өнгөрсөн Баасанд миний жас өдөр байсан болтой..нэг өдөр нэг хүний биед тохиолдож болох хэмжээнээс лав 10,20 дахин их бүтэлгүйтэл өдрийн турш намайг дагав..өдрийн гол зорилго..Токио гийн хамгийн мухар, зах хязгаар т байх иммигрэйшний салбар дээрээс очиж визний сунгалтаа хийлгээд, түүнийгээ Солонгосын элчинд аваачиж өгч Солонгосын бийз авах явдал байв..
Токио хот хар мянган гадгаад иргэдтэй юм байж тэдний хэргийг шийддэг 2,3 хан оффистой..тэр газруудаа хүний уур хүрч уушиг сагсаймаар хөдөө, галт тэрэгний зам буудлаас хол , олохын аргагүй газар аваачаад бгуулцсан..би л гэхэд гэрээсээ гарч 2 галт тэрэг дамжаад, дахиад нэг автуусанд суух, цааш нь бас 3,4 мин 2 зээрдээрээ г.м ээр нэг талдаа цаг илүү явах хэрэгтэй болж байгаа юм..тэгээд тэндээ очоод дугаарлана даа...намайг очихоор л яагаад ч юм дандаа баахан филиппин хүүхнүүд байж таардаг юм..:)
тийм болохоор өглөө эрт ердийнхөөсөө 1 цаг хагасын өмнө босч усанд орж аваад лаг галт тэрэг,автүүсныхаа цагийг хооронд нь нэг их хүлээхгүй 3,4 мин л зайтай байхаар тааруулаад гарлаа даа..гараад галт тэргэндээ суугаад 3 буудал явсан чинь эхний саад..тэр шугаман дээр хүн амины осол/жиншин жико/ гарсан гээд галт тэрэг маань зогсчивоо..нэг нь амиа хорлоор галт тэрэгний өмнүүр биеэ үйчихэж гсн үг..өглөөний ид ачааллын үейиг хэлэх үү..дотро бөгс эргэх /эргүүлэх?/ зайгүй..тэр өдөр нилээн халуун байсныг ч хэлэх үү, хөлсөө гоожуулаа л гүрийлээ дээ.. уул нь яг буудал дээр зогсож бхад ийм хэрэг гарвал хүмүүсээ буулгаж бариад хаалгаа онголгочихдог байхгүй ю, явдал дунд ийм хэрэг гарахаар галт тэрэг яг тэр газраа хаалгаа түгжээстэй хэвээр 30-40мин заавал зогсдог юм..Токио д байж үзсэн хүмүүс сайн мэдэх байх..
дотроо амиа хорлосон нөхрийг хараагаастай..「буцахдаа」 хүртэл өчнөөн хүний ажил алдуулаад яаавч олигтой нөхөр бгаагүй гсн дүгнэлттэй..яг ид ачааллын үеэр бүхэл бүтэн шугам 30 мин зогсоно гдг чинь мангар олон хүний хараалыг идэж бгаа гсн үг байхгүй ю..нэг цуваанд ойролцоогоор 10 галт тэрэг залгаастай, нэгд нь ойролцоогоор 150?200? хүн гээд бодхооор аймаар их тоо гарч бгаа юм..тийм олон хүний хараал бухимдалтай энэ хорвоогоос явах ямар л олиг байв гэж..дор хаяж л диваажинд орж чадкүшдэ..
за, тэгээд арайхийж ГТ хөдлөсөн боловч дараачийн богоонуудаас тувт хоцроостой..гүйгээ л очдог яг миний өмнө хаалгаа хаагаад хөдлөөд бгаа бхгүй юу..үнэн зэвүүн..
за за бичиж бсан чинь дахиж тэр өдөр санагдаад уур залхуу 2 зэрэг хүрчлээ..
өчнөөн олон азгүйтэл бүтэлгүйтэлийн дараа хамгийн сүүлд 19 цагийн үед гэрийнхээ буудал дээр буусан чинь дугуй маань алга болцсон бсанаар тэр өдрийн азгүйтэл дууссан даа..хулгайч тууцсан уу? цагдаа журамлацсан уу? мэдкү..одоо болтол сургийг нь гаргаагүй л байна..би дугуй тавиж болдгүй газар нь тавицсан бсийм шиг бээлээ..журамын хашаанд орсон бол дугуйгаа 3000 иен төлөөд авч болдог юм..харин хэцүү нэртүүдийн гараар орсон бол тэрчигээрээ дашийшог болж бгаам даа..
тэр оройдоо харин ширүүн уусан шөө..уур хүрээд, дээр нь бүүр цаанаасаа бодхоор л гомдол төрөөд бгаам чинь...:(
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
7 hours ago
7 comments:
hehe, bi bas neg buten udur butelguitej butelguitej eki deer irtel duguig maani neg kapatalist hulgailsan baij bilee, tegeed avtuus huleegeed 40min zogssonii etsest ter udur avtuus companynii ajilchid ajil hayasan baisaniig ni medej bilee :D
oiroltsoo l um bolj
se san>
zarim daa tegeed uils ni hazaihaar ter chigeeree heterhii hazaih yuma..ene sariin hamag bartsad lav neg odor boondoo garchih hsig bolloo gej ooriigoo taivshruulaad bgaa,,,
hahaha....life sucks sometimes, doesnt it?
poor thing...
absolutely disaster.. but if I were you I would say my prayers for that unhappy man.. whatever.. after all he could repay^^ when you think something's gonna wrong, it seems like it's not gonna stop until the end of that day hehe just ignore it friend and you'll feel better.. actually I am sorry about your f*cking bad day^^ that you couldn't help it.. Have a better time in Korea then^^
eeeeee nuguu huurhun saaral dugui budaa yu hehe? unahad huurhun yum bilee, harahad jaahan emee styletaig es tootsvol :)
Tiimerhuu odruud bas baidag shuu. Gehdee azguitel ingesgeed jijig sajig asuudlaar duusch baival tom asuudluud saihan butne gesen ug gej bodood l guigeed bai daa.
Post a Comment