нэг асар хөдөөний хотод ирчихээд сууж байна..буудлын цонхоор харангуут урдаас мангар том уул шууд ширтэж байх жишээтэй..сайн харвал хотынх нь гудамжаар бааавгай ч явж байж болзошгүй газар байна..
сая сууж ирсэн онгоцны нисгэгч лав анх удаа нисч байгаа дадлагын гар байсан байхаа..онгоцоо буулгах гэж байна гэж 20, 30 мин зорчигчидын үйл тамыг үзэв..огцом доошлох үеэр хажуугийн шал танихгүй хүүхэн надаас орилоод зуураад байх юм..асар хөгжилтэй...яанаа,уучлаарай гэчээд дахиад доошлонгуут дахиад надаас бариад авна.. кк. онгоцны чанга яригчаар..「манай онгоц агаарын хүчтэй урсгалд ороод байгаа тул донсолж байна..энэ нь онгоцны аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй 」..гээл лав 10 зарлалаа..гэвч цонхоор гадагшаа харахаар тэнгэр цэлмэг, доошоо харахаар далай ямар ч давалгаагүй байгаа нь сэжигтэй...хажуугин хүүхэн....энэ яавч худал мэдээ...далай ямар ч давалгаагүй байхад ямар юмных нь агаарын хүчтэй урсгал байдий тээ?? гээл надаар дэмжүүлчих санаатай байн байн....:)
иймэрхүү хөгжилтэй явж ирэв..энэ хотод нэг хонож маргааш үүргээ биелүүлчээд харина..ирээд 1 цаг ч болоогүй байж Токио г санаж байна...кк...яавч японы хөдөө амидарч дийлэхгүй ээ би...хөдөөний хот гэснээс хөдөөний хотууд яагаад али улсад байгаагаас үл хамаараад хоорондоо ийм адилхан байдаг юм бол??энэ хотыг цонхоор ажиж байхад өөрийн минь төрж өссөн тэр нэг жижигхэн хоттой минь юугаараа ч юм асар адилхан санагдах аж,.,.уул нь хүн амын тоо болоод хотынхоo хэмжээгээр миний муу жижиг хотыг дагуулхаааргүй газар л даа..тэхдээ л хөдөөний хот бол хөдөөний хот..гудамжиндаа хүнгүй, алхаж яваа хүмүүс нь удаашруулсан юм шиг удаан алхаа л , нэг тийм назгай тайван..онгоцны буудал нь аали 70,80 аад оны стилээр хотынхоо нэрийг төмрөн дээр бичээд буудлынхаа үүдэнд тавицсан..агаа нар бүгдээрээ 80 аад оны стил дээрээ зогсцсон..кк..г.м
өнөө орой эндхийн гэй бараар орох санаатай..нутгийн индиан залуучууд ыг харж жаал баясая..:)
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
22 hours ago