Friday, October 05, 2012

Нү ёрк- удаахи

хилээр орохуй, гарахуй..
Жэй Эф Кэй бол арай л дэндүү, ёстой нөгөө даанч яав даа!! гэмээр газар байдийм байлээ.. барилга байгууламж хуучин, харанхуй гэрэл муутай, хүмүүс нь аймаар,,,цочмоор яг шоронгийн харгалзагч нар шиг,хилийн байцаагч нар нь хүмүүсийн пасспорт үзэж байж аймаар том цаасан аягатай кофэ хажуудаа тавицсан...

 пасспорт чини 1рт тухайн хүний маш үнэтэй зүйл, 2 т гадаад оронд  ашиглаж чадахаа боличлоо (кофэн оос болоод шүү)гэхэд цаашаа юу өрнөхийг ихэнхи хүн гадарлах байх, минийхийг үзэж байхад нь  зүрх пал пал гээл байлаа..урид нь би (13 жилийийн өмнө) орост пасспортоо гээж байсан тул гадаад оронд намайг гэж гэрчлэх юм юу ч байхгүй тохиолдолд ямар хэцүү байдгийг гадарлана...асар миа байдлаараа ерөнхийдөө Шэрэмэтэвотой төстэй...

японд бол хилийн байцаагч нь байна уу хэн байна уу тачигнатал нь загнаж болдийшдэ.. хэхэ... японоос гарахад байцаагч нь японуудаа 10 сэк орчимд гялс гаргачаад минийхийг эргүүлж тойруулаад 30 аад сэк болохоор нь ах шууд угийн хар нүүрээ бүүр бараантуулж байгаад, вот даз  ит тэйк ю со лон?? энэ тэр гээд халтар хултар англи хэлээрээ загначина шүү даа.хаха.. японууд зайлул бөртөлзөөл нэг их гэм хийсэн хүн аятай гялс буцааж өгж мөгөөл...японоор ярихгүй байх нь чухал шүү,,японоор яридаг гэдгийг чинь мэдвэл урдаас чини олон юм яриж мэднэ..

ингээд муулах юм үндсэндээ дуусч байгаа шүү..:)

такси
надад хамгийн таалагдсан зүйлийн нэг , таксиний үнэ...2. 50$ аас эхэлдэг юм билээ..японд бол 720иэн(өнөөдрийн ханшаар 9.35$)ээс  эхэлдэг... суугаад 100 м явсан ч 720 төлнө гсн үг.. миний хувид сардаа 1,2 л сууна..ихэнхидээ архи уугаад сүүлчийн галт тэрэгнээсээ хоцорсон үед..

харин нү ёркд болохоор нөгөө шар такси нь ч арвин юм..Манхаттан дотроо бол бараг хаашаа ч явсан 10 доллар хавицаа л болдог юм билээ..тэгхээр чинь баруун солгойгүй нөгөөхөө унана биз дээ..хэхэ..
онгоцны буудал дээрээс 2 япон хүүхэн найраад 3 уулаа такси гуялахаар болсон..нэг хүний 23 $..автобусанд суусантайгаа бараг адилхан..

онгоцноос буухад нээрээ сонин,, УБ т бууцсан юм шиг сэтгэгдэл төрсөн..яагаад юм бүү мэд.. агаар нь хуурай, тэнгэр цэлмэг байсан болохоор байж магадгүй...японд буухаар шууд нэг зөөлөн, бүлээн, бүгчим агаар угтдаг болохоор хуурай газрын миний хувид шууд 「ондоо!!」гсн мсж өгдөг байж магад...

манхаттанд ирээд таксинаас буулаа..юу вэ ,, дэжавү... урид нь нээх олон жил энэ хотод амидарсан ч юм шиг, эсвэл хойшдоо тувт энэ хотод амидрах болно маягийн нэг тийм мэдрэмж... киноноос үзсээр байгаад танидаг юм шиг болчихсон ч байж магадгүй..хэхэ.дараа нь осо эршүү 2 т төрсөн газраа ирсэн шиг л сайхан байноо гсн чинь, энэ хүн юу ярина вэ???маягийн гайхсан харцаар намайг хараад байлээ..:)....ийст 39, лэксинтон д буудал маань байсан юм...
онгоцонд ганц ч мөч унтаж чаддаггүй тул асар нойр хүрч байсан ч, буудалдаа орж усанд орчихоод гараад туучихав... гудамжнууд, ингээд төөр ингээд төөр чи!!! гэх шиг асар ойлгомжтой, дугаарлаад хадчихсан болохоор над шиг хүнд үнэхээр амар юм..би ер нь хаа явсан газраа баруун солгойгүй төөрдөг, зүг чигийн баримжаа нооль, ядаж байхад газрын зураг хараад хараад ойлгодоггүй нөхөр л дөө...

хамгийн түрүүнд гудамжнаас 「хот дог 」авч идэж үзэв...кинон дээрээс харж байхад хүмүүс нь дандаа тэгдэг, би дууриаж үзмээр байсан юм шиг байлээ..тэнд очоод л мэдсэн..:)..японд нэгд, тэгж гудамжинд зардагүй, 2 т гудамжинд юм идэж явдаг хүн бараг байдаггүй юм..

хот дог нь гүй яах бэ, идэж болмоор харин тэр, прэтзэл билүү, гэрман маягийн давстай цагирган боов,, ганц хазааа л хогийн сав руу шидсийш дэ..:) ....манай ээжийн үгийг зээлдвээс, согтуу хятад хийсэн юм байх даа?? гэмээр 10 боовонд түрхэх хэмжээг нэг боовон дээр андуурад асгатцсан байх гэж хардсан..

үргэлжилнэ..(үдийн цайны цагаа ашиглан бичив..:)

5 comments:

gigi said...

10 boovnii uy neg boovond yasan yu genee? kkk

bayabaga said...

davs

patatepatata said...

10 boov neg boov geed yuuny tuhai yarij baigaa yum? kkk

amerikiin hil neeree unen gunig baigaaz? gomdmoor

peakfinder said...

Нээрээ JFK аймаар, дүр төрхийг сайнд гаргажээ. Би ийш тийш яваад ирэх болгондоо онгоцноос буулгүй буцаад явмаар уйлмаар санагддаг байж билээ. Нью Иоркийн хамгийн сайхан улирал намар, налайгаад гоё болчихдог юм.

bayabaga said...

po>
aan ,ih goyo yum yarisii..

peak san>
tokyogiin aimaar haluunaas zugtaaj ochison nad shig hund bol divaajin yum bilee...

JFK iin tuhaid bi gantsaaraa ingej bodoogui l yum baina...kk