Wednesday, March 10, 2010

бээжингийн эрээвэр хураавар бодлууд

Бээжин гээд нэг хот байх юмаа..Баригдаж буй байшин барилгыг нь харахаар нээг их том хот ч юм шиг, амидарч буй хүмүүүс болоод бусад зүйлийг нь харахаар, манай нэг найз Лос анжэлэс ийг 「большая деревня」 гэж билээ,энэ тэгэхдээ арай ондоо утгаар хэрэглэсэн л дээ, найман зүгтээ налайгаал ямар ч том хотын шинж байхгүй гэж бсан, тэрэн шиг томооохон тосгон ч юм уу гэмэээр...ямартаа ч эхнээс нь../pic.1.уламжлалт фүүтоны гудамж/

өөрчлөлт
Би уул нь 10 жилийн өмнө энэ хотод анх очиж байсан юм..тэр үетэй харицуулахад бас нилээн өөрчлөгджээ..нилээн олон шинэ барилга , мэтроны шугамууд нэмэгдээд, юмны үнэ ч багагүй өсч, хүмүүс нь өөртөө итгэлтэй болцгоочихож..манай хятад улс бла бла, Японы эдийн засгийг энэ жил гүйцэж түрүүлж буй бла бла, муусайн амэрикүүд юу юм бэ бла бла г.м...нөгөө айхтар 「Ни хао жорлон」нь хотод үзэгдэхэ болиж..10 жилийн өмнө намайг соёлын шоконд оруулсан зүйл..кк.. хаалгагүй, хажууд хүнээс тусгаарлах хашлага үгүй нийтийн жорлонгуудыг егөөдөж нэрлэсэн нь тэр..хотын төвийн нилээн олон фүүтон(futon-mанайхаар бол гэр хороолол маягийн хятадын уламжлалт сууцны соёл) гадны жуулчидад зориулаад засаад янзалчихаж.. цэвэрлээд, жорлон бариад, таних тэмдэг тавиад, бар рэстөран,мөн жуулчидад зориулсан хямд буудлууд пиг шавсан байх юм. такси,зочид буудал гээд үйлчилгээний газрын хүмүүс англиар ярихыг ихэд мэрийхээр барахгүй, 「бараг」л яричихаж буй хүмүүстэй нилээн олон таарав..манай өвөрлөгч найзын тайлбар:Олимпикийн наадамын ач..pic2. Sanlitun Soho

Бэйжин хэмээх үг.
Бэй+жин гэж умард нийслэл гсн үг..Өмнө зүгт нь Нанжин(өмнөд нийслэл) гэж бас байдгийг бүгдээрээ мэдэх байх..инээдтэй нь Токио гсн ханзыг хятадаар дуудвал Дунжин гдг юм байна..:)..Зүүн нийслэл гсн үг...тэгэхдээ энэ нэр хятадтай хамаагүй л дээ..япон дотроо баруун(кансай), зүүн(кантоo) гсн нутагт хуваагддаг..тэрнээс салаалсан нэр...Бүүр хадуурахад, манайд Квантуны арми гээд байдаг нэр томиёо нь уул нь Кантоо арми(関東軍) гсн япон үгний орос дуудлага...Кантоогийн Тоо Тоокиогийн Тоо 2 нэг үндэстэй гсн үг.тухайн үед Японы эзэмшилд(хяналтад) байсан Ляо дуны хойгийг японд зүүн муж гэж нэрлэж бсан бөгөөд тэр бүс нутгийг хамгаалах арми гсн утгатай. за за хадуурах нь..

Air china
онгоцны бүхээгээр байн байн 「ши ши мэн вү ши мэн」「дунжин бээжин」 гээд бсан..эхнийх нь Ноёд хатагтай нараа гсн үг юм шиг байлээ..:).би ингэж сонссон.арай ондоо байж магадгүй шүү...эхэндээ Анхаараарай,анхаараарай гэсэн үг байх гэж таагаад байсан чини арай биш бсан..гснээс Air China үнэхээр гомдмоор жоохон хоол өгнөө.. миний өлсгөлөнг хагасыг нь ч дарж чадаагүй гээд бод..хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэж, Бээжин Москвад суухдаа би баахан идэх юм бэлдэж онгоцонд ороод байгаам биш үү..

2. миний муу салбаак цүнх зүгээр гараад ирсэн мөртөө Луй Витон ы цүнх болохоор ийм тусгай? саванд гарч ирж байгаам даа..бас л алагчилж байгаам шүү..кк

монголын эрлийз??цаг агаараасаа болдог юм уу эсвэл угаас умардын нүүдэлчин ,малчин үндэстэнүүдтэй олон зуун дамжин цус холилдсон болохоор тэгдэг юм уу умард хятад хүмүүс/уул нь ч хятад гэж үндэстэн дэлхий дээр байхгүй л дэ.хан үндэстэн, хятад улс бий/ өмнө зүгийнхээ жинхэнэ 「ориг」хятадуудаасаа нилээн ондоо харагдах аж ..яс томтой, байж бариж байгаа нь яг монгол юм шиг хүнтэй Бээжинд их таарах юма.өмнө зүг рүүгээ бээтнам ч юм шиг турихан хүмүүс олшироод явчихдагийг бүгдээрээ мэдэх байх.тэрхeн зуур,「даяар Хятад」 хөдөлгөөнийхөн тэднийгээ, муусайн монголын эрлийзүүд энэ тэр гэж ад үздэг болов уу гсн хөгийн бодол толгойд халит эргэлдэх ажээ.. ер нь монгол хэл,соёлоо мартаад хятад соёлд ууссан ч гэлээ өөрийн identity г монгол гэж тодорхойлдог хүн зөндөө бий..тэднийг манайхан хятадын эрлийз гэж цааш нь түлхэлгүй, хятад дахь монголын эрлийз гэж өөриймсөж болдоггүйм болов уу??..

5 comments:

dream said...

olimpiin ach aimr ih bsoon ter helnii tal dr.
olimpoos jiliin omno beijing yavsiin. shopping hiigeel yavjaahad urdaas yostoi yanzan bvriin heleer yarina... orosoor ch yarii englisheer ch yarii mongoloor ch yarii geel bnlee hudaldagchnuud n :P aimr ch yum shig hahah

Нэмү said...

будааныхаа халуунд Бээжин орлоо гэдэг шиг бичлэгний чинь халуунд Бээжин орчихоод ирлээ

гоё бичихиймөө энэ хүмүүс чинь

тэр Тэн ань мэний талбай дээгүүр алхана гэхээр нуруу хүйт оргиод байдын гсн :р

bayabaga said...

dream>
mongoloor bas yarichih uu?kk..
hyataduud harin bolomjiin oilgoltsoj bolj bsnaas gadna oorsdoo ih ermelzeltei yum bilee..orosuud harin angliar pag..10 jildee uzej uzcheed

nemu>
budaanii~ gdg ugiig yostoi anh sonsoj baina..utga ni yu gsn ug be?kk

Нэмү said...

нарийн учрыг нь мэдэхгүй ээ, дээр үеийн хужаа нараас л гаралтай үг байх

манай гэрийнхэн л тэгж яриад байдын

хоол идээд нээх их эрч хүч аваад яавал яачихаар болдышт тиймэрхүү утгатай юм уу л гэж бодсышт

будаагаа идчээд бээжин орчвол ч орчихоор болчихдог байсын байлгүй хөөрхий хужаа нар :р



бичиж юм тайлбарлах чинь яасан ч хэцүү юм дээ :)

soyon said...

futong gej hyatdaaraa hutong gedeg, uul ug ni mongol tserguud nariihan tolgoi ergesen gudamjind toorood yamar huuduutai yum be gej yaridagaas bolj hyatad helend hutong gedeg ug bolj orson gedeg. ter noyod hatagtai gedeg chini xiansheng men, nu shi men gesen ug hehehe