүцгэн гүйж энэ тэр,,кафэ д нууц үг, пассворд шүү, зааж өгч нтр, гудамжааар гунхаж энэ тэр..нилээн азидуу царайтай, намхан нуруутай латин хүүхдүүд их байдийм байлээ тэ?? бас тэр морин цэнтрал паркт морин тэрэг хөтөлдөг, хүн дугуй ?чирдэг хүүхдүүд ажилынхаа онцлогоос болдог байх их хөөрхөн хөөрхөн хүүхдүүд байдийм байлээ..:)гээд бичээд байвал хязгааргүй урт жагсаалт болох н ээ..дараа дахиад үргэлжлүүлэе..

ажил дээрээс бичиж буй тул зураг оруулж болдоггүй э..өршөөгтий...

12 comments:

soulmate said...

санаа асар нийлэв, надад бас NY зөндөө таалагдсан, богино хугацаанд очоод гоё талаас нь хараад тэр бизээ л гэж бодож байсын, чиний бичсэн шалтгаануудыг харахаар гол учир нь тэндээ байжээ гэж...

patatepatata said...

Asian >> Latin >> Har >> Shar (Europe) gesen daraallaar sonirhol buuraad yavchdag mani meted, Latinuud ih hoorhon haragdaad baidag yum,

Btw, tendehiin Asian sonirhdoguud ni bas Latinuudyg sonirhood baidag yum bilee, joohon tostei yum bish uu??

+ shine jileer NY yavahaa bolihoor shiidsen, Mongold ongorooh sanaatai.

peakfinder said...

Айлчлахад гоё харин амьдрахад шуудай хүүдийгээр нь мөнгө олдоггүй хүнд тиймхэн, за ялангуяа хүүхэдтэй бол... Космополитан нь үнэн боловч өнгө бүрийн хүмүүс чинь бас холилдоод байдаггүй юм даа. Upper east, west -д дандаа цагаан Харлэм Бронкс болохоор хар бас латин америкчууд гээд. Хар байтлаа Staten island -ийн цагаан хорооллоор алхвал зодуулна шүү дээ.
Шоппингийн хувьд бол харин NY -той эн зэрэгцэх газар ховор байхаа.
Хоолны порц бас нээрээ хэтэрхий шүү, гэхдээ зөвхөн NY биш ер нь америк даяараа тийм.

peakfinder said...

Шотланд, ирландуудыг англи гэвэл манийг хятад гэсэнтэй адил сонстдог гэсэн шүү...

hina said...

aai ysn goyiin be ochij uzej shopping hiihiimsan hehe, ochijuzegui ch ontsgui bh gej boddog bseen kkk yagaad ch yum, chinii bichlegig unshtal shuud l ochij uzmeer sanagdlaa

Dairii said...

Minii huvid NY baitugai USAg ter chigt n sonirhdoggui l de,Gehdee temdeglluudiig chin unshaad,neg ochood uzchihmeer sanagdaad yavchihlaa shu,Hamgiin gol n temdeglel chin unshihad mash oilgomjtoi,hugjiltei bailaa.Bayarllaa.

My favourite gay movies said...

ayalj ochihod goyo sanagdsan. tsuuhun honogoor ochson bolood teruu ih saihan sanagdsan.Mash ih taalagdsan. Bas hoolnii ports ni ih sanagdsan ch taalagdsan hehe. hovdog bolood ch teruu :D./ Gants biye humuus amidrahad goyo sanagdsan shuu. Harin ur, huuhedtei humuust yamar yum medehguiee

Сүрэн said...

хүмүүс ч муулахдаа хүрвэл сайн муулна шүү. гэхдээ л NY гого. хамгийн гол нь хотын тэр энерги, цусны эргэлт хурдсаад явчих шиг. бас 生きている実感 бас хүнийг хэн болохыг харуулаад өгдөг газар... г.м. багадаа уншиж байсан O.Henry-гийн өгүүллэгүүдийн нөлөө ч юмуу. Ер нь хот & хүний хамгийн том учрал гэвэл Henry & NY байсан юм шиг

bayabaga said...

soulmate>
tegj baigaad chiniii ny temdegleliig unshinaa..olj unshij chadaagui l baina..

PO>
+ shine jileer NY yavahaa bolihoor shiidsen, Mongold ongorooh sanaatai.

mongol hezeenees be??

peak san>
harin tiim yum shig bailee...ugaasa ter ni ch oorsdod ni amar baidag biz...manai heden mongol gay naiz nar hurtel neg gazar boognorchihson baisaniig bodohoor..hehe..ih holiin agzar biyeniigee tushih gdg utgaaraa..

scotland ireland iin huvid yag tiim yum shig bailee....ooriinhoo garlaa ih todotgoj yarij bsan..

hina>
neg ochood uzehed zugeer baihaa..durtai boloh esehiig sain medehgui baina..

dairiijav>
ajiliin PC deer ees yarch sandran bichsen bolohoor ih olon aldaatai haragdaj baina lee..oilgood unshsand tnks..

my ~~~
ur huuhedtei hun amidarval tyamar baihiig yostoi bodoj uzsengui..chi maani ur huhedtei??

suren>

energy bol yag unen...manaihaar bol barag energiin tov yum bish uu??kk..o.henry yostoi unshij uzeegui..taarval harnaa..sonirholtoi baij magad ..

random said...

new yorkinhan oorsdiigoo manhattan-d amidradad l gej helne, er n tusdaa human species mayagiin humuus; togtvortoi amidarch eruul huuhed, ger bultei baina gej barag ugui, just too crazy..
gehdee l 2-3 sar bolood ochmoor sanagdana, sanana, sonin sht, ter bugchim, galzuu energy just charges you up. The best passtime is watching people, gudamj, metro, park, everywhere… Oglooguur lower manhattan, business distric-t 3-4K gonjoom omsson, goe goe cunh gutaltai erchuud, ondor osgiitei tasarhai goe huuhnuudiig haraal baimaar )) odriin cagaar rockefeller center haviar baahan lunch stops, much fun.
Za tegeed hamgiin hoorhon, gangan gay zaluuchuud/erchuud only in new york shuu, just walk around SoHo, or stop by MoMA on Saturday ))

ershuu said...

oo bas olon ongiin huuhduudiig sonirhoj harsiimuu kkke. gants l ongond durtaim bodsiishd :P

bayabaga said...

random >

tokyo d amidarch uzsen hun bol ny iin huniig ih gej toohgui, harin ch seluuuhen gej harj magad..ter tal deer gaigui..

energy iin tuhaid uneheer tiim..

ershuu>
ongonii tuhaid bol ta 2 iin l noloo shuu daa..:)