энэ 3 сард багтааж хийж амжуулах юм асар их байдаг..гэтэл би юу ч хийхгүй,алмайраад байгаад байх юм..болжаагаам байх даа??(оороосоо асуув)
өнгөрсөн 7 хоног дадлага гээч юм амидралдаа анх удаа хийж үзэв..уул нь 14,21хоног,1 сарын программ байгаад дуртайгаа сонгож болох бсан ч манай удирдагч багш зөвшөөрөл өгөөгүй тул хамгийн богино 7 хоногийнхийг сонгож таарав..яагаад гэвэл дадлага хийх газар маань миний судалгаатай холбоогүй байсан болохоор..:(
миний үзэл бодол гэхээр :
заавал судалгааны чиглэл энэ тэр гэлтгүй ийм сайхан боломж гарсан дээр нь , япон компаний(уул нь амэрик компани л даа..япон салбар нь нээгдээд бараг 100 жил болж бгаа юм билээ) байр байдалтай танилций,японы компаний соёлтой танилцах сайхан боломж(日本の企業文化への理解を深めるチャンス)、дээр нь дараа жилээс ажилчин анги болох тул тэрнээс өмнө 「ажил хийх」 гэдэг юу болох талаар газар дээр нь очиж дахин тунгаах боломж(働くということをもう一度考え直したい) учираас ...г.м ээр бодож бодож олсон шалтагуудаа хэлээд「сэнсэй,плийззззз!!」 гээд хөлд нь суусан чинь
7 хоног л хангалттайм бээшд..гэж нохойтдий..:(..тэр дадлага яахав,та тэр дипломоо бич..ингэхэд ер нь та дараа жил төгсөх хүн үү гүй юу???? гээд ам таглав...
тэгээд яахав оргүйд орвол охинтой нь дээр гдг билүү,чамлахаар чанга атга ч билүү,,тэрний үлгэрээр 7 хоног яваад ирэвээ..
сэтгэгдэл..
бүтэн 7 хоног эрчүүд голдуу (тэр компаний төв оффист нь 8000 хүн ажилладаг ..дор хаяж тал хувь нь эр гэхээр...lol) газар зогсоо чөлөөгүй нүд бэлчээсээр бгаад таарсан..xvxv..энд ч нэг аятайхан залуу,тэнд ч нэг эгдүүтэй нөхөр ..асар завгүй 7 хоног өнгөөрөөвш..харин хаа очиж хүмүүс нь их бүтээлч,тувт ажилаа тачигнуулсааар бгаад таардаг юм билээ..оффис нь лаг цэлгэр дээр нь ямар ч хаалт бхгүй тул бүх хүн яаж ажилаа хийж бгаа нь тод харагдаад хийдүүлэх ч боломжгүйм билээ..өөрийн гсн ширээ үгүй..тухайн үейинхээ сэтгэл санааны байдалаас болоод хаа ч хамаагүй очиж суугаа л ажилаа хийгээд бх юм ..тийм болохоор хүн болгон нэг шүүгээтэй..тэндээ юмаа хийчээд ширээн дээр компюутэрээс ондоо юм тавихгүй...босоод явахдаа ондоо хүн хэрэглэж болохоор хоосон ,цэвэрхэн болгоод босдог юм байна..
би ч 7 хоногт юугаа сурахав..тийм болохоор ямар нэгэн тодорхой зүйл заалгахаас илүү,компаний дотор болж байгаа ажил төрлүүдэд ажиглагч байдалтайгаар али болох олон оруулж өгнө үү гэж хүсэлт тависан юм..очиход 7 хоногийн хөтөлбөр гаргаад өгчихсөн..өглөө 9 өөс ....р өрөөнд уулзалт, залгаад ..р өрөөнд хурал..гэх мэтээр маш шахуу байрлуулсан байсан тул гүйсээр бгаад таарсан..ядаж байхад их том оффистой..би юм болохоор сав л хийвэл төөрчих гээд жаахан хэцүү бсан..:)
ядахнаа хуваарилагдсан хэсэг маань sales хариуцсан газра болохоор гадагшаа гарч ажил хөөцөлдөх зүйл их байх юм...намайг 7 хоног хариуцах бсан гоё ахыгаа дагаа л намираад бсан...:) нээрээ миний adviser байсан ах их царайлаг хүн бсан..сүүлд дуулахнээ компани дотроо хүүхнүүдийн эрлэг гэнэ лээ..нилээн олон хүүхнүүд түүний араас гүйж хөл алддаг юм байх,,манай хүн ч савыг нь хоосон буцаахгүй,тэр болгоныг цааш нь харуулдаг сураг сонсогдоно лээ..:)
их хөөрхөн..үдийн цай болохоор баябагаа,,RICE!!! гэнэ..эхлээд би ойлгодоггүй.тэгсэн ГОХАН ДАЁ!!ИКИМАШО!! гэдгээ лаг англиар хэлээд бсан нь тэр юм бээлээ..ёох,дараа нь савж унатлаа инээсэн..
(япон хэлгүй хүмүүст: гохан гдг нь агшаасан будааг хэлэх ба шилжсэн утгаараа ХООЛ гсн утга илэрхийлнэ..түүнийг манай хүн шууд англиар орчуулаад хэлэж байна..ойсон уу??кэкэ)
нэг хэцүү нь үдийн цай болгон дээр шахүү (эдний 5,6 давхарт нь ажилчидын рэстөран бдаг юм) нэг ганц бие хүүхэн дуудчих юм..надад танилцуулж бгаа нь тэр..энэ 29 тэй..хүн тоодоггүй ээ,,борлодоггүй хүн нэг байнаа.. л гэх юм..би ч чаддагаараа худлаа инээгээ л ..сүүлдээ залхаад би чинь цаанаа хүнтэй хүн шүү дээ(аая..lol) л гэлээ..бойфрэндээ эмэгтэй болгооод ярицсан..үфүфү...нөгөө хүүхэн ч гсн хөөрхий амитан дарга нь болохоор илт дургүйцсэн юм хэлж чаддаггүй янзтай..тэгэс хийгээд..
нээрээ ийм sales ажил хийхийн нэг зовлон нь орой болгон шахуу нэг хүнтэй ууж таараx юм..өөрийнх нь ажилын нэг хэсэг болохооор уухгүй дүмбийгээд суугаад байж чадахгүй..стрэсс ихтэй ажил болоод ч тэр үү, шулуун эрчүүд өөртөө анхаарал тавидаггүй болохоор ч тэрүү бүгдээрээ л дор хаяж 5-10 насаар хөгшин харагдах юм ..
би ч яаж зүгээр байхав..2,3 удаа хамт уугаад авсан..дандаа эрчүүд цуглаж бгаа болохоор ярьж бгаа юм нь ойлгомжтой..сээгэс,хүүхэн...дарга цэрэггүй нийлж сууж бгаа л би М(азо), тэр С(адо) гээ л тоох ч гүй ярина..ажилын газрынхаа хүүхнүүдийг хөхний хэмжээгээр нь байр эзлүүлээд ч байх шиг..тэр нь хэт туранхай.энэ нь тонгойхоороо яадаг ч гэнүү ..мэдкү ээ..миний сонирхдог сэдэв биш болохоор ...
цалингаа буухаар бүгдээрээ нийлж бгаад сахилгагүй газруудаар их явдаг болтой бсан..Эртүүдийн Роппонги гийн тэр хостэсс шал миа..харин тэр Гинзагийнх нь арай дээр ..гсн юм л ярих юм билээ..
ер нь эрэгтэй хүмүүс, шулуун матигараасаа үл хамаараад яриж бгаа сэдэвт нь огтын ялгаа бхгүйм билээ..нөгөө хэн гуайн хэлдэгээр 「 ганц инчийн зөрөө л...」 л.....
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
sonirholtoi dadlaga hiijee
Даанч хальт сураггүй болчихсон юмаа. Иймэрхүү юм хийгээд байж л дээ. Таныг ихэд санав.
huhnii hemjeegeer bair ezluuleh> hehe yamar ineedtei yum be, huurhun ch yum shig hehe
amidraldaa anh udaa dadlaga hiij bna gene ee? Omno ni dadlaga hiij baigssgui yum uu? sonin yum daa.ih sonirholtoi dadlaga hiisen bna sh dee
corporate Japan yamar gross yum be? hahahahaha....
>манай хүн ч савыг нь хоосон буцаахгүй,тэр болгоныг цааш нь харуулдаг сураг сонсогдоно лээ..:)
ene dotorh sav gej odoo yuu vee?!!
ene hoorond yeson shiden yum l tolgoid orj irlee..
>RICE
denduu aliaa yumaa! kakaka...
goyo ah dagaad l namiraad baisan uu, chinii saviig ch hooson butsaagaagui gej naidiya...
Rhia:/ savyg ni hooson butsaahgui:// shuud davhar tsaadah 3-r utgyg ni olj unshaad baina uu ugui yuu?? (Between the lines, keke)
Tiim hund shuluuhan utgaar heregleh yum bol manai bayabaga sexual harasment geed buun yum bolno biz dee?? Kekeke
Bayabaga:// chi mini hezeedee ricend savj unadag bolchoov, keke
Post a Comment