Monday, November 24, 2008

weekend neg iimerhuu

гадаа мангар хүйтэн бороо орж байна..өвөл бороо орох үнэн домбоо ... утгагүй.. бухимдав...тэрний оронд сайхан цасаар шуурвал хамаагүй дээр..цасан шуурга гснээс энэ үгийг сонсох тоолонд биднийг багад зурагтаар гардаг бсан Таня жүжиг санаанд орох юм..миний тархи яагаад энэ 2 зүйлийг холбоод 「цээжилчихсэн」 ийг бодоод бодоод олшгүй..

...Guns n roses ийн шинэ цомог гарсан гэхээр нь асар горидлого тээсээр очсон боловч хуучны,миний мэдэх Гаанз биш болсон байв,..уул ни би илүү 「хүнд」 цомог гарах байх гэж горидсон болой..:(....

...Штутгарт ын театр ын япон дахь айлчлан тоглолт болох Нойрссон гүнж ийг (the sleeping beauty) үзэв....Аврора гүнжид нэг мяраалаг Казахстан бүсгүй, ханхүүд харин бүсгүйгээсээ илүү нарийхан Гэрман залуу бүжиглэв..маш хөөрхөн инээдэг залуу байв.. даанч хэтэрхий нарийхан юм..миний урд суусан 2 аниа(50 гарсан) бас ... яанаа,ямар хөөрхөн залуу бэ?? гээд бсан...миний вкус нэг иймэрхүү..эмээ нарынхтай адилхан болоод байгаа..:)..ийм нарийхан залу энэ хүүхнийг даахгүй унагаачвал яана?? гсн чини манай хүүхэд ...юу гэж тийм юм байдий?? гээд байхий..яаж мэдэж байгаам?? тийм биз дээ..:(.бөөн хүмүүсийн өмнө тайзан дээр унагаачвал нэг насаараа энэ бүсгүйн хараалыг идэх байх даа гсн бодол төрөөстэй..

..уржигдар нээрээ По болоод шинэ монгол хүүхэдтэй 3 уулаа уусан.. би одоо монголчуудаа харахаар сэтгэл хөдөлдийм уу яадий нилээн согтсон байсан...уул нь ууж шалиагүй..хамгийн гол нь хамт хоол идий гээд биахад түрүүлээд хоол идчихсэн байсан По гийн буруу..хоол сайн идэлгүй пийв уусан учраас амархан согтсон гдг онош тависан...орой 12 өнгөрөөгөөд хүүхэд замаараа дайраад намайг аваад харисан..би харингуут нам..маргааш нь гомдол мэдүүлээ л байлээ..найз нартайгаа уучаад, намайг тоохгүй шууд унтаад өгсөн гээд...:)...

6 comments:

MNED said...

haha, uuliis tsas, eriig nas darna gedeg sh dee. Emee nariin вкус-tai adilhan bolj bgaag nasnii doroitol gedeg biluu?
nargisan yum shuu. Серьезный huleej avaad hereggui ahaa,
Untaj baigaa goo busgui goy zohiol tee.

strong said...

za ter buduun nariin enee teree vkus neeh medehgui hehe ter po-g hayad yavdag bol demii hereg.. chi neeree joohon hagassaind oroitoj surmaar kkkk hayad yavchihdag geed baisan n 100% unenii huvitai aain?^^

Unknown said...

Tsas shuurahaar Taniya jujig bodogdoh or vice versa - Neg torliin nohtsolt reflex baina ;-) Pavloviin nohoing hiisen turshlaga shig. hehe...

bayabaga said...

MNED>

>uuliis tsas, eriig nas darna..

erchuudiig nas dardiim baij..ajaag ni yu darhiim be?gsn..:)

Strong>
Tanai Po g bol bi tuvt hayaj yavdiish da..lol..bi ogloo hurtel yavbal harin ch hund gai bolno..noir hureed butehgu..nasnii doroitol...kkk..

Alain>

harin teem baih..Pavlov gdg chini nuguu bavgar sahaltai agaa mon bid daa??..lol..

Цагаанаа said...

Хааа, хөөрхөн ажаа шүү.
Guns шинэ цомог гаргасиймуу?
Сосоогүй л яваашд, Вики-дээд нэг татнаа!

Unknown said...

sonirholtoi blog bnaa