Monday, March 19, 2007

Osvor nas


Дурсамж цувралын 2 дугаар:
1.Хичээл,сүрлага


Ерөнхийдөө хичээлдээ гайгүй бсан боловч,зөрүүд юм болохоороо зөвхөн дуртай хичээлээ л хийнэ. хамгийн дуртай хичээл орос хэл,түүх,газар зүй,филсөөф,тэгээд мэдээж уран зохиол,дээр нь монгол бичиг.гм нийгмийн ухааны хичээлүүддээ дуртай.дуртай хичээлээ болохоор багшаасаа түрүүлээд бүх юмаа үзчинэ. жишээ ни 10 р ангийн Радуга гийн хэмжээний орос хэлний мэдлэгийг 8 д бхдаа дуусгацан байв.


Манай ээжийн дүү Орос руу наймаанд явахдаа дандаа өөртөө ном авч ирнэ. тэрийг ни гуйж уншдаг байв. Ихэвчлэн Хитлэр ,Сталин,Кэннэди г.м хүмүүсийн намтар голдуу дээр ни баахан эрөтик ном, love romance бдаг бж. Жаклин Кэннэди гийн тухай их гоё ном уншаад тэр эмэгтэйг асар өрөвдөж бсанаа санадаг. номнийх нь нэрийг таг санажээ..бас филсоофийн хичээлдээ асар хорхойтой.. бас өөр шигээ хорхойтой найзтайгаа нийлээд мэдрэлээ муудтал реализм,идэалисм,дүализм гээд маргадаг блаа.


харин физик,хими энэ тэртээ ямар ч сонирхол бхгү.ойлгий ч гэж оролддоггүй бж. эгчийгээ тайлбарлаж өгий гэхэд ни ядаргаа гэж төвөгшөөгөөд уран зохиолийн номоо тэврээд хэвтэчдэг блаа.ахлах ангид ороод би хэлний гунзгий ангид орсон тул ядаргааний хими физик нь долоо хоногт 1 л цаг ордог болж нэг санаа амарсан даа.


Үүний өмнөх бичлэг дээр дурдсан Болдоо гээд найзтайгаа хамтийн ажиллагааний гэрээтэй. Шалгалт болохоор би түүнд нийгмийн ухааны хичээлүүд дээр, тэр надад бгалын ухааны хичээлүүд дээр хуулуулна.
манай найз тэр хими миймдээ үнэн сайн. А Б вариант гэж хуваагаад А гийн бодлогийг самбарт бичээд дуусахад манай хүн али хэдийн бодоод дуусчина. минийхийг тэр шүү дээ. кэкэ..
тэгсэн мөртөө мгл бичигээр 100 үг бичихэд 70-80 ийг нь алдаатай бичнэ. орос хэл дээр хичнээн тайлбарлаад ч үг хувиргах, үндэс дагавар нөхцөлөөр ялгаж мэдкү. сонин шүү.

2. Зуслан
Пионэрийн зуслан гээд гоё газар бдаг байлаа.Хоолондоо цадахгүй хөглөнөө..уул ни хангалттай л хоол өгөх боловч цагаар хооллож сураагүй, дээр нь цаг ургэлж боорцог аманд яүдаг бсан хүн гэв гэнэт тийим газар очичхоор хэцүүдэж бгаам л даа. Гал тогооны эгч нарт голоос ус зөөж өгч панаалдаж бгаад талх,молко гуйж авдаг байв. бас чавга өгнө.


үдийн хоолон дээр чанасан өндөг өгдөг. би өндөгний үнэр авх чадку. бөөлжис хүрнэ. өндөгөнд дуртай найзтайгаа компоодоор ни наймаалцдаг байлаа..кэкэ..
Анх 3 дугаар ангидаа явж үзчээд 14 хоногоо гүйцээж чадкү гэрээ санаад оргож бсан удаатай..кэкэ..манай ээж үнэн сүртэй дайнд явуулцсан юм шиг 2 удаа эргэж ирээд бхад л ах оргосон гэжаагаа.зуслан дуусаад хүүхдүүд зуслангийн автууусаар аймгийн төвд ирнэ л дээ. манай ээж бараг л бүрээ бөмбөр үлээх нь холгүй угтсан. бид 2 чин их сүртэй уулзаж байв шүү..


Зуслангийн концэртэн дээр дуулж онигоо болж блаа. багш л дуул дуул гэж хүчилсэн бх. Бүх хүүхдүүд П хэлбэрээр зүлгэн дээр суучина. Голдоо тайзтай гэжаагаа. тэр нь их хөгжилтэй. Дөрвөлжин кардонон хайрцагаар ТВ дуурайлгад хийчихсэн. тэгээд яг бидний үейинхэний өндөрт тааруулаад урт хөл хийчихдэг байв.「 Дуучид 」зогсохоор яг толгой ни харагдахаар тийм 4 вөлжин гэсэн үг л дээ.тэгээ л тэрэн дотроо зогсож бгаа л хоолойнийхоо хэрээр цангинуулдаг байв шүү..ямар дуу дуулж бсанаа санадгүй юм ..бодуул маамуу нааш ир/come on, baby gsn. лаг орчуулсан бгааз дэ?хэхэ/ гээ л авдаг бсан биз..


3. Багын мөрөөдөл
жүжигчин эсүүл тагнуул болий гэж үнэнгээсээ боддог байв. Тэр үейин миний шүтээн ни Оросийн Андрей Миронов блаа. үнэн гоё жужигчин бжээ. Оросын ТВ ээр байс хийгээ л гардаг бсан Фигаро гийн гэрлэлт д тоглож бгаа Мироновоос хараагаа салгаж чаддаггүй байв.Монгол киноний эрэгтэ жужигчидээс Дашдаваа/Түмний нэг дээр өгөр Гүрсэдийг эргээд харахад ард нь зогсож бдаг чэкист,бас Хөхөө д тоглодог ах/..д дуртай бж. Царай ни таалагддаг бсйин бгааз дээ. Үнэн царайлаг залуу. Дэлгэцэн дээр гарад ирэхэд н ах хүү бараг л зүрх зогсдог бсан гэжагаа.. хэдхээн кинонд тоглоод өнгөрсөн. ер нь л манайдаа James Dean бсийм шиг бна лээ.
Оросын тагнууултай киног алгасахгүй үзнэ. Хаврын 17 учирал энэ тэр гоё кино бсийм шүү. жэймз бонд оос л лав 1000 дахин гоё кино.хадуурахад Холивүүд энэ киноны copyright ийг оросуудаас авсан. ТВ сэриал болно. Гол дүрд ни Жорж Клуни тоглоно гээд 2 жилийн өмнө уншиж бсан. ю болсийн бол.тэгээ л ганцаараа нууц захиа дамжуулж бгаа, баригдаж тамлуулаад эрэлхэгээр давж бгаагаар хий мөрөөдлийн ертөнцөөс өөрийгөө олж авдаг бв шүү. аа тийм ,хэрвээ баригдаад тамлуулбал зодуур нүдүүрийг ч яахав давчина, хөлийн ул гижигдвэл ёстой тэсэхгүй дээ гээ л тэнэг тэнэг юм бодоо л бдаг бсийн бна. кэкэ..

тэхдээ ахлах ангид ороод энэ бодлуудаа орхисон. жужигчин болох ,тагнуул хийх талаар яmaр ч оролдлого хийгээгүй.


үргэлжлэл бий....


7 comments:

Особу said...

hahahah yoo huliin ul gijigdvel tesehgui gedeg ni huurhun yumaa, eleg gushih gejiine ene heseg deer

Jason Ch said...

Hehe! Goyo yumaa! Ter zuslangaas irsen chin eej ni bumbur buree bolchihson baisan gesen ni lag ineedtey baina.

Nana said...

come on bebe, hehe lag orchuulsan bnash, bayariin misheel tsuvral hiij eleg avchiishvv.
sain huu baijee, gerinhen ni ih baharhdag baih.

granola said...

goe goe, odoo Ider nasaa :-)

Jason Ch said...

Haha! Maamuu naash iriig jooon ghetto mayagaar ni orcuulah yum bol " Get your ass here ho!" gej boloh yum baina gej bodood unuudur joohon ineev.hehe

Kei said...

Huurhun huurhun yum bichdeg yum be, egduu hurchihlee :), boldog bol butsaad huuhed bolchih yumsan tee, esvel yag huuhedeeree baigaa yum shig baij bolohoor tiim orchind hed honog baih yumsan..., hehe tegvel yaj ballaj baih boloo, charlaad l, uilaad l, hashgiraad l, bas erheleed l suuj baihgui yu

Цагаанаа said...

osvor nasaa gej (sanaa aldsan)
Bi ch osvor nasaa udeed neg ih udaagui baigaa bolohoor gunigtaigaar sanaglzav!!