уржигдар өглөө сэрсэн чинь бие зарзайж даараад нэг л биш ээ..толгой хүндрээд, босч дийлдэггүй...өглөө 8 гээд сэрсэн хүн чинь өндийж чадахгүй болохоор залгуулж унтсаар байгаад 1 хүргэлээ..тэнэг хог ,халуураад байна гэдгээ мэдкү бсан бгаам даа...1 цагт арайхийж босож кофэ чанаж, 2 талх шарж ходоод руугаа чулуудчаад буцаад ор луугаа.. баахан юм давхарлаж өмсөөд,aircondintioner оо халуунаар үлээдэг дээр нь тавичаад.. оройхон тийшээ эрүү ам тачигнаад балай авчийнаа..нэт ээ залгаад нөгөө айхтар гахайн томууных нь шинж тэмдгүүдийг харлаа..гэнэт халуурах гэдгээс бусад нь надад байхгүй юм, тэнд бичсэнээр бол бөөлжих, дотор муухайрах, доошоо гүйлгэх, ханиах, гэх мэтээр наян шинж тэмдэг байна..37 хэмээс доош халуунтай байвал сүржигнээд байлгүй гэртээ өөрийгөө эмчил ухааны юм биччиж...шингэн юм сайн уух, өрөөний агаарыг байн байн солих гэнээ..болж өгвөл түргэн дуудахгүй өөрийгөө болгочих гээл үзэж тарлаа..яагаад гэвэл, хэд хоногийн өмнө эндххийн зурагтаар японууд маш өчүүхэн зүйл дээр түргэн дуудаж үргүй зардал гаргуулдаг, үнэхээр хэрэгтэй хүндээ түргэн тусламж очиж чадахгүй байна гэж гарч бсан юм л даа..сүү чанаж уух, гэрт бсан сармисаар шөл хийж уух гэх мэтээр уламжлалт аргаар үзлээ..гэвч ямар ч дэвшил алга..
надаа халууны шил байхгүй байсан тул халуунаа хэмжиж мэддэггүй ...өвлийн курткаа, бас ноднин монгол явах үед бэлтгэсэн малгай , ороолт , бээлийгээр өвч зэвсэглээд халууны шил авахаар гэрийн ойролцоох эмийн сан руу гарлаа..тэр өдөр гадаа аймаар дулаан,хүмүүс дан цамц энэ тэртэй л бсан байх..чичрэн байж халууны шил аваад, хажуугаар нь дэлгүүр орж печень энэ тэр аваад байнаа бас, гэртээ ирэб...халуунаа хэмжсэн чинь 38.9 гэнэ..бас нэг шинэ асуудал..энэ нь хэр зэрэг өндөр халуун юм гэдгийг ни би мэддэггүй ээ..По руу зурвас цохисон(мэйлдсэн) чинь,ёоноо аймаар өндөр ш дээ..яг инфлуэнза болчиж гэнээ... кк..
айгаад дахиад 2,3,4 хэмжлээ..сугандаа бас амандаа хийж болдог халууны шил бсан юм..би буруу хэмжсэн байх гээл..тэгсэн хэмжих тусам,39,39.2,39.5 гээд нэмэгдэж байна..зозо, би ч ингээд хүний нутагт ганцаараа өөд болдийм байж гээл наян юм бодогдож байдаг шү..би угийн сүржин л дээ..жаахан л өвдвөл яагаад ч юм , би яг үхэхийм байна гээд бодчидог..тэр ч байтугай бага ангид байхадаа гэрээслэл маягийн юм бичээд ээжийгээ уйлуулж бсан удаатай..
за байз, хэрвээ эмнэлэгт хэвтвэл гэрээ хөршдөө захих болно(миний хөрш Шинжааны баруун монгол залуу байдаг.тэр өдөр найз охин руугаа яваад эзгүй бсан юм)..тэгхээр гэй сэдэвтэй юмнуудаа нуухгүй бол болохгүй гээд киноны панфлэт энэ тэр бсаныг хаяад ПС дээрээсээ хүмүүсийн нүцгэн зураг устгаад бгаам биш үү..бас тэрүүхэндээ муу санаатай...кк..эмч дуудахаасаа өмнө гээд нүүрээ угаагаад , шүдээ сойздоод , дотуур өмдөө солиод ..кк..ямар хүн ирэхийг хэн мэдлээ..тиймээ..
за тэгээд 119 руу залгалаа..тэгсэн чинь урдаас гал команд уу түргэн тусламж уу?гэж авдий..би гайхаа л түргэн гэлээ...дараа учирыг нь ойсон л доо.. эндхийн түргэний машин эмнэлгээс ирдэг биш Гал командаас ирдийм байлээ..аль аль нь Онцгой яаралтай тусламж гэдэг утгаараа нэг газраас явдаг бололтой..сайн анзаарвал нээрээ түргэний машин дээр Гал команд гээд бичицсэн бдаг л даа. тэгэхэд л учирыг нь олсон..
түргэн нь мангар хурдан ирдийм байлээ..5 мин болоогүй байхаа..бодвол удаж баривал сайхан шүүхдүүлдэг биз..кк..би нээрээ аймаар үлгэр жишээ өвчтөн..тачигнатал халуураад чичрээд байгаа мөртлөө бүх хувцасаа өмсөөд , хүнд халдааж болохгүй гээд амандаа хаалттай, гартаа шингэн нөхөх цэвэр усаа баричаад гэрийнхээ үүдэнд бэлэн зогсож байвал яахуу??
2 эрэгтэй хүн ирсэн..хэдийгээр амны хаалттай (амавч, эсвэл хошуувч гэж болдгүйм байхдаа.. хуруунд зүүдгийг хуруувч, хөхөнд зүүдгийг хөхөвч, бэлэг эрхтэндээ зүүдгийг бэлгэвч гэдэг биз дээ) бсан ч маш давгүй залуучууд гдг нь мэдэгдэж байв..давхраатай нүдтэй ,нүдээрээ инээсэн залуу..за,одоо гайгүй..бүх юм зүв зүгээр маягийн юм яриж тайвшруулаа л..өөрөө ч маш намуун дуутай,хүн тайвширмаар царайтай хүн юм..угаасаа анхнаасааа ажилд авахдаа царайны энэ онцлогийг их анзаардаг байхаа гэж санагдсан.. над шиг супэр сандрагч, паникдагч хүн, эсвэл 「энэ хорвоогийн хамаг зовлонг би л ганцаараа нуруун дээрээ үүрдэг 」маягийн шаналангуй царайтай хүн түргэн тусламжинд яавч тохирохгүй ээ..
за тэгээд, машин луу оруулаа..шууд нэг эвхдэг ор шиг юман дээр хэвтүүлээд нэг суганд халууны шил, нөгөө бугуйнд даралтны аппарат, зүүн гарын долоовор хурууны үзүүрт угаасан хувцас хатаах үед хэрэглэдэг хавчаар маягийн юм зүүчихдэг юм билээ..би тэрнийх нь учирыг олоогүй..бас л нэг юм тоолж барисан байх..
японы түргэн тусламжийн хэцүү нь энэ үеэс эхлэнэ дээ..Эмнэлгээс биш гал командаас ирж буй тул али эмнэлэгт очих нь тодорхойгүй..машин дотроос нөгөө 2 чинь ойр хавийн эмнэлгүүд рүү захаас нь аваад утасдана даа..ийм шинж тэмдэгтэй , ийм өвчтөн байна, танайх нэг авчаач хө?? гэж царайчилсан маягтай.. бараг 15-20 мин манай гадаа тэгж зогссон байхаа..би яахав хөнгөн өвчтөн, төрөх гээд өвдөж буй журамсан эхчүүд, бас хүнд өвчтэй хүмүүс хэцүү бдаг байх даа гэж бодов..угаасаа японд ийм зүйл гардаг юм билээ...эмнэлгүүд нэг нэг рүүгээ түлхээд хүлээж авахгүй удааснаас болж хүний амь хохирсон тохиолдол..намайг байн байн「ухаан санаа эрүүл, өөрөө алхах чадвартай(意識聡明、歩行可能)」гэж рэкламдаад бсан..бодвол гайгүй хөнгөхөн өвчтөөн,танайх авчих л даа гэж буй царай нь тэр байх..
за, тэгж тэгж нэг юм эмнэлэг олдоод тийшээгээ хөдөлсөн чинь ,нэг л сонин донсолгоотой замаар яваад байгаа юм шиг ийш тийш шидэгдээ л,яг монголд хөдөөний замд явдаг шиг,,тэгсэн маргааш нь По той утсаар яриж бгаад учирыг нь олсон..нээрээ түргэний машин чинь баахан машин дундуур сүлжиж давхидаг ш дээ гэж..лол..би өөрөө ёстой санаанд орохгүй юм билээ..замд бол түргэний 2 хүнтэй буу халсан шиг, али сургуули, ямар судалгаа хийдэг, ах дүү хэдүүлээ маягийн....
за, тэгээд зорисон эмнэлэгтээ очисон чинь харин ч нэг зэрлэг сувилагч тосч авдаг бгаа..за, ямар ч бсан инфлуэнза гийн шинжилгээ хийнээ гээд намайг нэг орон дээр суулгаснаа чих малтдаг хөвөнтэй модны нилээн урт хувилбарыг шууд хамар луу маань шургуулдаг байгаа..нусны дээж? сорьц? авч тэнд вирус байна уу үгүй ю гэдгийг үзэх гэж буй болтой...би тэнд хахаж цацаад бөөн юм болсон чинь загнуулаад хандаа хага даруулсан,, яасан маягтай юм, энийг чинь нялх хүүхдүүд хүртэл огт тоохгүй хийлгэдэг юм.. хөдлөлгүй суу гээд..кк..би ч нам..дотроо болохоор , эхлэхээсээ өмнө ингэнэ гээд англиар хэлцсэн бол би ч гсн юу гэж цочих юм?? гэж өөрийгөө өмөөрсөн шиг..ер нь тэгэхдээ бодит амидрал дээр эмэгтэй хүн илүү зэрлэг тээ?? би жишээ нь тариа тариулж буй жоохон хүүхэд рүү харж чаддаггүй...өөрөө зүү бариад тариа хийнэ гэж бүүр ярилтгүй..гэтэл манай гэрийн эмэгтэйчүүд бүгд зад загнаж байгаад хүүхдүүдээ тоохгүй таричихдаг..кк..
за, тэгээд 10 мин хүлээж шинжилгээнийхээ хариуг авсан чинь инфлуэнза биш гэж гараад , эмчийнх нь бичиж өгсөн халуун бууруулах эмийг аваад гэртээ ирсэн...нээрээ түргэний машинаар хүргэж өгдөг болов уу гсн чинь , 「өөрөө дэгдээд харицсан бай даа」 гэж байна лээ..гадаа гараад жаахан салхиар амисгалав уу үгүй юу тачигнатал чичирч халуураад ,бэлэн мөнгө авах гээд 24 цагийн дэлгүүр явах тэнхэлгүй, такси нь крэдит кардаар үйлчилдэг байж таарч их аврал болсон шүү..харин тэр эмчийн өгсөн халуун буууруулах эм бол ёстой нам дардаг буянтай эд байлээ..уугаад 2 цаг болсон уу яасан, нөгөө айхтар халуун маань 37 хавицаа болж буугаад өглөө болоход 36.5 болсон бсан..өчигдөрийнхтэй харицуулахад бараг л цоо эрүүл шахуу болсон байгаа юм чинь..
маргааш нь бүтэн нэг өдөр орон дотроосоо кино мино үзсэн шиг өдрийг өнгөрөөв.. өнөөдрөөс л хэвийн амидралдаа орж байх шиг байна..
тэгэхдээ амидралд хааяа нэг ийм өдрүүд байх хэрэгтэй юм шиг..элдэв юм бодогдоод..
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
6 hours ago
10 comments:
surtei busgui shu hehe ineed hurgeed hayachih yumaa ajil deer :)chamaig tusuulj genet tachignatal ineej ene ter namba aldav :)
Ухаан санаа эруул, оороо алхах чадвартай. (-----жоохон эвгуйдсэн бол зоног моног, эргуу балайгаараа дуудуулах байж тэ? Гэхдээ ч зонох тал руугаа явж байгаа чинь ч унэний талтай шуу, кеке
oh my god ,
maybe gay humuus yumiig denduu serous avdag bolkhoor tegsen baikhaa. bi ch gesen asuudald denduu surjin handaad baidag yum.
hahaha goi hugjiltee l um bna shd.tugenii mashinaar neg yawj hun amitan gaihuulnaa baiz.:P
haha.
kn. gehdee eruul mendee bodohgyi bol bolohgyi shuu
Im sure you spiced it up...but its still funny
-..кк..эмч дуудахаасаа өмнө гээд нүүрээ угаагаад , шүдээ сойздоод , дотуур өмдөө солиод ..кк..ямар хүн ирэхийг хэн мэдлээ..тиймээ..
-хүнд халдааж болохгүй гээд амандаа хаалттай, гартаа шингэн нөхөх цэвэр усаа баричаад гэрийнхээ үүдэнд бэлэн зогсож байвал яахуу??
үлгэр жишээч өвчтөн гд шагнал цаадуул чинь өгөөгүй юу?
ёстой гоё бичлэг бнаа.бхан инээлээ
Сайн уу,
Маш санаандгүйгээр үнэхээр гоё блогтой танилцчихлаа. Чиний бичлэгүүд үнэн хөөрхөн, эгдүүтэй ч гэмээр ч юм шиг..
Бага байхдаа гэрээслэл бичсэн хэсгийг уншаад өдрийн турш бодож инээлээ шд.
btw, traffic feed дээр би байнга яваастай байшд. NICE :)
oso>.
harin tiim..surjin gej jigteihen..edgersen hoinoo sanaa zovoo l baidag yum.
po>yu geed bainaa??bid2 chini neg l nasnii zoroo shu da..:)
erchuud>
hehe..Boldiin zurag tnks shuu..avsan..ter tegehdee arai ondoo yum bish uu..:)
erhtenih ni us shar, boojgoinii helber ene ter bol asar europe zugiin haragdaj bsan..
caroline>
joohon huuhed tiim muu yortoi yum yarij boldguim.chshhsh..
mned>
tnks
Eric>
uul ni 「davs hujir」 nemeegui..bgaa ni l ter..:)
lilo>tnks
Rhea>
huuchin tanil orood irj gej anduurlaa..end cham shig(rhia l da)nertei blogchin agaa bsii...hoorhon..:)
Post a Comment