Thursday, May 31, 2007

report7..gertee

hodoo gertee itssen saikhan bnoo..aimgiin toviinho net cafe gaas..sanasniig bodvol gaigui hurdan yum bna..bayarluushtai ni hodoo ch gsn internet cafe nileen ih boljee.300-500 tg bdag boltoi..hyamdhan ch yum..

namaig irsen geed egch huuhduudee avchiraad hayatssan. nuguu hed ni shuugiad yag tolgoi erguuleh gejiine. yamar saindaa zugtaaj net cafe orj irhev de??ehendee ch neg negeer ni zairmag chokolate oor huurch duuluulj bariad zugaatai bsan..neeh udalgui terneese ch uidaad...
1 morojin d 1 duu..geed ovoo bsan chini eej ni..ta hed iim hyamdhan yum uu gej shordood hansh osgotsson...

2-9 nasnii 3 daisan gee l bod...2 nastai ni oligtoi yarij chadku..tuvt dohio zangaagaar..esuul ul oilgogdoh avia gargana..

lag-halbaga
ga-talh
bombos-toms
bou-bombog
..nnma-(ailiin)maamuu g.m .....barag l nuuts code oor yarichij bgaaz de??
5 tai ahaar ni orchuuluulj bj neg yum hel nevtreltsej bna..

end neg iimerhuu..

hotod ochij bgaa l baasandamba iinhaa zurgiig tavii... zuragtan deerees tatatssan bgaa..

Tuesday, May 29, 2007

report6.The lemons

өчигдөр Айриш Паб д Лэмөнз ын тоглолтыг үзсийн бна..Гоё дуулдийм бна лээ..даанч нөгөө Мэлхий гүнжийн клипэн дээр судалтай цоохор цамцтай гитар тоглоод байдаг хөөрхөн залуу нь бхгүй бсан...

онцгүй нь өөрсдийнхөө дуунаас ганц хан дуу л дуулсан....

1.Хотын гэрэлт гудамжаар
2.Зүрхний үг/хүүчин Инээмсэглэл хамтлаг дуулаад бдаг бсан бхаа/
3.Жон Ленон- Woman
4.мэдкү дуу
5.мэдкү дуу
6.The Beatles-Can t buy me love gsn 6 duu duulav...

хамгийн сүүлд дуулсан Can t buy me love үнэн будаа болгож бна лээ...бөөн рок н ролл наасан..

хувцаслалтаасаа авахуулаад лаг stylish залуучууд бдийм бна лээ...гоё гоё... гоцлол дуучин нь лаг арзаак толгойтой..нээрээ бүгдээрээ л арзаак бсийн бна... тэхдээ их урлагтай..зохиж бсан....

манай Цагаанаа бас олон хүн таньдаг айн? байс хийгээ л ийш тийшээ харж толгой дохиж мэнд мэдээд бх шиг бсан..

гэр ойрыг ч хэлэх үү,өрөй болгон энэ Irish Pub руу орж ганц пийв уудаг ажилтай...орой 7 гоос аваа л орой дуусан дуусталаа пиг хүн..суух суудал олдохгүй...MCS гэж монголд цөм хийж бгаа газар нэг бнаа....тэхэд хажуугийн Хан Брой хов хоосон гэжаагаа..

Monday, May 28, 2007

Report 5..party

өнгөрсөн Баасан гаригт энд УБ т болдог сар тутмын паати д ни очив..тэхдээ энэ удаанийх болохоороо албан ёсны бус юм билээ.уул нь нэг бгууллага бдаг,..тэр газраас зохиогоод бдиймуу даа..зүгээр л нэг залуу хувиараа зохион бгуулж бгаам gsn..

Потэтө гийн найз С сан тай уулзаад ийм юм болох гэжаага гэхээр нь Цагаанааг мэдкү бгаа бх гээд дуудчив.лаг аймаар ажил руу нь залгаа л..

...Цагаанцэцэгтэй ярий...гээд дуудчив,,манай хүн ч ажилаа тарчаад гялтганаад ирсэн...

Цагаанааг ирэх хооронд С сан бас Эрчүүд саны нэг найз эмэгтэй/жинхэнэ утгаараа/ тэй 3 уулаа монголд үйлдвэрлэсэн Алтай гэдэг шампаанск уусан шиг...манайхан Чацарганаар лаг шампаанск хийдэг болцсон бна лээ,.лаг давгүй савлалт,амттай..даанч яагаад ч юм бид 3 жоохоон уугаа л ув улаан болцсон..жоохон хатуум шиг санагдсан...

За,тэгээд Цагаанааг ирэхээр ни хэдүүлээ С ын машинаар гараaд зорьсон газраа очивоо.. хөгжим хадаа л,,хаалгаа задгай тавиж барицсан..миний төсөөллөөр бол аягүй нуугдаж бариа л асар нууц бдалд болдог бх гэж бодсон.. төсөөлсөнөөс шал ондоом бна лээ...за тэгээд дотор бөөн хүн..ихэнх нь залуу хүмүүс харагдаж бсан...25 аас доош насных хамгийн их бсан бхаа...ганц 2 гайгүй ах харагдаж бв..кэкэ... би ч гялс сканэрдаад амжсан л даа...суух суудал бхгүй пиг бсан тул бид хэд цаашаа VIP өрөө лүү нь яваад орчив..орсон хойно зарим хүмүүс хаалга онгойлгож сонирхоод бна лээ..манайхан бас л аймаар шударга..айн??

ВИП өрөөнд бол сайхан хошин шог үзсэн дээ..Особу, Потэтө саний найз Б сан гээд нэг алиа нөхөр бид хэдийг ёстой эвхрүүлээд хаяв...би ч угаасаа инээд муутайг хэлэх үү, зогсолтгүй баахан инээж баясах шив дээ.. уул нь тэр хүүхэд авяьасаа зөв газар ашиглавал амжилт олмоор санагдсан.. магадгүй ФМ ийн хөтлөгч ч юм уу...тиймэрхүү салбарт..

за,тэгэд жоохон сууж бгаад цагаанааг хань татаад 2 уулаа дээкэн дээр нь баахан хүн гайхаж зогсов...хэд хэдэн гадаад хүмүүс ирчихсэн бсан.. нээрээ ,,особу саны танил гээд нэг Франц залуу суужийлээ. лаг сээгси бүжиг энэ тэр хийгээд бсан бх шүү...

бас нэг нэг япон залуу ирцсэн бсан..жуулчин...fridae дээр танилцсан монгол залуутай хамт ирсэн гэж бсан....fridae бас л хүчтэй бгааз??тэрэнтэй бас баахан буу халсийн бна...

нэг тиймэрхүү...ганц нэг хэцүүхэн хүмүүс ирсэн бсаныг эс тооцвол давгүй паати болж бсан.,..нэг аймаар атаман нөхөр нэг залуу г гаргаж ирсэнээ ..чи 30 мин дотор зайлаараа за, гсн чинь...нөгөөх ни аймаар дуулгавартай -за,энэ тэр гээд..

яг нөгөө стрэйт нийгэмийнхээ үргэлжлэл нь тэр чигээрээ явж бгаам чинь..ганц 2 алкааш баагий, урт хуруутай хүн бас мэр сэр,,дээр нь гудамжны хэрүүлч баагий 2,3 ...бусдаараа бол давгүй болж бна лээ...

а,тий гадаа зогсож бсан чинь 2 аймаар палааж малаажтай хүүхэн нээрээ тас гунхаа л ирсэн..алхаа малхаа бол нээрээ яг л топ модэл..2 тийшээ хөлөө солбиж тавиа л..гунхалт энэ тэр бол үнэн авяастай..нүдний харц энэ тэр бол бас л аюултай,айн??

цагаанаа л хажууд савж унаад бсан...тэгсэн дараа сонсохнээ,тэр нь энд ажиллаж амьдардаг Тайланд хүн юм гэнээ...тайланд юм бж монгол юм шиг нилээн том ястай хүн харагдана лээ...тэр паати дээр дуулж барьсан гсн бхаа...бид нар ч түрүүлээд яваад өгсөн...нэг иймэрхүү л паати болж бх шив дээ. уул нь drag show ,striptease энэ тэр гээд үзүүлбэрүүд болдог гсн.. даанч энэ удаа болсонгүй...

Report 4..

Монголд ирээд унтаа л сэрсэн чини 7 хоноцсон бшд.. би чини хаагуур юу юу ч хийгээд яваад бв да...

гснээс өчдөр урждар ямар гомдмоор хүйтэн байв аа??.. байшин дотроо даараа л бөөвигөөд...ноосон цамц мамц өмсөөд ч бх шиг....яджаахад усанд орохоор ус бүлээхэн гараад бхий....адяал нөмөрч суужаагаа л Өгөөжийн гэрийн боов хивэнгээ Аюурзана ы шинэ номыг нь уншиж дуусгав...гоё ном болсон бна лээ...Амь тавьж буй шувууны далавч гээд шинэ роман(тууж??) ..баахан илбэ,ид шид,далдын хүч..халит Габриэл Маркэс taste....тэхдээ бичлэг нь маш энгийн ..нилээн олон дуу,зураг,,жужиг киноны нэр гарна.....энийг нь харахаар Мураками ч юм шиг.. ямар ч бсан сонирхолтой болсон бна лээ.. хүмсүүд олоод уншвал харамсахгүй болов уу гэж бодно..

Өчдөр нээрээ Пататэ гийн танилцуулсан хүнтэй хамт Зайсан гарсийн бна...хажуудаа бас нэг хүнтэй..манайдаа бараг бас нэг celebrity бхаа... тэхдээ хэр зэрэг хүрээнд хүмүүс мэддэг юм бүү м,эд.. би бол мэддэг л хүн бна лээ..

3 уулаа Зайсан гараад ,дараагаар нь цаахан нь байрлах жуулчины бааз орж хоол идэв...хорхог хуушуур нь тасархай амттай байв....сүүтэй цайнаас нь хэд ч нахичив??их зүгээр,асар том гэр рэстөран бсан....ваакуум цонхон ханатай тул цаана нь бэлчж яваа?? морь зорь харсан шиг сайхан суулаа....

нэг согту ах гарч ирээд наашаа хараад өмдөө тайлаад унасан... бид 3 наана нь баярлаад наашаа дөх наашаа дөх ..гээ л ...кэкэ..тэхдээ тэр ах гэв гэнэт хүмүүс бгааг анзаарсан уу яасан, цаашаа буцаад явцсан..урамгүй....

Дараагар нь Туулын эрэг дээр бх бас нэг амралтын газар очиж үзэв...аятайхан л газар бдийм бна....ер нь манай Туул гол бол бхгүй болсон бна лээ.. ямар ч сүр бараагүй,,нээх жаахан гол болцсон..аймаар өрөвдөлтэй...та нар бод доо..бургасыг нь тайрч хаяжаагаа л байшин бариад бгаа юм чин...хувийн сууцны нилээн том хороолол тэнд босцсон бсан...Зайсангин аманд хүртэл орон сууц жирийтэл нь барицсан бгаам даа..Уул нь тэр хавь чинь дархан цаазтай газар бла бл;а... гэээд бдаг биз дээ?

бас тэр хавьд гольфын талбай байсан..хэрэгт дурлаж шагайж үзсэн.. баахан тагжгар солонгосуд л бсан... тэр жоохон сэжигтэй газар...дээрээ улаан цайм буудалтай мөртөө юу ч бдгүй гээд гүрийгээд бгаам даа..нөгөө айхтар я.....ны газар энэ тэр н бдаг бхоо....

нээрээ УБ т болдог monthly gay party d очсон..сэтгэгдэлээ дараа бичимз......

P.S Хайрт БД маань хагас бүтэн сайнд гардгүйм бна....Ийглийнхаан,нэг юм бодооч ээ..гсн...

Friday, May 25, 2007

BD-2

Ийглийн захирал хэн ахаа!!!!Баасандамба ыг бутэн биеэр нь дэлгэцээр харуулж өгнө үү??? гсн..

Зөвхөн цээжнээс дээшээ л харуулаад бхиймаа/уул нь ч тийм бх ёстой л до/..нааш цааш явж бгаа,,тонгойгоод унагаасан цаас болоод үзгээ авч бгаа г.м дүрсийг нь нэвтрүүлмээр бнаа гсн...Хүсэлтин хариу гээд нэвтрүүлэг чин Ийглийнх бил үү??

Баасандамба аас болж нээрээ ажилаа алдажийнаа. Мгл ын Тв нүүд урид оройны нэвтрүүлгээ өглөө нь давтаж гаргадаг тул Баябага гуай гадагшаа гарч ажилаа хөөцөлдөхийн оронд ,өчдөр орой нь үзэцсийм бж дахиж Ийгл нюүс үзэж дэмийрээд бнаа....Давталт дууссаных нь дараа л ухаан орсон аятай л улаан дээлээ хэдэрч аваад гадагшаа....

өнөө орой УБ т ямар гоё үдэш болж бна гэж бодно??дув дулаахан(өчдөр урждар аймаар хүйтэн бсан),үл ялиг ,халит салхи сэвэлзээстэй...нээх намуухан гоё бна...би яг одоо нэт кафэ д потато гийн найзийг хүлээгээд сууж бна.. сая нөгөө эндхийн гэй бар ны хажуугаар өнгөрсөн чин хаалга нь онгорохой бхаар нь хэрэгт дурлаад шагайчлаа...ажиллажинэ.тэхдээ сонин эмэгтэй зөөгч яваад бхий....???????

чиглэлээ өөрчилцсийм уу? мэдэхээрээ дахиад энд бичнээ....

Thursday, May 24, 2007

report3...BDamba & tsagaanka

Монголд буцаж ирэнгүүтээ Ийгл ТВ ийн мэдээний нэвтрүүлэгчид дурлацсан,цаа чинь..оройн мэдээний цаг болонгуут хөгжим энэ тэрээ унтраагаад зурагтныхаа өмнө бэлэн....кэкэ..хүчтэй татажийнаа,,намайг нээрээ...

нэрийг нь Баасандамба гэдэг гэнэ...Цагаанаад хэлсэн чинь манай хүн бас фен наасан....та болиорой,,he is mine гэнээ....тус обект бол асар эрэлттэй..али хэдийнэ эзнээ олцсон бна...нээх хөөрхөн сүүмгэр нүдтэй даруухаан байрын хүнгэнэсэн дуутай залуу байна...зургийг нь хайж гүүгэлдсэн чин юм бхгүй бна.. Баасандамбын зургыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр авий....гсн...

цагаанаа бүсгүйтэй уулзсан..хөөрхөөн сөөсгөр хүүхэд бдийм бна..баахан буу халж суусан...сүүлдээ хальт улс төр хүртэл ярисан...хамтдаа шинээр нээгдсэн гэх гэй баранд очиж үзсэн боловч хаагдсан уу,,али эсүүл тэр өдөр л нээгдээгүй юү ,ямар ч бсан орж чадснагүй...жоохон харамсав...

Буцахаасаа өмнө БД ыгаа/аймаар өөриймсөн/өйрхөнөөс харж нэг санаагаа амраагаад буцхиймсан..

Wednesday, May 23, 2007

Report 2. targalalt

хэдэн жилийн өмнөхтэй харицуулахад манайд шинээр харагдаж бгаа өөрчлөлтүүдийг энд жоохон жоохоноор бичий гэж бодлоо....тэхдээ ямар нэгэн мэдэмхий дүгнэлт хийхгүй...

эхнийх ни манайхны таргалалт....эргэн тойрон баахан том том гүзээтэй залуучууд....Сөүлийн онгоцны буудал дээр монгол эрчүүдээ нүүрийг нь харалгүйгээр шууд гүзээгээр нь таньж болж байв...

монголд буугаад гудамж талбайгаар явж бгаа хүмүүсийг харахад нэг л их аахилж уухилсан хүмүүс бх юм...

таргалалт манайд ер нь үндэсний гамшиг маягийн хэмжээнд очоод бх шиг бна...

хамгийн гол нь хүмүүс огт санаа зовохгүй түүгээрээ бахархаад бх бололтой юм...би 90^95 кг тэй бгаа гээд бахархалтай ни аргагүй зарлацгаагаад..яагаад гэвэл тарган бх нь манайд ер нь нийгмийн байр суурь статусыг нь илтгээд бгаа болтой..

Tuesday, May 22, 2007

Report 1..

Nuguuh chini butsaj ireed nogooh UB iinhaa survival amidraldaa ortsson....odoohondoo tsochirdoltiin bdaltai gol tolov ene haviar hool erguulsen shig..bna

zamd bolood end irenguut gaihmaar gaihmaar yum ih tohioldson..daraa todorhoi bichimz...

...ter huntei ochij ochij Seoul deer ,,ter tusmaa neg ongotsond taarahdaa ch yadiim bgaan...end ireed udiin tsai ideh geed ...gdg cafe orson chini ...guai suuj l bhiim...
Zuv zugeer ,gev genegui yavjaagaad Tsagaanaag harchdiin bas..gantshan udaa zurgiig ni uzsen bolohoor anduursan ch bj magadgui....tehdee barag l 90 % iin itgeltei bna .....

haana harlaa geed sanaad bsan chini huuhed dureeree suujaaval yahuu????neg yum ideed bsan..buuz ideed bsan uu? huushuurdaad bsan uu??buur ondoo yum bsan bol soorii..
za za huuhdiin nuutsig bichih ni bna..

manai UB ch joohon yumaa......uulzii gsn humuus maani bugd zam deer eelj eeljee huleegeed zogsoj bh yum...........

yu ch bolson tsagaanaa,,call me baby gsn...

tanai utas bolku bnalee shu.

Saturday, May 19, 2007

beltgel

монгол явах гээд хэд хоног бэлтгэл базааж гүйв. ядаж бхад манайхан эмэгтэйчүүд давалмгайлсан гэр бүл тул бэлэг сонгох гдг нэг хэцүү даваа...эрчүүд нь ч яахав..10 мин д л аваад дуусчиж бгаа бхгүй ю.

харин хүүхнүүд их төвөгтэй....хэд хоног ширэн нүүрлээд эмэгтэйчүүдийн тасгаар баахан явавшүү..баахан авгай нар, эмээ нартай холилдоо л нүүрний будаг мудаг харсан шиг.. зарим авгай нар сонин сонин хараад бсан ... бодвол намайг эмэгтэй хувцас өмсөж барьдаг сонирхолтой гэж бодоо биз...

ядахнаа тэр талын мэдлэг бхгүй болохоор нэг бүрчлэн асуух хэрэг гарна...ямар ч олон төрөл бдий??

яджаахад ,манай ээж, эндээс захих юм бна уу? гэхээр би юу захих вэ? чи зүгээр л хүрээд ир гээд бх юм.. уул нь тийм юм гээд онцлоод хэлээд өгвөл надад амар бхкү юу?хөөрхий ээж нар тэгээд хүүхдийнхээ царайг л хараад авбал болдог юм шиг бгаа..гэлээ гээд ямар хоосон очилтой нь биш..

харин эгч нар бол хүнд гар намайг одоо нээх бизнесмэн энэ тэр гээд андуурчдийм уу ядий..ийм пүүдэр,тийм тос,,тийм сандаал гээ балай балай юм захихий..тэр сандаал мандаалаа тэндээсээ өөрөө авкү юу? гээд загнацсан...

.гснээс нялх нярай хүүхдийн хувцас чинь худал ярьсан хүнд миний хувцаснаас үнэтэй бдийм бна...энэ жил 2 ч маш дотны найз хүүхэдтэй болсон тул ....айлын авгайд хоосон очоод хөхийг нь хавдаачвал ёстой том хэрэгт орно...

сэдвээсээ хадуурчих уу? сая энийг бичээд сууж бсан чинь/одоо тэнхимдээ бна/ нэг асар хөөрхөн ах шагайсанаа

..Тама....багшийн лэкц аль өрөөнд болох вэ? гээд нээх эгдүүтэй асуухий...манайх хагас сайнд ажил хийдэг хүмүүст зориулсан тусгай лэкцүүд явуулдийм л даа./манайхаар бол дээр үейин оройн сургууль маягтай/....

үнэн эгдүүтэй....түлхээд унагаачмаар..хацрыг нь хазаад авмаар...уйлуулмаар.....маар....

нөгөөх чинь аймаар идэвхтэй өөрийн биеэр өрөө мөрөөг нь зааж өгчөөд ороод ирлээ...

зүв зүгээр бсан хүнийг....сэдэлт өгөөд нээх сонин болгоод хаячхий..толгойнд янз бүрийн л юм бодогдож бна... хүчин хийчхэлгүйхэн шиг хэд хоног тэсчвэл монгол харилаа гсн...

Thursday, May 17, 2007

Cannes filmfestival 2007

Энэ жилийн Каннын кино фэстивал өнөөдөр Францад эхэлж бна..Энэ жилийн наадмын opening нь хайрт Вон Кар Вай гийн My Bluberry Nights байх нээ...ВАҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ!!!!!!!!!!!

ВКВ(товчлов)ийн хувьд 1997 онд Happy Together ээр шилдэг найруулагч, Тони Леон 2000 онд In the mood for love(мөн ВКВ найруулга) аар шилдэг эрэгтэй дүр авч бсан билээ..2046 ч бас энэ фэстивалд өндөр үнэлэгдэж бсан.. Ер нь энэ фэстивалд киногоо оролцуулах төдийд л асар нэр хүнд билээ..ВКВ киноныхоо тухай ингэж ярьжээ..

The main thing is the challenge for this film, because it is in English, which is not my language. All through the years we have seen a lot of films made about Chinese by foreign film directors, and sometimes it looks very embarrassing. Because a lot of these Chinese characters have been distorted and are too exotic. I always wanted to make a film in another language but I want to avoid these problems. So when I was working on this film, I always asked Norah, Jude and all the crew sometimes some questions, which may seem kind of silly, but I had to make sure, because a kiss means different things for Chinese characters than for Western characters. There’s a subtle undertone, which I have to make sure of, because I want to do justice to America, to the characters. I believe there’s something we can all share even though we are from different races, different countries, different cultures; but some emotions can be shared beyond the language


Ноднин миний санаж байгаагаар Вон Кар Вай шүүгчидийн зөвлөлийн даргаар ажилласан ..Энэ жилийн шүүгчидийн бүрэлдэхүүнд Маагий Чан ий нэр байна.. бас ноднин Нобэл ийн шагнал аваад бсан Орхан Памук гээд Турк зохиолч явж байна..

Энэ жил 2 Орос кино байна..Сүүлийн үед Оросын урлаг/масс урлаг болоод жинхэнэ арт аль аль нь/ буцаад сэргэж бгаа ..Маш хүчтэй бна гээд эртүүд эндхийн зурагтаар тусгай нэвтрүүлэг гаргаад бсан..оргүй хоосон үг биш болтой..Andrei Zvyagintsev гээд найруулагчийн 「Изгнание」、
Александр Сокүрөв ийн 「Александра」гээд 2 кино байна.

Гэснээс энэ найруулагчийн Эцэг хүү гээд киног ноднин энд кино театр т үзсэн..Асар ойлгомжгүй кино бж билээ. тэхдээ уйдаагүй..яагаад гэвэл би энэ киног гэй сэдэвтэй гээд андуураад үзсэн учраас..миний тэгж андуурсан нь бас учиртай..иймэрхүү зураглалууд маш олон гарна.. жирийн нэгэн эцэг хүү 2 ын тухай гарах боловч дундаас нь үзсэн хүн бол юу ч ойлгохгүй..

Ондоо Дэвид Финчэр/7,Зөдөөны клуб/ ийн Зодиак гээд кино Ким Ки Дук/3 iron,Spring Summer Autumn Winter and Spring/, бас Тарантино гийн кино байна...японд хурдан гараасай...

Wednesday, May 16, 2007

Bodol


доорхи↓паати н дээр ноднин намайг чичрүүлээд,шөнө ч унтуулахгүй зовоогоод бсан хүнтэйгээ таарав...хов хоосон..ямар ч мэдрэмж төрөхгүй...холоос хоёр биенээ харж жаал зогсоод,,ёс болгоод дэргэд нь очиж мэндэллээ...урьд нь өөр хүнтэй ярихад нь ч харамлах сэтгэл төрдөг бж билээ..одоо бол тэр хүн яаж ч бсан надад ерөөсөө падлий алга..хэн нэгэнтэй ярьна уу,тэврэлдэнэ үү яана ямар ч хамаагүй,,,

ер нь хайртай гэдэгийн эсрэг утга нь 「хайргүй дургүй」 биш [үл тоох,эс анзаарах, сонирхохгүй бх」 гэдэг үг бдаг.тэр үнэн болтой..

тухайн хүнд дургүй хүрнэ гэдэг тэр хүн тодорхой хэмжээгээр чини дотоодод байр сууриа эзэлсээр бгаа гсн үг....илрэх хэлбэр нь жоохон зүсээ хувиргаснаас биш..

харин тэр хүний юу хийж,ямар ааш гаргах нь чамд огтхон ч падлийгүй болоод ирэхээрээ л жинхэнэ утгаараа 「хайртай」 гэдэгийн эсрэг утга бж чадаж бна....ер нь ямар нэгэн юмыг [үл тоох,эс анзаарах, сонирхохгүй бх」 гэдэг л хамгийн харгис зүйл мөн болтой...

юм бүхэн тухайн цаг үе орон зайдаа хүчинтэй...

бодол минь,сэтгэл минь өөрөө хувирамтгай шинжтэй 「эрхтэн」.....дээр нь 『тэд』надад харяалагддаггүй...бурханд, байгалд эсүүүл юу ч юм далдын нэг хүчинд харяатай...миний биенд зөвхөн оршдог...яагаад гэвэл би бодол,сэтгэлээ нэг ч удаа захирч үзээгүй..дандаа түүнд захирагдаж,,түүний аясаар явж ирсэн...тэд дотор минь жинхэнэ дураараа туйлдаг...хойшдоо ч ийм бдалтайгаар дуусах бх...

ноднин түүний тухай ингэж бодож бж...харин одоо бол үгүй...ноднингийн би одооны би 2 чанарын хувьд ялгаатай.. нарийн яривал би биш....өөр цаг хугацаа, өөр орон зайн бүтээл....

тийм болохоор,,хайртай гэсэн чинь яалаа?? ч гэх шиг элий балай юм асууж жилийн өмнөх надаас өр нэхээд хэрэггүй.....

энэ бодол хүнд хэцүү цагт надад дэм өгнө..хэзээ нэгэн цагт энэ хэцүү бүхэн дуусна,
зүгээр л ийм нэг дурсамж болоод үлдэнэ гээд бодохоор ямар ч зовлон инээдтэй санагдана...

харин ингээд бодохоор хичнээн аз жаргалтай бсан ч энэ бүхэн түр зуурынх шүү дээ гсн бодол толгойд зурс хийж гуниг төрнө... хэт их аз тохиохоор баярлах биш болгоомжлох,тэр байтугай халит түгшүүр маягийн юм төрөх юм ...

Tuesday, May 15, 2007

25 jil



Өнгөрсөн бүтэн сайнд Токио Ничомэд миний байнга очдог баарны маань 25 жилийн ой болдиймаа...гснээс 25 жилийн өмнө би ямархуу бсан бж таарах вэ?

5 нас хагастай бсийм бна...гдг чинь цэцэрлэгийнхээ ахлах ангид мисс хийгээд явжаасан бх нь..Потэтө,Өсөбү энэ тэр бол боожгоогоо гаргачаад соосгоо хөхөөд ,сүүнээс өөр юм бодох сөхөөгүй ...тэр хавиар ухаангүй бсан бх...Цагаанаагийн хувьд бол сураг ч бхгүй бсан үе бх нь..

намайг дөрвөлжин шоотой косчоомоо өмсчөөд аав эжийгээ дагаж парааданд жагсаад явж бх яг тэр үед ,,тухайн үед бидний ноомэр нэг дайсан бсан японд /токио/ энэ бар нээгдэж бж шүү дээ...тэнд жагсаж явсан хүн одоо энд ингээд сууж бдаг ....гээд бодохоор хүний амьдрал асар сонирхолтой юмаа...яаж ч тааж таамаглаж болдоггүй.. яг одоо ч гэсэн 10 мин дараа ю болохыг хэлж мэдэх юм алга...

за,уянгын халил ч яахуу..гол сэдэвтээ орий..

Энэ баарны эзэн Таак сан болохоор залуудаа Амэрикт сурч бсан ..уул мэргэжил нь зураг ,баримал,обжэ(objet),инстөляци(installation) ийн чиглэлээр уран бүтээл хийдэг/ энэ хүний бүтээлээс Бритиш музей д тавигдсан гээд бод доо/,,,дээр нь бас ном бичнэ..орчуулга хийнэ...дээр үед TBS радиогоор гэй хүмүүст зориулсан нэвтрүүлэг хийдэг байсан гээд есөн жорын чиглэлээр activity явуулдаг ..Япондоо гэй либэрэйшн /гэй рибү гэж товчилоно/ хөдөлгөөнийг өрнүүлэхэд нилээд үүрэгтэй оролцсон.....гээд дурдаад байвал маш их зүйл хийсэн хүн...

Ничомэ д нэг баар 25 жил оршин тогтноно гэдэг маш хэцүү. одооны Ничомэ д 200 гаад баар нэг газар төвлөрсөн байдаг гэдэг юм билээ..энэ олон газраас 25 жилийн түүхтэй нь хэд билээ гээд бодохоор бас л их хүчин чармайлт гаргасан бгаа юм..бас чанартай client үүдийг ч өөртөө татаж чадаж..

энэ удаа нийтдээ 150 иад хүн цугласан бсан...хамгийн ахмад нь 80 аад настай хүн/үнэн цэмцгэр ,жэнтлэмэн хүн бдаг..дуурь судлаач,шүүмжлэгч,бөйфрэнд тэйгээ 34 жил хамт амьдарч бгаа гээд бод доо!!!/ бсан...залуу нь тэгээд 21,22 той годгоносон бацаанууд ..тэр хавиар гүйгээ л бна лээ..

Том дэлгэцэн дээр уг баарны 25 жилийн түүх зурган болооод видео хэлбэрээр гарч бсан.. хүмүүсийн залуугийн зураг энэ тэр үзээд элгээ хөштөл шоолж бсан чинь Баябага ахын зураг нилээн хэдэн газар цохиж явхийм...кэкэ...дөнгөж дэбю хийчээд баруун солгойгоо ч ялгахгүй бх үейин зурагнаас авахуулаад,ноднингийн гэй параадын үед авахуулсан зурагнууд цочтол гарч энэ тэр....

за,тэгээд анх удаа drag show гээч юм үзэв..үнэхээрийн хөгжилтэй юм билээ...элгээ эвхэртэл инээсэн..бас танил дуучин маань Over the rainbow g дуулсан.үнэхээр гоё дуулсан шүү...мэргэжлийн хүн цаанаа анги...

нэг зохиолч залуутай шинээр танилцсан юм бна... найз залуутайгаа хамт ирсэн бсан л даа, тэр нь инээгээ л дуугай зогсоод бхаар нь би эхлээд гайхсан,..дараа нь мэдэхнээ хэл муутай дохиогоор ярьдаг юмсанж..найз нь орчуулга хийгээд жоохон ярилцсан юм бна... монголыг их сонирхдог ,,хамгийн их очиж үзэхийг хүсдэг орон гэж бсан шүү..

өнөөдөр уул нь нилээн юм бичий гэж бодосн ..гэнэт асар залхуу хүрчлээ...дараа хэрвээ санаж байвал гүйцээе..

Monday, May 14, 2007

Weekend

Өнгөрсөн Weekend ийг Потэтө болон түүний найз залуу /2 уулаа хүнд гар/гийн
хамтаар үр бүтээлгүйгээр өнгөрүүлэв..мууг дагавал могойн хор гэж яг үнэн ..архи уусаар бгаад таарсан гсн..худлаа худлаа .гоё хөгжилтэй бсан..кэкэ...дараа хошуугаа унжуулаад гомдол нэхээд бваа..

5 дахийн орой Потэтө ба түүний бойфрэнд манай эндхийн/өрөн нутгийн,дотоодын??кэкэ) мисс залуу дээр нь бас бус хүн нэмэгдээд Ничомэ д өглөө хүртэл уусийм бна..баахан аальгүйтэх шив...аа,тэхдээ Потэтө хүүхэдтэй урьд нь яриж бгаагүй сэдвээр жоохон ярьсан...аягүй л бол хүнд гар санахкү бгаа даа..ноцтой ноцтой юм яриа л бналээ гсн...тэхдээ манай потэтө ухаантай сайн хүүхэд ..

хажуудах шаал танихгүй залууг л зүв зүгээр бхад нь миалаад үгээр идээд бдаг нь жаахан тийм болохоос..кэкэ...тэр нь их панк залуу бсийм лдаа..утаснаасаа 83 хүүхэлдэй зүүгээд унжуулцсан,чихэндээ хичнээн ч ээмэг зүүцсий,,аа,тийн,шар ч юм уу,ягаан цамц өмсцсөн бсанийг нь хэт тод өнгөтэйм бна гээд доош нь хийгээд бх шиг бсан...кэкэ..ямар ч олон ээмэг зүүцсий???энэ тэр гээ л ..тэхдээ гоё гоё..би үхтэлээ инээсэн.. хэлүүлж бгаа хүн н ч гэсэн баясаал бх шиг бсан...потэтө гоос өөр хэн түүнийг тоож яриа өдөхгүй бгам чинь:)

маргааш нь бол харин толгой нилээн өвдсөн...дээр нь ,өдөр босоод хамаг юмаа зэрэг залгацсан чинь өрөөний гал хамгаалагч автоматаар унаад кофэ ч чанаж уух боломжгүй болчдий...засварчин ирж янзалж өгтөл тэгээд 2,3 цаг амьтан болж бгаам чинь..ядахнаа толинд нүүрээ харахаар аймаар царайтай баагий..санаагаар унас хийгээд..тэгээд дараагаар нь дахиад нөгөө хэдтэйгээ Yoyogi Park д болж бсан тайланд фестивал д очих шив дээ....

Өчигдөр харин манай бойфрэндийн нэг найзтай нь уулзсан...Индонэзийн Бали аралд амьдрах болоод 12 жил болж бгаа гэсэн..Энэ удаа Токёо д түр ирээд бхдаа танай бойфрэндийг чинь үзий гэсээр бгаад надтай уулзаж бгаа нь тэр..

Гадилын/банан/ модноос нэгэн төрлийн цаас гаргаж авдаг /ваши гээд япон цаас бдаг ..тэрэн шиг юм гэж би ойлгосон/.түүгээрээ янз бүрийн уран бүтээл туурвидаг хүн юм бна...энүүгээрээ нилээн нэрд гарч яваа бололтой...Эндхийн нэг томхон сэтгүүл дээр гарсан өөрийнхөө тухай материалыг үзүүлж бна лээ..амьдардаг гэрийнх нь зураг ийг үзсэн чинь ёоё,нээрээ мангар том цэцэрлэгтэй гэрт амьдардаг наасан...тэндээ бол феодал юм шиг бна лээ..тэхдээ уг хүн нь их даруухан...

хуучин хэвлэлийн компанид рэдактөр хийдэг бсан тул эндхийн зохиолч нараа сайн мэднэ. Мураками Харуки тэй нилээн хэд уулзаж бсан гсн../түүний талаар нилээн яриулсан/...даанч сүүлийн үейин зохиолууд нь ерөөсөө санаанд хүркү бгаа гээд асар шүүмжлэлтэй хандаж бна лээ..

дараа Балид манайд зочлоорой гэж авсан... ахаа,,намайг уриарай!!!кэкэ........

манай хүний ганц сайн найз нь гсн..түүний сайн муу бүх л чанарийг , дээр нь хамаг паянгий нь мэднэ... чи сонирхох юм байвал өнөөдөр надаас сайн асуугаад ав .би чамд нууж хаах юмгүй бүгдий нь гоё яриад өгий гээд бсан.хаха..

манай хүн сандраа л ..ёстой болкү шүү энэ тэр гээд бхыг бодоход бас хоосонгүй бсан бх...

доорхи зурагнууд тэр хүний уран бүтээлийн нэг хэсэг нь

1)Holbogdohui
2)4 uliral nemeh ni neg
3)the light from the sea









3)

Харих нээ!!

Захиалсан бсан онгоцны билэт маань өнөөдөр ирж бна...ингээ л монгол руу гараад шидэж дээ...удкү/cарын сүүлээр/ монгол явлаа...аягүй хөөрхөн хүүхдүүд минь сайн суужаагаарай ...

УБ т хэд хоног гудамж мэтрлэчээд хөдөө гэртээ харьж хэд хоног хэвтэх төлөвлөгөөтэй..
ээжтэй хэд хоног тэр хавийн хов жив ярьна..тэдний тэр нь тэгж хүнтэй суугаад ,,энэ нь архи ууж ингэж агсан тавиад гээ л ярьж гарна шүү дээ...даанч би нутгаас гараад 13 жил болж буй тул таньдаг хүн амьтан цөөн бдаг нь тиймэрхүү..манай ээж тэр хавийнхаа нэвтэрхий толь л гэж мэд.. Ихэнхи айлыг 3 үеээр нь мэдээд бдий..кэкэ..
тэхэд би өөрийнхөө төрөл садангуудыг тайлбарлуулаад тайлбарлуулаад цээжилдэггүй гээ л бод...

БИ; ижий(гсн.кэкэ) Самдан ахынх чинь манайхтай ямар төрөл билээ???
Ээж: Өвөөгийн чинь дүүгийн...........................................бла бла...

Яг энэ яриа дараа жилийнх нь цагаан сараар дахиа л болно.. би тийм юмандаа ёстой муу...

хүүш,хадүүрцсан явжийна..

нээрээ явна гээ л хөөрөөд бсан чини УБ т очихоороо орох оронгүйм бшд...байраа 21 хоног моногоор түрээслүүлдэг айл бхкү бх даа.. Буянт Ухаад буугаа л шууд home less болох нь бшд....

Friday, May 11, 2007

Nagatacho

Өнөөдрөөс овоо хүний төрх орж бна..Нус зогссон..нүд жаахан хорсоод бгаа..

Манай сургууль дээр 2 оюутан улаан бурхан/коор??,корь?/аар өвдсөн гэхээр нь айгаад өчигдөр эмчид очив шүү...Багадаа коорьтоогүй хүн насанд хүрсэн хойноо тусвал нилээн хүнд хэлбэртэй бдагийг мэдэх тул айсан хэрэг л дээ.нээрээ бага бхад хавийн хүүхдүүд бүгд коорьтож бариа л,,,бдаг даа.. жоохон хүүхдүүд бөөнөөрөө тусдаг өвчинүүд..бүгдээс нь би ганцаараа торойгоод үлдэчдэг гээ л бод..тэр чинь их муу юм билээ.. ямар ч дархлаа биенд үүсэхгүй тул том болсон хойноо өвдвөл их аюултай..учираас.

тэгсэн юун корь,юун ханиад,,нэг төрлийн ургамлын аллэрги бна гэнээ... би л аллэргигүй муудаад бж гэнэ дээ.......одоохондоо вакцин тасарцсан бгаа...дахиад тариа эхэлхээр нь ирж хийлгээрэй..гэнээ...энэ жил ер нь японд улаан бурхан/хашика ,машин гэнэ../нилээн дэлгэрч бгаа гэнэ...

Өчигдөр уйлж уйлцсан Санта шиг/нүд бөлцгөр,хамар улаан/ хүн Нагата чо/эндхийн парламэнт бдаг газар/ орлоо..өөрийнхөө судалгааны ажилаар нэг хүнээс интэрвью авах ёстой бсийм..уул нь багштай хамт явах бсан боловч ах уламжлал ёсоор гэнэтийн ажил гараад би муу нүүрлээд ганцаараа явах юм болов...манай багшийн залуудаа хичээл зааж бсан шавь нь одоо парламэнтийн гишуун болцсон.тэгээ л надад тийм мундаг хүн олдож бхгүй юу.түүнээс над шиг гадаад оюутанд ямар юмных нь УЙХ ийн гишүүн....

тэгээ л багшийн бэлдэж өгсөн (намайг)танилцуулсан захиа,,бас гарын бэлэгийг нэг гартаа,,буцах замдаа хэдэн гантел аа өргий гээд бэлтгэлийн хувцастай цүнхээ чирчлээ...тэгсэн буруутдиймаа...гадаа бүгчим гэж...яджаахад халуунд пиджаак энэ тэр өмсцсөн..түүртээд..уур хүрээстэй...

харин мэтрөнд 2 хөгжилтэй хүн харж баяссан шиг явсан шүү..өөдөөс харж суусан хос үнэн хөөрхөн... 2уулаа нилээн махлаг/мяраалаг гэвэл арай хөөрхөн юм уу?/,,за ,ямар ч бсан 2 уулаа зузаанка...эмэгтэй нь 80~85 кг,,эрэгтэй нь за нэг 100 хавьцаа л болуу/таамаг/??? уул нь жаахан хүүхдүүд юм шиг бна лээ. охин нь уралдааны морь шиг оройныхоо үсийг шодойлгоод бооцсон..эрэгтэй нь мөрөвчтэй өмд/one piece/тэй..хамгийн гол нь хоорондоо халуун /янаг/гэж жигтэйхэн..гар хөлнөөсөө барилцаа л бас бус юмнаасаа ч барилцаад бсан бх шүү..кэкэ..яриж бгаа яриа нь ч гсн нээх хөөрхөн.. хэрэгт дуртайм болохоороо сонсож бсан хөгжимөө зогсоочоод тэр 2 ын яриаг сонсоо л бсан гэжаагаа...

за,тэгээд зорьсон газраа ирэвээ...нэвтрэхийн тулд body checк гэж хийж бна.. нэг хөөрхөн ах цахилгаан бороохой шиг юмаар бие тэмтрээд хачин болгоод хаячдий...үнэн халтуурны.ганц үзээ л болоо...ахаа,та сайн үз л дээ гэж нэг хэлэх гэснээ боличлоо гсн...

гснээс ийм газар ажил хийж үзхиймсан..хүүхнүүдийг нь үзэлгүй өнгөрөөчөөд, гайгүй эрчүүдтэй нь тулж ажилаа л.гсн... та тэнд очиж зогсоод өмдөө тайлна уу?? гээл үү..гоё гоё.......би ч 7 хонолгүй ажилийн байран дахь sexual harassment гэдгээр нь явах бхаа даа...

тэгээд яахав ,дотогшоо нэвтрээд уулзах ёстой хүнтэйгээ уулзаад нөгөө хэдэн жижуурийн мэндчилгээгээ хийгээд,бэлгээ гардуулаад...гснээс Баабар эртүүд мгл ын хөдөөнийхөн 45 мин мэндчилгээ хийдэг ч билүү,,нэг тиймэрхүү харьцуулалт бичсэн бсан,....японууд бүр аймаар 83 юм болно гээ л бод..「сайн бна уу..тантай танилцсандаа таатай бна..намайг тийм сургуулийн тэр гэдэг.....ийм их ажилын хажуугаар ,үнэт цагнаасаа /хайр найргүйгээр/ надад зориулан цаг гаргасанд их талархаж бна.....бла бла」,,амаа хөдөлгөх зуураа бас бөхөлзөж ёс хийнэ..нүүр бол бас инээлтийн бдалд бх ёстой гэжаагаа.......салах гэж бас бөөн юм болноо...хэт их ёсорхог бх үнэн ядаргаатай...

харин ажил санасныг бодоход маш бүтэмж сайтай байлаа...манай Оюун гишүүнтэй нилээн төстэй бүсгүй бса.. нүүр царай нь ч ,ярианы өнгө аяс нь ч...нээрээ туслахууд нь аймаар шуурхай ажилладийм бна лээ. ..чи ноднингийн.......матэриалыг нэг үзээд өг дөө гээ л тэгэнгүүт үнэхээр 5 секунд болов уу гүй юу сап гээ л олоод ирнэ...

тэндээсээ гараад ойрхоноор нь Роппонги ийн Типнэсс орлоо..үхүм үхүм....кэкэ...
Шинжүкү,Шибүя гаас ялгаатай нь лаг давгүй /миний сонирхдог стийл ний/залуучууд ирдийм бна лээ...Шинжүкү Шибуя д ирж бгаа хүмүүсийн 80~90 % нь ангийнхан бдаг бол Роппонги д арай бага..тэхдээ л ямар ч бсан 50 % тай...

би нээрээ яахлаараа гонжоомтой хүн харахаараа зүрх түг түг гээд бдийм болоо...кэкэ..

Thursday, May 10, 2007

shine hun


Франц нилээн хатуухан ерөнхийлөгчтэй болж бгаа болтой..Японы ТВ ээр сүүлийн хэд хоног түүний тухай гарч бна..Японы соёлд асар хүндэтгэлтэй,,нааштай ханддаг Жак Ширак ийн /ямар сайндаа л манай шар залуу Франц орохдоо дагвадоржийг дагуулахав??/дараа ямар хүн гарах нь вэ гдг н эдэнд сонирхолтой бгаа болтой...Аль ньч гарсан Саркози ни сүмө д дургүй,,нөгөө бүсгүй нь(кэкэ) япон анимэ/хүүхэлдэй??/д дургүй гэнэ..

Саркози бүр сүмө г 「үсээ боосон 2 хэт их жинтэй хүн хоорондоо мөргөлдөх юун тийм сонирхолтой бгаам???」,,「сүмө бол огтхон ч оюунлаг бус спорт 」энэ тэр гэж хэлж бсан удаатай юм бна..

Саркози хүнд гар түүгээр ч зогсохгүй 2004 онд Хятадад айлчлахдаа「Японоос илүү Хятадад дуртай....., Хонг Конг сайхан хот..Токёо,Кёото гийн юуг нь сайхан гээд бгааг ойлгодоггүй..」энэ тэр гсн юм бх..

Сүмөгийн талаар Саркози той санал нэг бна...ингээд хэлчүүл сүмө гийн улаан ягаан фэн хүмүүс намайг барьж идэх бх даа..

YATTTTTTTTAAAAAAAAAA!!!!


Удтал хүсэн хүлээсэн Травис ийн шинэ цомог The boy with no name hudaldaand garlaa..Өндгөн толгойтой хөөрхөн хүүхэд жоохон хөгширчөө юу даа???

Японд 8сарын 11,12 нд болох Summersonic-2007 рок наадамд оролцох юм бна...Аргалж бгаад үзнэ дээ......

Энэ цомогийн эхний сингл Closer iin PV

Tuesday, May 08, 2007

Nom

Нус бол багахан хэмжээний гамшигийн хэмжээнд очичлоо..гоожоо л бхий..яасан дуусдагүй нус вэ?нусаар дамжаад хамаг юм маань урсаад дуусчихийм биш бгаа? гсн түгшүүр маягийн бодол төржаахийм.кэкэ...блогдохоос ондоо хийх ажил бхкүй тул бөөндөнөө...

өнөөдөр нэг хоолны ном худалдаж авсан...

『10 минутанд гялс/манас/』гдг нэртэй..бодвол над шиг ганц бие,дээр нь хоол хийх туршлагагүй нөхдүүдэд зориулсан ном бх..мангар тэнэг л биш бол асар ойлгомжтойгоор бичсэн ном бна...хоол хийх чинь ийм сонирхолтой бсийм уу гэмээр..галаа нэг хүчтэй дээр нь тавьж, нэг нам гал болгоо л....үзэж тарж бнаа..өнөөдөр 2 мэню нд challenge хийсэн..үр дүн давгүй...сэтгэл хангалуун бна гсн...гэснээс өнөөдөр хэний блогоос унщчив аа...соори нэрийи нь дурьдий гэсэн чинь санахкү бна...монголын нэг ТВ ээр орчуулгын кино гарсан чинь 『Би чамд хайртай гэдгээ цохон тэмдэглэхийг хүсч бна 』 гсн гэнэ....үхтэлээ инээлээ...нэг бодлын паанк ч юм шиг..кэкэ


ном гснээс Роппонги д гадаад номын аутлэт шоп нээгдсэн бна..20-80% ийн хямдрал гэж бсан...токёо д амьдардаг болоос сонирхож бгаа хүн бвал Аояама бүүк сэнтэр лүү.Би ганц Raymond Chandler ийн The Long Goodbye г л авсан...
нээгдсэнийг нь хожуу мэдсэн тул миний сонирхсон номнууд ихэнхи нь sold out болцсон бна лээ....

Тагтан дээрээс

Өчигдөрөөс хойш хамарнаас нус , нүднээс нулимс гоожоод жоохон миарчийнаа.Хамгийн гол нь ханиад хүрцсэн үү,аль эсвэл нөгөө алдартай навч мөчирний аллэрги ни болчив уу? ялгадагүй ээ..ойр хавийн хүмсүүд бүгдээрээ л кафуншоо/аллэрги/ бна гэхий...японууд ер нь худал хэлсэн хүнд бараг бүгдээрэээ тэр аллэргитэй,,япөнд удсан хүн заавал тийм болдог гээд бсан үнэн болж таарах нь шиг бна...үнэн миа юмаа..

миний хамранд тийм л их нус бсийн бхдаа.цэвэрлээ л 5 мин болов уу гүй ю дахиад гараад бхий??????

тийм болохоор өнөөдөр гэртээ...хэд хоног мартах шахсан блогдоо бичлэг нэмсэн шиг.. болкооон дээрээ ном уншиж нэг үзээ л,,кофэ ууж нэг үзээ л...далимаар нь хөлөө борлуулчих санаатай нар дагуулж тавиа л сууж бна...хэдэн зураг авсан нь энэ...
1р зураг:Тагтан дээрээс харагдаx ерөнхий үзэмж нэг иймэрхүү...

2р зураг:хаа ч явсан цугтаа үнэнч анд кофе..түүнд бүрэн автсан...

3 р зураг:тагтан дээрээс доошоо харахар нэг иймэрхүү. миний сайртай хөл,,бэлтгэлийн пүүз хатааж бгаа бдал харагдаж бна....болкооны төмөрнөөс бариад уяцсан бгаа нь.. инgээд уячхаар бүр илүү сайн хатдий...








Osobu andad


Особу сааааааааааааааннн!!!!!!!!!!!!!!

хэд хоног бхгүй хоорондуур манай фракцийн гол хүн маань дайсны суманд юу ч гүй болцсон бшдэ.....Тэр Юндэн нээрээ бас л азгүй залуу юм даа..гсн..

одоо санаагаар унахгүй шүү.. дараачийн дурлал тэрүүхэн тэнд , булангийн цаана чамайг хүлээж бгаа л гэж мэд! хоосон тайтгаралын үг биш шүү..үнэнгээсээ....

amjilt!!!!!!!!!!!!!!!!

Особу гийн ах/мад/ фэн....

LIVING TOGETHER



Living together party d очив...

『 HIV нэмэх ч бай HIV хасах ч бай бид бүгдээрээ нэг л хотод амьдардаг』 гсн уриатай үдэшлэг..Сар болгон болдийн бна.. би хүнд гар анх удаа л очиж бгаа нь тэр..сайндаа ч биш нэг танил хөөрхөн залуу энд уншлага хийх бсан тул яалт ч гүй очиж таарч бгаам..дээр нь пийвний халуунд очино гээд бүлтэрцсэнийг ч хэлэх үү? хүнд амалчаад мурих муухай тул бөөн бороон дундуур яваад очлоо.. санаснийг бодоход аятайхан арга хэмжээ болдийм бна..нэг л албан ёсны ,,янзан бүрийн юм ухуулж бариа л тэгдэг бх даа гсн чинь их энгийн... хүмүүс зогсох нь зогсож ,,суух нь суугаад зарим нь ч шалаар нэг тараад суучиж...Ди жэй нь ч их аятайхан сонголттой хөгжим сонсгочидог юм бна...

идэвхтэн сайн дурын хүмүүс нэг нэгээрээ гарч ирж яриа хийгээ л..『HIV нэмэх 』хүний захиаг уншиж сонсгодог ч юм уу нэг тиймэрхүү маягтай өрнөдөг юм бна....



үдэшлэгний дараагаа бүгд хоолонд орсон..Анх удаа ..『HIV нэмэх 』хүнтэй танилцаж үзэв.. их ч сонин сайхан сонслоо.. монголынхоо ДОХ ын талаар тэр хүний амнаас олон л юм сонслоо...ОУ ын хурал д их явдаг болохоор тэнд танилцсан монгол хүмүүсийн тухай ярьж бна.. байдал нилээн хүнд бдаг болтой... нэг мгл бүсгүйг халдвартай гэдгийг нь яагаад ч юм ажилийн газрынхан нь ,,дээр нь ойр хавийнхан нь мэдчихсэн бсан гэнэ..энэ ч мэдээж эмнэлгийн ажилтнуудтай холбоотой..мэдээж тэр бүсгүйд олон л дарамт ирсэн..зарим нь бүр ална тална...бараг л Монгол улсын эрх ашиг энэ тэр гэж хийрхсэн сурагтай..

хүнийг туссан өвчинөөр нь ялгаж гадуурхана гэдэг хамгийн бүдүүлэг ..Өвчин хүнийг сонгож ирэхгүйм болохоор өнөөдөр тэр хүн ална тална гэж дэмийрч яваа нөхөр ч маргааш тусч болно..насанд хүрсэн бэлгийн харьцаанд ордог бүх хүн бүр л магадлалтай..ер нь хайр сэтгэл,манай нөхөр найдвартай ,надад үнэнч гэх маягийн итгэл үнэмшилээр энэ өвчинөөс өөрийгөө хамгаалах боложгүй тул бүр гэртээ суугаад үнэнчээр журмаа сахиж бгаа эмэгтэй/эрэгтэй ч бж болно л доо/ д ч ДОХ хүртээлтэй. манайд л нэг их хадны мангаа мэтээр сүржигнээд бгаа болохоос надад ч чамд ч хамаатай өвчин..хамрын ханиад хоолны хордлогоноос юугаараа ч ялгаагүй..

дээр нь манайд тогтоогдоогүй л болхоос ДОХ бж болохоор шинж тэмдгээр өчнөөн хүн талийгч болдог сурагтай..Өнөөдрийн 『30 дахь хүнийг илрүүллээ..хавьтагчийг тогтоож бна..』гэх маягийн баатарлаг үйлс бүтээсэн аятай хэвлэлийн бага хурлаар зарлах нь хэр үр дүнтэй бдаг юм бгаам ? бүү мэд..миний бодлоор дор хаяж 3,4 мянган хүн бий дээ..Монгол шиг бэлгийн харьцаа чөлөөтэй,асар задгай газар бол бүүр ч илүү бж болох магадлалтай.....

НАС ТОГТОХУЙ(keke)

Потэтө г дууриаж Гоолдэн вийкээ өдөр өдрөөр нь саний гсн чинь ю вэ ...толгой манараад ...тасалданги..өөр хоорондоо холбоогүй...нэг л бүдэг бадаг дурсамж....өвөө болжаагаа гэдгээ анх удаа бодитоор хүлээн зөвшөөрөв...Урьд нь Потэтө энэ тэр гээд ..бас бус муу хүмүүс ...өвөө/эмээ??/ гээд ад шоо үзээд бхаар нь..ана мана эсэргүүцээд бдаг бсан.үнэний хувь бсан шиг бна..

тоглоомгүй сүүлийн үед хүмсүүдийин нэр ус санахгүй,саналаа гэхэд хольж солих юмуу ор тас худлаа санаастай..Мурата сан гэхийг яагаад ч юм уу Морита ,Катада сан г Такада гээд цээжилцсэн бх жишээтэй.. аль аль нь манай өрөөнд жил болжаагаа хүмүүс ш д...манай ээж бидний хэн нэгийг дууудах гээд бүгдийг нь хэлчдэг бсан тэрэн шиг л юм болжийна...алиб баяраа,батаа,цэцгээ чимгээ гээ л гаргасан хүүхдүүдээ бүгдийг нь дэс дараагаар нь дуудахаар,,,ээж одоо алиа ийн гээд бдаг бж билээ...би өөрөө тэгсэн тэрнээс долоон дор өвгөн болох шинжтэй..

...яагаав дээ нөгөө нэг...хэн ах...юу яах уу? гэх мэтчилэн сүүлийин үед ихэвчлэн тодорхойгүй төлөв дээр яриж бх шив дэ..

Thursday, May 03, 2007

Tanaid honii

особу саны блог дээрээс уншаад 25 тв ийн Танайд хоний нэвтрүүлгийг узэв.Дуучин Сараагийн гэрт зочилсон дугаар. сарантуяа маш таалагдав..маш хээгүй...гоёж чимээгүй..яагаад ч юм эгч нарийнхаа тухай үзэж бгаа юм шиг маш дотно ойр санагдав..сонсоо л бмаар..яг тэр насны мгл бүсгүйчүүдийн хамгийн нийтлэг төрх болов уу гэж бодно..

энэ нэвтрүүлэгт дуртай..би өөрөө хэрэгт дуртай болоод ч тэр үү,,мөнгөлынхөө хэдэн celebrity нүүдийн хувийн амьдралыг харуулдаг , дээр нь нэвтрүүлэгч залуу нь давгүй чөлөөтэй яричдаг болохоор нь..кэкэ..заримдаа ч гэв гэнэт..цочмог бдлаар хүн цочтол нь ярьдаг болохоос..эртүүд хэнийд билээ оччоод ..яацсий??..энэ тэр гээд бсан..дээр нь энэ нэвтрүүлэг үзэхээр мгл д харьцсан юм шиг санагдаад бдаг ...аймаар хээ шаагүй..японууд бол нэвтрүүлэгийн цагийн талд нь бөхөлзөж талархал илэрхийлсээр бгаад таардий...манайхан ер нь их гоё дулаан харьцаатайм бнаа гэж бодогдоно..ямар сайндаа Төрөө(түрүү??) Сараагийн охиныг тэврээд зогсож бхав дээ..хийж бгаа хоолноос зөвшөөрөл авалгүй амсаад зогсож бх жишээтэй..гоё гоё...хэхэ...

Энэ Төрөө чинь хүнээр яриулахгүй дундуур нь тасалж яриа л тэгээд бдаг бсан өнөөдөр бүүр Сараагийн ам руу орох нь ээ...сандарч бадайраа л..яагаад ч юм сараад дурлацсан юм шиг харагдав..кэкэ..хүн дурлахараа л нэг иймэрхүү бдаг даа..

нээрээ энэ нэвтрүүлэгийн ачаар нөгөө алдарт Жавхлан Баясгалан гэдгийг чинь анх удаа нүүрий нь харав..Мгл сонин үзэхээр л дандаа Жавхлан Баясгалан гээд бичицсэн бдаг...ямар хүн бдагийг нь мэдэгүй бсан..арайхийж нэг юм мэдэж санаа амрав...Жавхлан нь яагаачгүй гүзээ сууцсан болохоос давгүй яриатай залуу санагдав...

Tuesday, May 01, 2007

huuhduud

Манай багш гэж нэг цаг барихгүй хэцүү хүн бнаа...өглөө 10 аас уулзий гэчээд бхкүй. жоохон ажил гарчлаа ..үдээс хойш 3 аас болий гэнээ..эртхэн дуусгачаад Тоокёо өртөө рүү гялалзчий гэж бодсон бдгүй шүү..цагтаа ирж бсан түүх бхкүй болохоор нэг иймэрхүү юм болно гэдгийг ч уул нь мэдээ л бсийм л да.

Гоолдэн вийк эхэлсэн биш хот тэр аяараа хүүхдийн цэцэрлэг аятай..гудамж талбай,мэтрө,галт тэрэг хаашаа л; харнав хүүхэд...уйлсан унжсан,харайж цовхорсон,гартаа шаариг маариг барицсан бацаанууд дүүрэн,цаагуур чинь..

энэ японууд тэгээд хүүхдээ олон нийтийн газар хаая хүүе гэхгүй дураараа блгах юм..рэстөран энэ тэрд хүүхдүүд нь пижигнэтэл хөөцөлдөж гүйгээстэй...
МГЛ д бсан бол ээж нь нэг ....ъ(()#>*>*>{`Л{`....гээ л нам болгож бгаа даа,,кэкэ...тэр нь дээр юм шигээ...

өчигдөр нэг хос 2 хүүхдээ галт тэрэгний сандал дээр үртааш нь「тэнийлгээд」тавьцсан/үнтүүлцсан/бдий..уул нь 7 хүн суух нормтой л доо..тэгсэн харин тэр 4нийлээд тухайн сандалыг тэр чигт чь эзэлцсэн бгаам даа,..хажууд нь нэг эмээ муухай хараа л зогсоод бсан.. хаа гзар хүнд гарууд их бх юмаа...тэр их хүнтэй галт тэргэнд 2 хүүхдээ өвөрдээрээ унтуулаад хүмүүст сандлаа өгий гсн сэтгэл бхги болтой..

аа,тийм бас..уржигдар 「хүүхэд」тэйгээ хамт цэцэрлэгт нарлангаа, тэр хавийн тоглоомнууд дээр хүүхдүүдээ тоглуулж бгаа аав ээжүүдийг баахан авч хэлцэв..яасан гэхээр ,тэр хөөрхий амитасийг ерөөсөө дураар нь тоглуулахгүй хараад зааварлаад зогсчих юм. өөрсдөө дунд нь хутгалдаад ч бх шиг,.илүү шд...кэкэ....хүүхдүүд ч гсн нээх марзан,,томчуултай тоглоод бх сонирхол бдгүй блгүй дээ. сайхан шороотой ни хутгалдуулж хаячаал холоос хараад баясаад сууж бвал дээр юм шигээ...,

бид нарыг бага бхад хэн ч хаая хүүе гэдгүй дураараа сайхан өсчээ гээ л БФ тэйгээ нээх хөгшин юм шиг эртний сайхан болж суулаа ..

нээрээ хүүхэд бхад нар мандахаас шингэх хүртэл нэг л их ажилтай юм шиг тувт гадаа өнждөг бж билээ...ямар ч тоглож ханадгүй бсий....дүү уйлаад дагачина..би дагуулахгүй гээд зугтаана..кэкэ...

2 уулаа адилхан гадаа бдаг бсан мөртөө манай дүүгийн нүүр сайртаад ,ах яагаа ч гүй бдаг сан.. яагаад гэдгийг ни ч одоо бол нэг юм ойлгоод бгаам л даа...

яадаг гэхээр ,манай дүү хөөрхий амьтан нүүрээ сайн угаавал сайртахгүй гсн нэг 「буруу」 ойлголттой..нүүрээ савандаа л угаагаад бна...тэгж аймаар савандаж хуурайшуулчаад тос мос түрхэхгүй бол мгл ын хуурай салкхинд бол дорхноо л холцруутаад сайртана биз дээ?кэкэ,,дүү жөөхөн юм болохоороо ойлгохгүй,өөрөө өөрийнхөө хүслийн шал эсрэг юм хийгээд бдаг бсан бгаа юм..

ээж л, 「чи одоо хиртэй даавуу угааж бгаа биш дээ,яасан их саванддийм бэ? наад нүүрээ...」гээд бхад л дүү савандаад бна...кэкэ..миний дүү гэсэндээ бас намайг дуурайгаад аймаар зөрүүд гэжаагаа.хамт бхаараа нэгнийхээ зөрүүдийг гайхноо бас..

за,нөгөөх чин хадуурцсан явжийнэ..