Sunday, August 23, 2009

FIVB World Grand Prix 2009


миний хамгийн дуртай спорт волэйбол билээ...магадгүй 24 цагаар үзээд суусан ч чадах байх..өнгөрсөн Лхагва гарагт World Grand Prix-2009 ийн шигшээ тоглолтыг Токиод болсон эхний өдөр нь очиж үзэв..шигшээд шалгарч үлдсэн 6 баг тойргоор тоглож өнөөдөр дүнгээ гаргах юм..
миний үзсэн тоглолт:

Холланд-Хятад(3-2)
Орос- Бразил(2-3)
Япон-Гэрман(1-3)

..яагаад ч юм тэмцээн үзэхдээ сул багийг нь, эсвэл ашиггүй байдалд бгаа багийг нь дэмжиж таараад бдаг юм...магадгүй би өөрөө ихэнхи тохиолдолд цөөнхи байж таардаг болохоор цөөнхийг дэмжимээр санагддаг байх..уул нь сул дорой багийг дэмжих нь эрүүл мэндэд муу гэдэг юм..кк...асар их нээрвтдэг , дээрээс нь гутрал, уур уцаар дагадаг учираас..

Энэ өдөр Холланд(хятад 2004 оны олимпийн алт,2008 оны мөнгөн мэдалитай баг), Орос(Бразилчууд өнгөрсөн олимпийн алт), Гэрман(танхим дүүрэн японы балээшигүүд бсан болохоор )ыг дэмжив..кк..Холланд гэрман/миний хүч бас бага зэрэг орсон..кк../ 2 ялж,Орос ялагдсан..

хамгийн үзүүштэй тоглолт Орос Бразил байв..даанч Орос「эгч нар」маань урид шөнө жаахан ууцсийм уу, бага зэрэг 「юм」 үнэрлэцсийм уу эсвэл зүгээр л японы халуунд мансуурцсийм уу, нэг л тийм дүйнгэ хүмүүс ерөөсөө хөдөлж өгөхгүй хамаг нэрв бараад хаяв..Бразилчууд бүх талаараа үнэхээр тэгш, тэр үсрэлт, довтолгоо энэ тэр бол бараг л эрэгтэй волэйболын хэмжээнд дөхөж очсон байв..

..Хятад ын баг залуу хүмүүсээр цус шинэчлэгдээд туршлага муутайхан, таарсан болгондоо хожигдоод 「най」 алга..хуучины хүчтэй Хятад ор сураггүй.гэхдээ Лондонгийн олимп хүртэл туршлагажаад ирэх биз..Бас энэ жил байнга шигшээд үлддэг Куба(92,96,2000 оны олимпийн алт!!!),Итали 2 бсангүй..оронд нь шинээр Холланд гэрман 2 чангарч гарч ирсэн байна..

гснээс хаа газрын гэй хүмүүс яагаад олонхи нь волэйболд дуртай байдаг нь тодорхойгүй..бас яагаад бэйсбол сонирхдоггүй нь хачирхалтай..японд жишээ нь бэйсбөл хамгийн түгээмэл спорт..хүн болгон, эр эм хөгшин залуугүй үзнэ..дүрмиг нь мэднэ.. гэтэл гэй хүмүүс дунд хялайж харах нь байтугай дүрмийг нь мэддэг хүн ч цөөхөн байх жишээтэй....ямар нэг зүй тогтол, далд ухамсар байдаг байх..

би л гэхэд өөрийигөө гэй гэдгээ анзаараа ч гүй мангар бацаан байхаасаа авахуулаад аймгийн төвд болж буй бүхий л волэйбөлын тэмцээнийг очиж үздэг, гуйж ороод бэлтгэл сургуулилалтыг нь сонирхдог, өөрөө 4 р ангид байхаасаа гуйсаар бгаад сургуулийн сээкцэнд орж байж билээ..тэгэхэд волэйбөлын сэкцэнд 6 р ангиас авдаг бсан санагдана... даанч 8 р ангид ордог жил манай мам волэйбөл гэж гүйгээд хичээл хийхгүй байна, энүүгээр хоолоо олж идэхийм үү гэж хүчиндсээр байгаад сээкцнээс гаргачиж билээ..

бас тэр үеэр ,манай сургуулийн волэйбөлын багийг дангаараа бүсээ төлөөлж(тэр үед аймгууд бүсд хуваагдаж улсын аваргад ордог бсан)улсын аваргад орох болтол нь хөгжүүлсэн өвгөн багш маань нас бараад сээкцний хүч суларсантай ч холбоотой байх..гснээс манай энэ багш нээрээ хятадын эрлийз хүн байsan..өндөр нарийхан, тамхи их татна, бусад монгол өвгөчүүлээс нэг л ондоо, огт мгл дээл өмсөхгүй, нилээн харгис , алдаж барихаар гуяны дотуур чимхдэг(хамгийн өвддөг хэсэг, аймаар хорлонтой..кк),..бид нар ухаан гартлаа айдаг байж билээ..

гснээс япон хэлэн дэх волэйболын энгийн нэр томьёонууд бүгд гадаад үг, жишээ нь атаккү,бүроккү,саабү,сэнтаа гэх мэт..монголд харин ихэнхи үг нь давуулалт, хамгаалалт, довтолгоо,холбогч гэх мэтээр монгол хэл дээр байгаа нь олзуурхууштай санагдав..шинэ ухагдхууныг монголчилж авахдаа бэлэнчлэлгүйгээр хэлнийхээ бололцоог дайчилахын гарамгай жишээ санагдав...волэйбол анх монголд дэлгэрэх үеийн ахмадуудын гавьяа байх..

зураг:
бразилийн төвийн тоглогч Тайза Мэнэзэс, оросын Мария Бородокова гийн эсрэг довтолж буй нь

8 comments:

eldevasuult said...

Bi gar bombog neg ih sonirhood baidaggui sh dee, gay bish yum boov uu gesen....
sagsan bombogiig bol durtai togloj, uzdeg bsan.
Hongon Atletikiig bol heden tsagaar ch hamaagui uzeed suuchina shuu dee.
Orosuudiig demjeed l suuj baidagiin.
Orosuud geheer neg l dotno sanagdaad baidagiin. Manai hotod orosuud ih baisantai holbootoi baih .

Лилогийн болог said...

ene sedwees chn shal dalii yum asuuy.agaa, yaj poston dre video oruulaad bn?bi oruulhaar link l bolood bhiin.

The Face said...

bi bas sul baigaa bagiig ni demjeed baidag yum. yagaad ch yum emegtei volleyball uzeh ih durtai.^^~

alim said...

neeree bi bas emegtei volleyball-d durtai shdee.
German ruu yavaad bdag Takahashi daj sanagddag ;p

bayabaga said...

eldeb>

medejj buh gay hun bish l dee..eronhii handlagiin tuhai helsi.

lilo>
youtube deerees link zoohdoo URL bish embed gsn hesgiig ni zoo..boloh baihaa.

face>

end bas emegtei volleyball ni iluu popular..miniihuvid eregtei ni iluu huchtei setgegdel toruuldeg..

alim>

agaa ch bol temtseen bish ondoo l yum harj bui baih daa..:)

random said...

manai hun voleyball bas uzeh durtai .. yamar uchirtai yum boldoo ? :)

byambaa said...

bi bas durtai shd, jpnd bgaam bolhoor jpnaa demjsen chin bdggui ee, gehdee yahav uyerheldee unenchee, demjeed l bna...

bayabaga said...

clouds>

urchiriig ni medbel nadad duulgaarai daa..kk

byambaa>

jpn nutag deeree ter ih demjlegen dund hojij chadahgui bas l muu bailee..