сүүлийн 2 3 хоног аймаар муухай хүйтэн бороотой өдрүүд байлаа.өнөө орой л нэг юм татрах(бороо татрах гэж яридаг билүү?) шив дээ.у природы нэт плохой погоди гэж битгий хэлээрэй дээ.байдийм шө гсн..өвөл「андуурч」 ороод байдаг бороог 「ертөнцийн 3 шог」 т оруулбаас зохилтой..
....Өвөл орогч бороо нэг шог
.....................хоёр шог..кк..үргэлжлүүлэх гсн чинь авяас хүрдгүй ээ..хүүхдүүд үргэлжлүүлнэ биз..
...манай хүүхэд ханиад хүрээд хоолой нь өвдөцсөн..сая утсаар ярисан чинь хоолой нь танигдахгүй ..жаахан сөөгөөд сээгси болцсон ч юм шиг..ёоноо, юун сөөнгө сэээгси хоолойтой залуутай хэзээ хаана юуг яалаа энэ тэр гээд тэрүүхэн хооронд наян юм бодлоошда:). баасан гараг байна даа гарч ганц аяга пийв ууя, сайхан залуу харж нүдээ баясгая гэж бодож бсан юм..хүүхэд ханиад хүрээд гэртээ миа байна гэхээр нь өрөвдөөд гадагшаа гарахаа боличлоо..нэг нь ханиадтай байхад нөгөөх нь наргиад явж байвал муухайм болуу гэж бодлоо..хэрвээ тэр биш би ханиадтай байгаад, би гэртээ байхад тэр цэнгэлмаа(цагаанаагаас зээлдэб) болоод явж байвал би лав боож үхнээ....би очиж юм хүм дөхүүлж өгий гэхээр ,,яахий яахий..надаас ханиад авчина...өнөө орой эрчимт эмчилгээ хийгээд маргааш болий гээд байх юм..зозо тэр яахаб..
..ойрын үед сонин сайхан юм болохгүй л байна..сонин сайхангүй ч гэж , би өдөржингөө тэнхимдээ суухаар хаанаасаа ч сонин сайхан ургах билээ..энэ жилдээ багтааж ажилаа өгөх тул хийх юм ихтэй..тийм учираас gym д явах цаггүй болсон .. ......
..gym ээсээ түр гарсан...болохоор буцаад гүйж эхэлсэн..хамгийн уртдаа өдөрт 12,5км, богинодоо 5 км гүйж байгаа..жилдээ багтаад хагас марафонд(21км) гүйж үзэх санаа байна.. дахиад гүйж эхлэх болсон маань Мүраками харүки гийн
What I Talk About When We Talk About Running(走ることについて語るときに僕の語ること)...ийг дахин уншиж эхэлсэнтэй минь холбоотой..гүйлтийн тухай, марафоны тухай өгүүлж буй мэт боловч ерөнхийдөө амидралын тухай..гутаж гунихарсан үед, ямар нэгэн асуултны хариулт олдохгүй үед, ганцаардсан үед би түүний номыг сөхөж харах дуртай.. аль ч номны аль ч хуудсыг сөхсөн байг би заавал нэг юм тэндээс олдог..дахин дахин..
ер нь хүн өөрийнхөө тухай, өөрийнхөө таниж мэдсэн үнэн, өөрийнхөөрөө туулсан амидралын тухай л бичих хэрэгтэй мэт..хаа нэг хэн нэгний тухай биш..нэг зохиолчийн номноос нэг л үнэр ханхалж байвал тэр мундаг зохиолч(миний хувид)..Мүраками гийн зохиолууд үйл явдал гэх юмгүй, бүх л баатрууд нь нэг л төстэй хүмүүс, энэ хүн зохиол бичиж эхлээд 30 аад жил өнгөрөхөд бичлэгийн стиль нь ч, зохиолын баатрууд нь ч ерөөс өөрчлөгдөхгүй нэг л хэвийн байгаа нь надад таалагддаг..нэг шугам яваад байна гсн үг..