Tuesday, May 08, 2007

LIVING TOGETHER



Living together party d очив...

『 HIV нэмэх ч бай HIV хасах ч бай бид бүгдээрээ нэг л хотод амьдардаг』 гсн уриатай үдэшлэг..Сар болгон болдийн бна.. би хүнд гар анх удаа л очиж бгаа нь тэр..сайндаа ч биш нэг танил хөөрхөн залуу энд уншлага хийх бсан тул яалт ч гүй очиж таарч бгаам..дээр нь пийвний халуунд очино гээд бүлтэрцсэнийг ч хэлэх үү? хүнд амалчаад мурих муухай тул бөөн бороон дундуур яваад очлоо.. санаснийг бодоход аятайхан арга хэмжээ болдийм бна..нэг л албан ёсны ,,янзан бүрийн юм ухуулж бариа л тэгдэг бх даа гсн чинь их энгийн... хүмүүс зогсох нь зогсож ,,суух нь суугаад зарим нь ч шалаар нэг тараад суучиж...Ди жэй нь ч их аятайхан сонголттой хөгжим сонсгочидог юм бна...

идэвхтэн сайн дурын хүмүүс нэг нэгээрээ гарч ирж яриа хийгээ л..『HIV нэмэх 』хүний захиаг уншиж сонсгодог ч юм уу нэг тиймэрхүү маягтай өрнөдөг юм бна....



үдэшлэгний дараагаа бүгд хоолонд орсон..Анх удаа ..『HIV нэмэх 』хүнтэй танилцаж үзэв.. их ч сонин сайхан сонслоо.. монголынхоо ДОХ ын талаар тэр хүний амнаас олон л юм сонслоо...ОУ ын хурал д их явдаг болохоор тэнд танилцсан монгол хүмүүсийн тухай ярьж бна.. байдал нилээн хүнд бдаг болтой... нэг мгл бүсгүйг халдвартай гэдгийг нь яагаад ч юм ажилийн газрынхан нь ,,дээр нь ойр хавийнхан нь мэдчихсэн бсан гэнэ..энэ ч мэдээж эмнэлгийн ажилтнуудтай холбоотой..мэдээж тэр бүсгүйд олон л дарамт ирсэн..зарим нь бүр ална тална...бараг л Монгол улсын эрх ашиг энэ тэр гэж хийрхсэн сурагтай..

хүнийг туссан өвчинөөр нь ялгаж гадуурхана гэдэг хамгийн бүдүүлэг ..Өвчин хүнийг сонгож ирэхгүйм болохоор өнөөдөр тэр хүн ална тална гэж дэмийрч яваа нөхөр ч маргааш тусч болно..насанд хүрсэн бэлгийн харьцаанд ордог бүх хүн бүр л магадлалтай..ер нь хайр сэтгэл,манай нөхөр найдвартай ,надад үнэнч гэх маягийн итгэл үнэмшилээр энэ өвчинөөс өөрийгөө хамгаалах боложгүй тул бүр гэртээ суугаад үнэнчээр журмаа сахиж бгаа эмэгтэй/эрэгтэй ч бж болно л доо/ д ч ДОХ хүртээлтэй. манайд л нэг их хадны мангаа мэтээр сүржигнээд бгаа болохоос надад ч чамд ч хамаатай өвчин..хамрын ханиад хоолны хордлогоноос юугаараа ч ялгаагүй..

дээр нь манайд тогтоогдоогүй л болхоос ДОХ бж болохоор шинж тэмдгээр өчнөөн хүн талийгч болдог сурагтай..Өнөөдрийн 『30 дахь хүнийг илрүүллээ..хавьтагчийг тогтоож бна..』гэх маягийн баатарлаг үйлс бүтээсэн аятай хэвлэлийн бага хурлаар зарлах нь хэр үр дүнтэй бдаг юм бгаам ? бүү мэд..миний бодлоор дор хаяж 3,4 мянган хүн бий дээ..Монгол шиг бэлгийн харьцаа чөлөөтэй,асар задгай газар бол бүүр ч илүү бж болох магадлалтай.....

6 comments:

patatepatata said...

Bi neeree, HIV positive huntei taniltsaj yariltsaj uzeh yum san gej deer uyees bodood l baisan yum baina sh dee. Gehdee tegeed, huniig HIV positive gedgeer ni sonirhoh (yariag ni sonsoh gej) bas joohon gaduurhah talyn bolohoor gej sanaa zovood, neg ih idevhtei oroldoogui yum..
Ene, manai baki bodi zaluugiin urilgaar ochson yum uu? Nuguu chamd durlasan baisan.

patatepatata said...

DOX gesnees gantshan mongolchuud ch bish, ene yaponchuud ch gesen bas hadny mangaa shig boddog yum shig ee..

Bi naiztaigaa dandaa ter talaar sanaa zurdug yum. Bi bolohoor 1. DOX-oor uhne uu, hort havdraar uhne uu adilhan hereg. 2. Zarim neg humuus, belgevch heregledeggui baidag talaar, hervee ter hun uuruu ersdelee medej baigaad tegej shiidsen bol ter hunii hereg. Chi uuruu tusmaargui baigaa bol uuruu l uuriiguu hamgaal. Ter gomdoom heregledeggui humuusiig buruutgah, muulah bol utgagui asuudal gesen mayagiin bair suirtai baidag yum l daa. Uuriinhuu huvid ch gesen, hedii belgevch heregledeg ch gesen zavhai amidraltai hun, yamar negen yum bolood tusah yum bol, ter bol yaalt ch ugui asuudal. Ter zergiin ersdeliig huleen avch baij uuriiguu bayasgah heregtei (Sport ch gesen, todorhoi hemjeenii berteh ayuultai baidag shuu dee...) gesen oilgolttoi baidag yum. Tegeed, tiim bodoltoi baidag geheer manai hun buun yum bolno. " Hun uuriinhuu tachaalaas bolj tusaj baigaa uvchin gedeg utgaaraa hort havdaraas shal uur! Yur ni tegeed tachaal durlalaas bolj uvchin tusch uheh shig mittomonai yum baihgui * geed dairaad baidag yum... Za ter ch yaahav, hun hun uur uur policy/philosophytoi baidag bolohoor...

Gehdee yag tuschihsan hun, yaaj boddog talaar neg sonsoj uzeh sen gesen bodol bol baidag yum shuu...

bayabaga said...

daraa taniltsuulii l daa. namaig mongol helnees joohon yum orchuulj ogooch geed bsan..mgl iig ih sonirhdog yum shig bna lee.. chi ayagui bol tanina daa..ih l nertei hun yum shig blee shde..btw..60 chikai..

bayabaga said...

E...san tiim aimaar baki bish sh de..その日彼六尺姿だったの?笑。教えてぇ~!!

patatepatata said...

60 hursen hoinoo bol tussan ch yaahav. Mongolchuud 61 nasaldag bolohoor... Lol. E...san, "bu fundoshi uyaj chadahgui. Bur nutsgelbel l yuu yum gehees bish, gej mayaglaad, huvtsadtaigaa suugaad baisan. Suugaad baisaan ch yuu baihav, neg harsan ard talyn sandal deer dooshoo haraad untchihsan bsan. Harahad zaluu ch biye ni hugshirchihsun yum zailuul ged tend baisan humuus shoolood bsan sh dee, hehe.

bayabaga said...

60 hursen hoinoo tussan yum bishee..10 aad jil boljaagaa gene lee..buun niigmiin idevhi bolson hun bsan...lag sahal mahal tai..ikken kowamote mortoo lag onee naasan:)

>neg harsan ard talyn sandal deer dooshoo haraad untchihsan bsan..

cute........:) :)

chinii tuhai yarij bna lee..taaraldsan,,geed..teheer ni tsaa chini yasan nuide ita????gsn chini ..privacy...geed ongirood bna lee..keek