Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . .
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
О.Дашбалбар
..монгол хэлэнд хүн чанар гээд нэг үг байх..ихэвчлэн эерэг утга,жишээ нь өрөвч зөөлөн , шударга,ёс суртахуунтай гэх мэт утгыг илэрхийлнэ.. .гэвч хүн гдг амитан сайн сайхан бүхний цогц биш тул/гэгээрсэн, сайн сайхны цогцыг хүн биш бурхан гэх/ надад энэ хэллэг үргэлж нэг л дутуу юм шиг санагдаx...зүй нь хулхидаж хуурах, шунаж тачаах, хувиа хичээх, атгаг санаа өвөрлөх, хэрцгий догшин авирлах гэх мэт чанарууд бас л хүмүүний нэг тал болохоор мөн л хүн чанарт багтаamaap... харин монгол хэлэнд эдгээр чанарыг амитаныхаар төлөөлүүлнэ..
чухамхүү хүний энэ мөн чанарын тухай , түүгээр дамжуулаад амидаралын тухай гайхамшигтай кинонуудыг японууд аль 1950 аад онд олныг үйлдвэрлэжээ... Нэг зэрэг олон од анивчихаар нэгнийхээ гэрэлд бүдгэрдэг шиг Күросава, Озү 2 ийн сүрд дарагдаад тэр үед киногоо туурвиж бсан олон олон гайхамшигтай найруулагч нар хангалттай үнэлэгдэлгүйгээр өдийг хүрчээ..магадгүй тэдний зарим кинонууд Күросава гаас хамаагүй өндөрөөр үнэлэгдэх ёстой байх...
надад хамгийн их таалагдсан нь Нарүсэ Микио(成瀬巳喜男), Мизогүчи Кэнжи(溝口健二) гсн 2 найруулагч..үзсэн киногоо мартахгүйн үүднээс доор жагсаав.
Нарүсэ Микио
1.Үймэрсэн сэтгэл-乱れ雲
2.Эмэгтэй хүний доторхи ондоо хүн-女の中にいる他人、
3.Бадарчилсан тэмдэглэл-放浪記
4.Охин,эхнэр,эх-娘・妻・母
5.Эмэгтэй хүн шатаар өгсөхөд - 女が階段をのぼるとき
6.Урсгал流れる
7.хөвөгч үүл浮雲
8.Хоол飯
9.Уулын дуун. 山の音
10.Аянгаー稲妻
зураг:
Японы гайхалтай жүжигчин бүсгүй Такаминэ Хидэко Нарүсэ Микио гийн хамаг л гайгүй гсн кинонд бүгдэд нь тогложээ..Күросава болоод Мифүнэ тоширо гийн конби шиг, эсвэл Вон кар үай болоод Тони лэон, сүүлийн үеийн Алмоводар болоод Пэнэлөпэ Круз шиг найруулагч жүжигчин 2 ын симбиотик холбоо..
Мизогүчи Кэнжи
Улаан дэнлүүний гудамж-赤線地帯
Шөнийн хүүхнүүдー夜の女達
Гионы эгч дүүсー祇園姉妹
Өнөөх хүүхэнー噂の女
Үгэцүー雨月物語
хуучин кино үзээд байвал сүүлд хийгдэж буй кинонуудыг үзэж чадахгүй болох шинжтэй..кк..нэг л худал санагдаад...
8 comments:
япончууд тэгжигаад айхавтар хүмс л дээ...
taniar orchuuluulaad neg kinog ni uzej uzhiimsaan :), manai deer uyiin kinonuud shig l yum bna te?
энэ үеийн Япон кинонууд их сайн хийгдсэн санагддаг шүү.
яахав зарим нэг сонин сонин гаж гаж хөдөлгөөн, зан гаргадаг ч
Яадаг ийдэг ЭМЭГТЭЙ гэсэн нэрнууд их юм тэ? Энэ найруулагчид яав ч ГОМО байхаа, лол
heduun amraltaaraa uidaad baahan mongol deer ueiin kino uzsen.. nugel buyan too huar gee l hehe manai deer ueiin kino bas dajguim bailee,..
arima>
teem sho..asuudliig aihtar undes suuriar n avch uzdeg..ongots bish
Oso>
ajaa ni neg ochihooroo gertee yapon kinonii night zohionoo...
suvd depp suvd>
kk..gaj hodolgoon uu..yag yu yum bol doo
Po>
tiim bolool durtai baihgu yu..kk.medeej..aihtar macho kino bol uzkushd..
Ozu yasujiro bolod Kinoshita Keisuke 2 bol yag batalgaatai angi yum bilee..nuguuduul ni bol bas l gay gsn tsuurhal amid ued ni bainga dagadag bsan gsn..
strong
neeree haanaas uzeed baina huhde..net eer bol hayagiig ni zajj ogooroie
Post a Comment