Tuesday, November 18, 2008
дүгрэг(ээн-yen) төгрөг мөнгө тэнгэ дэнгэ(тэнгэ-казахстан)- деньги
хэд хоног өглөө эрт босч хүмүүстэй хамт rush hour ын галт тэргэнд чихэлдэж, орой бас сүүлийн галт тэрэгтэй уралдан гэртээ ирээд нам унтдаг журмаар амидрав.хэд хоног монголоос ирсэн хурган дарга дагаж майжигнав...халтуурны орчуулга хийлгүй 80 жил болжээ..хэл ам ээдэрч гацаад бүр төсөөрчихөж. энэ ажилд ямар дургүй гээч..гэвч амид явахын тулд хоол идэх хэрэгтэй байдаг, хоол идэхэд түүнийг солиж авах хэдэн дүгрэг хэрэгтэй..бусад хүмүүсийн нэгэн адил дүгрэг олохын тулд өөрийн дургүйгээ хийх шаардлагатай болох..ай амидралаа гэж гсн..дүгрэг таридаг, эсвэл дундад зууны алхимичид шиг чулууг алт болгодог аргыг нь сураад авчихийнсан..нээрээ дүгрэг гснээс японы мөнгөн тэмдэгтийг иэн(эн) гэж нэрлэдгийг бүгдээрээ мэдэх байх..yen бас яг манайх шиг төгрөг, дүгрэг, тойрог, дугуй гсн утгатай... манайхаас хуулсан байхаас зайлахгүй гсн...за за дэмийрэх яахав..монголоос төлөөлөгчид ирэхээр, баахан том гэдэстэй дарга нар сунжралдаа л явж байдаг сан, одоо бас ч гэж уг ажилаа яг газар дээр нь дагнаж хийдэг мэргэжлийн хүн ганц ч болтугай төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ордог болжээ..цаг өөр болж алгуур ч атугай шинэчлэл явагдаж буйн шинж гэж дүгнэб..яг мэргэжлийн хүмүүс болохоор ажилаа ч үнэхээр сайн мэдэх юм, бараг л орчуулгагүйгээр юм хүмүү ойлгоод үнэхээрийн урамтай.. ажилдаа маш мэргэжлийн, өндөр ухамсартайгаар ханддаг монгол хүн хараагүй удсаныг хэлэх үү бараг л духны хөлс гарч байдаг шө..дарга нар нь ихэвчлэн энд байгаа дарга нараа эргэх(манай дарга нар чини дотооддооо эмлэгт үзүүлэхээ боличихсон болтой, тэр дарга энэ эмнэлэгт бөөрөө эмчлүүлж байгаа, нөгөө хэн гуай болохоор энэ эмнэлэгт гээ л 2, 3 хүн ч эргэчиж байлээ..асуудлыг шийддэг дарга нар маань бүгдээрээ гадны сайхан эмнэлэгээр үйлчлүүлчихдэг тул монгол д эмнэлгийн үйлчилгээ сайжирдаггүй ни ч аргагүй байх..өөрсдөд ни хамаагүй юм чинь,, яг энэ асуудал нийтийн тээвэр , боловсролд ч хамаатай)
зозо хадуурах яахав..тэр өглөөний ид ачааллын үеийн галт тэрэг нээрээ ..нойр дутуу, нойроо харамласан хүмүүс,бөөн уур уцаар, бухимдал, юунд ч юм түүртсэн, юунаас ч юм залхсан,ядарсан нэг тийм сөрөг агаар зонхилох..сургуулидаа явж буй жаахан хүүхдүүд хүртэл ямар ч гал цоггүй чив чимээгүй доошоо гөлийгөөстэй...
..японуудыг уул нь би дэлхий дээрхи хамгийн супэр эелдэг улсууд гэж боддог..гэвч хэдхэн хоногийн дотор өглөөний галт тэргэн дотор нилээн хүн олон хэрүүл, маргаан, муудалцаж түр тар хийхийг олж харав..ихэнхи шалтгаан нь тун ялигүй өчүүхэн аж..чи муу хөлөө цааш нь татаж суу л даа...гэх маягийн..кк..маш олон ууртай хүмүүсийг галт тэрэг бөөн бөөнөөр нь чихэж аваад нэг зүгт одох тэр дүр зураг үнэндээ л сонирхолтой
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
hm, suuliin heseg ih taalagdlaa, yag unend haragdaj baina.
Mungu oloh haltuurnii ajil gesnees, surdag bhad hiij bsan "sonirholtoi" ajil genet sanagdlaa: mongol sudlaach PhD candidate zaluu thesis sedveeree Toroi bandiin talaar bichih baij: zun Suhbaatar aimgiin nutgaar yavj, baahan humuusees interview avch, bichleg hiij. Hariad bichlegee tsaasnaa buulgah getel yu ch oilgohgui :) tegeed bidnii tuslaltsaag guij bsan um. Neg bodliin fun, nogoo bodliin yostoi gaitai ajil (jishee ni: neg kasset ni buun sogtuu hunii yaria, neg nairan deer bsan humuusees bugdees yaria avsan bgaam :)) baij bilee.
ug oldoj uher holdloo gej :)
ehnii uguulbert nudend haragdaj geh geed "unend" gej dalii bichsen bna.
Zoosny nuheer yurtuntsiig harah gedeg chin mongol zuir ug te???
Neeree ene heden tsaasny tuluu mani met ni ugui mun uilee uzej baina aa te? Biyee uneleed l...
Haayaa, buh yumaa hayachihaad heer ochood suuchihmaar sanagddag shuu...
Ter ugluunii galt tergiig chin harin azaar amsaj uzeegui l yavaa yum baina
Сүүлд нэг "Өглөөний хүн" гээд япон хүн бичсэн ном уншсийн Тэгсэн яг л нэг иймэрхүү дүр зураг буужийсан. Та яг л мэдэрч дээ хэхэ.
Tiim shuu, mongold mongotei humuus gadaadad l garch emnelegt uzuuldeg bolson baihaa.
solongoo>
baahan sogtu yaria orchuulsiin bi z dee??manaihan sogtohooroo etssiin etsest, setgeleeree,....
ene ter geed unajiina uu?keke?
Po>
Ter ugluunii galt tergiig chin harin azaar amsaj uzeegui l yavaa yum baina...
>ta ch aihtar celebrity bbusgui l de..gsnees bi bas hurdhan togsoj OL bolyo...:)
tsagaanka>
mongol, hel deer teem nom garaa yu??
mned>
ter darga nart yamar yumniih ni mongo baih ve..ulsiin mongoor l tuilj baihgu yu..
Post a Comment