амисгалсан агаар болгоноос хавар үнэртээд сайхан өдөр байноо...гснээс ай под капут болсон..нэг тал нь сонсогдохоо боличихоор чихэвчинд байгаа байх гээд шинэ чихэвч авсан боловч нэмэргүй...Apple store орсон чини 「ай под засвар авдаггүй юм..эвдэрсэн бол шинийг авахаас ондоо аргагүй 」 гэнэ..засвар авдаггүй юм бол та нар яах гэж support centre гэж худлаа юм ажиллулж байдий?? энэ тэр гэж жаал томорчоод ирлээ.. кк.. шинэ ай под авах уу, эсвэл ай фоон болгож солих уу гээл эргэлдээд л сууж байна...ай фоон болгохын тулд гар утасны опэратороо солих хэрэг гарна..хэрвээ тэгэх юм бол 2 жилийн гэрээгээ гүйцээлгүй цуцалсан учир алданги төлнө гээд асуудал бас байна..
монгол руу захисан номнууд ирэв..По даргын, блог дээрээ танилцуулаад байсан Оскар Вайлдын Дориан Грэйн хөрөг/Oscar wild-The picture of Dorian gray/ монгол хэл дээр гарчээ..уул нь О.Чинбаяр гээд мэргэжлийн хүн орос хэлнээс орчуулсан болтой..даанч орчуулга гэж үнэндээ авах юм алга..хайран номыг үнэндээ яиран болгожээ..хэрвээ Оскар вайлд ажаа өөрин номын монгол орчуулгыг харж чаддагсан бол арай ч дээ л гэх байх даа...бас Жэймс жойсын Үлисс/james joyce -Ulysses / ийн монгол орчуулга ирэв..даанч орчуулагч нь бас л энэ хүн байхаар сонирхол бууураад хойш нь тавичихаад байна...
харин Нэпко хэвлэлийн газраас гаргасан Э.Радзинскийн Сталин(Болдоо) гэх номыг Баабар агаа тасархай орчуулжээ...уул ном нь ч асар сонирхолтой бичгдсэн ном байлаа.. монголоор орчуулсан ном атал утгыг нь ойлгох гэж толгойгоо гашилгах шаардлагагүй уншихад асар урамтай байлаа...орондоо, хоол идэхдээ, жорлонд, галт тэргэнд ухаангүй уншсаар 2 боти номыг дор нь дуусгачихав..зөвхөн Сталин төдийгүй Орос орон,соц,кап нийгэм, дэлхин хувисгал, большэвик, мэньшэвик,эсер, баруун зүүний нугалаа, гитлэр, жүүдүүд гээд ер нь л 20 р зууны түүх сонирхдог хүн заавал уншууштай...
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
5 hours ago
9 comments:
odoo iphono 0 yen bgaa shde,bi say avah gesnee hun bolgon iphonotoi gej bodood avaagui :p, zugeer l utas video ni super l utas avchihsan :)
suuliin uyiin mgl orchuulgin nomnudig unshiad oilgoj chadahgui bhaar ni gaihaad bsan nadad bish orchuulgand uchir ni bjee :p, ashgui dee
Ирландын зохиолч Оскар Уальдын "Дориан Грейний хөрөг" номыг би орос монгол хэлээр аль алинаар нь уншсан. Монгол руу орчуулахдаа найруулага зүйн алдаатай өгүүлбэрүүд нэлээн их харагдаж байсан. Орчуулагч нь орос хэлнээс л хөрвүүлсэн юм билээ. Гэхдээ англи хэлээр нь бас нэг уншаад, жинхэнэ анх энэ зохиол бичигдсэн "эх" хэлнээс нь орчуулсан бол арай дээр байх байсан болов уу гэж. 2-рт энэ номыг редакторлосон хүн нь монгол хэлэндээ бас их тааруухан юм шиг санагдсан. Сайн редактор бол уг нь ямар ч муухан орчуулагыг амьдруулдаг шд. Зохиолын хувьд бол харин ярилтгүй ээ. Оскар агаатай нэг цаг үед амьдарч байсан бол очоод хүзүүнээс нь тэвэрч аваад уруул дээр нь үнэсэх байлаа би хэхэ.
yamar ipod yum be? miniih nuguu classic ni, bas adilhan neg tal ni sonsogdohgui bolson, tegeed zasvariin gazart zasuulaad zugeer bolson
hina>
16 gega niunegui mortoo geej barival ih tovogtei ed bailee..bi iishee harj neg yumaa tiishee harj neg yumaa geedeg hun .hetsuu..heden odor haraa l yavad bgaa..
mned>
redactor ni Ayur bsan..gar bol naiz ni geed l neree zeelduulsenees bish jinhenedee bol hiigeegui baihaa..ayur baitugai bi myanga tumen aldaa ??? olood baihad mergejliin hun bol anzaarah l yostoi..
oso>
miniih 3dahi ueiin nano..Nano g zadalj zasaj boldoggui..buheld ni neg l ed angi gej uzdeg gene..i phone iig zadalj boldog gesen.. classik iig bas boldog baihaa.. buduun yum chini..kk
олигтой орчуулга, редактортой ном ховор байнөө. Өөрсдөө л энэ ертөнцийн бүх хэлийг сурахаас ч жих шиг.. хорвоо ертөнцийг өөрчлөх гэснээс өөртэйгээ ажиллах аргаар асуудлыг аегүй хялбар шийдэх шийдэл олж байна чх шиг :P
ганц гаагуу орчуулгатай ном гарсан байлээ, даанч зарагдаад дуусцан: агнистын гэгээ гээд НЕПКО гоос гаргасан цуврал байсан, билгүүн ухааны шастир, чанадын чанадад гээд хамтдаа савлагдсан? 2 ном англиас Бадрал гэдэг хүн орчуулсан байлэ, Атиша богд, Дилова хутагтын сургаалыг Ошо тайлбарласан
тайлбар ном. Урьд нь Ачиймаа гээд хүүхэнд нэг баярлаал, нэг бухимдаал Ошогийн хэдэн номыг уншсаан уншсан, орчуулж өгсөнд нь баярлахаас биш заргалдалтай нь биш. Харин Бадрал гэдэг хүний орчуулгыг бахдаал уншивш, дорейн грей,
улиссес мулиссыг миаруулж, муужруулсан харагданлэй, зохиолч нар нь арай ч дээ гэх байх даа гээд баябага их зөөлөн хэлжээ, ккк, аегүлол өөрсдийнхөө зохиол гэж танихгүй байлгүй дээ..
Blogiin chen 4 jiliin oi bolkj baigaan bainaa bayar hurgey. Sonirholtoi baidag shu.
nana>
aa,bas tiim nom garaa yu..shashinii nom uu??shashin ,yos surtahuun nomloson nomond bas ih taaruuhan gej baigaa..kk//uur hureed bdag yum..
ooriin zohiol gej tanihgui ni barag unen baih shuu..:)
jagaa>
neeree teem baina..zad beer danaa..
уваа тэр ошо хачин хөөн, ёс журам,уламжлал, дүрэм журам бүхнийг үгүйсгэж энэ хорвоотой тэрсэлдсэн сонин этгээд.
номлоогүй юм шиг байдлаар номлоод байх шиг байдаг, тархины бүтэц нь гаж, тэгээд бас гэгээрсэн гэжугаа, анархист маягийн номлол гэчмээримуу, мээдкү, мань бол өөрийнхөө хязгаараар л дүгнэнэшт, тийм болохоор өөрөө сонирхох ч юм уу, эсүүл сонжоод үзүүл бас л сонирхолтой л байх
орчуулга муутай номнууд энд асар ихээрээ гарч байна хамгийн гол нь түүнийг редакторлаж хянаж зассан гэх хүний нэр бичигдээгүй байдаг л даа.
хэн юу дуртайгаа хийж болдог мулти ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүст тэгээд ямар хамаа байжуу магад хожим хойно үр хүүхэддээ би монголын уншигчдад дэлхийн шилдэг номнууудыг орчуулан хүргэсэн их эрдэмтэн явлаа гэж "үлгэр" ярьхийн тулд ч юм бил үү??
эс ямар нэгэн газар ямар нэгэн юмны зэрэг хамгаалах хэрэгтэй болсончиг юм бил үү??
Post a Comment