доорхи↓паати н дээр ноднин намайг чичрүүлээд,шөнө ч унтуулахгүй зовоогоод бсан хүнтэйгээ таарав...хов хоосон..ямар ч мэдрэмж төрөхгүй...холоос хоёр биенээ харж жаал зогсоод,,ёс болгоод дэргэд нь очиж мэндэллээ...урьд нь өөр хүнтэй ярихад нь ч харамлах сэтгэл төрдөг бж билээ..одоо бол тэр хүн яаж ч бсан надад ерөөсөө падлий алга..хэн нэгэнтэй ярьна уу,тэврэлдэнэ үү яана ямар ч хамаагүй,,,
ер нь хайртай гэдэгийн эсрэг утга нь 「хайргүй дургүй」 биш [үл тоох,эс анзаарах, сонирхохгүй бх」 гэдэг үг бдаг.тэр үнэн болтой..
тухайн хүнд дургүй хүрнэ гэдэг тэр хүн тодорхой хэмжээгээр чини дотоодод байр сууриа эзэлсээр бгаа гсн үг....илрэх хэлбэр нь жоохон зүсээ хувиргаснаас биш..
харин тэр хүний юу хийж,ямар ааш гаргах нь чамд огтхон ч падлийгүй болоод ирэхээрээ л жинхэнэ утгаараа 「хайртай」 гэдэгийн эсрэг утга бж чадаж бна....ер нь ямар нэгэн юмыг [үл тоох,эс анзаарах, сонирхохгүй бх」 гэдэг л хамгийн харгис зүйл мөн болтой...
юм бүхэн тухайн цаг үе орон зайдаа хүчинтэй...
бодол минь,сэтгэл минь өөрөө хувирамтгай шинжтэй 「эрхтэн」.....дээр нь 『тэд』надад харяалагддаггүй...бурханд, байгалд эсүүүл юу ч юм далдын нэг хүчинд харяатай...миний биенд зөвхөн оршдог...яагаад гэвэл би бодол,сэтгэлээ нэг ч удаа захирч үзээгүй..дандаа түүнд захирагдаж,,түүний аясаар явж ирсэн...тэд дотор минь жинхэнэ дураараа туйлдаг...хойшдоо ч ийм бдалтайгаар дуусах бх...
ноднин түүний тухай ингэж бодож бж...харин одоо бол үгүй...ноднингийн би одооны би 2 чанарын хувьд ялгаатай.. нарийн яривал би биш....өөр цаг хугацаа, өөр орон зайн бүтээл....
тийм болохоор,,хайртай гэсэн чинь яалаа?? ч гэх шиг элий балай юм асууж жилийн өмнөх надаас өр нэхээд хэрэггүй.....
энэ бодол хүнд хэцүү цагт надад дэм өгнө..хэзээ нэгэн цагт энэ хэцүү бүхэн дуусна,
зүгээр л ийм нэг дурсамж болоод үлдэнэ гээд бодохоор ямар ч зовлон инээдтэй санагдана...
харин ингээд бодохоор хичнээн аз жаргалтай бсан ч энэ бүхэн түр зуурынх шүү дээ гсн бодол толгойд зурс хийж гуниг төрнө... хэт их аз тохиохоор баярлах биш болгоомжлох,тэр байтугай халит түгшүүр маягийн юм төрөх юм ...
5 comments:
wow. Sain bolson hunee zovhun uuriinh blgahiig huseh ni yamar ih suffering gedgiiig baga bagaaar medreed bgai shuu :(
Gehdee eniig unshaad hed heden yum bodchihloo. Yalanguya ter hairtai gedegiiin esreg utgiig ni yag sain medej avah shig bollooo. Hedii tiim ch yaj martah ve ter huniig? Eruus sanaanaas garahgui yum shig sanagdahiin. Magadgui tsag hugstsaa heregtei boluuu? I DON"T NO. That person is driving me crazy...
hehe yostoi saihan heljee bayabaga san, munhiin az jargal gej bh bish, ehelsen yum zaaval yaaj iigeed duusch taarchaagaam :(
Ingeheer hair durlal hezee negen tsagt bas duusdag gej Bayambaga san heleh gesen yum bolov uu?
bayabagiin bichseniig unshsan chini zunduu gunig medregdeed baina, eniig bichij baihdaa umnuh yavdlaa sanaad neleen gunigt avtsan yum boluuu (taamaglal...)
Chi nadaas " chamd ter huniig haraad yuu ch medregdeegui yuu? " Ene ter geed bail uu? Romeo baih uyedee, hehe.
Post a Comment