Thursday, November 20, 2008

a perfect day for bla bla......

өнөөдөр хачин сайхан өдөр болж байна.хүмүүсээ гаргаж өгчөөд гадаа сайхан байхаар нь жаал явган алхав..

..үдээс хойш 2 цаг..тэнгэр цэлмэг, нартай, агаар тунгалаг, сэрүүхэн...гудамжны модод тэр аяараа улаан, шар ,хүрэн,улбар, цайвар ногоон гээд түмэн өнгөөр алаглаастай.. дээр нь би ажилаа дуусгасан болохоор нэг тийм сэтгэл тэнүүн..та бүхэнд төсөөлөгдөж байна уу??..Ай подонд маань Алиса Фрэйндлих ийн 2 дуу..У природы нет плохой погоды болоод В моеи души нет покоя 2 ээлжилж явастай..гайхамшигтай дуунууд..бага зэргийн, барицгүй хөнгөн сэвэлзүүр гуниг..гудамжаар алхахад шаардлагатай бүхий л нөхцөл бүрдэсэн өдөр..:) зүг чиггүйгээр хандсан зүгтээ л алхчихав..

мэтрөны 8 буудал газар алхсан гэхээр нилээн хол алхсан байгаа биз дээ..замд illy кофэны хаяг харагдахаар нь хэрэгт дурлаад ороод ирсэн чини Нихон башид ийм кафэ ноднин нээгдсэн юм гэнэ..кофэ нь сайхан амттайгаас гадна хамгийн гол ни баахан РС эгнүүлээд тавичихсан..нэт үнэгүй хэрэгэлж болдог юм байна..тэндээс бичиж сууна..даанч гадна хүйтэн, дотор халуун байгаа учираас жаахан суухаар халуун агаарт мансуураад нойр хүрэх янзтай..бас итали хүн ажилладаг юм байна..японоор ч яриа л италиар ч яриа л нилээн овоо гар болтой.фигуро.. л гэх юм.. бодвол ..ойлголоо... гэж байх шиг байна(таав)..ердийн кафэ боловч Итали кафэ гсндээ дарс болоод шар айраг ууж болдог юм байна..нилээн олон гадаад хүн харагдах аж..Токио д амидардаг италичууд их цугладаг газар болтой..

сая хэдхэн хоног хамт байсан мөртөө нөгөө хэддээ бас хөөрхөн дассан байна.. манайхан дарга цэрэг гэж ихэрхэж ахархахгүй харицахад үнэхээр амар шүү..стрэсс багатай... нэгнээрээ тоглоом шоглоом хийгээл..яамныхаа даргыг доод хүн нь (эмэгтэй хүн ш дэ) тачигнатал загначих юм..кк..гоё!!...угаасаа манай ажаа бол цоглог аниа байсан л даа...хэн ч 50 тай гэмээргүй...:).японд бол бүх юм дэг жаягт баригдсан..нэг хоол идэхэд чини л дарга дээшээ, дараагаар нь тэр гээл нэг муу суудал хуваарилах гэж бөөн юм болох юм....:)...тус тусдаа онигоотой харицгаасан..энэ удаагийн төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ирсэн нэг агаа жорлонд усаа татах гээд харсан чини ганц хан улаан товч байна гэнэ..юу ч саналгүй тэрн ийг ни дарчихсан чинь аюулгүйнхэн (ухаан алдаж унах гэх мэт гэнэтийн ямар нэг тохиолдолд дарж тусламж дууддаг товч) тэр дор нь давхиж ирж мани хүнийг сандраагаад элэг хатаагаад хаясан..манай хүн өмдөө ч татаж амжаагүй байхад нь нөгөөдүүл ни хаалгыг нь нэг тогшиж дохио өгсөн болоо л гүйгээд ороод ирсэн гсн,..кк..ямар их инээвэ..

7 comments:

patatepatata said...

Manai eej yag adilhan onigootoishd, keke

Metrond jorlon orood irye geed yavsan, tegsen ayuulgui dohio hanginaad l yavsan, eej bol yuu ch boloogui tsaraitai heneggui garaad irsen, tailbarlasan chin ter ichij baigaag ni ee, keke

Anonymous said...

hehe funny, cool

byambaa said...

mgloos irsen heden huuhduud bas tegj bsiin shd, tegeed urdchilaj sanuulj bgam chin, teriig darj bolkuu shuu geed l...

mglchuud ireheeree onigoo yariad l, minii chih mih bol haluutsaad alt bolj bgaam chin. bas oroi ni uruunduud chingisee uuj bna uu.

uur chin bas yaadag bilee dee....

oyuka said...

xaxaxaxaxaxa yooooh uhtlee ineelee

ershuu said...

bi bas neg 00-toi holbootoi muuhai onigootoishd kkke

MNED said...

metronii 8 buudal gazar alhsan gedeg neeree aimaar hol alhjee.

bayabaga said...

to all>

tnks sho, huuhduud ee...